Өөртөө зориулаад шүлэг бичиж сууна даа би


Өөртөө зориулан шүлэг бичиж сууна би
Өр зүрхэндээ гуниг тээсэн сэтгэлээр
Өвч хуяглагдсан хайр байсийм гэсэн итгэлээр
Өмөөрч хамгаалах амраг чинь мөн гэсэн бодлоор
Өөртөө зориулаад шүлэг бичиж сууна даа би

Бороо шивэрсэн гунигт шөнийн уртад
Бодолд хөвөрсөн хайрын дурсамжин дунд
Босоо хиймортой асан эр хүний нулимсанд
Борхон зүрхэнд үерлэх харууслын хүчит давалгаанд
Болоод өнгөрсөн түүхийг шүлэг болгонхон сууна би

Сархад зооглон тухлаагүй ч бодолдоо хөлчүүхэн
Сайхан амьдрана гэж итгэсэн ч алхахдаа гундуухан
Саатаж би няцахгүй гэвч сэтгэлдээ тавгүйхэн
Салж хагацсан тэр хайрын дурсамжинд дарагдсандаа
Саатан байж энэхүү шүлгийг бичлээ би... гэхдээ өөртөө...

0 Сэтгэгдэлтэй: