Би монголоороо гоёдог

Хүн гэж амьтан өсөж төрсөн газартаа ямар их хайртай байдаг юм бэ гээд хэлчихээр буруутахгүй байх. Бид азтай шүү, энэ их сайхан эх оронд төрж өсдөг. Төрөх газар нутаг, дуудах нэрийг сонгож төрдөггүй болохоор аз гэхээс өөрөөр үүнийг юу гэх вэ? Дассан газрын даавуу зөөлөн гээд л би ч орилж өгөх дуртай хүн. Халуу шатсан зуны өдөр сүүдэр бараадан суухдаа би жаргалтай байдаг, нүүр нүдгүй гуядах шороотой салхиндаа би барцадаа арилгуулдаг, хар багаасаа усанд нь шумбаж, загасыг нь барьж, тоглож өссөн Хэрлэнгийнхээ усыг амсаад духандаа хүргэж адис авдаг, Монгол газар шорооны минь ширхэг бүр миний ээж аав шиг санагддаг . Танд ч бас тийм болов уу. Тиймээ БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ.

Ш.Гүрбазар
Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир

Хvмvvvний алтан заяа энд байхын учир

Туурайн тамгатай хөрсөн дээр

Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир

Тунгалаг шандны толиог

Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир

Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж

Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно

Би

Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог

Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог

Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог

Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог

Би Монголоороо гоёдог

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог

Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог

Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог

Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог

Би Монголоороо гоёдог

Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог

Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог

Би Монголоороо гоёдог

Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог

Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог

Би Монголоороо гоёдог

Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад

Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж

Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн

Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан

Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь

Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь

Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана

Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа

Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан

Дулаацсан биенээс минь хийморь савссан

Савссан омогийн нvцгэн мананд

Сая тэнцсэн унага Монголоо эрнэ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд

Газрын дайтай наслах биш

Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд

Галын хэртэй дүрэлзэх биш дээ

Би ямар энэрлээ энэрлээ гээд

Энэ орчлонг уяхан болгох биш

Би ямар эрэглээ эрэглээ гээд

Ээжээсээ дахиад төрөх бишдээ

Би ямар үнэн худлын ард

Сүүлчийн цэгээ хатгах биш

Би ямар үүлтэй нартай хорвоод

Сүүдрээ гатлаж чатах бишдээ

Гэхдээ би агтны мөртэй Монголдоо

Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа

Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай

Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь

Би Монголоороо гоёдог

Би Монголоороо гоёдог


0 Сэтгэгдэлтэй: