Нэг хундаганд сөгнөсөн энэ зовлонгоос...

Амттай байна уу
Миний нулимс
Амраг  чамд минь таалагдаж байна уу
Уугаад суувал согтмоор байна уу
Миний сэтгэл
Уучилж бодвол
Уйлмаар байна уу миний дурсамж
Мартмаар байна уу чи намайг
Маргааш тааралдвал танимааргүй байна уу
Зүгээр л л санаа алдмаар
Зүггүй залуу насанд бурууг өгмөөр
Зээрийн сүрэг шиг хуйларч одох цаг хугацаанд
Зөвхөн чамайг л л хүлээснийхээ төлөө ял сонсож
Мартаагүй хоцорсон өдөр хоногийн төлөөсөнд
Марал мичид шиг өнгөлөг залуу насаа дэнчинд тавьж
Санасныхаа төлөө ганцаардаж
Сар шиг алсад байх чамайг үгүйлж
Өчнөөн жил санасан миний буруу
Өрөвдөх хэрэггүй дээ амраг минь
Нэг хундганд сөнөсөн энэ зовлонгоос
Надаас өөр амсах хүн энд байна уу


0 Сэтгэгдэлтэй: