Хайрын зул бөхдөггүй /5-р хэсэг/



Хишигээ энэ удаагийн цалингаараа би өөртөө хувцас авлаа шүү

Тэгдээ одоо хичээл орох болж байна. Ангийхан чамайг хараад Шинээ Хишигээтэй суугаад царай алдчихаж гэж хэлнэ

Харин тиймээ уг нь гайгүйхэн юм авчихмаар байдаг даанч энэ сард яасан юм цалин их бага буулаа мөнгө хүрэх болов уу?

За найз нь маргааш нэг хүнтэй уулзаад үзье

Юун хүн юм?

Аан...хэмээн хэсэг түгдчиснээ чи танихгүй байхаа манай холын садангийн ах байгаа юм

За за тэгээд тэр ах чинь чамд мөнгө өгч чадах юмуу?

Би зээлэх гээд үзнэ дээ. Харин чи аав, ээж хоёрт битгий хэлээрэй мэдчихвэл уурлаад унана

Өөрөө мэддээ. Унтлаа шүү үнэхээр их ядарлаа

Тэгдээ сайхан амраарай хайртай шүү. Би ч бас унтлаа

Хишигээ бага сартай болохоор одоогоор нэг их мэдэгдэх юм байсангүй. Тэрээр амаа угааж байхдаа өнгөрсөнөө санан сэтгэл шулуудав. Шинээ ажилд орсоны долоо найм хоногийн дараа түүний утсанд танихгүй дугаараас дуудлага ирэв. Хишигээ ч нэг их юм бодсонгүй утсаа авбал танихгүй хоолойтой эрэгтэй хүн байх нь тэр.

Байна уу?

Сайн байна уу? Өөртэй чинь ярьвал боломж байна уу хэмээн шууд асуухад нь гайхасхийн

Өөрөө хэн бэ?

Чи найз залуутайгаа ойрдоо уулзсан уу?

Манай нөхөр бид хоёр хамт амьдардаг. Ингэхэд өөрөө хэн бэ?

Би Шинээгийн дарга байна

Өө сайн байна уу та хэмээн дуугаа илт зөөлрүүлэн хэлтэл цаана нь чимээгүйхэн доогтой инээмсэглэх нь бүдэг мэдэгдэж байснаа

Би чамтай нэг уулзах хэрэг байна

Яах гэсэн юм бол ингэхэд арай манай нөхөр

Нөхөр чинь энэ талаар мэдэхгүй байвал өөрт чинь л сайн даа. Зүгээр үнэнийг хэлэхэд чи надад их таалагдсан тэгээд чамтай зүгээр сайхан найзууд болох гэсэн юм

Хэ хэ та юу яриад байнаа би...би чинь

Өөрөө л мэд би чамд хангалттай биш ч боломжийн тус болж чадна. Надтай аятайхан байвал нөхөр чинь хичээлдээ орсон ч гэсэн зав зайгаарай гэрээний ажилтан болоод явбал таван цаас нь хэрэгтэй л байх

Тийм л дээ тэгэхдээ би бүр яахаа мэдэхээ байчихлаа

Сайн бодож байгаад хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй яриарай. Харин орой 19 цагаас хойш битгий яриарай би бас гэр бүлтэй хүн

Ойлголоо би бодож үзье.

Энэ яриа болсоноос хойш арваад хоногийн дараа сая нөхөр нь цалингаа бага хувцас авч хүрэхгүй нь хэмээн хэлсэн нь түүнийг ийнхүү шийдэхэд хүргэжээ.  

Хишигээ маргааш нь Шинээг ажилд нь явуулчихаад утсаа барин залгах үгүйгээ шийдэж ядан нилээн удаан бодов. Тэгж тэгж нөхрийнх нь царай нүдэнд нь харагдан басхүү ангийнх нь хүүхдүүдийн арай ч дээ хэмээн халаглах басамжлах зэрэг бодлууд зэрэг холилдон байснаа сая шийдэн хайж хайж өнөөх дугаарыг олж аваад залгав. Гурав дуудаад авахгүй болохоор нь утсаа тасалтал эргээд залгаж байна.

Сайн уу хөөрхөнөө ямар удаж байж залгаж байнаа?

Сайн сайн байна уу та би харин би...

Одоо нэгэнт шийдээд ярьчихсан юм чинь юундаа сандрах билээ. Яг хоолны цаг болж байна хамт хоолонд орох уу. Хишигээ яахаа шийдэж ядан хэлэх үгээ олж ядан байтал Сүх хариу хүлээлгүй

Чи Шангрилад хүрээд ир би чамайг үүдэнд нь хүлээж байя. Цаг одоо 12.30 би энд гялс нэг ажил амжуулаадахъя. Яг 14 цагт уулзая гээд утсаа тасалчихав. Хишигээ нэгэнт шийдсэн болохоор: За зүгээр л уулзаж нөхрөө ажилтай байлгах талаар ая засаж байгаа болохоос ямар унтаж хэвтэж сүүлрэх гэж байгаа биш хэмээн өөртөө зориг нэмээд өмсөж явах хувцасаа бэлдээд усанд орохоор угаалгын өрөө орлоо.

Өдрийн цаг болоод тэр үү нэг бол том газар болоод тэр үү нэг их хүн байсангүй. Хоёул явсаар булангийн ширээнд очин Сүх сандалыг нь арагшлуулан Хишигээг суулгаад өөрөө өөдөөс нь харан суулаа.

За бодож, бодож миний саналыг хүлээж авахаар шийдээ юу?

Харин тийм үгүй тийм ч гэж яахав нөхрийнхөө даргын урилагыг хүлээж авахгүй бол болохгүй санагдаад

Зөв зөв. Би чамтай зүгээр сайхан найзууд байж болно биз дээ

Тэгэлгүй яахав. Тэгэхдээ та бол том хүн харин би зүгээр л нэг оюутан

Ха ха ха миний том гэж хаашаа харсан юм байдаг юм. Яахав тэгэхдээ одоохондоо өөрөө өөртөө болоод л байна. Чи оюутан тиймээ бидний хооронд зүгээр анд найзын нөхөрлөл байж яагаад болохгүй гэж хэмээтэл зөөгч ирж захиалга аваад эргэв. Сүх Хишигээг өлөн нүдээр ширтэн шүлсээ гүд гүдхийн залгин ёстой л нэг гараараа нөгөө гараа барин сууж байлаа. Хооллож дуусаад энгэрийн халааснаасаа хэтэвчээ гаргаж ирээд тоолж байснаа нилээн хэдэн аравтын дэвсгэрт Хишигээгийн урд тавиад: Энэ миний чамд өгч байгаа сэтгэлийн бэлэг. Чамтай анх уулзаж байгаа болохоор юунд дуртайг чинь мэдэхгүй тул юу авахаа мэдсэнгүй. Энэ мөнгөөр дуртай юмаа аваарай

Үгүй энэ чинь. Та намайг хоолонд оруулж бас манай нөхрийг халахгүй, цалинг нь нэмнэ гэж хэллээ энэ л боллоо баярлалаа

Зүгээр нэрэлхээд байлгүй авч үз. Хүнд мөнгө хэзээ ч илүүддэггүй. Тэр тусмаа чам шиг сайхан хүүхэн хэрэглээ өндөртэй байж таараа. Гэтэл нөхөр чинь оюутан бас болоогүй цагийн ажилчин. Ингээд ахтайгаа хүссэн үед уулзаад байвал би чамд хоосон байхгүй шүү хэмээгээд гарыг нь атган илж байснаа алган дээр нь мөнгөө атгуулав.

Би дахиж уулзаж чадах үгүйгээ мэдэхгүй байна

Уулзанаа чи уулзана би мэдэж байна гэтэл утас нь дуугаран харсанаа одоохон гээд босон явлаа. Хишигээ гар дээр нь байх арван мянгатын дэвсгэртийг айсан нүдээр харан хэрхэхээ шийдэж ядан байтал Сүх орж ирээд

За би явлаа ажил гарчихлаа. Энэ мөнгөөр тооцоогоо хийчихээрэй гээд таван ширхэг хорин мянгатын дэвсгэрт өгөөд хацар дээр нь үнсээд хурдан хурдан алхан тэндээс гарлаа.

Хишигээ Сүхийг гарсаны дараа өгсөн мөнгийг нь тоолж үзвэл нэг зуун мянган төгрөг байх нь тэр. Хөөх энэ ах солиотой байх аа хэмээн өөрийн эрхгүй нүүрэнд нь тодорсон инээдээ дарж ядан өмнөхөө идэж дуусгаад тооцоогоо хийтэл дөчөөд мянган төгрөг илүү гарах нь тэр. Энэ бүхэн ийм амархан гэж үү зүгээр нэг уулзаж тансаг газар хоолонд ороод л мөнгө аваад байвал болохгүй юм алга л байна ш дээ. Яахав мөнгөтэй, эхнэрээсээ уйдсан ах гуай мөнгөөр хөөрхөн охиныг харж хүмүүсийн нүдэнд гайхуулах гэж л байгаа биз. Ямар унтаж хэвтэж бүр эхнэрээс нь салгах гээд гэрт нь гэдсээ чирээд оччихсон биш. Зүгээр оюутан би битгий хэл нэртэй зүстэй одууд ч бас ийм л байдаг хэмээн өөрийгөө зөвтгөн бодоод харих замдаа Баянзүрх зах гарч даах хэмжээгээрээ гэртээ хүнс аваад их л баяртай харьлаа. Орой нь гараа гарган ногоотой хуурга хийж байтал гэрийхэн нь эхнээсээ ирцгээв. Буянаа гаднаас орж ирээд охиноо хоол хийж байгааг хараад ихэд гайхан

Хөөх миний охин хоол хийж байна уу даа

Тиймээ ээжээ ойрдоо хордлого өгөөд олигтой ч юм идэж чадсангүй сайхан ногоотой хуурга идмээр санагдаад

Ивий ивий ээжийнх нь цалин удахгүй бууна тэгээд л гэрт жаал ногоо авъя даа

Ээжээ би авчихсан. Харин ихийг даахгүй болохоор өөрийнхөө даах хэмжээгээр авчихлаа

Ашгүй минь гэж Шинээгийн цалин буугаа юу?

Хишигээ хэсэг азнасанаа: Тэгсээн Шинээ харин гэрт идэх юм аваарай гээд мөнгө өгсөн хэмээн хэлтэл ээж нь

Миний хүргэн ч овоо ухаантай юмаа. Ээж нь туслах уу?

Зүгээрээ болчихсон хэмээгээд өрөөндөө очин хорин мянган төгрөг аван гарч ирээд

Ээжээ энэ мөнгийг өөртөө зарцуулаарай аавд битгий хэлээрэй

Өө баярлалаа. Тэгэхдээ миний охин та хоёрт одоо мөнгө хэрэгтэй дээ

Охин нь зохицуулнаа гээд эгдүү хүрэм хөөрхөн инээгээд. Ээжээ үнэндээ би нэг ажилд орсон. Тэгэхдээ байнгын тогтмол биш

Тэр чинь ямар ажил гэхээрээ тийм ажил байдаг байнаа?

Үгүй яахав манай нэг найз охин баян эртэй суусан чинь ямарч мэдрэмжгүй болохоор нүүрээ ч будаж чаддагүй гэнээ. Тэгээд л намайг хэрэгтэй үедээ дуудаж байя хүрч ирээд юу өмсөж зүүхээс эхлээд бүх л юмыг хэлж өгч байгаа ч харин ирэх болгонд чинь цалин гэж өгч байя гэнээ

Ай мэдэхгүй мэдэхгүй охин минь. Зарим нэг нь өдрийн үмх талхны төлөө ажиллаж байхад зарим нэг нь ингээд зүгээр л нүүр амаа будуулж, хувцасаа сонгож өмсөхийн төлөө мөнгө төлж байдаг

За ээжээ одоо яахав дээ. Жирэмсэн надад харин ч биед амар байгаа биз дээ

Өөрөө мэддээ

Төд удалгүй бүгд гэртээ цуглан Хишигээгийн хийсэн хоолны амттайг магтан идэцгээв. Хооллож дуусаад Шинээ, Хишигээ хоёр өрөөндөө орсон хойноо л Хишигээ сая баяртай гэгч нь санаа алдаад Шинээгийн хүзүүнээс тэврэн

Хайраа бүтсэн шүү

Тиймүү хэд?

Зуун мянгыг зээлж авлаа

Би харин өнөөдөр байгаа мөнгөндөө авах гэснээ чамайг юу болох нь вэ гэж бодоод авсангүй

Тэгдээ май хэмээгээд наян мянган төгрөгийг нь өгөөд: Би хорийг нь авлаа

Тэгэлгүй яах вэ. Чи арай илүүг авчихаад надад зуу гэж худлаа яриад байгаа юм биш биз

Яанаа чи яасан муухай санаатай юм бэ?

Үгүй хэн чиг л тэгж бодохоор байна. Өглөөхөн хөргөгч хоосон байсан орой ирэхэд идэх юмтай болчихсон байна

Тэгсээн тэгсээн би гэрт гучин мянгаар нь замаараа идэх юм аваад ирсэн болов уу. Тэгээд ээжийг асуухаар нь чиний цалин буугаад гэрт идэх юм ав гэж мөнгө өгсөн гэсэн ээж их баярлаж байна лээ

Би өгдөг л биз дээ. Харин ч өөртөө ч юм наалгүй чамд, гэрт чинь зарцуулдаг байх

Гэрт чинь гэнэ шүү энэ чинь бас чиний гэр биз дээ

Би яахав арчаагүйдээ хадмынд толгой хоргодож байгаа эр хүн. Тийм болохоор юу ч хэлэх эрхгүй хөөрхий амьтан

Чи ямар муухай санаатай хүн бэ. Манай аав, ээж хоёр чамайг надаас илүү юу гэхээс дутуугүй л хайрладаг байх

За баярлалаа. Ажил дээр харин тоглоом юм шиг менежер гуай цалин хасчихаад өнөөдөр өглөөжин толгой хяргах гэж байснаа өдрийн цайны дараа өрөөндөө дуудаад цалинг чинь нэмнэ тэгэхдээ ирэх сараас нэмнэ. Чи ажлаа сайн хийгээрэй илүү цагаар ажилласан ч болно. Хэрэв сайн байгаад байвал хичээл чинь эхэлсэн ч ажил гаргаж өгч болох юм гээд тэгээд баярласанаа хэлээд гарах гэтэл араас чи ч сайхан найз охинтой юм билээ болгоомжтой л байгаарай гэдгийм даа. Тэгээд гэрт иртэл чи мөнгөтэй болчихсон болохоор би чамд гэнэт уур хүрээд. Үүнийг сонсоод Хишигээ Сүхээг бодон уур нь хүрч байсан ч ил гаргасангүй. Шинээ сая нэг уур нь гарав бололтой: Мөнгө олж өгсөнд баярлалаа хэмээн уруул дээр нь үнсээд тамхи татахаар гадагш гарлаа. Харин Хишигээ дотроо: Сүхээ ахаа та яах гэж ингэж байгаа юм бэ? Та бид хоёрын хооронд юу ч болоогүй болгоомжтой байгаарай байхдаа яахав дээ хэмээн ундууцан бодолд дарагдан бас ч нойр нь хүрч байсан тул амаа угаачихаад унтлаа гээд орондоо орлоо.

0 Сэтгэгдэлтэй: