Дрогба 2 дахь удаагаа

Челсигийн довтлогч Дидье Дрогба 2009 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Саяхан 32 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Кот’д Ивиор довтлогч нийт 92 оноо цуглуулж энэ хэргэмийг хүртсэн бөгөөд түүний араас Самуель Это’о 69 оноо, Майкл Эссьен 43 оноогоор удаалжээ. 2006 онд Дрогба Африкийн шилдэг болохдоо 79 оноо цуглуулж байсан юм. Дрогба шигшээ багаа ахлан Дэлхийн аваргын урьдчилсан шатанд амжилттай оролцсоноос гадна Африкийн цомын тэмцээний шөвгийн найм хүртэл өрсөлдсөн байгаа. Мөн Челсиг ФА цомд түрүүлэхд голлох үүргийг гүйцэтгэж хожлын гоолыг оруулсан ажээ. Одоогоор Африкийн ”хар азарга” бүх тэмцээнд 25 гоол оруулаад байгаа учраас энэ жилийн Премьер лигийн шилдэг тоглогч, цаашлаад дэлхийн шилдэгт ч хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй. Африкийн шилдэг тоглогчийг 1993 оноос тодруулж эхэлсэн бөгөөд өмнө нь Франс футбол сэтгүүлээс тодруулдаг байсан юм. Абеди Пеле, Это’о, Ви нар тус бүр 3 удаа энэ шагналыг хүртсэнээрээ тэргүүлдэг юм. 


0 Сэтгэгдэлтэй: