Хахир хаврыг давж, зугаатай зунтай золгох нөхөрсөг зөвлөгөө


Жил бүрийн хавар хүн бүрт тохиолдож байдаг өнөөх хаврын синдром ирж байна. Улс төр, урлаг соёлынхны гүйдэл суудал энэ бүхнийг харуулна. Цагаан сарын их хөл хөдөлгөөнөөр чилээрхэж алжаасан амхадуудын эмнэлэг сувилалд хэвтэх зэргээр илэрч байгаа хаврын ядаргааг, ядаргаа биш болгох талаар санаагаа хэлж байна.

Хүн угаасаа бусад адгуусны адилаар хавар болмогц сэтгэл санаа, бие тэнхээний хувьд сэргэх эсхүл туйлдаж эхэлдэг нь тодорхой зүйл юм. Гэхдээ тэр сэргэлтийг зөв ашиглавал хаврын төгсгөлд тохиолдох их нозоорлоос ангид байх бололцоотой гэжуугаа. Бодоод үзье л дээ. Жишээ нь хавар сэтгэл санааны хувьд туйлдсан хүмүүс хаа сайгүй хэрхэн тэнхрэх арга зам эрэлхийлдэг учир тэр үедээ хийж буй ажлаасаа арай өөрийг эхлүүлэх гэж оролдох хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ үүнд цаг зав гаргах нь чухал.


1. Амралтын өдрүүдийг аль болох үр дүнтэй өнгөрүүлэх буюу идэвхитэй алхах, зугаалах зэргээр зүрхэндээ ачаалал өгч баярлуул. Өвөлжингөө хорт утаа уушгилсан бидэнд туйлын хэрэгтэй.

2. Дараа нь аль болох бололцоогоо ашиглаад өөрт хэрэгтэй байсан зүйлээ авч сэтгэлээ баясгавал яаж байна. Би лав тэгчихсэн байгаа.

3. Найзуудтайгаа нийлж ганц нэг шар айраг тогтоочих. Гэхдээ хамгийн гол нь санаа, оноо нийлдэг, яриа чинь яв цав тохирдог байх ёстой. Тэгэхгүй бол нэг л давамгайлаад зовлонтой шүү дээ.

4. Сургуульдаа байгальд хоргүй тээврийн хэрэгслээр зорчвол ч бүр сайхан. Надад даанч дугуй байхгүй. Миний мэдэх нэг хүүхэд сургуульдаа дугуйгаар байнга явдаг.

5. 7 хоногийн хамгийн ачаалал ихтэй өдрийг тамхигүй /хэрвээ тамхи татдаг бол шүү дээ/ өдөр болго. Оронд нь сайхан шок ид...

6. 7 хоногт нэг удаа шинэ кино, уран бүтээл /жүжиг, концерт, уран зураг, дан хөгжмийн тоглолт г.м/ үзвэл алжаал боломжийн сайхан тайлагдана. Гэхдээ хошин шог гэдэг балай юмыг үзэх гээд хэрэггүй биз.

7. Шинэ дуу сонс. Бас зөөврийн жижиг хөгжим тоглуулагчдаа /I Pod, mp player за юу ч байсан хамаагүй/ шинэ дуу татаж суулга. Хааяа Зөгий радио 107-г сонсоорой. Тэднийх их зугаатай...

8. Зуны зугаалга, амралтын аятай өдрүүддээ зориулж бэлтгэл базаах хэрэгтэй. Борооны шүхэр, шинэ гутал, богино өмд, цамц юу эс мундах вэ дээ.

Эцэст нь энэ бүхэнд мэдээж мөнгө хэрэгтэй. Тиймээс ээжээ ааваасаа авсан мөнгө үр дүнтэй хэрэглээрэй найзуудаа...



0 Сэтгэгдэлтэй: