НУУЦ АМРАГТАЙ ХҮМҮҮСЭД ЗОРИУЛАВ


Эхнэртэй эрд

Энгэрийн чинь түшээд дуул юу гэтэл

Энгэсэгний хээ цамцанд чинь наалдчих гээд байна

Учирлын тухай шивнэн байж ярь юу гэтэл

Уруулын будаг минь шанхан дээр чинь үлдчих гээд байна

Эхнэрийн чинь сэтгэлд сэв болж тогтох энэ толбоноос

Эхүүн нулимсны амт мэдрэгдээд байна

Оройтсон болзоонд зүрх яаран тэмүүлэвч

Очих цаг минь болоогүйг мэдэж байвч

Алдуурч одсон сэтгэлийнхээ үзүүрийг хумиад

Алсын алсад орших өөрийн гэрлүүгээ явлаа би

0 Сэтгэгдэлтэй: