Челси, Арсенал хожлоо

Өчигдөр орой Английн Премьер лигийн 30-р тойргийн 7 тоглолт явагдлаа.

Челси талбай дээрээ өөрийн хуучин домог Жанфранко Золагаар удирдуулсан Вестхэмийг хүлээн авав. Челси багийн хаалгачаар Росс Төрнбулл гарсан бөгөөд түүнийг Анчелотти ирэх мягмар гаригт болох Интер багийн эсрэг тоглолтонд гаргах бололтой. Төрнбулл ч өчигдөр оройны тоглолтоос хангалттай итгэл олж авлаа. Тоглолтын эхний гоолыг Алекс мөргөж хийсэн бөгөөд экс Челси Скотт Паркер гайхалтай цохилтоор тоог тэнцүүлсэн. Гэсэн хэдий ч зүүн жигүүрээр дараалсан олон довтолгоо хийж байсан Челси Малуда, Дрогба нарын голлох тоглолтоор 4-1 ээр ялалт байгууллаа. 55 дахь минутад Дрогба сул гарч мөргөн гоол хийсэн бол цаг дуусахаас 14 минутын өмнө Малуда, тоглолтын сүүлчийн минутад Дрогба дахин хийсэн. Ингэснээр тэр энэ улирлын 21 дэх гоолоо хийлээ. Челси хожсоноор хүснэгтийн тэргүүнд МанЮ-аас 1 онооны илүү бичигдэж эхэлсэн.



Харин Арсенал Челситэй тэргүүн эгнээнд Халл Ситиг 2-1ээр хожсоноор хамт бичигдэх боллоо. Гэхдээ буучид нэг тоглолт илүү хийсэн. Андрей Аршавин тоглолтын эхний гоолыг хийв. Хоёр ч хамгаалагчаас мултарч гаран сайхан гүйцэтгэлийг хийж Арсенал тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч Сол Кэмбелл Ян Веннегоор оф Хесслинкэд алдаа хийн шар хуудсаар торгуульж Халл пенальти цохих эрхийг олж авч Жимми Буллард цохисноор тоо тэнцжээ.

Баруудын Жорж Боатен эхний үе дуусахын өмнөхөн улаан хуудас хүртэж Халл 10 уулаа үлдсэн хэдий ч тоглолтын эцсийн мөч хүртэл хүчтэй эсэргүүцлийг Арсеналд үзүүлж байлаа. Гэсэн хэдий ч энэ өдөр Арсенал 3 оноогоо авах учиртай байжээ. Тоглолтын цаг дуусах мөчтэй уралдан Денилсоны цохисон бөмбөгийг Бендтнер нэмснээр ялалтыг буучид авлаа.

Оросын легионер Роман Павлюченкогийн хоёр гоолын ачаар Тоттенхэм Блэкберн Роверсыг 3-1 ээр буулган авч топ-4т багтах найдвараа хадгалж үлдлээ. Павлюченко Тоттенхэмийн гараанд гарч эхэлснээс хойшхи 6 тоглолтонд 8 гоол оруулаад байна.

4-р байрын төлөөх гол өрсөлдөгч Астон Вилла Стоук Сити багтай тоглож гоолгүй тэнцээ хийж оноо алдав. Астон Вилла хэд хэдэн боломж гаргаж байсан ч ашиглаж чадсангүй. 2-р үеийн эхэнд Даунин гоол хийх шахсан. Гэсэн ч Соренсоны хөл түүнд гай болжээ.

Бирмингем, Эвертон багууд 2-2оор тэнцлээ. Кгэйр Гарднер Бирмингемийн төлөө анхныхаа гоолыг хийсэн бөгөөд Бирмингемийн 6 сар гэртээ хожигдоогүй цуврал үргэлжилсээр байна.

Эвертон 1-р үеийн дундуур 3 минутын зайтай хоёр гоол хийж тоглолтыг бүрэн санаачилгандаа авсан ч ялалт авч чадаагүй. Кэмерон Жеромийн сүүлийн хоёр тоглолтонд хийсэн 3 дахь гоол болон Бирмингемийн ривал Астон Виллагаас 3 сая паундаар энэ өвөл ирсэн Крэйг Гарднерын гоолын ачаар Бирмингем тэнцсэн.

“Челси” – “Вест Хэм” – 4:1 (1:1)

Гоол: Алекс, 16 (1:0). Паркер, 30 (1:1). Дрогба, 56 (2:1). Малуда, 77 (3:1). Дрогба, 90 (4:1).

“Челси”: Тернбулл, Паулу Феррейра, Терри, Алекс, Иванович (Жирков, 80), Лэмпард, Баллак, Малуда (Калу, 87), Оби Микел, Дрогба, Анелька (Ж. Коул, 66).

“Стоук Сити” – “Астон Вилла” – 0:0

“Бирмингем” – “Эвертон” – 2:2 (1:2)

Гоол: Аничебе, 19 (0:1). Айегбени, 22 (0:2). Жером, 26 (1:2). Гарднер, 52 (2:2).

“Болтон” – “Уиган” – 4:0 (1:0)

Гоол: Эльмандер, 10 (1:0). Дэйвис, 48, пенальти (2:0). Муамба, 53 (3:0). Тэйлор, 69 (4:0).

“Бернли” – “Вулверхэмптон” – 1:2 (0:1)

Гоол: Жарвис, 26 (0:1). Карлайл, 47, авто гоол (0:2). Томпсон, 73 (1:2).

“Халл Сити” – “Арсенал” – 1:2 (1:1)

Гоол: Аршавин, 14 (0:1). Баллард, 28 – пенальти (1:1). Бендтнер, 90+3 (1:2).

“Арсенал”: Альмуния, Кэмпбелл, Вермален, Эбуэ (Уолкотт, 66), Санья, Клиши, Аршавин, Насри (Эдуарду да Силва, 76), Диаби, Денилсон, Бендтнер.

“Тоттенхэм” – “Блэкберн” – 3:1 (1:0)

Гоол: Дефо, 45 (1:0). Павлюченко, 55 (2:0). Самба, 80 (2:1). Павлюченко, 85 (3:1).

“Тоттенхэм”: Гомес, Доусон, Ассу Экотто, Бассонг, Чорлука, Бэйл, Модрич (Гудьонсен, 89), Краньчар, Паласиос, Павлюченко, Дефо (Крауч, 82).



0 Сэтгэгдэлтэй: