БИ ЧАМАЙГ ЯГ


Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчихс шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогч л харин

Би чамайг яг
Анхны цас орж, аяархан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартнана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагч л харин

Би чамайг яг
Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин

Би чамайг яг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд
Зулзаган навчистай хөтөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантиган туяа цацрццлан үзэгдэхүйд
Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч ирдэггүй

Тэгээд
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог

Эх сурвалж: Э.Бүжинлхам

1 Сэтгэгдэлтэй:

Пролетари said...

💛💙💜💚