ГУНИГ


Шүлэг бичихээс өөр зүйлийг би чадахаа байсан
Шүүдэртэй талыг харж гуниглахаас өөрийг хийхээ байсан 
Шөнийн ододтой ярилцаж чамайг хүсэхээс өөрийг 
Шүхэргүй бороонд норох найрагч би хийж чадахаа байсан 
Харцыг чинь дурсаж мартахгүй байхыг л би хичээнэ 
Хаашаа ч юм тэр ниссэд одчихвол 
Миний амь... Миний утсан чинээ улаан амь минь тасран одох нь тэр 
Мөнхийн биш энэ хорвоо амьд яваад ч яахав гэж ярьдаг ч гэлээ 
Мөдхөн уулзах юм шиг татдаг совиндоо би хүлэгдэнэ
Мөрөөдөж учирдаг зүүдэндээ би хорогдоно
Чадах ганц найргаа ч бичиж чадахаа байх нь 
Чамайг дэндүү их санаад үг хэл минь гацаж байна 
Би гуниглаж байна.... 

0 Сэтгэгдэлтэй: