Юу болж байгаа чинь энэ вэ заваан хүүхэн чинь
Үгүй ээ ааваа би...хэмээгээд үгээ ч гүйцээлгүй уйлахад нь аав нь үгийн сөлөөгүй алгадаад авахад Бат босон өмдөө татаад юу ч болоогүй мэт дуниартсан нүдээ солийлгон
Үгүй ээ ааваа би...хэмээгээд үгээ ч гүйцээлгүй уйлахад нь аав нь үгийн сөлөөгүй алгадаад авахад Бат босон өмдөө татаад юу ч болоогүй мэт дуниартсан нүдээ солийлгон
За Цэвэгээ тайвшир чи л өөрөө намайг эхнэрээ болгохыг зөвшөөрсөн биз дээ?
Хэн зөвшөөрсөн гэж очиж очиж чам шиг архичинтай суулгах болж байна уу? Яг одоохон зайл манайхаас
Ийм хурдан мартчихлаа гэж үү. Архичин гэнэ үү энэ чинь адилхан юм байж тэгэхгүй шүү найзыгаа алив ганц юм байна уу?
Битгий солиор чи. Энэ гэдэсээ чирчихвэл чи тэжээж чадах юмуу?
Тэгээд болно ш дээ хө. Алив найздаа ганцхааныг хийгээд өгчих л дөө
Гар зайл битгий дахиж миний нүдэнд харагдаарай хэмээгээд чирэн гэрээсээ арайхийн гаргалаа. Чаминсайхан тэр хоёрыг хараад ааваасаа айх, саяны өвдөлт, бас нөхөрөө болно хэмээн итгэж байсан залууг нь аав нь чирэн хөөн гаргаж байхыг хараад дэмий л яахаа мэдэхгүй уйлан сууна. Гэтэл ч гаднаас аав нь орж ирж буй бололтой хаалгаа саван хаах дуулдсанаа
Чаминсайхан чи гараад ир алив, юу болж байгаа чинь энэ вэ? Өөрийгөө яаая гэж байж бас юун нөхөр сүүдэр тэгээд хүүхэдтэй болчихвол яана бас нэг шал дэмий хоолны сав. Хэн тэжээх болж байна. Хэний махыг идэж тамлах гээв. Ханахгүй байна уу чи????....хэмээн эг маггүй хашгичан түүнийг үсдэн авахад Чаминсайхан өвдөж байсан ч нэг ган хийсэнгүй. Бөгс өндийнгүүтэл ингэж байгаа хүн гадуур биеэ үнэлж хувиа борлуулж, довоо шарлуулж явдаг юм байна л даа чи тиймүү?
Юу? Ааваа үгүй ээ би анх удаагаа л....Батаа ах намайг оролдоод
Тэгээд чамд тэрийг эсргүүцэх бодол байсангүй юу? Одой ч гэсэн чамд хувь тавилан байгаа мэдээ. Тэрээр ингэж хэлээд уусан жаахан юм нь ч гарчихсан байсан тул хаалгаа саван гадаа гарлаа. Гараад тамхи асаан хэсэг зогстол охиных нь тэртээ олон жилийн өмнө мэт хэлж байсан үг нь гэнэт бодогдов
Ааваа би сургуулиасаа гармаар байна
Яасан миний охин?
Надад үнэхээр хэцүү байна, би яагаад ийм төрчихсэн юм бэ? хэмээгээд уйлахад нь аав нь толгойг нь илээд
Миний охин ямар байлаа ч гэсэн аавдаа бол хамгийн сайхан охин юм шүү
Битгий худлаа ярь. Би таньд сайхан байгаад яах юм. Манай ангийнхан намайг нэр чинь гоёдчихсон байна гээд шоолцгоогоод байна ш дээ хэмээгээд бүр ихээр эхэр татан уйлах нь тэр....
Тиймээ охин минь сургуулиа хаясан, ээж нь ч голоод хаяад явсан. Гэтэл эцэг болох миний байж байгааг. Ийм байхад охин минь өөр яах ч билнн дээ. Одоо нээрээ болъё байз. Одой ч гэсэн энэ чинь миний л охин. Хэдий болтол ингэж явах ёстой юм. Энэ архи гэгч туучийнаас л ганц болж байна. Ажил ч үгүй, амьдрал ч үгүй болох юм шиг байна. Ёстой болдог үедээ ухаараваа тэртээ тэргүй ажилгүй гуйлгачин болчихоод. Ерөөсөө энэ архи гээчийг л больчихоё...хэмээн шийдээд гэртээ орвол охин нь суугаагаараа унтаж байв. Цэвэг орыг нь засаад өргөн тавьтал түүнээс нэг л сонин үнэр ханхийхэд зогтусан бушуухан тавьчихаад өөрөө ч орондоо шургалаа. Орондоо орсон ч түүний нойр хаашаа ч юм нисэн одсон мэт хулжин өнөөх үнэр биенд нь шингэсэн мэт ханхийн зовооно. Нээрээ хамгийн сүүлд хэзээ хүнтэй ойртолоо. Сайханааг явсанаас хойш эм хүнтэй ойртох нь бүү хэл тэврээ ч үгүйгээ гэнэт саналаа. Энэ тухай бодохын сацуу хамаг биеийнх нь цус хөөрч түүнийг байж ядуулах нь тэр. Дахиад л нэг тамхи асаан: Үгүй ингэж архи, тамхи хоёроор хань хийж хайран сайхан насаа үрэх ч гэж дээ.
Тэрээр гүрийн хэсэг азнан хэвтсэн ч бие нь бүр ч оволзон түүнийг байж ядуулан байтал босон байж болох бүх л газраа архи хайсан ч олдсонгүй. Новш гэж Батыг хэрэггүй хөөдөг байж. Хамт байсан бол яаж ийж байгаад ганц юм сэтгэчихгүй юу хэмээн саяхан л архийг үзэн ядаж байсан хүн халаглан бодон бачуурна. Тэсэхээ байгаад охиныхоо халаасыг уудалбал зуу хүрэхгүй төгрөг байсанд хараал урсган авч хармаандаа хийн дахин бүх л хувцасыг нь нэгжиж байтал гэнэт ард нь
Май ааваа энэ 2000 төгрөгийг ав даа
Цэвэг тэр дуунаас огло харайн цочсоноо гартаа атгасан мөнгийг хараад баярлан хөл дээрээ ч босолгүй мөлхөн очиж авсанаа үнсэж гарав. Бушуухан хувцасаа өмсөөд энэ удаа өөрөө гэрээс хар хурдаараа гүйн гарлаа. Чаминсайхан харин нулимасаа тогтоож дийлэхгүй хойноос нь харж хэсэг зогсож байсанаа нэгэнтээ санаа алдаад гэрээ нэг тойруулан хараад гүнээ шүүрс алдсанаа өөрийн гэх хувцасаа бөөгнүүлэн анх л сургуульд ороход нь аавынх нь авч өгч байсан өнөөх цүнхэндээ хийх гэтэл орсонгүй тул уутанд хийгээд мөн гэрээсээ гарлаа.
Харанхуй шөнө гэрээс гараад хаачихаа мэдэхгүй харсан зүгтээ алхах түүний хөл даагдахгүй зовооно. Өөрийнхөө хувь заяанд гомдол эрэн аавыгаа, ээжийгээ буруутган болдог бол үхээд өгчих юмсан хэмээн ганхиран явсаар. Хэдий удаан алхсаныг мэдэхгүй хөл нь цуцаад ирэхэд нэгэн сандал дээр сууж байгаад нойрондоо дийлдээд унтаад өгөв. Тэрээр маш ихээр даарч байлаа. Даарсандаа эрүү ам нь тачигнан хажуугаар нь гэдэс нь өлсөн байж ядуулна. Нүдээ нээн харвал гадаа түнэр харанхуй ноёлон байшин барилгууд цаанаа л нэг сүртэй дүнхийнэ. Дээшээ харвал бараг бүх айл унтсан хаа нэг ганц нэгхэн цонх л гэрэлтэй харагдана. Хажууханд нь согтуу залуус орилолдон байсанаа зодолдоод эхлэх шиг болоход айсандаа хамгийн эхний орцруу гүйгээд орчихов. Орцонд харин аз болж жижүүр байсангүй юу эсвэл эзгүй байвуу түүнийг асууж шалгаах хүн байсангүйд дээшээ хар хурдаараа гүйлээ. Есөн давхарт ирээд сая нэг амьсгаагаа даран орцны шатны бариул барин аахилан зогсоо түүний хамаг бие нь салгалан хариугүй сөхрөөд суучихна уу гэлтэй болоход бариул түшин буусаар 8 давхарын хогийн бункерт очин сая нэг амсхийв. Энэ сацуу аль нэг айлаас нь хоол үнэртэх шиг болоход гэдэс нь түүнд дуулдахуйц хоржигнон, арааных нь гашуун шүлс асгаран, ходоод нь халуу оргин хий огиулах нь тэр. Чаминсайхан байж ядахдаа хаясан хогон дундаас идчихмээр юм хайсан ч тэнд нь хог гэж нэг их юм байсангүй. Урамгүйхэн тамирдаж туйлдсан хүн хүйтэн хана налан суутал гэнэт нүдний нь үзүүрт яс харагдах нь тэр. Хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлан очиж авбал гүйцэд мөлжөөгүй сүүжний яс байсанд бүр ч ихээр баярлан амтархан идэж бага ч атугаа гэдэс гарав. Хэсэгхэн зуур ч гэсэн гэдэс орсон тэрээр сая нэг ядарч туйлдсанаа анзаарав. Бункерын араар орон хэвтэж байсанаа өөрийн эрхгүй унтаад өглөө.
0 Сэтгэгдэлтэй: