ЦЭРЭГ ОРНЫ ДУУЛЬ

Цэмцийтэл зассан нэгэн ор
Цэргийн байранд байдаг юм
Эгнvvлж тавьсан єчнєєн орны
Эхэнд зассан байдаг юм
Эгээ л саяхан эзэн цэрэг нь
Энэхэн зуур гарав уу гэлтэй
Эвхэж тавьсан алчуур ч дутуугvй
Эзгvй нэгэн ор байдаг юм

Цэрэг эр хаачсаныг гэвч
Цэхэлж жагсах байлдагч бvхэн мэднэ
Цэнхэрлэж харагдах Байтаг уул мэднэ
Цэлгэр сайхан эх орон нь мэднэ
Онголж хайрлах сэтгэл гэдэг
Хагацалд дургvй хойно доо
Орыг нь єглєє босоод
Хармаар санагдаад болдоггvй л юм
Дэндvv хайрлах сэтгэл гэдэг
Арай ч горьдлого тасардаггvй хойно доо
Дэрий нь єглєє босоод нэг
Алгаар дармаар санагддаг юм
Оройн тоогоор нэрс дуудахад
Олны жагсаалын дундаас нэг нь
«Байлдагч тэр эх орны тєлєє»
Байлдаанд амь vрэгдсэн» гэхийг сонсоод
Эргэж яасан ч ирэхгvй гэдэгт
Итгэхээс єєр аргагvй билээ
Балагт дайны хар мєр арилаагvй
Байлдагч Тэгшээ салаандаа ирэхгvй
Баянбал гуайн хvv цэргээс халагдахгvй
Байтаг уул харуулаас солигдохгvй.

ПУНЦАГИЙН БАДАРЧ

0 Сэтгэгдэлтэй: