Аваргыг горилогч Челси, Аваргуудын лигийн эрхийг горилогч Астон Виллагийн хоорондын тоглолт энэ тойргийн хамгийн том тоглолт, шигтгээ нь байх учиртай байсан билээ.
Лондон хотын Стэмфорд Бридж цэнгэлдэхэд явагдсан энэ тоглолтонд Челси санаанд оромгүй ялалтыг авч өөрсдийн аваргалах замд нэг шат ахиуллаа.
Тоглолт эхлээд санаачилгыг аван довтолгооныг илүү хийж байсан Челси гоол хийж тэргүүлж эхэлсэн. Лампардын тун мэдрэмжтэй гоол байсан билээ. Харин Астон Вилла багийн Кэрью 29 дэх минутанд хариуг барьснаар тооны харьцаа тэнцсэн. Энэ үед Челси үргэлжлүүлэн довтолсоор байсан ба энэ бүхэн 44 дэх минутад үр дүнгээ өгч Оросын легионер Жирковыг торгуулийн талбайд унагаасан хэмээн шүүгч үзсэнээр торгуулийн цохилтыг Челси хийх эрхтэй болж Лампард төгс цохилтыг хийснээр эхний үед Челси 2-1 ээр тэргүүлсэн. Харин 2-р үед гоолын хур бууж Челси 5 гоол хийлээ. Өнөөдөр Фрэнк Ламдард 4 гоол хийснээр өөрийн карьерийн хамгийн шилдэг тоглолтоо хийж, Малуда 2 гоолоор Фриделийн хаалгыг мялаасан бол Жирков 3 ч гоолын боломжийг гарган өглөө. Фрэнк Лампард өнөөдөр 4 гоол хийснээр энэ улиралд нийт 21 гоол хийв. Энэ улиралд 21 гоол хийснээр тэр 5 дахь жилдээ дараалж 20 оос дээш гоол хийсэн хэмээх өвөрмөц амжилтыг тогтоож байна. Харин нийт 151 гоолтой болсноор Челсигийн бүх үеийн түүхэнд 3т орох амжилтыг үзүүлж байна. Хагас хамгаалагчийн хувьд тун сайхан үзүүлэлт. Түүнчлэн багийн ахлагч Жон Терри багийн ахлагчийн туузтай 325 дахь тоглолтоо хийж туузтай тоглосон тоогоороо Челсигийн бүх үеийн рекордыг эвдлээ. Түүний Челсигийн төлөө хийсэн 450 дахь тоглолт нь байсан юм.
0 Сэтгэгдэлтэй: