Компьютераа хэрхэн эрүүл байлгах вэ?

Доорхи зөвлөгөөнүүдийг анхан шатны мэдлэг болгох үүднээс бичлээ.

1. Хардыг хуваах

Та ямар нэг software, эсвэл файл, мэдээлэлийг компьютердээгээ суулгахад тухайн мэдээллүүд таны хард дискэнд тань суудаг. Гэтэл ямар нэг байдлаар суулгасан мэдээлэл эвдэрэх тохиолдол гардаг. Үүнээс болоод файл, мэдээллийг дахин засварлах үед хард диск олон газраас нэг файлыг үүсгэхээр хайж эхэлдэг. Энэ нь үйл явцыг маш удаан болгодог юм. Тэгэхээр та Windows 2000 эсвэл Windows XP дээр ажиллаж байгаа бол 2 долоо хоног тутамд 1 даа defragmentation хийх хэрэгтэй. Энэ нь задарсан, тарсан файлуудыг нэгтгэх үйл явц юм.

2. Тоглоом суулгах, дискний хүчин чадал шаардсан программ ажиллуулах

Хэрвээ та тоглоом их тоглодог, эсвэл байнга дискний хүчин чадал их шаардсан программыг ажиллуулдаг бол дээрхи үйлдэл танд их тус болно. Гэхдээ өөр нэгэн хийж болох үйлдэл бол дискээ 2 хуваах явдал юм. Хэрвээ 2 хуваасан бол нэгийг нь өдөр тутмын хэрэглээндээ, харин нөгөөг нь тоглоом суулгах, дискний хүчин чадал шаардсан зүйл хийхдээ ашиглах хэрэгтэй. Ингэснээр компьютерийн тань ажиллах систем болон бусад хэрэглээнүүд дискний нөөц бололцоогоо булаацалдахгүй юм.

3. Вирус болон Spyware-н хамгаалалт

Таны компьютерт ямар нэг байдлаар вирус, Spyware-аас хамгаалсан хамгаалалт байх ёстой. Гэхдээ хамгаалалтаа байнга шинэчилэх буюу update хийж байхгүй бол хичнээн вируснээс хамгаалах хамгаалалт суулгаад нэмэргүй юм. Энэ бол хамгийн чухал хийх ёстой алхам юм.

4. Firewall хамгаалалт

Энэ бол таны компьютерийг интернетэд холбогдох үед хууль бус сүлжээнээс хамгаалах зорилготой юм. Хэрвээ та Firewall ашиглахгүй байгаа бол таны компьютер аль хэдийн буугаад өгчихсөн байгаа. Мөн компьютерын тань дэлгэцэндээр ямар нэг харилцаа холбоо эсвэл сүлжээний санал орж ирэх аваас шууд ОК товчийг ер дарж болохгүй. Сайн уншиж байгаад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Таны компьютерын тань Firewall ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа бол Security хэсэгрүү орж шалгаж болох юм.

5. Программ суулгах, программ устгах

Таныг шинэ программыг компьютертаа суулгах үед компьютер тань асаж, унтрахдаа удаан болдог ба мөн ажиллагаа нь хүртэл удааширдаг юм. Ихэнхдээ принтерийн программ хангамжууд маш их хэмжээтэй байх ба компьютерын ажиллагааг их удаашруулдаг. Мөн та ямар нэг суулгасан программаа устгах үед зарим программууд гүйцэд устдаггүй. Тэгэхээр программ цэвэрлэгчийг суулгах хэрэгтэй. Та энэхүү программыг худалдаж авах боломжтой байдаг.

6. Та анхаарах ёстой бас нэг зүйл бол интернэтээс юм татаж авахдаа чухам юу татаж байгаа, татаж байгаа зүйлээс тань өөр зүйлүүд хамт татагдаад байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Эс тэгвээс танд хэрэггүй олон программ, файлууд хамт татагдах нь бий. Мөн та өөрөө хэрэггүй илүү зүйлсийг суулгах хэрэггүй. Жишээ нь хайлтын системээс Google, Yahoo, Ask зэргээс 2 нь эсвэл 1 нь л байхад хангалттай шүү дээ. 3-улаа байх шаардлагагүй.

7. Хэрвээ та Windows XP ашиглаж байгаа бол автоматаар шинэчилэлт(update) хийж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Учир нь Microsoft аюулгүй байдалтай холбогдсон чухал шинэчлэлтүүдийг хийж байдаг. Гэхдээ зарим хүмүүс update –г хэтрүүлэн хэрэглэдэг ба үүнээс үүдээд программдаа өөрчлөлт оруулдаг байна.

8. Драйвэрүүдэд update хийх
Зарим техник хангамжууд өөрсдөө update хийхээр зохиогдсон байдаг бол зарим нь тэгдэггүй. Боломжтой бол та байнга update хийж байх хэрэгтэй.

9. Хэрвээ таны компьютерийг өөр хэн нэгэн мөн ашигладаг бол тэднийг ямар программуудыг суулгаж байгаад анхаар. Зарим нэг аюултай программуудыг суулгасан байх талтай юм. Тэгэхээр сард нэг удаа компьютертаа цаг гаргаж, ямар программууд суугдсан, яаж ашиглагдаж байгаа талдээр анхаараарай.


0 Сэтгэгдэлтэй: