Хорвоогийн өнгөнд бүү гутраарай амраг минь


Хорвоогийн өнгөнд бүү гутраарай амраг минь
Хоног өдөр аргацаасан цаг хугацааны л хэмжил шүү дээ
Холдож салдаг хувь тавиланг амьдрал дагавч
Хоёр сэтгэл бие биенээ мартадгүйг чи бидэн мэднэ
Бусдын өмнө бүү гундаарай амраг минь...
Бурхан заяатай хүмүүн байгаа цагт хайр ирдгийм

Буцаж салсан ч хайр өөрөө үргэлжилдэг юм амраг минь

Будант орчонг түүнгүйгээр төсөөлөшгүй ээ...
Итгээрэй
Бие хол ч сэтгэл хамтадаа өтөлдөг жам байдгийм
Битгий шаналдаа амраг минь...
Жаргах цаг ирнэ дөө
Бидэрч тэмтэчсэн энэлэлийн харахнуйгаас гарахын цагт
Бие биенээ сайн сайхнаар дурссан түүх л үлдэнэ дээ хонгор минь
Зам замаа хөөсөн амьдрал гэж байдаг гэлээ ч сэтгэлээс минь
Замбуулинд хамтадаа өнгөрөөсөн жаргалтай мөчүүд мартагддаггүй ээ
Зах хязгааргүй хайрын тэнгист хөвж асан тэр л гэрэлт мөчүүдийг
Задгайхан сэвлэгтэй дэргэд минь байсан чамгүйгээр би төсөөлөхгүй ээ...
Тодбэх

0 Сэтгэгдэлтэй: