Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /38-р хэсэг/



Санчир тасгийнханаараа заалгасан хөзрөө тоглож байтал түүн дээр эргэлт ирсэнийг хэлэв. Хэн ирсэнийг нь төвөггүй мэдэж байгаа болхоор тэрээр догдлон уулзалтын өрөөнд ирвэл Оюунаа өөдөөс нь инээмсэглэн угтав. 

За сайн уу? Би энэ удаа чамд Монгол гурилтай шөл авчирлаа. Ядарч байна уу?

Чи сайн уу? Би юундаа ядрахав цэцэрлэгийн хүүхэд шиг л байгаа хүн. Чи тамхи авчирсан уу?

Авчирсан авчирсан хэмээгээд цүнхнээсээ гаргаж өгвөл Санчир хоол цайнаас урьтан бушуухан нэгийг асаавал толгой нь эргэн, дотор нь муухай оргиход унтраагаад шүлсээ нулимав.

Яасан арай хатуу байна уу?

Зүгээрээ миний татдаг тамхи л даа. Харин мэдэхгүй удаан татаагүй болоод ингэж байна уу нэг л сонин болчихлоо

Чи хоосон байгаад ингэж байж магад наад хоолноосоо ид хэмээгээд сүүтэй цай аяглаж өгвөл Санчир өгсөн  цайг аван уутал хамаг хөлс нь асгарах нь тэр. Хөлсөө арчингаа Оюунаагаас санаа нь зовнин байсан ч тэртээ тэргүй урсаж байгаа хөлсийг яалтай билээ. Оюунаа түүнийг харан авчирсан аягандаа хоол аяглаж өгөөд

Мах нь Монголын мах шиг сайхан шүүстэй биш байдаг болхоор шөл гаргах гээд орлуулагч хийчихсэн шүү

Аан сайхан цай байна баярлалаа. Хоолоо идэхэд мөн л хөлс нь хаанаасаа гараад байнаа гэмээр урсана.

Дахиад идэх үү?

Одоо болноо би бүр хоёр аягийг идчихлээ. Одоо нэг тамхиа татаад үзье хэмээгээд нэгийг асаан сорвол мөн л татаж чадсангүй унтраагаад: Новш гэж энэ чинь ийм гашуун байдаг билүү ерөөсөө чадахаа байж. Нээрээ нөгөө өмгөөлөгч юу болж байна?

Өмгөөлөгч бид хоёр байнга холбоотой байгаа. Саяхан Кэтийг барьсан гэсэн

Тиймүү яагаад?

Тэрийг би мэдэхгүй ээ. Санчираа ингэхэд чи Кэтийд одоо болтол хайртай хэвээрээ юмуу хэмээн асуугаад сэмхэн санаа алдав. Харин Санчир түүнийг анзаарсангүй юу нэг бол анзаарсан ч анзаараагүй царайлав уу

Би тэр эмэгтэйд угаасаа хайртай байгаагүй ээ. Хамт байсаар дасчихсан байсан юм

Анх та хоёр яаж танилцсан юм бэ? Өмгөөлөгч үүнийг мэдэхийг хүссэн

Бид хамт ууж байгаад л нэг сэрсэн нэг орондоо унтаж байсан. Тэгээд л Кэтий надтай хамт байх болсон доо

Чи тэр үед хар тамхи татдаг байсан уу?

Үгүй юу гэж дээ би чинь бацаан байлаа ха ха ха. Кэтий намайг анх хар тамхинд оруулсан байхгүй юу хэмээгээд юу болсоныг ярьж өгөв.

Аан муухай хүүхэн юм даа

Тиймээ миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Эндээс гараад би чамтай таардаг юм бол гээд хөмхийгөө зуун гараа атгав. Харин энэ үед Оюунаа түүний гараас атгаад

Санчираа чи бол тийм муу залуу биш шиг санагддаг. Битгий түүнд хар санаж сэтгэлээ ч гараа ч бузартуулаа. Оюунаагийн гар халуу дүүгэн түүний сэтгэлийн жаврыг үргээх шиг нэг л сонин санагдахад Санчир мөн гарыг нь атгаад

Оюунаа хэмээн гэнэт дуудан өөдөөс нь харлаа. Оюунаа юу ч хэлэлгүй өөдөөс нь харвал Санчир: Би эндээс нэг л өдөр гарна. Намайг энд байх хугацаанд ээжийг явсанаас хойш чи намайг мэдэхгүй, танихгүй байж яг л өөрийн хүн шиг санан эргэж, бас утсаар ярин намайг ганцаараа биш шүү гэдгийг минь мэдрүүлж байна. Чиний энэ сайхан сэтгэлийн өмнө би нугарахгүй байж чадсангүй. Чи намайг муу хүн гээд явсан ч болно, миний сэтгэлийг ойлгоод хүлээж авсан ч болно. Явлаа гэхэд би чамайг буруутгахгүй ээ. Чи намайг хүлээж чадах уу? Гэнэтийн асуултанд балмагдсан Оюунаа юу гэхээ мэдэхгүй хэсэг азнасанаа

Би чамд юу ч амлахгүй. Бүхнийг цаг хугацаа, төөрөг тавилан шийдэх байлгүй дээ

Тиймээ тийм. Би энд их зүйлийг ойлгож ухаарч байна.  Магадгүй би энд орж чи над дээр өмгөөлөгчийг даган ирж танилцсан нь хувь зохиол ч юм билүү хэмээгээд өөдөөс нь дөлгөөхөн харж инээмсэглээд: Би нээрээ мангар байжээ. Гадаад гараад нэг л том хүн болчихсон юм шиг намайг гэсэн сайхан аав, хайртай ээжийгээ ч мартан нэг шар хүүхнийг харан өнөөдрөөрөө жаргалтай байна гэж бодож явсандаа ичих ч шиг. Үнэндээ аавыг орж ирээд намайг загнаж зодоход миний уур хүрсэн. Уур хүрсэн гэхээсээ илүү би маш их ичсэн. Ичих ичихдээ хэнээс ичсэн гэж бодож байна? Ааваасаа биш Кэтийгээс ичиж би уйлж байсан. Арай ч дээ

Одоо тайвшир даа Санчир минь. Чи нэгэнт ухаарсан чинь л боллоо. Аав, ээж нь чамайг ойлгоноо

Надад дэндүү их итгэл хүлээлгэж байсан ш дээ гэтэл би...хэмээгээд цааш ярьж чадсангүй хоолой нь зангираад ирэхэд боссоноо эргэж хараад: Оюунаа чи одоо над дээр дахиж хувийн журмаар битгий ирж бай. Би ингэж байхдаа таарсан хүн хэмээгээд явахаар эргэх агшинд Оюунаа

Санчираа би хамгийн гол мэдэх юмаа мэдэж амжаагүй байна. Энэ мэдээлэл чиний шүүх хуралд их хэрэгтэй гэж өмгөөлөгч хэлсэн. Үүнийг сонсоод Санчир эргэж харвал Оюунаа үргэлжлүүлэн: Чи цагдаа нарт баригддаг тэр өдөр яг юу болсоныг хэлэх хэрэгтэй байна. Санчир хэсэг азнасанаа

Нэг л өдөр намайг барьцааллаа. Танай аав мөнгөө өгөхгүй байна гээд нүдийг минь боогоод аваад явсан. Тэгээд хэрэг гарсан газрын тэр хавьд нэг амины орон сууцны хонгилд хорьдог байсан. Мөн нэг л өдөр Рондо хэмээх залуу ирээд намайг гарахаар болсон гээд вискигээр дайлсан юм. Бид уусан. Рондо намайг их зовоолоо гээд шахсан. Харин нэг ухаан ороход би цагдаа нараар хүрээлүүлчихсэн байсан даа

Рондо гэж хэн юм?

Мэдэхгүй би урд нь ер харж байгаагүй. Тэр хэлэхдээ Кэтийгийн нөхөр гэж хэлж байсан

Аан за би одоо чамаас яваад Совитскитэй уулзана. Чиний ярьсан бүхнийг хэлэх болно. Чи минь итгэлээ л алдаж болохгүй шүү. Санчир хариу хэлэлгүй өрөөнөөс гарав. Түүний хэлсэн бүхний хариуд сонссон хамгийн дулаан үг сая Оюунаагийн хэлсэн ЧИ МИНЬ байсан юм.

Мөнхбат маргааш нь ажил дээрээ ирвэл бараг хүн байсангүй. Тэрээр өрөөндөө ороод санхүүгийн албаны даргаа дуудан хүлээж байх хоорондоо хэрхэн юу гэхээ бодон сууж байтал хаалгыг нь тогшин зөвшөөрөл авсаар ороод ирэв.

Чи надад тайлан аваад ир

Тэгэхдээ захиралаа энэ чинь хүссэн бүхэн үздэг...гэтэл Мөнхбат ширээгээ шаагаад

Би одоо ерөнхийлөгч би үзэх эрхтэй хүн. Хэрэв чи надад үзүүлж чадахгүй бол нэг зуун мянган доллар гаргаадах

Надад тийм эрх байхгүй уучлаарай

Хэн мэдэх юм?

Ерөнхийлөгч, бас удирдах зөвлөлийн Очир захирал мэднэ

Би тэгээд ерөнхийлөгч биш юмуу. Нэг бол тэр мөнгийг гаргаадах үгүй бол яг одоо ажлаа өгөөд эндээс гар

            Очир өрөөндөө компьютерынхээ ард нэгийг хийн сууж байтал түүний гар утас дуугарав. Тэрээр дугаарыг нь харан бушуухан утсаа аваад ярьж байснаа одоохон хэмээгээд хувцасаа өмсөн яаравчлан гарлаа.   

Мөнхбат Очиртой уулзахаар хүлээж байх хооронд нь Шин овогт түүнлүү залгаж байна

Байна уу Шин овогт оо?

За ажил сайн уу?

Ямарч байсан өчигдөрийнхөөс арай дээрдсээн

Сайн байна, сайн байна. Нөгөө мөнгө юу болсон?

Би тэр мөнгийг гаргаадах гэж санхүүгийн албаны даргад хэлсэн байгаа

Сайн байна, сайн байна. Түүнээс гадна чамаар хийлгэх бас нэг ажил байна

Юу билээ?

Би чамд дээр ярьж байсан Энхээ гээд залууг мөшгих хэрэгтэй байна. Тэр гөлөг сүүлээ хавчаад зугатаад байх боллоо

Энхээ ч Эрдэнийн баруун гар болсондогоо

Тийм гэж үү?

Аанхан

Тэрийг сайн шиншил. Ямар нэгэн сэжигтэй зүйл мэдэгдвэл цааш нь харуул

Ойлголоо Шин овогтоо. Би яг энэ талаар таньтай ярих гэж байсан юм

Яадаг муу нохой вэ хэмээн өөртөө хэлсэн Мөнхбатад хэлсэн аль нь болох нь мэдэгдсэнгүй утсаа таслав. Мөнхбат Шин овогттой ярьчихаад тэрүүхэндээ хүнгэнэн инээгээд “ За Энхээ хүү минь баяртай. Замаас гардаа. Би ганцаараа Шин овогтын хүн байх болно ” ха ха ха.   

0 Сэтгэгдэлтэй: