Смит, Кэтий хоёр хэн хэн нь юу ч дуугаралгүй хэсэг алхав. Смитэд энэ нь нэг л утгагүй мэт санагдан
Даарч байна уу? Нэг газар жаахан суух уу
Зүгээр дээ ингээд л алхаад баймаар байна. Би энэ хотын гудамжаар хэзээ хамгийн сүүлд ингэж юунд ч яаралгүй тайван алхсанаа бодоод олдоггүй
Би бол ч харин сайн алхана шүү. Ингэхэд танай хүн ирчихсэн арай хүлээж байх юм биш байгаа
Үгүй байхаа нэг тийшээ явах ажилтай гэсэн
Аан тэгвэл ч өөр хэрэг ээ. Хоёулаа жаахан сууя л даа би даараад байна. Кэтий хэсэг тээнэглэзэж байгаад зөвшөөрөн даган явлаа.
Смит Кэтийг бие засах гээд явсан хойгуур ууж буй шар айраганд нь цагаан архи нилээнийг хийн хутгаж дөнгөж дуусангуут нилээн халамцсан Кэтий ч гуйвасхийн нүүрэндээ худлаа инээд тодруулсаар хүрээд ирэв. Смит түүний гуян дээр гараа тавиад
Чи ч үнхээр сайхан бүсгүй юмаа. Би чамтай эртхэн учирах минь яалаа
Тиймээ би мэднэ
Сайхан бүсгүй чиний төлөө хэмээгээд өмнөх хундагатай архиа өргөвөл Кэтий шар айргаа мөн өргөөд төлөө хэмээн нэг амьсгаагаар хэд сайн балгаад төд удалгүй мөрийг нь налан аальгүйтэх нь тэр. Үүнийг л хүлээж байсан Смит чихэнд нь
Хонгороо өнөөдөр хоёулаа хамт хонъё би чамайг галзуу хүсээд байна
Чи тэгвэл тооцоог нь даана шүү
Мэдээж тэгэлгүй яахав алив гарцгаая хэмээн хэлээд тооцоогоо хийн гадагшаа гарав. Гараад нэг их холгүй байх хямдхан байрын дэн буудалд өрөө аван орцгоов уу үгүй юу Кэтий түүний цамцыг тайлан улайран дайрах нь тэр. Смит энэ бүхнээс сугарах аргаа хормын төдий бодоод Кэтийгийн хоёр гарыг атган орон дээр дарж хэвтүүлээд
Кэтий чи бид хоёрт бүхэл бүтэн шөнө байна юундаа яарсан юм бэ?
Тиймээ тийм тэгэхдээ би тэсэхгүй нь ээ хэмээгээд гарынх нь шууг завсаргүй үнсэж эхэлтэл Смит бушуухан гараа аван хажууд нь суучих нь тэр. Кэтий согтуу ч гэлээ гайхан түүний араас тэврэн хүзүүнд нь хошуугаа наагаад
Яасан бэ?
Зүгээр би чамаас нэг юм асуух гэсэн юм
Юу байдаг билээ?
Рондо яг хаашаа юунд явсан юм бэ?
Мэдэхгүй ээ нэг тийшээ явах хэрэгтэй л байна гэсэн. Энэ чамд ямар хамаа байнаа
Санчир гэж хэн юм, чи яаж таньдаг юм? Хэмээн дуугаа чанга болгон асуувал ингэнэ чинээ санаагүй байсан Кэтий тэвэрч байсан гараа сулруулан түүний өөдөөс асуусан, айсан харцаар хараад
Ингэхэд чи хэн юм бэ Смит ээ?
Би чамаас эхлээд асуусан байхаа. Санчирыг яаж мэддэг юм
За болил доо хонгороо. Миний урд нь явдаг байсан Ази залуу байдаг юм. Залуу ч гэж жаахан хүүхэд
Чи тэгээд тэр Санчирыг яасан? Энд хэн хэн хамаатай вэ?
Чи арай намайг хардаад байгаа юм биш биз дээ. Санаа зоволтгүй ээ хонгороо Санчир одоо шоронд байгаа. Тэгээд ч би зүгээр л мөнгөтэй болхоор нь ашиглаж байснаас өөр юмгүй. Тэр чинь ази хүн шүү дээ хэмээгээд хэлээ зажлан эрхлэнгүй хариулаад аальгүйтэн инээн Смитийн араас тэврэх гэтэл Смит түүнээс холдон босож зогсоод
Хатагтай Кэтий таныг баривчиллаа. Зохих газар нь очоод мэдэх бүхнээ хэлээрэй хэмээн энгэрийн халааснаасаа цагдаагийн үнэмлэхээ гарган үзүүлэв. Кэтий сандран
Би...би юу ч мэдэхгүй...юу ч мэдэхгүй хэмээн орны бүтээлгийг тас атган амандаа аваачин арагш ухарсаар. Гэтэл ч гаднаас хаалга онгойн цагдаагийн 4 офицер орж ирэн гарт нь гав зүүгээд аваад гарав.
Мөнхбат өрөөнөөсөө ч гаралгүй ажилчидаа харан зогссоор. Гэтэл ч ажилчид эхнээсээ явцгааж эхлэв бололтой харьцангуй цөөн хүн болсон харагдана. Гэтэл хаалгийг нь тогших дуунаар бондгосхийн цочоод хэсэг хугацаанд биеэ эзэмдэн за гэвэл Мөнхцэцэг инээмсэглэн ороод ирэв.
Ерөнхийлөгчөө та зүгээр биз дээ? Би таньд хоол авчирлаа
Намайг ойлгох нэг ч гэсэн хүн байгаа нь их юм даа хэмээн амандаа үглээд
Би зүгээр ээ юу болов?
Би зүгээр л чамд хоол авчирсан юм. Чамайг өлсөж байгаа болов уу гэж бодоод? Мөнхбат хэдий өлсөж байсан ч яг одоо түүний хоолойгоор юун хоол орохтой манатай байсан болхоор
Би өлсөөгүй ээ ажил ихтэй байна. Үүнээс хойш онцын шаардлагагүй бол битгий орж ирж байгаарай
Юу...би бодохдоо
Юу бодохдоо гэж. Намайг арай өөрт чинь жинхэнээсээ хайртай болчихсон гэж бодсон юм биш биз дээ. Би...гээд нэгийг хэлэх гэснээ үгээ цэгнэн: Тиймээ чи надад таалагдаж байсан цаг байгаа. Тэгэхдээ яг одоо би түүнийг бодох манатай байна
Тиймээ уучлаарай би буруу бодож гэж хэлж байхдаа уйлчихгүйг хичээж байсан ч өөрийн эрхгүй хоолой нь зангиран бушуухан авчирсан хоолоо орхиод өрөөнөөс нь гарав. Мөнхбат дахин Бүргэд гишүүнлүү залгатал утас нь холбогдох боломжгүй гэдэг хариултаа өглөө.
Гадаа нэгэнт харанхуй болж ажилчид бүгд явсан бололтой гадаа хэн ч үл харагдах аж. Гэнэт ингээд гараад явбал хэн нэг нь түүнийг хорлочих юм шиг санагдаад таксинд дуудлага өгөн гарахаар завдан хувцаслаж байтал утсанд нь дуудлага ирэхэд харвал дугаар харагдсангүйд Шин овогтыг байж магад хэмээн бушуухан авбал үнхээр Шин овогт байлаа.
За Мөнхбат бүх зүйл амжилттай болсон гэж сонслоо. Баяр хүргэе
Тиймээ амжилттай болох нь болсон. Тэгэхдээ ажилчид намайг хүлээн зөвшөөрөхгүй байна
Яахаараа тэр билээ?
Мэдэхгүй юм даа. Бүргэд гишүүн мэдэгдэл хийсний дараа ажилчид бүгд ажлаа хаяад явцгаачихлаа
Тийм бий. Анхааралтай сонсож бай. Яг одоо чи Сан-Эр группын ерөнхийлөгч. Бүх эрх мэдэл чиний гарт байна. Тийм болхоор өөрийн юмандаа эзэн шиг л бай. Наад малнууд чинь үгэнд орохгүй бол бүгдийг нь халчих. Би чамд эндээс ажиллах хүч удахгүй явууламз. Түүнээс өмнө чи наанаасаа надад 100 000$ гаргаж явуул. Тэнд хамтарч ажилласан нөхөд мөнгөө нэхээд байна
За би маргааш таньлуу шилжүүлчихье. Харин зарлагийг нь юу гэх вэ?
Тэрийг өөрөө бодож олохгүй юу чи. Би чамайг бүхэл бүтэн том группын ерөнхийлөгч зүгээр нэг билэгдэлийн чанартай болгоогүй гэдгийг санаж яваарай
Тиймээ Шин овогтоо бүхнийг ойлголоо
Чи наадхаа өөрийн юм шиг л бодож яв. Маргааш мэдэгдэл хий. Ажлаа хийх дургүй хүнийг хална гэж хуралдаж хэл. Битгий наадуулаасаа хулчий. Чамайг хулчийх тусам улам оодрох болно. Чиний ард би байна тийм болхоор бүү ганх, бүү хулчий. Нөгөө Эрдэнэ яаж байна?
Одоо болтол ухаан ороогүй хэвээрээ байгаа гэсэн. Би өөрийн нүдээр харсан үнхээр ухаан алдсан байна билээ
Болж муу гөлгийг. Чамайг яаж тарчлаахаа би мэдье хэмээн өөрөө өөртөө хэлээд харин Мөнхбатад: Сайн ажилласан байна. Зоригтой, шийдэмгий байгаарай. Маргаашийн дотор эхний ээлжинд нэг зуун мянган доллар явуулаарай тэгж байгаад яримз ха ха ха ха хэмээн чангаар инээсээр утсаа таслав.
0 Сэтгэгдэлтэй: