Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /39-р хэсэг/



Эрдэнэ, Ханд хоёр эмнэлэгээс гарав. Эрдэнэ тохирсон ёсоороо тэргэнцэр дээр түрүүлэн гарч ирэхэд Мөнхбат түүнийг юу ч болоогүй мэт инээмсэглэн угтан авахад арайхийн биеэ барьлаа.

Ерөнхийлөгч таныг ухаан орсонд баяр хүргье. Би таны ажлыг хариуцан хийж байгаа болно биз дээ. Эрдэнэ хариу хэлсэнгүй хариуд нь инээмсэглэн толгой дохьлоо. Энэ мөчид Энхээ Эрдэнийг түрэн машиндаа суулгаад эргэтэл Мөнхбат


Энхээ чи ч ерөнхийлөгчийг сайн асарч тойлж байгаа юм байна даа. Өнөөдөр ерөнхийлөгч эмнэлгээс гарсан баярыг хоёулханаа хийх үү? Энхээ хэсэг эргэлзэж байснаа зөвшөөрөн

Болж л байна чи ажлаа дуусчихаад надруу залгаарай

Ок би өнөөдөр төлөвлөсөн зүйл багатай байгаа би чамруу 20:00 цагт залгая гээд Эрдэнийг гараараа баяртай хэмээн далласаар цааш явлаа. Энхээ жолооны ард суун машинаа асаатал Эрдэнэ түүнээс

Цаадах чинь юу гэж байна?

Өнөө орой таныг эмнэлгээс гарсан баярыг хийе гэж л байна

Чи тэгэхээр нь юу гэв?

Болж л байна гэчихлээ. Түүнийг юу гэхийг нь сонсоё

Болгоомжтой байгаарай хүү минь

Ойлголоо ерөнхийлөгч өө. Мөнхбат ганцаараа байвал би гайгүй байхаа. Би чинь таеквондогоор хичээллэж байсан юм уг нь хэмээгээд инээхэд Эрдэнэ нэгэнтээ санаа алдаад

Цаадах чинь зүгээр нэг гар зөрүүлэхгүй л байх. Ханд тэдний яриаг таслалгүй сонсож сууснаа

Ингэхэд хөгшөөн юу болоод байгаа юм бэ?

Нэг юм болох нь ч болоод байнаа. Харин чи минь мэдэх гээд хэрэггүй эр улсуудын яриа

Ай мэдэхгүй ингэж байж элдэв юманд орооцолдов доо

Тиймээ мэдэж байгаа чамайг Баяржаргал эмч дахин хямарч болохгүй гэсэн шүү. Иймд чи минь тайван бай

Ингэхэд хүүгийн асуудал юу болж байгаа бол сураг байна уу? Хэмээн хэнээс нь асууж байгаа нь мэдэгдэхгүй асуувал түрүүнээс хойш дуугай явсан Нарантуяа

Ханд багш аа энэ долоо хоногийн 5 дахь өдөр шүүх хуралтай гэсэн. Өмгөөлөгч нь ярьсан. Санчиртай үерхэж байсан хүүхнийг баривчлаад их зүйлийн учир олдсон гээд инээж байна лээ

Тиймүү за ашгүй дээ сайн л өмгөөлөгч юм гэтэл Эрдэнэ хоолойгоо засаад

Сайныг нь шүүх хурлын шийдвэр харж байж л болъё. Тэгэхдээ ч хүүгийн төлөө явж байгаа явж байгаа. Энэ Санчир яаж толгой нь эргэхээрээ нэг шар хүүхэнд тархиа мэдүүлээд үйл лайг нь үүрээд энэ их ажлын хажуугаар нэрмээс болчихвоо

Хөгшөөн хүү минь хүний газар шоронд хэцүү л байгаа шүү дээ. Битгий ингээ хө. Бүх юм сайхан болоод удахгүй бид хоёр дээрээ хүрээд ирэхээр нь чи минь ингээд загнаад байв

Түүнийг загнасан ч багадана гэснээ гэнэт нэгийг санан: Чи ингэж хямарч байхаар хүүгийнхээ асуудал сайхан шийдээсэй гээд сүүгээ өргөөд л залбирвал барав

Нээрээ тийм маргааш гандан гарч ном уншуулъя. Сайн таньж мэддэг чадалтай лам байна уу? Хэмээтэл Нарантуяа юу ч бодолгүй

Ханд багшаа би ламаас илүү бөөгийн шашинг гэдэг. Надад нэг сайн бөө бол байгаа

Тиймүү гарзтай юм биш сайн гэсэн бүхэн дээр очье байз. Чи багштайгаа тэр бүхэнд явбал зав хир байгаа бол

Тогтсон хийсэн ажилгүй байгаа надад завгүй гэх юу байхав дээ. Одоохон би нөгөө багштайгаа яриад хэзээ боломжтойг нь асуучих уу?

Тэг тэг охин минь. Үнэндээ би шашингүй хүн. Бүх шашныг хүндэлж явдаг ч яг тэр гээд илүүтэй тавьсан нь нэгээхэн ч үгүй ээ. Нарантуяа хариуд нь инээмсэглээд утсаа гарган хайж байснаа төд удалгүй дугаарыг нь олсон бололтой залгавал хэсэг дуудуулж байгаад сая хариу өгөв.

Сайн байна уу Баярцэнгэл багш аа. Би Нарантуяа байна

Сайн сайн уу? Аль Нарантуяа нь билээ

Яагаав Солонгост суудаг нэг найзыгаа шоронгоос гаргуулахаар очсон

Өө тийм л дээ. Найз нь яасан гарсан уу хэмээгээд намуухан дуугаар инээн асуувал

Тиймээ гарчихсан шүү. Нэг их удаагүй гаргаад шууд эх оронд нь буцаасан. Таныг байнга ярьдаг юм нэг очно доо гээд. Одоогоор эмнэлэгээр яваад арай л амжихгүй байгаа

Өө за яахав дээ иртэлээ өргөлөө л сайн өргөөрэй

Би таниас дахин нэг юм гуйх гэсэн юмаа багшаа

За юу байдаг билээ?

Манай бас нэг хуурай дүү маань Англид шоронд байгаа тэрийг гаргуулах гээд

Чи чинь харин дандаа шоронгоос хүмүүс гаргах үйл хийлгэчих юмаа гээд чангаар инээвэл Нарантуяа хариу инээгээд

Харин тиймээ уучлаарай. Таныг энэ тал дээр сайн болохоор чинь л

За за хүрээд л ир

Хэзээ очвол болох вэ?

Тэрийг чи өөрөө л мэд. Яахав ирчихсэн хойно чинь хүнтэй байвал хүлээж байгаад л ороод ир

За тиймдээ баярлалаа багшаа. Би удахгүй тань дээр ээжийг нь дагуулаад очноо баяртай. Тэдний яриаг бүгдийг сонсож байсан Ханд ихэд баярласан шинжтэй

Наад хүн чинь үнэхээр шоронд байсан хүнийг гаргаж байсан юмуу?

Тиймээ манай нэг найз маань Солонгос улсын шоронд ороод эгч нь уйлчихсан надад ярьхаар нь би асууж сурж байж багшийг олж авсан

Тэгвэл хоёулаа маргааш эхлээд наад хүн дээр чинь очье.

Кэтий юу ч мэдэж, бодож амжсангүй. Нэг л мэдэхэд түүний хамаг хувцасыг тайлуулан хорихын ногоон хувцас өмсгөх нь тэр. Кэтий хэдий хориход орсон ч нүүрэндээ өнөөх л худлаа инээмсэглэлээ тодруулан дуулгавартай нь аргагүй харгалзагчийг даган явна. Харин дотроо ихэд айж байлаа. Тэрээр онгойлгосон хаалгаар орвол түүнийг ижил ногоон хувцастай хүүхнүүд мөн нэгэн харгалзагч эмэгтэй угтан авав. Харгалзагч эмэгтэй Кэтийг тасаг дундуур дагуулан явсаар урдаас бэлдсэн өрөөнд оруулаад хаалгийг нь хаав. Тэр өдөртөө Кэтий айж балмагдсан зүрхээ намжаах гэж төмөр орон дээр хоёр хөлөө өвдгөөр нь нугалан бодолд дарагдан сууж байтал удалгүй хаалганых нь түгжээ онгойн харгалзагч нэгэн шар адъяал ууттай идэх юмны хамт өгөөд өрөөнөөс гарав. Кэтий тэр өдөртөө юм идэх ямар ч хүсэлгүй байсан дээрээс нь даарч байсан тул адъяалыг нь нөмрөн суусаар. Хэдий удаан суусныг мэдэхгүй хүүхнүүд шуугилдан баяртай... сайхан амраарай...маргааш уулзая гэцгээх бүдэг дуулдаж удалгүй гэрэл унтран оронд нь бүдэг гэрэл асав. Унтах цаг болж хэмээн ойлгон босож чилсэн хөлөө жийн нэгэнтээ суниагаад усаар амаа зайлаад сая өлссөнөө мэдэн харгалзагчийн өгсөн уутны амыг нээвэл нэг хэрчим талхан дээр зүсэм хиам, хэрчим бяслагтай, мөн жижиг сүү нэг алим харагдана. Бүгдийг идэн сүүгээ ууж дуусгачихаад хажуулдлаа. Төмөр ор нь нухан дээрээс нь адъяал нь хатган, дэргүй унтаж сураагүй түүнд энэ шөнө жинхэн там гэлтэй. Тэрээр хөрвөөсөөр сая нэг унтав. Арайхийж нэг унтаж байтал хэн нэгэн босоод босоод хэмээн чангаар орилон байснаа төд удалгүй хурц гэрэл асахад нүдээ нухлан арайхийн өндийлөө. Түүнээс бараг нэг цаг хагасын дараа үүд онгойн хоригдолууд эхнээсээ гарцгаахад Кэтийгийн ч хаалга онгойсон тул өрөөнөөс гарвал шинэ хүнийг сониучирхсан харц угтан авав. 

0 Сэтгэгдэлтэй: