Дурлалаас уйдахдаа архинд орсон юм бишээ



Дурлалаас уйдахдаа архинд орсон юм бишээ 
Зүгээр л би айсан юм
Зүрх минь аюумшигтай өвдөх болхоор
Зориг орох гэж зоримог алхах гэж
Зовлонгоо ариусгах гэж сархад хүртэв би
Сартай шөнийг өдөр мэт мэдрэх гэж
Сайхан хүүхэнийг чөтгөр болгон дэрвэх гэж
Санааны гунигаа өөрөөсөө нуух гэж
Сарнайн дэлбээнд өөрөө дурлах гэж
Шүлгийн дэвтэрээ дүүртэл тэрлэх гэж
Шүлэнгэтсэн сэтгэлээ согтоож унагаах гэж
Шүхэргүй алхахадаа даарахгүй гэж
Шил шилээр нь гударсан юм тэр хар усыг чинь
Чинь гэж дээ одоо минь болсон 
Чиний ходоодноос харамласан
Чихэр шиг одоо амтлаг болсон
Чимээгүй биш дуулдаг болсон
Хайр чинь харин чамд аз жаргал өгдөг байх
Харин намайг архичин болголоо
Талархаад барашгүй нь ээ хайраа
Тамын ертөнцөд сайхан байна архичидаар дүүрэн байна
Дурлалаас уйдахдаа архинд орсон юм бишээ би!!!!!

0 Сэтгэгдэлтэй: