Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /35-р хэсэг/



Мөнхбат ажилчидаас иймэрхүү эсэргүүцэл ирнэ гэж бодож байсан болхоор нэг их ач холбогдол өгөхгүй байхыг хичээв. Ганцаараа үлдсэн Мөнхцэцэг л түүнд чин сэтгэлээсээ баяр хүргэн суухыг хараад хэсэг балмагдан байснаа урамгүйхэн хурлын танхимаас гарав. Тэрээр гараад өрөөндөө хүрэх зам хичнээн хол болхыг сая л ойлгох мэт доогтой, зэвүүцсэн олны харцнаас аль болох дальдчихгүйг хичээн дээгүүр харан алхсаар сая өрөөнийхөө хаалгийг татав. Нарийн бичигт юу ч хэлэлгүй өрөөндөө орон Эрдэнийн сандал дээр суун ширээг нь тохойлдон толгойгоо шаан хэрхэн хаанаас эхлэхээ бодон сууна. Гэтэл хаалгийг нь зөөлөн тогшин зөвшөөрөл авах дуулдахад нэгэнтээ толгойгоо сэгсрэн өндийн суугаад

За хэмээвэл нарийн бичиг хүүхэн зөвшөөрөл аван ихэд хулганан орж ирээд

Захиралаа болохоо байлаа

Хэн захирал гэж. Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу, юу болохоо байсан гэж?

Уучлаарай ерөнхийлөгчөө ажилчид бараг бүгдэээрээ ажлаа хаяад гадаа жагсацгааж байна

Юу хэн тэр вэ хэмээн орилон босоод цонхоороо харвал гадаа нь ажилчид нь зогсоцгоож байх нь тэр. Хэн энийг санаачилсан хэмээн чанга дуугаран асуувал нарийн бичиг сандран

Мэдэхгүй нэг мэдсэн бөөн үймээн болоод тэгээд л бүгд хэлэлцэж тохирцгоосон юм шиг гарцгаасан. Би юу ч мэдэхгүй байна гэтэл түүний утсанд мессэж ирэх дуулдав. Мөнхбат түүнийг сонсоод

Алив утсаа хэмээвэл нарийн бичиг гарган өгвөл жагсаалдаа гар Мөнхбатыг эсэргүүцэж байгаа нь жагсаалдаа гар гэсэн мессэж ирсэн байхыг уншаад хөмхийгөө зуун инээмэр аядаад шүдэн завсараараа: Ингэж тарааж байгаа юм бий вий. Энэ хэний утасны дугаар вэ? Хэмээгээд утсыг нь өөдөөс нь тулгавал нарийн бичиг ирсэн мессэжний дугаарыг харвал түүнийг анх ажилд оруулж өгсөн Удирдах зөвлөлийн хүний утас байсанд бүр ч ихээр сандран

Мэдэхгүй юм байна ерөнхийлөгч өө

Яахаараа чи мэддэггүй юм нарийн бичиг байж? Хэмээн хамаг тэнхээгээр орилоод гарч наад дугаарынхаа эзнийг олж ир хэмээвэл нарийн бичиг за хэмээн аяархан дуугараад өрөөнөөс гарав. Мөнхбат хөшигний цаанаас орилолдон зогсох ажилчидаа харан яахаа мэдэхгүй балмагдан байтал түүний утас цочтол нь дуугарах нь тэр. Харвал дугаараа нууцалсан байсанд авсангүй. Гэтэл ч утас нь дахин дуугарсаар л. Энэ нарийн бичиг бас хааччихаа вэ алга болчих юм гэж үглэн хамаг уураа гаргахаар өрөөнийхөө хаалгийг нээвэл тэнд хэн ч байсангүй. Гайхан буцаж өрөөндөө орон дахин цонхоор хартал харин өнөөх нарийн бичиг тэдний дунд зогсож байгаа харагдав. Өө за за бүр ийм дээрээ тулсан уу та нар “ Хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө мөхөс “ гэдгийг ойлгох болоогүй л байна даа. Гэтэл ч зурагтийнхан аль хэдийн хүрээд ирсэн харагдахад та нар л дутаж гэнэ хэмээн үглээд хөшгөө хаан сандал дээрээ лагхийн суун тусаад яахаа мэдэхгүй байснаа гэнэт УИХ-ын гишүүн Бүргэд санаанд нь орон бушуухан салгалсан гараар түүнлүү залгавал утас нь дуудуулж байгаад тасарчихав. Дахин залгатал холбогдох боломжгүй гэдэг хариулт түүний хамаг горьдлогийг нугачин ”Хаданд хавчуулагдсан халиуны зулзага “ шиг болгох нь тэр.  

Нарантуяа Хандыг хүссэн болхоор өмгөөлөгч Совитскитэй ярих гэж хэдэн өдөр болсоны эцэст сая нэг холбогдов.

Сайн байна уу өмгөөлөгч өө би Монгол улсаас ярьж байна. Санчирын асуудал юу болж байна?

Сайн сайн байна уу? Би ямарч байсан нэг сэжүүрээс атгаад авсан. Одоо тэрийгээ л хөвж сууна. Харин энэ нилээн ярвигтай юм байна. Зардал ч их орох шиг байна. Иймд та ойлгож байгаа биз дээ би үнээ нэмж магадгүй

Та өөрийн чадах бүхнээ хийгээд Санчирыг л суллаад гэмгүй гэдгийг нь нотлоод өг. Аав, ээж нь хэдэн ч төгрөг байсан бүгдийг нь төлнө гэж бодож байна

Надад бодож байна гэдэг хариулт биш төлнө гэсэн хариулт хэрэгтэй байна

Тиймээ тийм төлнө. Би итгэлтэй байна та харин битгий ажлаа зогсоогоорой

За тэгвэл миний факсаар баталгаагаа бичээд явуулчихаарай

За тэгье би хэлээд маргаашийн дотор явуулчихъя

Ок тохирлоо. Учир нь би хамтрагчаа энэ хэрэгт гар бие оролцуулж байгаа түүнд бас тодорхой хэмжээний урамшуулал өгөх ёстой юм л даа

Би бүгдийг ойлголоо таньд маш их баярлалаа. Энэ мэдээг сонсоод Эрдэнэ ах Ханд эгч хоёр их баярлана даа

Нээрээ мартсанаас Санчирын аавын бие яаж байна?

Одоогоор янзандаа ухаан ороогүй л байгаа. Тэгэхдээ энэ мэдээг сонсоод ухаан орно гэж бодож байна

Тэгвэл их сайн байна даа. За өөр яриа байна уу?

Өөр яриа алга даа. Таньд миний утасны дугаар байгаа биз дээ? Ямар нэгэн зүйл хэрэг болбол хэдийд ч хамаагүй залгаарай

Ок тэгнээ за баяртай

Баярлалаа баяртай

Нарантуяа Совитскитэй ярилцаж дуусаад энэ тухайгаа Хандад хэлхээр залгатал утас нь хэд дуудуулж байгаад огт мэдэхгүй хүн авав.

Байна уу? Хэмээн өнөөх залуу хэлтэл Нарантуяа гайхсандаа хэсэг чимээгүй байснаа дахин байна уу хэмээхэд

Ханд багштай яръя

Ханд багш нь...ингэхэд өөрөө хэн бэ?

Би...харин та өөрөө хэн бэ? Хэмээн зөрүүлэн асуувал

Би эмч Баяржаргал байна. Ханд хатагтай одоогоор эмнэлэгт байна

Юу? Юу болоо вэ...хэмээн асууж байхдаа гэнэт Эрдэнийг ухаан орчихсон юм болов уу хэмээн эрхгүй бодон байтал

Нэг их чухал юм бишээ. Би ажилтай байна гээд утсаа тасалчихав. Нарантуяа өөрийг бодож төвдсөнгүй бушуухан хувцаслан эмнэлэг тийш яаран гарлаа. Эмнэлгийн үүдэнд тэрээр Энхээтэй тааралдвал тэрээр хүрлийн өөдөөс нь гараад ирсэн Нарантуяаг харан

Хүүе Нараа чи яаж дуулж ирэв?

Юу дуулах гэж Эрдэнэ ах ухаан ороо юу?

Орох нь орсон харин Ханд эгч ерөнхийлөгчийг хараад шоконд орсон бололтой ухаан алдаад уначихсан гэнэ

Юу арай ч дээ хэзээ тийм юм байсан юм яаж ингэж болдог юм хэмээгээд дотогш гүйхээрээ оров. Тэрээр Эрдэнийн өрөөнд орвол Эрдэнийн хэвтэж байсан орон дээр энэ удаа Эрдэнэ биш Ханд хэвтэж харин Эрдэнэ хажууд нь сууж байлаа.

Эрдэнэ ахаа та минь ашгүй ухаан ороо юу? Ханд багш яаж байна. Эрдэнэ хариуд нь юу ч дуугаралгүй дуугүй суун Хандын гарыг атган байна. Гэтэл ч гаднаас Энхээ ч ороод ирэв. Нарантуяа гайхан Энхээгийн өөдөөс хараад

Эрдэнэ ах зүгээр биз дээ? Би юм асуусан чинь юу ч хэлэхгүй байна

Харин ерөнхийлөгч ярьж чадахгүй байгаа гэнэ. Намайг ирсэнээс хойш юу ч дуугараагүй

Энэ хоёр минь юу болчих нь энэ вэ? Бурхан минь таниас гуйя та ямар энэрэлгүйгээр энэ гурвыг минь ингэж байгаа юм хэмээн хэлээд өөрийн эрхгүй гарах нулимсаа арчин тэдний хажууд очин хоёулангийнх нь гарыг атган: Уг нь би та хоёртоо сайхан мэдээ дуулгах гэж байсан ш дээ. Сая Санчирын өмгөөлөгчтэй ярьсан. Ямарч байсан утасны үзүүрээс атгасан нэг хамтрагч нь түүнд их тусалж байгаа гээд тэр сайхан мэдээг дуулгахаар баярлан яаран иртэл юу болох нь энэ вэ...хэмээн нулимсаа ч арчих сөхөөгүй Хандын гарыг атган уйлан байтал Нарантуяагийн гарыг Ханд сулхан атгах шиг болов. Нарантуяа итгэж ядан дахин харвал Ханд яахын аргагүй хуруугаа хөдөлгөх нь тэр.

Энхээ эмчийг дуудаарай Ханд багш ухаан орж байх шиг байна хурдлаарай. Энхээ ч хонхоо дараад өрөөнөөс гарангуутаа төд удалгүй Баяржаргал эмчтэй хамт ороод ирэв. Эмч орж ирэнгүүтээ нөгөө хоёрт хандан

Та хоёр үүдэнд байж бай. Ухаан орж байна гэхэд Нарантуяа Энхээ хоёр ч өрөөнөөс гарав. Эмч, сувилагчид мөн үүнтэй зэрэгцэн өрөөрүү гүйн орцгоов. Нарантуяа хамаг тамир нь барагдан үүдэнд байх сандал дээр суун тусан нэгийг гөлрөн уйлсаар. Энхээ түүний хажууд мөн газар шагайн сууж байснаа санаа алдаад Нарантуяагийн гараас атган

Чи минь зоригтой байгаарай. Энэ хоёр минь буянтай болхоороо удахгүй босоод ирнэ. Тэгээд Санчир минь хүрч ирээд дахин гурвуулаа хамтдаа жаргалтай сайхан амьдрах болно. Битгий уйл одоо тайвшир хэмээн хэлээд мөрөөр нь тэврэн энгэртээ наавал Нарантуяа энгэрт нь наалдан бүр ихээр эхэр татан уйлав. Өрөөний хаалга үе үе нээгдэн хэн нэг нь гүйж гарч яваад гартаа ямар нэгийг барин мөн гүйсээр орно. Иймэрхүү байдалтай нэг цаг орчимын дараа Баяржаргал эмч хөлсөө арчин гуйвсаар гараад ирэв. Энхээ Нарантуяа хоёр зэрэг ухасхийн босон очвол Баяржаргал эмч хөлсөө арчаад тэр хоёрын өөдөөс харж инээмсэглээд

Ханд хатагтай ухаан орсон. Хэдий ухаан орсон ч ерөнхийлөгчийг хараад дахин ухаан алдах гээд бид жаахан сандарлаа. Одоо бүх зүйл зүгээрээ хардаа хэмээгээд хаалгаа нээвэл Эрдэнэ, Ханд хоёр бие биеийнхээ өөдөөс асар их хайр гэрэлтсэн харцаар ширтэлцэн хэмжээгүй жаргалыг эдэлцгээж буй бололтой талбиун харагдав. Нарантуя, Энхээ хоёр ч мөн тэднийг хараад өөд өөдөөсөө баярын харц чулуудан сая нэг уртаар амьсгаа авцгаалаа.    

0 Сэтгэгдэлтэй: