ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙ
Рондо дахин нэг аяга кофе аягалан тамхи асаан байтал сая нэг Жош ирэв.
Ашгүй чи ирэв үү ямар удав аа, бүтсэн үү хэмээн ар араас нь давхардуулан асуувал Жош нүдээрээ зальжин аргагүй инээмсэглэн толгой дохьлоо. Жошийн ийнхүү зөвшөөрөн толгой дохихыг хараад Рондо ч баярлан гарынхаа алгаар нүүрээ шувтарч арчаад
Хэзээ хөдлөх вэ?
Долоо хоногийн дараа хөдлөнө. Тэрнээс өмнө урьдчилгаа мөнгө авна гэж байна
Хэдийг?
10 000 паунд
Юу тийм үнэтэй юу хэдээр гаргаж байгаа юм?
25 000-аар. Дургүй байвал боль нь л биз. Би чамайг гуйсан болохоор л хайсаар байгаад олж авлаа. Энэ бас цаашаа хоёр гурван ч хүнтэй хуваах мөнгө гэсэн
Тэгэхдээ л арай л...
Ок тэгвэл би одоо утасдаад больсон гэдгийг хэлчихье. Хүнд бөөн ажил удчихаад найдваргүй гэдэг нь хэмээн уурсангуй халааснаасаа утсаа гаргаж иртэл Рондо сандран
Түр хүлээж бай л даа. Надад ямар мөнгө байх биш. Тэгэхдээ миний ар тал их том баян Хятад байгаа би түүнтэй яриадхъя битгий болиулаарай хэмээгээд өөрийнхөө утсыг гаргаж ирэн Шин овогтруу залгалаа. Шин овогт утсандаа хариулт өгсөнгүй. Тэгсэн ч Рондо дахин дахин залгасаар сая нэг арайхийн утсаа авлаа.
Шин овогтоо би Рондо байна. Би гаргах хүн олчихлоо. Харин урьдчилгаа авахгүй бол гаргахгүй гэж байна
Би чамд хэрхэн итгэх билээ тэр хүнтэй чинь яръя
Рондо инээмсэглэн Жошийн өөдөөс хараад чамтай яръя гэж байна хэмээн утсаа өгөв. Жош утсыг авч ярин гаргах нийт паундаа хэлтэл цаанаас нь нэгийг хэлж буй бололтой ямар нэгэн зүйлийг чагнан гүрээний судсаа гүрэлзүүлэн царай нь хүрэнтэн ирснээ утсыг нь тас атгаад нэг шидэх гэснээ саяны хүний хэлсэн бодогдон Рондод утсыг нь өгөөд
Би сая ярьлаа. Чамайг цагдаа нар хайж байгаа юм байна. Чи одоо явдаа. Би одоо л нэг цагдаа нараас хол амар амьдрах гэж байна. Чи бушуухан явж үз хэмээн хөөсөөр гэрээсээ гаргачихав. Саяхан л бүх зүйл бүтчихлээ хэмээн баярлаж байсан Рондо одоо харин болж байгаа бүхэнтэй эвлэрч ядан амандаа хараал урсгаад машиндаа суун хаачихаа мэдэхгүй жолоогоо хоёр гараараа цохин орилсоор сая тэнхээ нь барагдав бололтой жолоогоо налан унахад түүний дуут дохио хэн нэгнийг дуудах мэт тасралтгүй дуугарсаар. Ойролцоогоор хоёр минут хиртэй ийнхүү байтал цонхыг нь тогших дуулдав. Тэрүүхэн хооронд Жош санаагаа өөрчилөв үү хэмээн бодон харвал цагдаа байх нь тэр.
Санчир зурагт харан сууж байтал харгалзагч түүнийг дуудан гавлаад тасгаас аван гарав. Санчир дагаж явсаар авчирсан өрөөнд орвол өмгөөлөгч Совитски, Оюунаагийн хамт сууж байв.
Санчир залуу сайн биз дээ?
Үгүй яахав ингээд байж л байна даа
Ок удахгүй давж заалдах шүүх хурал болно. Чи эндээ ямар нэгэн хэрэг төвөг тариагүй биз?
Үгүй үгүй би маш сайн хоригдол
Сайн байна. Би чадах бүхнээ хийх болно. Битгий зуун хувь найдаарай, ямартаа ч хичээх болно
Баярлалаа би тэгэхгүй байгаа
Ок сайн байна за баяртай. Нээрээ чамд өөр нэмж санасан зүйл байна уу?
Үгүй дээ би тэр үед хэтэрхий согтсон байсан болохоор нэмж олигтой юм юу ч санадаггүй
За яахав. Чи хүн алаагүй нь тогтоогдлоо ч хар тамхи хэрэглэсэн байсан болохоор ямартаа ч жил авах нь тодорхой. Тэгэхдээ тэр жил чинь одоо байгаа жилээс чинь харьцангуй бага болох байх
Ойлголоо өмгөөлөгч өө би ямар ч юм болсон бэлэн байгаа
Чиний энэ зоригтой байгаа чинь их сайн байна хэмээгээд салдаггүй том дэвтэр дээрээ нэгийг тэмдэглээд үүдэнд хүлээж буй харгалзагчийг дуудан болсноо хэлэв.
Эрдэнэ Нарантуяатай ярьчихаад бушуухан гаран эмнэлэг дээр очвол Ханд ухаан орсон бололтой нүдээрээ зөөлөн хараад инээмсэглэх аядав.
Чи минь яагаад хямарч байгаа юм. Тайван байх ёстой биш билүү хэмээгээд санаа алдвал Нарантуяа
Эрдэнэ ахаа бид хоёр миний бөө багш дээр очтол нэг гарз гарах юм байна засалаа хийлгэ гээд. Тэгээд түүнийг сонсоод багш хямраад...
Юун бөө би ямар ч шашинд итгэхгүй. Аав, ээж, хөх тэнгэртээ л итгэж мөргөж явдаг хүн. Худлаа баахан буруу зөрүү юм ярьж хүмүүсийн толгойг эргүүлж сэтгэхүйгээр тоглоод хэмээн уурсангуй хэлэв. Нарантуяа үүнийг сонсоод юу ч хэлсэнгүй. Гэтэл ч Баяржаргал эмч гаднаас ороод ирэв.
Та ирээ юу ерөнхийлөгч өө. Ханд эгчийн бие сайнгүй байна. Хэд хоногтоо энд хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би дахин хямарч болохгүй гээд явуулж байхад
Тэг тэг ханийг минь л хөл дээр нь босгоод өг
Уучлаарай ерөнхийлөгч өө: Ханд эгч одоо ухаан орж сэргэсэн ч өөрийгөө хянах чадваргүй л болж байх шиг байна
Энэ чинь юу гэсэн үг вэ?
Юу ч гэмээр юм магад ингээд хэвтэрийн болж магад учир нь тархинд нь цус харвасан байна
Юу тосоор гоож гэж. Ямартаа ч хэвтэрийн байсан ч яахав хажууд минь харагдаад л явж байвал боллоо
Энэ нь хэтэрхий их зүйл бодох юм уу, нэг бол санаа зовж түүнийгээ ургуулан бодсоор үүсэж болох шалтгаантай. Угаасаа Ханд эгчийн тархи цусан хангамж муу тул энэ нь шууд нөлөөлж байгаа нь энэ гэтэл Ханд Эрдэнийн атгаж байсан гарыг атган дуудах шиг болоход Эрдэнэ өөдөөс нь харвал Ханд амандаа нэгийг шивнэв. Эрдэнэ толгойгоо урагш болгон чихээ наан сонсоод
Чи минь тэрэнд санаа зовоод юу хийхэв. Аяндаа болно одоо сайхан тайван амар. Би одоо ажилдаа орох болохоор өдөржин хажууд чинь байж чадахгүй нь дээ
Эрдэнэ ахаа та санаа зоволтгүй ажлаа хий хий. Би Ханд багшийг эргэж тойрч асарч байя
Тэгвэл үнэхээр их баярлалаа. Чи байгаа болохоор би санаа зоволтгүй ажлаа хийгээд явж болох нь ээ...гэтэл түүний утас дуугарав утсаа аван ярьсанаа за одоо очлоо хүлээж бай хэмээгээд Хандад хандан
Хөгшин нь явж нэг ажлыг цэгцлэх хэрэгтэй байна. Чамайг Нарантуяа асрах болохоор чи минь санаа зоволтгүй хэмээвэл Ханд өөдөөс нь инээмсэглэн зөвшөөрөн толгой дохив.
Эрдэнэ эмнэлгийн гарах хаалган дээр Мөнхбаттай халз таарчих нь тэр. Мөнхбат Эрдэнийг харан сандран
Ерөнхийлөгч өө та чинь зүгээр үү? үгүй харваас л зүгээр байна л даа би бүр таныг гэнэт хараад балмагдчихлаа
За Мөнхбат группын ерөнхийлөгч болсон гэлүү?
Үгүй юу л даа. Дээрээс харин гэнэт томилогдоод
Хэн мэдэж томилдог билээ
Мэ...мэдэхгүй нэг өдөр л Бүргэд гишүүн шууд ажил дээр ирээд мэдэгдэл хийсэн. Би өөрөө ч мэдээгүй
Аан за удахгүй ажил дээр уулзая. Би эмчтэй уулзчихаад явж байна гээд цааш алхтал Мөнхбат ард нь арчаагүй сул дуугаар баяртай хэмээн зөвхөн амандаа өөртөө л шивнэлээ. Мөнхбат Баяржаргал эмчтэй уулзан Эрдэнийн биеийн байдлын талаар асуух гэж явж байтал ийнхүү өөртэй нь таарсан тул мөн л ажилруугаа явлаа.
Өрөөндөө ороод нарийн бичигтээ хэнийг ч битгий оруул, битгий саад болоорой хэмээгээд өрөөндөө орон Шин овогтруу залгалаа.
Байна уу Шин овогт оо баларсан шүү
За юу болсон?
Нөгөө Эрдэнэ босоод ирчихсэн байна
Юу баталгаатай юмуу?
Тиймээ би дөнгөж сая өөрөө тааралдлаа
Түй яасан хурдан өндийгөөд ирэв. Одоо чиний байр суурь хэзээ мөдгүй унана гэсэн үг. Тийм болохоор чи ямар нэг аргаар үлдсэн 50 000 доллараа бас гаргуул. Өмнөх 50 000 одоо болтол ирээгүй баталгаатай хийсэн юм уу?
Хийсэн байсан даа. Надад бүр явуулсан баримтыг нь авчирч өгсөн
Тиймүү сонин юм даа. Нээрээ нөгөө Англид Санчирыг хориулсан залуу тэндээ эрэн сурвалжлагдаад байгаа наашлана гэсэн. Ирчихвэл би чамруу явуулна. Чи баруун гараа болгоно уу яана уу өөрөө мэдээд зохицуулчихаарай
Ойлголоо Шин овогтоо Эрдэнэ өнөөдөр ч ажил дээр хүрээд ирж магад би ирэхээс нь өмнө нөгөө ажлаа амжуулахыг бодъё. Би энэ мөнгийг гаргачихвал энд амьдраад байж болохгүй тийм болохоор намайг хаа нэг тийшээ далдлах юм байгаа биз дээ?
Тэгэх байх шүү за би бодож үзнээ. Мөнхбат ийнхүү ярьчихаад Очирыг дуудуулав
Очир захиралаа нөгөө тал мөнгөө аваагүй гэж дөнгөж сая ярьлаа
Тиймүү сонин юм даа би яах аргагүй явуулаад таньд баримтыг нь хүртэл өгсөн
Чи дахиад сайн шалгаадах. Түүнээс гадна тэд ихэд уурлаж хугацаандаа өгөөгүй найдваргүй харилцагч байна гэрээгээ цуцаллаа гээд би арайхийн гуйсаар байж мөнгийг нь бүтэн явуулъя гээд хоёр хоногийн хугацаа авлаа. Надад факсаар үйлдвэрийн бүдүүвч зураг ирсэн хэмээн ширээнийхээ шургуулгийг татан бүдүүвч зураг гаргаж үзүүлэв.
Би үүнийг авч болох уу баримт бүрдүүлэхэд хэрэгтэй
Тэг тэг харин хурдан өнөөдрийн дотор болохгүй бол маргааш гэхэд гаргаж өгөөд банкан дээр очин өмнөхөө шалгаад үзээрэй хэмээн явуулсан гэсэн баримтыг мөн гаргаж өгөв.
Мөнхбат Очирыг гаргачихаад ширээгээ уудлан өөрийн гэх зүйлсээ юм үлдээх вий хэмээн дахин дахин шалган цүнхэлсээр.
Өдрийн цайндаа орчихоод хүрээд иртэл түүнийг гурван хүн хүлээж суув. Мөнхбат асуусан харцаар харвал
Амрыг эрье бид Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас явж байна. Таныг шалгах хэрэгтэй боллоо
Юу яагаад, хэн ийм зөвшөөрөл өгсөн юм? Би энэ ажлыг аваад удаагүй байна хэмээн сандран хэлтэл
Би өгсөн хэмээн өрөөнийх нь булангийн суудлаас дуу гарахад харвал Эрдэнэ босож ирээд 100 000 долларыг гаргуулахаар улайран зүтгэж байгааг чинь шалгуулахыг хүссэн юм хэмээгээд суудал дээрээ очин суулаа.
Санчир зурагтаар сагс үзэн сууж байтал гаднаас нэг харгалзагч орж ирэн шөнийн харгалзагчтай уулзаад гарсаны дараа харгалзагч Эллен Санчирыг дуудан маргааш шүүх хуралтай хэмээв. Санчир өөрийнхөө нэрийг хэлэхэд итгэж ядан
Уучлаарай харгалзагч Эллен намайг маргааш шүүх хуралтай гэж хэлсэн үү?
Эллен толгой дохиод амжилт хэмээв. Санчир баярласанаа хэлээд өрөөндөө оръё гээд хаалгаа онгойлгуулан орон дээрээ тэрий хадан хэвтлээ. Ямар хурдан болчихов. Маргааш юу болдог болоо. Бурхан минь та намайг харж үзээч дээ таниас гуйж байна. Урьд нь таниас юу ч гуйж байгаагүй, таныг санадаг ч үгүй байсан байж одоо ингээд залбираад, гуйгаад хэвтэж байгаад уучлаарай. Маргааш л гайгүй шийдээд өгчихвөл би гараад хуучин бүх муу бүхнээ хаяж амьдралыг хүндэлж, хайрлаж явах болно. Таньд амлаж байна. Тэрээр шөнөжин ийнхүү залбирсаар өглөөтэй золгов. Өглөө шүүх хуралтай байсан тул эхний ээлжинд өглөөний цайгаа уугаад тасгаас гарав. Тасгаас гаргаад түүнийг гадаа шүүх танхимлуу явуулах машинд суулгахаар гаргав. Гадаа гараад нарны туяанд нүд нь гялбан харж чадахгүй нүдээ даран хэсэг зогсстол нүд нь арган нулимс нь гарав. Яг л багадаа сонгино арилгахад арган хорсдог байсан шиг л. Тэрээр догдолж байлаа. Орох ээлжээ хүлээн сууж байхдаа залбирсаар л. Гэтэл ч ээлж нь болов бололтой нэг цагдаа дуудан хүлээлгийн өрөөнөөс аван дагуулж яваад шүүх танхимд ирцгээв.
Совитски түүний өөдөөс харан өөриймсөг инээмсэглэхэд Санчир арай уужран суулаа. Совитски Санчирын хэргийг танилцуулан ямар учраас давж заалдах болсноо хүртэл хэлэв. Шүүгч Памулиа инээмсэглээд толгой дохив.
Энэ хэргийг Санчир үйлдээгүй гэх хангалттай баримт байна. Үүний тулд эхлээд гэрчийг оруулахыг хүсч байна. Памулиа шүүгч зөвшөөрвөл Совитски гэрч Рондог оруулж ирнэ үү хэмээв. Рондо гэрчийн суудалд суугаад Санчирын өөдөөс хорсол, зэвүүцэл дүүрэн харцаар харвал Санчир өөрийн эрхгүй дальдчив. Совитски Рондо дээр очин тангарагаа өргө үнэн шүүхийн өмнө бүгдийг үнэнээр өчих болно хэмээн тангарагаа өргө гэвэл Рондо баруун гараа тохойгоор нь нугалан өргөөд тангарагаа өргөв. Тангарагаа өргөөд дуусахаар нь Совитски
Гэрч Рондо хэрэгтэн Санчирыг таних уу?
Тиймээ
Яаж таньдаг юм?
Энэ залуу миний найз охинтой явалддаг байсан
Гэрч Рондо та танилцуулсан юм биш үү?
Үгүй юу гэж дээ
Хохирогч Пэтийг таньдаг байсан уу?
Тиймээ таньдаг байсан
Хэзээнээс таних вэ?
Бараг тав, зургаан жилийн өмнөөс эхэлж мэднэ
Хохирогч Пэт Санчирын гарт амь үрэгдсэнийг мэдэх үү?
Юу? Анд минь энэ мууд хорлогдчихоо юу
Совитски шүүгчийн өөдөөс хараад
Эрхэм шүүгч ээ гэрч Рондо энэ бүхнийг мэдэж байсан баримт байгаа сонсгохыг зөвшөөрнө үү. Памулиа ч зөвшөөрвөл Совитски цүнхнээсээ нэг жижиг хуурцаг гаргаж ирэн
Энэ дотор байгаа. Үүнийг тагнах зориулалтаар ашигладаг болохоор жижиг тул бид хуулсан. Хэрэв шаардлагатай гэж үзвэл дараа нь тулгаж болно. Ингээд Совитски хуурцгийг тавьбал түүн дээр Рондо Кэтийд ажил дээр нь очихдоо хэлж байсан үгс дуулдав. Рондо үүнийг сонсоод татвасхийн
Энэ хүнийг тэгээд намайг гэх гээд байгаа юмуу? Юугаар нотлох юм
Тэр амархан нотлох хүнийг дуудаж буйг зөвшөөрнө үү. Памулиа зөвшөөрвөл гаднаас Дэвид ороод ирэв. Дэвид орж ирээд мөн тангарагаа өргөөд анх ямар шалтгаанаар Кэтийтэй танилцсан. Рондо энэ үгийг хаана ямар газар хэдэн цагийн үед хэлснийг бүгдийг нь ярьвал Совитски талархан суудалд нь суулгав. Совитски үргэлжлүүлэн: Өөр ч нотлох баримт байна. Талийгаачийг алсан хутгыг би дахин ажиглаж шинжилж үзсэн. Энэ зураг нь байна гээд цүнхнээсээ хутганы зураг гаргаад гэрэлт самбар дээр өлгөөд: Өнгөц харахад энд нэг л хурууны хээ байгаа тэр нь Санчирын хурууны хээтэй тохирсон. Харин нарийвчлан ажиглавал энэ хэмээн хутганы бариулын үзүүрийг заагаад энд олон өөр хурууны хээ байна. Бид маш нарийн илрүүлэгч машины тусламжтайгаар энэ хээг илрүүлж чадсан. Энэ хээ гэрч Рондогийн хурууны хээтэй тохирч байгааг та бүхэн үзнэ үү хэмээгээд харьцуулсан хоёр хурууны хээний зургийг шүүгчид үзүүлэхээр өгөв. Рондо энэ удаа юу ч дуугарч чадахгүй болжээ. Совитски үргэлжлүүлэн
Өөр бас нотлох баримт энэ хэмээн дахин цүнхээ уудлан зураг гаргаж ирээд. Хэрэгтэн өөрийгөө далдлахыг үнэхээр их хичээсэн байсан. Гутлын мөр гарч болох байшин доторхи бүх шалыг арчиж цэвэрлэсэн ч гаднаас орж ирдэг үүдийг цэвэрлэхээ мартсан байсан. Энэ нь хэргийг таахад их дөхөм болсон. Учир нь талийгаач, Санчир хоёрыг арын хаалгаар чирж гаргасан мөртэй энэ бүгд таарч байгаа ч гутал олдоогүй болохоор хэн гэдгийг илрүүлэх боломжгүй болсон. Талийгаачийн биед дахин үзлэг шинжилгээ хийхэд үхсэн хүн их хүнд байдаг тул хоёр суганаас нь барин хүч гарган чирж явсан нь илт болж байшингаас холгүй бүдэрч унахдаа цагаа унагасан байсан. Тэр цагийг мөн шинжилгээнд өгөхөд цаганд наалдсан эс Рондогийн эстэй тохирч байна. Энэ эмчийн шинжилгээний бичиг. Иймд нотлох баримт хангалттай гэж үзэн гэрчийг яллагчаар дуудаж байна. Танхим дүүрэн хүмүүс шуугилдан ирэхэд Рондо байж суухаа олж ядаж буй бололтой доошоо харан харц буруулах аж. Памулиа шүүгч шүүх хурал түр завсарласаныг хэлэн танхимаас гарав. Оюунаа, Санчир хоёр Совитскигийн өөдөөс гайхан талархасан нүдээр хараад
Та энэ бүхнийг яаж мэдэж чадав аа?
Энэ ердөө амархан байлаа. Чиний тусламжтай хэмээн Оюунааруу харан инээмсэглэвэл Оюунаа гайхан өөдөөс нь хараад
Яагаад миний тусламжтай гэж
Чи Санчиртай дотно найзууд болсон. Эхэндээ би чамайг надад ажил тэгэхдээ Санчирын мөн чанарыг мэдэхэд тусал гэж байсан даа. Дараа нь чиний ярианаас би Санчирыг мэдэж авсан. Тэгээд л хийгээгүй хэргээ үүрч байгааг нь мэдээд туслахаар шийдсэн дээ
Таньд үнэхээр их баярлалаа би юу хэлэхээ мэдэхгүй байна хэмээгээд Санчир гарыг нь атгах гэтэл харгалзагч болохгүй хэмээн сануулга өглөө.
Бүх юм арай дуусчихаагүй байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа л. Гэтэл ч танхимд шүүгчид орж ирж байгааг зарлахад бүгд босов. Памулиа хэмээх жижигхэн биетэй ч нүдэнд дулаахан нүдээрээ инээмсэглэсэн шүүгч тогтоол уншлаа.
Нотлох баримтыг хангалттай хэмээн үзээд Рондог хүн амины хэрэг үйлдсэн, хэргийн газраас оргон зайлсан, бусдад хэргээ үүрүүлсэн, мөн Англи улсын нутаг дэвсгэрээс оргон зайлахаар завдсан зэргээр 30 жилийн хорих ялаар шийтгэсүгүй.
Санчир бусдад гүтгэгдэн ял үүрсэн нь тогтоогдсон тул хэргийг нь цагаадлуулсугай. Хэдий тийм ч хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тул 3 жилийн хорих ялаар шийтгэсүгүй. Оногдсон 3 жилээс урьдчилсан хорих газар, шоронд байсан хугацааг хасан сайн хүмүүжигч байсан тул ялыг 70% -иар тооцон 2 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэсүгй.
Шүүх хурал хаасныг мэдэгдье...хэмээгээд алхаараа гурав тогшлоо.
Санчирыг гараад ирэхэд Оюунаа түүнийг угтан авав. Хаалгаар гарангуутаа уртаар амьсгаа аван цээж дүүрэн амьсгалж гаргаад
Тамхи байна уу дэндүү удаан татсангүй
Би татдаггүй болохоор байхгүй л дээ. Хамгийн эхний дэлгүүрээс аваад өгье. Санчир машиныхаа цонхыг онгойлгон яг л галзуу солиотой юм шиг орилон явах аж. Тэгж тэгж арайхийн тайвшираад дахин нэг тамхи асаан суутал Оюунаагийн утас дуугарав. Оюунаа утсаа авсанаа ок хэмээгээд Санчирт өмгөөлөгч яръя гэж байна гээд өглөө. Санчир өмгөөлөгчтэйгээ ярин дахин дахин талархасанаа хэлээд тэгэлгүй яахав одоохон яръя хэмээгээд утсаа тавиад Оюунаад хандан
Чамд нэгж байна уу би аав, ээжтэй ярих гэсэн юм
Тэг тэг байгаа. Тэгэхдээ аав, ээж хэмээснээ үгээ буцаагаад: Би бол Нарантуяа эгчтэй л байнга ярьж аав, ээжид нь хэлэх үгээ дамжуулдаг байсан хэмээв. Санчир Нарантуяагийн нэрийг сонсоод одоо болтол аав, ээжтэй нь хамт байгаад баярлаж байвч бас чиг нүүр тулаад уулзана гэхээр яагаад ч юм цэрвэх ч шиг. Тэрээр аавынхаа утас руу залгавал хэд дуудуулж байгаад аавынх нь дуу сонсогдоход өөрийн эрхгүй уйлахаа алдав.
Ааваа би байна. Сая тэнсэн аваад гараад ирлээ. Та хоёр минь сайн уу?
Чи гавъяа байгуулаад ирж байгаа юм шиг юу ч болоогүй шинжтэй ярьж байх шив. Ээж чинь муу байна. Чамайг санаад бэтгэрээд тэрэндээ өвдөөд их муу байна. Чамаас болж энэ хүний бие муудаад байна. Чам шиг хүү байх ч гэж дээ гээд цаанаас нь дуудав бололтой утсаа тасалчихав. Санчир аавтайгаа ярьчихаад барайн утсыг нь өгвөл Оюунаа юу ч хэлсэнгүй машинаа жолоодон замаа харан явна. Санчир хэсэг чимээгүй явж байснаа
Оюунаа чи надад мөнгө зээлж чадах уу? би ажил хийж байгаад өрийг чинь төлчихөөд буцна. Оюунаа юу ч хэлсэнгүй. Хурдны замаар хурдлан давхисаар. Гэнэт тэрээр
Танайх хаана юм, би хаана хүргэж өгөх вэ?
Надад одоо очих газар ч алга. Түрээсийн байранд суудаг байсан. Надад нээрээ юу юу ч алга новш гэж энэ бүхэн юунаас болчихов оо
За яахав би чамд нэг өрөөгөө хөлслүүлж болох л юм. Тэгээд надаас өмгөөлөгчийн дутуу мөнгийг зээлбэл зээл дээ
Чамд маш их баярлалаа. Би өрийг чинь хурдан дарж дуусгах болно
Харин иймээ тиймээ асуудал байхгүй шүү
Ёстой тийм юм байхгүй би одоо хангалттай. Хүсэх ч юм биш. Одоо хүн шиг явж аав ээжийгээ баярлуулъя даа. Аав их ууртай байна аргагүй дээ. Би хүн шиг хүн болчихоод очиж та хоёрыгоо баярлуулнаа.
Мөнхбат ингэнэ чинээ санаагүй байсан болохоор барьц алдав. Тэрээр цагдаагийн газар байцаагдаж байна.
Чи энэ мөнгөөр яах гэсэн юм, хаашаа хэнд явуулах байсан?
Энэ мөнгөөр Хог дахин боловсруулах үйлдвэр барина гэж ерөнхийлөгч тохирчихоод больсон. Гэтэл Хятадын тал бүх зүйл төлөвлөгөөнд орсон үйлдвэр барихаас өөр яриа байхгүй гээд шахаад байсан
Хятадын талаас ямар газар гардаж хариуцаж байгаа юм?
Тэр... тэр гээд цааш хэлж чадсангүй хөлсөө арчлаа. Ахмад Дорж юу гэж хэлэхийг нь хүлээн сууснаа
Иргэн Мөнхбат таныг бусдын хөрөнгөнд дураараа хүрсэн хэргээр түр саатууллаа. Хятадын талын үйлдвэр барих тал нотолгоо гаргавал тэр үед хэргийг судалж үзээд таныг суллах болно
Юу энэ чинь яаж ингэж болдог юм бэ
Бид хуулийн дагуу ажиллаж байна хэмээгээд харгалзагчид дохьсоноор камерт хийхээр аваад гарав.
Эрдэнэ, Дорж хоёр ярилцан сууна.
Мөнхбат нөгөө хүнээ хэлсэн үү?
Хэлээгүй Мөнхбатыг ингээд бариад зохих шийтгэлийг нь өгч болно. Тэгтэл цаана нь нөгөө тал сул үлдэх гээд байдаг. Энэ удаа ажил нь бүтэлгүйтсэн ч өөр аргаар дахиад л довтлох байх даа. Тэгээд цаад хүнийг нь оллоо гэхэд яг одоогоор бидэнд ноцтой хохирол учруулаагүй болохоор бас хэрэг хүлээлгэхэд хэцүү байна
Харин тиймээ иймэрхүү хэрэг их гардаг байх даа
Ганц нэгээр тогтохгүй гарна шүү
Ядаж байхад би урьдчилгаа 50 000 доллар нэхэхэд нь захиралдаа хэлээд банкнаас хуурамч хуулга өгүүлчихсэн
Тэр үедээ өгсөн бол өөр л байх байсан байх
Тэгээд одоо энэ хэрэг ингээд Мөнхбатад үүрүүлээд хаагдана гэсэн үг болж байна уу?
Тэгж л таарах гээд байна. Бас шууд Мөнхбатад хэрэг хүлээлгэхэд учир дутагдалтай байна. Учир нь танай группт тодорхой хэмжээний хохирол гарз учруулсан бол нэг хэрэг. Гэвч танайхаас ямар ч хохирол гараагүй болохоор тодорхой хэмжээний сануулга арга хэмжээ л авах байх
Эрдэнэ үүнийг сонсоод: Би ердөө энүүхэний төлөө тэгтлээ тэмцлээ гэж үү гэхээс өөрийг хэлж чадсангүй.
Шин овогт Мөнхбат ярилгүй удаан алга болсонд гайхан Энхээрүү залгав.
За сайн уу Энхээ хүү?
Сайн байна уу Шин овогт оо
За чи чинь яахаараа таг болчихов
Шин овогт минь энүүгээр нэг бөөн бужигнаан болоод байна. Эрдэнэ ерөнхийлөгч ажилдаа орсон. Тэгээд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Мөнхбат гэж залуу цагдаад баригдаад явчихсан
Юу яасан гэнээ...хэмээн аль болох биеэ эзэмдэн асуувал
Харин тиймээ ерөнхийлөгч одоо бидний ажлыг бүгдийг хянаж шалгаж байгаа
Аан за Мөнхбат цагдаад баригдаад хэд хонож байгаа юм
Гурав хонож байгаа байх би сайн мэдэхгүй байна. Ингэхэд та Мөнхбатыг яаж таньдаг билээ
Аан ойлголоо өөр юмгүй гээд утсаа таслав. Тэрээр дэвтрээ эргүүлэн Бүргэд гишүүн гэсэн утсыг гарган залгав.
Хайяа Бүргэд гишүүн сайн байна уу та хэмээн дуугаа илт зөөллөн асуувал
Сайн Шин овогт та сайн уу
Би сайн байгаа. Таниас нэг гуйх юм байна. Сан-Эр группын ерөнхийлөгчид томилсон Мөнхбат одоо цагдаа нарт баригдсан гэнэ. Ямар учраас баригдсан юм бол бас түүнийг суллуулах гэсэн юм
Шин овогт минь одоо би дахиж энэ асуудалд орооцолдохгүй. Эхний тарьсан балгаа хэрхэн цэвэрхэн засах талаар бодож байна. Тэгэхээр би чадахгүй нь гээд утсаа тасалчихав. Шин овогт утсаа барин амандаа хараал урсган өрөөн дотуураа нааш цааш холхин: Түй муусайн Монголчуудыг дээ. Аавынхаа өшөөг авах гэсэн биш өөрөө хэрэгтэн болох дөхлөө. Шин овогтын толгой ажилланаа за яахав одоо би дийлдсэн ч дийлэх нэг өдөр ирж л таарна. Харж л байгаарай чи Эрдэнээ хэмээгээд өөртөө архи хундаглан уулаа.
Эрдэнэ түшлэгтэй буйдан дээрээ бодолд дарагдан амандаа гаанс тамхи зуун өнгөрсөн бүхнийгээ бодон сууна. Тэрээр ная дөхөж яваа ч өнөө л сэргэлэн нүд нь хариагүй очтон буурал толгойтой нь хоршин гэрэлтэнэ. Өдий наслахдаа юуг үзэж туулав хэмээн гэнэт ийнхүү бодолд дарагдан суугаа нь энэ.
Эрдэнэ ийнхүү өнгөрсөн бүхнээ нэхэн санаад нэгэнтээ санаа алдаад босож эхнэрийнхээ хөргийн өмнө очин
Хань минь би ч удахгүй чам дээрээ очих болж байх шиг байна. Хүүгээс минь сураг гардаггүй. Чиний минь бие муу байх тэр үед гарчихлаа гээд нэг ярихаар нь би ширүүхэн хэдэн үг хэлчихсэн. Түүнээс хойш нэг ч ярьсангүй. Нарантуяад өмгөөлөгчийн мөнгийг төлж дуусгахаар ажил хийж байгаа, бас тэнсэнтэй болохоор гарч болохгүй байна гэсэн гэнэлээ. Түүнээс хойш өдий олон жилийн хугацаа өнгөрлөө таг шүү. Амьд үгүй нь ч мэдэгдэхгүй ингээд алга болох чинь ямар ч хэцүү юм бэ дээ. Би Англи улсруу сургийг нь гаргахаар олон удаа оролдсон ч тэнд амьдрахаа больсон. Эхнэртэйгээ хаа нэг тийшээ явсан гэхээс өөр сураг гаргаж чадсангүй. Хүүтэйгээ л уулзчихвал надад өөр хоргодоод байх юм алга. Энхээ группын ерөнхийлөгч болсон, их сайн авч явж байгаа. Би өөрийн хувийг хүүгийн хувьтай нийлүүлэн дансанд хадгалуулж байгаа, Нарантуяа маань чиний минь сургуулийн захирал болж бас л их сайн авч явж байгаа. Намайг тэр хоёр дандаа эргэж тойрдог. Тэд маань удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа. Хүү минь хэдэн хүүхэдтэй болсон бол, ач нараа нэг үнэрлэчихээд нүд аних юмсан.
Эрдэнэ сурсанаараа ханийхаа хөрөгтэй ярьчихаад буугаад иртэл гэрийн үйлчлэгч нь түүнд өглөөний цай бэлдэж өгөв. Цайгаа уунгаа сонин гарчиглан сууж байтал хаалганы хонх дуугарах дуулдав. Гэтэл Нарантуяа гэрийн үйлчлэгчтэй мэнд мэдэн орж ирээд Эрдэнийн дэргэд ирэн
Эрдэнэ ах гялалзаад сайхан байх чив ээ?
Гайгүй шүү л байна чамаар юу байна даа
Аан надаар их том сонинтой. Та одоо биеэ барьж чаддаг хэвээрээ биз дээ
Би жаахан хүүхэд биш болохоор санаа зоволтгүй
Та юу ч болсон даралтны эмээ уучих. Энэ мэдээг сонсоод та их цочирдож гайхах болно. Эрдэнэ юу ч хэлэлгүй эмээ хэлэн доороо тавиад Нарантуяагийн өөдөөс асуусан харцаар харж байснаа
Санчир ирээ юу?
Тиймээ та мэдчихээ юу
Тиймээ зүрх минь хэлж өглөө. Төд удалгүй хаалга онгойн Энхээ түрүүлэн орж ирвэл араас нь Санчир эхнэр хүүхдүүдтэйгээ бишүүрхэнгүй үүдэнд зогсож байснаа Санчир түрүүлэн ам нээн Оюунаа миний аавтай золго, миний хүүхдүүдээ өвөө дээрээ оч. Тэдний хэн нь ч хөдөлсөнгүй. Оюунаа дөхөж ирэн Эрдэнэтэй тохойноос нь өргөн золгосоны дараа хүүхдүүд мөн золгон үнсүүлэв.
Эрдэнэ, Санчир хоёр бие биеийн өөдөөс юу ч хэлээгүй ч аз жаргал, уярал ухаарал, халуун хайр шингэсэн харцаар харалцан зогсож байснаа Эрдэнэ гараа сунгавал Санчир очин энгэрт нь наалдаад яг л жаахан хүүхэд шиг эхэр татан уйлах нь тэр. Харин Эрдэнэ амандаа
МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ хэмээн шивнэлээ.
Төгсөв
2013-02-06
22-22
1 Сэтгэгдэлтэй:
bayarlalaa