САЛНА ГЭДЭГ МАРТАХЫН НЭР БИШ


Хацар зөөлнөөр илэх салхины урсгалд
Харанхуйн зүг оддийг ширтэх тэр л агшинд
Утга учирын тайвшрал сэтгэлийг нөмрөх мэт
Урам зоригын сиймхий оддоос гийдэг ч
Үнэрийг чинь тээж ирсэн салхи намайг л гэж
Үнэн худлын эргэцүүлэл бас надад л гэж
Эргэх хувьгүй орчлонгийн хатуу дүрмийг сануулах шиг
Энэ биеийг минь сэмлэх гэсэн бодролын төөрөгдлүүд

Санахдаа би чамайг үнсэж төсөөлдөг
Салахгүй гэж зургийг чинь харж тайтгардаг
Сэтгэлийн хатыг би мэдэн дотогшоо уйлдаг
Сар жилийн тоог элээж би эвлэрдэг

Сална гэдэг мартахын нэр бишээ
Санана гэдэг эргэхийн шалтгаан бишээ
Жаргалыг хүсээд зурагтай чинь ярихдаа
Жинхэнэ хайрыг олно гэж зурганд чинь шивнэхдээ
Тодрон мишээсэн зүрхний чинь хайрыг хүсэхдээ
Тэр л охиныг бурханаас би гуйдаг
Эх сурвалж: Э.Бүжинлхам
Шүлгийн зохиолч: КАКА

0 Сэтгэгдэлтэй: