Firefox 3.6 хурдан шинэчлээрэй

Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна. 3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа ирмэх Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай.

0 Сэтгэгдэлтэй: