Subscribe to RSS feed

Яг одоо би түүнээс салаад харьж явна

 
Яг одоо би түүнээс салаад харьж явна
Яарах сандрах зүйл огт үгүйгээр хааяахан инээмсэглэн алхаж явна
Яагаад ч юм зүрх сэтгэл тэр чигээрээ хөндий хоосноор дүүрч
Ямартаа ч дахин уулзахгүйгээ өөрөө өөртөө амлаж явна
Амьдрал гэдэг хичнээн сайхан, чамаар лав дутахгүй
Аз жаргал гэдэг хичнээн үнэтэй, чи лав хэмжихгүй
Ахиад л би дурлалын ариун цэцэгсийг эргэн тойрондоо ургуулна
Алдаа оноо бүхэн минь тэднийг тэтгэх эрдэнэс нь болно
Утас чагнан уулзахыг хүлээх догдлол минь надад тэвчээр хайрласан
Ухаангүй тэмүүлж өөрийгөө мартсан сэтгэл минь надад зоригийг илгээсэн
Учрал бүхэнд дундуурхан үлдэх хүслэн минь надад үнэнийг шивнэсэн
Үнэндээ энэ бүхэн чи бидний уулзалтын төгсөх замыг нээж өгсөн
Тэгэхээр одоо би чамайгаа өөрөөсөө явуулахаар шийдсээн
Тэнэглэл, догдлол бүх зүйлийг мартан ардаа үлдээхээр болсон
Тэглээ гээд өчүүхэн төдий ч харамсал надад үгүй болохоор
Тийм их зан, хүйтэн инээмсэглэлээр дүүрэн чамдаа баяртай гэж хэлье.

.

Шүлэг бичих

 
Ай даа, шүлэг бичих...
Амьдрал чинь шүлэг л мэт сэтгэж явна гэдэг үү?
Чи тэр чигээрээ эгшигт хайрцаг
Цээж чинь заримдаа хийл, баргил бишгүүр, төгөлдөр хуур...
Зүрх чинь хааяа бөмбөр, бүрээ, бүр шагшуур хөгжим ч тэр болно
Гайхалтай нь энэ бүхнээс нэг нь л юугаар ч юм илүү байх вий...  /чамайг ч, бусдыг ч тэр автуулах вий, татах вий/
Гарцаагүй ээ, чи бол тэр л хөгжим, эгшиг нь чи...  /гаслант хийл юм гэж харин би өөрийгөө таньдаг/

Ай даа, шүлэг бичих...
Амраг мэт түүнтэй энэ насаараа ханилна гэдэг үү?
Алганаас чинь бороо дусдаг хийгээд шүүдэрт өвсөд тэнд сэрвэлзэж байдагт итгэх
Амь чинь хааяагүй оршиж, чи салхи, цэцэг, мод, сар хийгээд ус мөн гэдэгтээ үнэмших
Хэмжээлшгүй сайхнаар цогцолсон ертөнцийн тухай бясалгах
Хэтэрхий уйтгараар гэрэлтэх, шаналах тоолондоо ариусах
Үхлийн тухай энгүүхэн бодох, үзэг чинь ердөө л чиний нэг эрхтэн мэт сэтгэх
Үргэлж ганцаардах, ямагт ганцаардах, эгнэгт ганцаардах...

Ай даа, шүлэг бичих...
Агаар мэт түүгээр амьсгалж явна гэдэг үү?
Хүн төрлөө заримдаа умартаж, шувуу мэтээр өөрийгөө сэтгэхүй
Хүчирхэг араатан мэт болчихоод гутамшигт ахуйг тасчин хаяхуй
Базаж хаясан ноорог, дутуу шатсан шүлэгний мэгшээн дунд
Байж ядтал өвдөх зүрхээ базлан базлан дуслахуй, дуулахуй
Бясалгахуй, тайтгарахуй, баярлан цэнгэхүй, гутран цөхрөхүй минь юм
Балмагдмаар хамгийн үнэн нь түүнгүйгээр, тиймээ тийм,  шүлэг үгүйгээр
Байж /оршиж/ чадахгүйгээ хүлцэнгүйгээр мэдрэхүй юм ...

.

Хайрын зул бөхдөггүй /5-р хэсэг/



Хишигээ энэ удаагийн цалингаараа би өөртөө хувцас авлаа шүү

Тэгдээ одоо хичээл орох болж байна. Ангийхан чамайг хараад Шинээ Хишигээтэй суугаад царай алдчихаж гэж хэлнэ

Харин тиймээ уг нь гайгүйхэн юм авчихмаар байдаг даанч энэ сард яасан юм цалин их бага буулаа мөнгө хүрэх болов уу?

За найз нь маргааш нэг хүнтэй уулзаад үзье

Юун хүн юм?

.

Хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ......

Хэтэрхий их хайртай болохоор
Нулимс чинь урсах цагтаа энгэрийг минь чи санадаг байх
Нууцхан гуниглах мөчид үгсээр минь чи дутдаг байх
Нүгэлтэй хорвоод бүдрэхдээ гарыг минь чи үгүйлдэг байх
Нүцгэрч сэтгэлдээ ганцаардахдаа тэврэлтийг минь чи дурсдаг байх аа

Харин...

Жаргал дүүрэн инээмсэглэхдээ чи дүрийг минь бодолоосоо арччихдаг
Жавар үргэж наран ээхэд дурлалыг минь салхинд дайгаад явуулчихдаг
Дурлал хайрандаа бялуурхаараа дурсамж болгон түгжээд тэнгист живүүлчихдэг
Дуулж хөгжиж наадахаараа дарсныхаа шавхруутай цуг намайг асгачихдаг

Тийм ээ...

Саарал хорвоод согтуурхаараа дэргэдээсээ чи намайг хайдаг
Санасан юм шиг аашилж хайрын үгс шивнэдэг
Сарны мишээлд цэнгэхдээ үнэрийг минь мартагнаж орхиод
Сархад шиг нялуун амрагтаа эрхлэн нялхарч уусдаг

Гэхдээ...

Гунигийн нулимсыг чинь арчих алчуур болсондоо харамсдаггүй ээ би
Гутарсан сэтгэлийг чинь баясгагч алиалагч байгаадаа ч харамсдаггүй ээ
Хэрэгтэйдээ санаж хэрэггүйдээ хаядагт чинь ч гомддоггүй
Хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ

.

Амьдрал гэдэг жүжгийн тайз

Амьдрал гэдэг жүжигийн тайзан дээр зөндөө тоглолоо
Алдсан оносон хоёр угтаа адилхан болоод уйдлаа, залхалаа
Үзэгчийн суудалд тухалж суугаад
Үлдсэн амьдралаа өнгөрөөе

Үхэхдээ аваад явах юм шиг новшин дундаа
Өлөн царайлсан хөөрхий амьтан илжирч байх юм
Бид бүгдээрээ адилхан, нэг гэдгийг ойлгодоггүй
Би чи гэсэн араатнууд тайзан дээр тоглож байх юм

Дурлал хэмээх зовлон руу
Дуутай хөөртэй гүйцгээж байх юм
Хэлэмгүй их зовлон болсон дурлал нь
Хэзээ ч мартахгүй гэсэн амлалттайгаа булшлагдаж байх юм

Өнчин хүүхдийн өршөөл эрсэн харцан дээгүүр
Өнгө мөнгөний сохор амьдрал туучихад
Нүдэнд нүгэл суугаад
Нүцгэн гар нүд халхалж, нүгэл халхалж үл чадна

Аль амттайг нь булааж идэх гэсэн өрсөлдөөнд
Амь нас золиослогдож
Дэндүү өрөвдөм драм үзэхээр сэтгэл өвдөөд
Даанчиг өчүүхэн амьдралыг харж сууж тэвчихгүй нь

Бурхан хүртэл үзэж чадалгүй мэлмийгээ анихад
Буян бузар ялгах галав юүлдэг байхаа

.

Бүү санаа зов!!!

 Бөгс бөгсөө мэдье
Хүссэнээрээ амьдарч
Хүслээрээ бүхнийг хийнэ
Хүсэхгүй байгаа зүйлээ үхэл ирсэн ч үйлдэхгүй
Хүний өмнө нэрээ барахгүйгээ мэдэх болохоор
Хөлийн уланд чинь очиж мөргөхгүй учраас
Мэддэг зүйлийг минь битгий сурга
Мэдэхгүй байсан ч би замаараа явна
Амьдралын гашуун дарснаас согтотлоо гударсан болохоор
Амаа чилээж үглэх чамтай ижилгүй
Амтат жүрж идэж, алтаар хооллох чамтай адилгүй!!!
Хэлэх үгээ хэлж, ярих яриагаа би бодно
Хийсвэр сэтгэж зүүдэндээ хаан болдоггүй
Зам мөр минь ямар байх уу би шийднэ би л явна
Заяагаа дагаж жим жимээрээ гэлдрэе!!!
Зовлон үзсэн ухаантай толгойгоо өөртөө л ашигла
Зулзага үр чинь болох балчиртаа л сурга
Амжилтын зам чинь ам шиг чинь ойрхон бол
Адсага аашт намайг чиглүүлээд яанам өөрөө гүй
Зуу хэлсэн ч үг чинь тогтож үйлдэл болохгүй тул
Зузаан ураалаа чилээж надад бүү сурга
Алдсан ч бай оносон ч бай амьдралдаа би эзэн
Ассан ч бай, унтарсан ч бай илч нь минийх
Сайн явахад чинь садаа болон гуйлгачилахгүй
Саар мөлхөхөд чинь зоос чамд хялайлгахгүй
Тус буян санаж сэтгэлээ бүү чилээ
Тугтай ч туггүй ч би бол заяандаа хаан нь
Ярих яриагаа гамна үглээ чавганц минь
Ялихгүй юманд үлгэр битгий ярь
Буруу ч зөв ч үхэл хүртлээ явна
Буртаг суулгаж чамайг би хиртүүлэхгүй
Бүү санаа зов!!!

.

ХАРААЛ ИДСЭН АМЬДРАЛ

Хараал идсэн АМЬДРАЛ чи тохуурхаж л бай, БИ гутрахгүй ээ…
Халуун амь минь тасраагүй цагт.
Хар толгой минь бөмбөрөөгүй үед.
Харамлаж байсан сайхан бүхнийг чинь гуйж,
Шавар бурханы чинь өмнө өвдөг сөгднө гэвэл, салаавч аваарай МАЙ
Хараал идсэн АМЬДРАЛ чи надаар тохуурхаж л бай, БИ гутрахгүй ээ…
Хахаж цадах болоогүй, зовлонгоор хоололдог чам шиг НОВШООС
Хэрэгтэй гэснээ булааж Хүссэн бүхнээ авна амлаж байна.
Нулимсандаа хөлчүүрхэж зовлондоо нухлуулсан мянга мянган ХҮМҮҮНИЙ төлөө.
Чиний өмнөөс БИ салаавч өгчий МАЙ….. НОВШОО…….
Харанхуйн зовлонд унахдаа ч АМЬДРАЛ чамд хайртай явсан
мянга мянган ХҮМҮҮНИЙ төлөө.
Чиний өмнөөс БИ ШАНАА өгчий МАЙ….. НОВШОО…….
ЧАМААС БИ ХҮССЭНЭЭ БУЛААЖ
ЧАМАЙГ БИ ХҮССЭНЭЭРЭЭ ХАРААНА яадийн
Өтөл болж үхэхийн цагт хөрсөн цогцос минь
ЧАМ ШИГ НОВШИЙН ӨӨДӨӨС бардамнан инээх Тэр цагт
АМЬДРАЛ чи надаар биш БИ чамаар тоглож, тохуурхаж байсныг ойлгоноо чи…..

.