Хагас сартай ханьсан чамайг хүлээх сүүлчийн шөнө нь энэ болог
Хачир чамин үггүй даруу шүлэгийн минь эцэсийх нь энэ болог
Хар цагаан сэтгэлийн нандин илрэл нь чамаас холдох болог
Хайр дурлалаас үлдэх мөнхийн дурсамж нь энэ нулимс болог

Улаан уруул уянгалаг үгс чинь сэтгэлийн минь гал нь байг
Урсаагүй зогсоогүй жаргалт мөчүүд зүрхний минь инээмсэглэл нь байг
Унтараагүй шатаагүй өдрүүд ирээдүйн минь итгэл нь байг
Уучилаагүй гомдоогүй харц чинь үүрд чамайг хайрлах шалтаг минь байг ээ

Дэргэд чинь мөнхөрөх тавилан надад заяагагүй ч гэлээ
Дэнгийн эрвээхэй шиг чинийхээ илчинд чинь хорогдон эргэлднэ ээ

0 Сэтгэгдэлтэй: