Нарантуяа маргааш нь тохирсон ёсоор Хандыг дагуулан багшийндаа очихоор явлаа. Баярцэнгэл удган эрхээрээ мэргэлэн үзсэнээ
Ямар сонин юм бэ нэг л том гарз гараад байна даа
Тэр чинь юу гэсэн үг вэ?
Их л том гарз гарах гээд байна. Та хүсвэл засалаа хийлгэж болно
Гарз гэхээр яг юу байж болох вэ?
Юу ч байж болно, ямар нэг чухал зүйлээ алдах гээд л байна даа
Тэгээд би яах вэ?
Ямар ч байсан засалаа хийлгээд ав хэмээгээд юу юу бэлдэж ирэхийг нь хэлж өгөв. Харвал хонины атга ноосноос эхлээд олон зүйл бэлдэх байсанд баярласанаа хэлээд тэднийхээс гарав. Гараад хэсэг явж байснаа Нарантуяа Хандын бодлогширсон царайг хараад
Ханд багш аа та зүгээр үү?
Тиймээ...ямар гарз юм бол?
Харин л дээ. Тэгэхдээ ямартаа ч засалаа хийлгэчихвэл гайгүй байлгүй дээ
Хүү минь арай тэр шорондоо тэр чигтээ хатах юм биш байгаа хэмээгээд уйлчихад Нарантуяа яахаа мэдэхгүй хэсэг балмагдан байснаа цүнхнээсээ сальфетк гаргаж ирэн нулимсыг нь арчаад
Үгүй байлгүй дээ багш аа. Өмгөөлөгч нь их сайн өмгөөлөгч гэсэн тэгээд ч өөртөө их итгэлтэй байсан биз дээ
Мэдэхгүй юм даа. Ямар гай нь шүглэхээрээ тийм хэрэгт орчихдог байна. Бас энэ Эрдэнэ байна. Ажил үйлс нь овоо урагштай явахаар бусдын нүдэнд илүү харагдаад байдаг юм байх даа. Яасан ч хэцүү болчихсон нийгэм дээ
Та ингэж их сэтгэлээ хямрааж болохгүй гэж Баяржаргал эмч хэлсэн шүү дээ. Эрдэнэ ах, Санчир хоёр эр хүмүүс байна тэгээд ч Санчирын хажууд сайн өмгөөлөгч байна, Эрдэнэ ахын хажууд Энхээ байна. Тийм болохоор тэд яасан ч алзахгүй та өөрийгөө л бод
Яг ийм үед сэтгэлээ хуваалцаад ярьчих найзгүйгээ би одоо л маш сайн мэдэрч байна. Чи минь миний хажууд байгаа ч чамд би цагтаа ямар муухай аашилж байснаа бодохоор өөрөөсөө ичиж ингэх ёсгүй гэдгээ бүр ч ихээр мэдрэх юм даа хэмээгээд уртаар санаа алдвал Нарантуяа түүний гараас атгаад
Зүгээр дээ Ханд багш аа. Таны оронд байсан хэн чиг л тэгэх л байсан. Би ч бас ялгаагүй хүүтэй болоод тэр минь өөрөөс нь эгч хүүхэнтэй зууралдаад байвал яав ч зүгээр тайван хүлээж авч чадахгүй. Та битгий санаа зов. Гэтэл ч Ханд арагш сандалаа налан нүдээ анин хэвтэв. Нарантуяа ч жаахан тайвшираад аваг гэж бодоод чимээгүй болон мөн бодолд дарагдан явна.
Рондо найз Жошын гэрт гадаах саравчны түшлэгтэй зуны сандал дээр нэгийг хүлээж буй бололтой байн байн цагаа харан сууна. Хөлөө зогсоо зайгүй займчин тамхи хэдийг ч татсан юм өмнөх үнсний сав дүүрсэн харагдана. Гэрт орон аягандаа дахин нэг халуун хар кофе дүүргээд тамхинаасаа дахин нэгийг асаан утсаа гаргаж ирэн харсанаа буцааж хийгээд цагаа дахин харав. Үүнээс лав гурван цагийн дараа сая түүний утас нэг юм дуугарав. Баярласандаа бушуухан аван дугаарыг нь харвал мэдэхгүй дугаараас байсанд Жошыг байна хэмээн санан утсаа авангуутаа
Байна уу Жош уу? Гэтэл цаана нь гэнэт хэн нэг нь уйлах дуулдав. Тэрээр Кэтийгийн хоолойг таниад нуруугаар нь нэгэнтээ хүйт оргисоноо: Миний хонгор яагаад уйлсан юм бэ байна уу?
Рондо чи хаана байгаа юм бэ? Ямар удаан алга болдог юм би айгаад байна
Би жаахан ажилтай яваад байна. Яг хаана байгааг хэлж болохгүй нь. Нилээн удаж магад, бас утас ч холбогдохгүй болчихож магад би өөрөө чамруу ярина аа
Рондо битгий намайг айлгаад бай л даа. Өчигдөр цагдаагийхан ирээд чамайг асуугаад явсан
Чи тэгэхээр нь юу гэв?
Чиний хэлсэнийг л хэлсэн. Ажлаасаа ирэхэд байхгүй байсан. Тэрнээс хойш уулзаагүй гэж
Сайн байна сайн охин шүү. Одоо дахиад ирвэл намайг утсаар ч яриагүй амьд үгүйг нь мэдэхгүй байна гээд худлаа уйлаарай ойлгосон уу?
Ингэхэд юу болоод байгаа юм бэ? Чи надад ядаж жаахан ч гэсэн хэлж болохгүй юмуу
Болохгүй ээ хонгороо чи мэдэхгүй байсан нь дээр. Чи хичнээн хэцүү байлаа ч Санчирыг эргэж очиж болохгүй шүү. Та хоёрын холбоотой танил байсныг цагдаагийхан мэдэхгүй байсан нь дээр ойлгов уу гэтэл хариу байдаггүй. Рондо Кэтий хэмээн хэд хэд орилтол Кэтий сулхан дуугаар
Мэдэхгүй ээ ойлгох шиг л боллоо. Цагдаагийхан надаас Санчирыг асуусан
Юу, чи тэгэхээр нь юу гэв?
Би танина надад өөрөө сайн байсан би нөхөртэй гээд халгаагаагүй гэж хэлсэн
Аан болж өөрийг битгий нэмж хэлээрэй. Яг наад хэлсэнээрээ л байгаарай. Чи маш болгоомжтой цонхоор хардаа
Би гэртээ байхгүй байна?
Нээрээ энэ гар утас чинь мэдэхгүй дугаар байсан чи хаанаас ярьж байгаа юм хэмээтэл Кэтий хэсэг түгдэрч байснаа
Би...би цагдаа нараас айгаад аавынд ирчихсэн байна
Аан за чи хэдий болтол зугатааж явах юм. Чамайг ингээд зугатаад байх тусам цаадуул чинь хар авчихна. Чи угаасаа юу ч мэдэхгүй тэрүүгээрээ л бай. За баяртай хонгороо гэртээ хариад хуучин хийдэг байснаа хийгээд л юу ч болоогүй юм шиг л бай мэд ээ гээд хариу хүлээлгүй утсаа тасалчихав. Кэтий хэд хэдэн удаа түүнийг нэрээр нь дуудаад хариу өгөхгүй болохоор нь харилцуураа тавиад Дэвидийн өөдөөс харвал Дэвид бичлэгийн хуурцагаа мөн дарж зосгоогоод
Сайн байлаа Кэтий. Энэ бүхэн чиний ялын хөнгөлөлтөнд хамрагдах болно одоо явж болно гээд хаалга онгойлгон үүдэнд нь хүлээж байсан харгалзагчид толгой дохьвол тэрээр орж ирэн Кэтийг гавлаад аваад гарлаа. Кэтийг гарахтай зэрэгцэн Дэвид хажуугийн хөшиг нь хаалттай өрөөнд орон
За яасан байгаа газрыг нь илрүүлж амжив уу?
Одоохон та түр хүлээж байгаарай ганцхан минут хэмээгээд гар нь товчлуур дээр нүдэнд үл гүйцэгдэм шахам хурдан ажиллаж байснаа
Тиймээ тийм байна илрүүлчихлээ гээд инээхэд Дэвид урагш тонгойн томруулж буй байршилын зургийг ширтэв.
Мөнхбат Очирт дансны дугаарыг өгөөд
За одоо болов уу хэзээ шилжүүлэх вэ?
Би нөгөөдөр гэхэд шилжүүлчихье
Юу...хэмээн орилсоноо гэнэт хаана хэнтэй байгаагаа ухамсарлан за болж байна. Би тэгвэл өнөөдөр ярьж уучлал эрээд Монголын цагаар нөгөөдөр гэхэд шилжүүлчихсэн байна гэдгийг хэлээдэхье
Гэхдээ ерөнхийлөгч өө бидэнд нөгөөдөр шилжүүлэхээс өмнө баталгаа хэрэгтэй байна
Энэ чинь юу гэсэн үг вэ?
50 000 доллар хүлээж аваад Хог дахин боловсруулах үйлдвэр Монгол улсад Сан-Эр группын эзэмшилд барих болно гэсэн албан ёсны баталгаа хэрэгтэй. Иргээд баримт болох учраас
За ойлголоо. Би УИХ-ын гишүүн Бүргэдээр баталгаа гаргуулна болно биз дээ. Үүнийг сонсоод Очирын царай нэг л сонин болж өөрчлөгдөхийг Мөнхбат харин анзаарсангүй.
Эрдэнэ Очирыг хүлээнгээ цагаа хяламхийн харвал аль хэдийн хоёр цаг гарангийн хугацаа өнгөрсөн харагдахад нэг утас руу нь залгах гэснээ дахин хэсэг харзнахаар шийдэн байтал түүний утас дуугарав.
Байна уу?
Эрдэнэ ах аа болохоо байлаа та хурдан эмнэлэг дээрээ хүрээд ир
Юу болсон бэ Нарантуяа юу?
Тиймээ Ханд эгч дахиад ухаан алдаад уначихлаа. Би одоо эмнэлэг явж байна
Юу...яагаад за одоохон гээд бушуухан хувцасаа өмсөөд гартал өөдөөс нь Очир ирж тааралдав.
Очир минь дараа яръя Ханд эмнэлэгт ухаангүй очиж байна гэнэ хэмээгээд машинаа асаан хөдөллөө.
0 Сэтгэгдэлтэй: