Нэр төр


Залуу минь чамд зүс царайны сайхан байна
Заан арслан мэт хүч чадал, хүдэр бие ч байна
Зандан насны ааг омог, гал дөл ч байна
Заяа дагасан нүүрний буян, нүдний цог ч байна

Гэвч чамд нэр төр гэж байна уу??

Нэр төр гэж никел обудтай машин биш
Нэвсийсэн их ногоон улаан дэвсгэрт ч биш
Нийгэмд эзэлсэн байр суурь алдар чинь ч биш
Нижгээд охидийг араасаа хуйлруулах биш, өвөрт нь өнжсөн тоо ч биш ээ.

Уужим сайхан ухаанаа архиний шилэнд бүү чих
Уул шиг ханагар цээжээ хүсэл тачаалд бүү хүлүүл
Урсан өнгөрөх амьдралд тэргүүнд байх ёстой ч гэлээ
Уудам тэнүүн орчлонд хүн байх албатай чи.
Бутарч унадаг зоосноос буянтныхаа нэрийг бүү худалд
Буцаж эвлэрдэггүй нөхөрлөлөө бузар санаагаар бүү эвд
Буурал дээдсийнхээ сургаалийг хараалын үгээр бүү бул
Буртаггүй залуу насаа гэмтний үүр бүү болго!!!
Ялдам энхрий охидоос яг ханиа л чи сонго
Янхан шиг олонтой явалдлаа гээд яс чинь бэхжихгүй нэр чинь шүтэгдэхгүй ээ!!!
Хайрлаж дассан нэгэндээ хамаг бүхнээ зориул, бэлэглэ
Хааш яайш өлөн нүдээ бэлчээлгүй гэргийдээ л үнэн ч үлд.
Балга тагш юм хүртэж нүд нь эргэлдэхээрээ
Барс сэрсэн адил омогшиж битгий галзуур, дөвчигнө
Эрийн муу эмд гэдгийм эхнэртээ бүү агсамна эмзэг юм байгаан
Эхийнхээ өөдөөс ширэв битгий тат зүрхэнд нь шаналал хургадаг юм байгаан.
Эрх мэдэлд шунаглаж эр нэрээ битгий хугла
Эмс охидод тэчъядаж босоо хиймороо битгий сүйтгэ
Эрдэнэс алтанд дурлаж хүн чанараа бүү гээ
Эгшиний цэнгэлд хөлчүүрч бурхан ухаанаа бүү живүүл ээ.

Залуу минь чамд чамламгүй сайхан өнгө зүс байна
Завсаргүй үргэлжлүүлэх сайхан үгс ч байна
Залилан мэхлэхгүй үнэн алхах зам харгуй харин байна уу??
Зарлаж бахархах нэр төр чамд бий юу??

Аав чинь хүртэл амсахдаа ёсолдог архийг
Авдар авдараар нь битгий гудар залуу минь
Арван хэд, хорин хэдэн нас хөгширөлт биш ээ
Амттай бал биш, жаргал биш, эрх чөлөө биш
Хэнд ч харъяалагдахгүй омголон дураар байвч
Хэтэрсэн ардчилал харуусалд унагадагыг сана
Хэтэвчний зузаанаар хүссэндээ хүрэх ч
Хэтийн явдалд нэр төр чинь л чамайг илэрхийлнэ.

Нэр төртэй алхал залуу минь!!!

Замбууд дуурсагдах баатар эрсийн алдар алсаас цуурайтам байдаг шиг
Залуу чиний гишгэсэн мөр чинь нэр төрөөр чимэгдэн байдаг юм
Залгамж халаа үр хойчис чинь үйл хэрэг, нэр төрөөр чинь бахаддаг юм
Залхаг бодол, завхай сэтгэл, ичгүүргүй ааш, эмэгнэлтэй шуналаа яг одоо хая залуу минь.

Амжилтанд хүрэх гэж араатан шиг бүү аашил
Амлалтандаа хүрдэггүй арчаагүй араншин бүү гарга.
Адсага шулам мэт хов битгий зөө
Амраг ханиа бүү хуур амин зүрхэндээ тунгалаг орш!!!!

0 Сэтгэгдэлтэй: