Буянжаргал - Ай даа юу гэхэв дээ


Тун чиг сайхан царайг нь
Тойроод өнгөрч чадаагүй
Тоохгүй гэдгийг нь мэдсээр байж
Тойглож гуйсанаа бодохлоор
 
ДХ: Алдуул хонгор салхи шиг алдрай насны дурлал минь
Хоолойн цараа хүрээгүй аялгуу байсан ч юм уу даа
Холын холдоо хүрээлсэн солонго байсан ч юм уу даа
Ай даа хорвоог юу чиг гэхэв дээ
 
Үлээгээд өнгөрсөн салхи шиг
Эргээд хэзээ ч уулзаагүй
Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж
Итгэж хүлээснээ санахаар
 
ДХ:Алдуул хонгор салхи шиг алдрай насны дурлал минь
Амьдралд сэвэлзээд өнгөрсөн салхи нь байсан ч юм уу даа
Арайл өндөрт хөвөлзсөн үүл нь байсан ч юмуу даа
Ай даа хорвоог юу чиг гэхэв дээ
 
Саруулхан цэлмэг харцанд
Санаан зоргоор дурлахдаа
Салаад холдохыг нь мэдсээр байж
Сэтгэлээ чилээсэнээ бодохлоор
 
ДХ:Алдуул хонгор салхи шиг алдрай насны дурлал минь
Сэтгэл зүрхээр минь наадсан зэрэглээ байсан ч юмуу даа
Сэрүүн залуу насны минь зүүд нь байсан ч юмуу даа
Ай даа хорвоог юу чиг гэхэв дээ

0 Сэтгэгдэлтэй: