Windows 7 суулгах заавар


Энэ зааврын дагуу Windows 7-г хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна. Зааврын дагуу ажиллаж байгаад файлуудаа устгачихлаа, компьютераа эвдчихлээ гэх мэтийн яриа гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхаарна уу.

Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD байх ёстой. (Энэ зааварт хэрэглэсэн активэйшн шаардлагагүй DVD авахыг хүсвэл xpm_g@yahoo.com хаягаар мэссэнжэрдэж байгаад авч болно шүү, гэхдээ мэдээж мөнгөөр.

Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс асуусан нь дээр байх.

Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.
BIOS Setup Utility дотор Boot гэсэн цэснээс Boot Device Priority гэснийг нь сонгоно.

1st Boot Device гэснийг нь CDROM болго.

Exit цэснээс Exit Saving Changes гэж сонгоод Тохиргоог хадгалаад гарах уу гэж асуухаар нь ОК гэж гарна.
Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж DVD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ. (Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)
Хэрэв DVD-нээс систем уншиж эхэлсэн бол доорхи дэлгэц гарна.
За ингээд суулгах хэл болон хэрэглэх хэл зэргийг асуусан сонголт гарч ирнэ, англиараа байж байсан нь дээр дээ.
Хэл сонгочихоод Next товчийг дарж гарч ирсэн цонхноос Install now гэснийг дарж үргэлжлүүлнэ.
РС чинь 32 битийнх бол x86, 64 битийнх бол x64 гэснийг нь сонго. Мэдэхгүй байвал х86 гэдгийг нь сонгочихсон нь шулуун дөө.
Программыг хэрэглэх гэрээг зөвшөөрөх талаар асуухаар нь I accept the license terms гэснийг нь сонгоод Next.
Суулгах горимын алиныг нь сонгох талаар асуухаар нь сонголтоо хийнэ. Upgrade нь болохоор хуучин хэрэглэж байсан Windows XP эсвэл Vista дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэтийн юмаа авч үлдээд дарж суулгана гэж байгаа юм. Шинээр суулгах үедээ хуучин файлуудаа өөр хатуу диск, флаш, бусад хадгалах төхөөрөмжид хуулж авчихаад Custom эсвэл Fresh гэснээр нь суулгасан нь дээр байдаг юм аа. Custom гэснээр нь ороод явсан нь зүгээр.
Чухал хэсэгт орж ирлээ. Хатуу дискний зохион байгуулалтыг өөрчлөхтэй холбоотой. Манай жишээн дээр Disk0 буюу нэг хатуу диск, Partition 1 ба Partition 2 гэсэн хоёр хуваасан 30GB диск байна. Үүнийг бүтнээр нь ашиглах хүсэлтэй байгаа учраас 2 partition-оо нэг нэгээр нь сонгож Delete гэж устгалаа.
Чухал хэрэгтэй мэдээлэл болон үйлдвэрээс ирсэн чухал программ байж магадгүй шүү, устгахдаа итгэлтэй байна уу? гэсэн асуулт гарах байх. ОК гэж сонгоод устгана.
Устгасны дараа хатуу дискэнд юу ч байхгүй болж Unallocated Space = Free Space = Дискний хэмжээ бүтнээрээ гарсан байна.
Түүнийг нь сонгоод Next дарснаар файлуудыг хатуу диск рүү хуулж эхэлнэ.
Хэрэгцээтэй файлуудаа хуулж дуусаад автоматаар унтарч асна.
Асах үедээ регистрүүдийг тохируулж байна.
Систем сервисүүдийг ачаалж байна.
За ингээд үндсэндээ бараг суулгаад дуусах гэж байна даа.
Унтарч ассаны дараа суулгах явц үргэлжилнэ гэж байна.
Таны РС дээр Windows 7 анх удаа ажиллахдаа бэлтгэж байна.
Хэрэглэгчийн нэр болон сүлжээний орчин таны РСямар нэрээр харагдахыг сонгож бичээд Next.
Нууц үг заавал өгч заншвал зүгээр шүү. Хэн нэгэн эзгүй хойгуур чинь РС-ээр чинь оролдоод байхыг хүсдэггүй л биз дээ?
Хамгийн чухал хэсэгтээ орж ирлээ. Product Key-ээ бичнэ. Хэрэв надаас DVD авсан бол бичих хэрэггүй. Next.
Windows7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах талаар асууж байна. Нэгэнт Windows 7 бүрэн худалдаанд гараагүй Genuine Advantage хөтөлбөр нь хийгдэж амжаагүй байгаа болохоор санаа зоволтгүйгээр Use recommended settings-ийг нь сонгож болно өө. (Надаас авсан DVD-ээр суулгаж байгаа бол Activation гэж тоолохгүй тул бүр ч сандрах хэрэггүй.)
Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically blabla гэсэн сонголтыг нь болиул. Манай улс өвөл зуны цагийн шилжилт гэж балай юм хийхээ больсон нь юутай сайшаалтай вэ. Тэрнээс болж хавар намартаа хэмнэл алдагдаж зовдог байлаа шдээ. За тэгээд өдөр хоног, цаг минутаа тааруулаад Next.
Сүлжээний хамгаалалтын түвшин сонгохын тулд Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ, Олон нийтийн газар ашигладаг РС юу гэж асууж байгаа юм. Work гэснийг нь сонгочих өө.
За ингээд Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг гарч ирнэ. Энэ зааварт ашиглаж байгаа DVD автоматаар идэвхжиж түлхүүр суулгаж байгаа юм. Та хэрэв өөр DVD ашиглаж байгаа бол ийм дэлгэц гарч ирэхгүй байж магадгүй. Мөн сууж дуусаад идэвхжүүлэхэд 30 хоног үлдлээ гэж төвөг учруулж мэдэх юм шүү. (Энэ хэсэгт РС-ний хүчин чадлаас хамаарч нэлээн удаан уншиж магадгүй шүү, тэвчээртэй хүлээгээрэй.)
За ингээд тохиргоонуудыг хадгалснаар таны РС хэрэглэхэд бэлэн боллоо доо.
Танд баяр хүргэе. Таны хувьд маш амархан байлаа.

Та бүхэнд АМЖИЛТ ХҮСЬЕ!

0 Сэтгэгдэлтэй: