Кэтий гэртээ орвол Рондо сэрээгүй л байлаа. Тэрээр гар нүүрээ угаачихаад Рондог тэр чигт нь орхин өөрөө том өрөөнийхөө буйдан дээр нөмрөх юм аван унтахаар хэвтэв. Өнөөдөр их ажилтай байсан ч нэг их ядраагүйдээ гайхан бас ч гэж өдрөөс хойш өөрийг нь эргүүлэх нүдээрээ инээсэн, баруун хацар нь үл ялиг хонхойх нүдэнд дулаахан залууг бодон хэвтэнэ. Смит гэлүү чи ч их дажгүй залуу юмаа. Хамгийн гол нь их мэдрэмжтэй тэгээд халамжтай. Би өөрийгөө гайгүй хүүхэн гэдгээ мэднэ тэгэхдээ яагаад заавал ийм дажгүй залуу одоо надтай учирч байгаа юм болоо. Үнэндээ эхлээд зарим нэгний адил зүгээр л надаар даажигнаж байна гэж бодсон ч сүүлд хоолны газар таарсанаас хойш хувь тавилан юм байна гэж аргагүй бодход хүрлээ. Би Рондог л харж өдий олон жил явлаа. Тэгтэл одоо энэний байж байгаа царайг. Үгүй яахав дахин тааралдан эргүүлэх юм бол бодоод үзэж болох л юм хэмээн жаргалтай бодолдоо мансууран байсаар эрхгүй ядарч байсан тул тэгсгээд унтаад өгөв.
Маргааш нь ажил дээрээ очин яагаад ч юм нөгөө залууг ирэх болов уу гэж харсан ч ирсэнгүй. Тэгээд ч их ажилтай байсан болхоор нэг их ач холбогдол өгсөнгүй тэгсгээд мартав. Харин хаахаас нь цагийн өмнө Смит инээмсэглэн мэнд мэдсээр ороод ирэх нь тэр. Кэтий яагаад ч юм баярлан түүнийгээ нуух гэж хэрэндээ биеэ барин үл тоогч болон ширээгээ цэвэрлэж байтал Смит түүний өөдөөс харан суугаад
Нэг аяга хар кофе авъя
Өөр юу авах вэ? Энэ манай сүүлчийн захиалга
Өөр юм авахгүй ээ баярлалаа хонгороо
Кэтий хариу инээмсэглээд кофег нь найруулан аваачиж өгвөл Смит түүний гараас барин
Одоо хаах гэж байгаа биз дээ надаас өөр үйлчлүүлэгч алга хамтдаа жаахан суучих
Уучлаарай би ажил дээрээ байна
Тэгвэл хаахаар чинь хамт гарч жаахан сууя болох уу?
Яах гэж тэр билээ бид хоёрт яриад байх юм байхгүй санагдана
За болил доо танилцаа ч үгүй юм байж
Би чамд нөхөртэй гэдгээ хэлсэн санагдана
Тиймээ хэлсэн тэгэхдээ би сайхан танилцая гэсэн болхоос нөхөр чинь болъё гэж хүчлээгүй биз дээ хэмээгээд сэтгэл татам ялдам инээмсэглэвэл Кэтий мөн өөдөөс нь өөрийн аль болох ялдам байдлаараа инээмсэглэн хэлээ хазан аальгүйтэн байж
Тиймээ тийм нээрээ тийм юм байна би нээрээ. Тийм шүү сайхан найзууд гээд өөр хэлэх үггүй болон босон ширээнүүдээ арчиж дуусгахаар босов. Сүүлчийнхээ ширээг арчин албаар Смитын хорхойг хүргэхээр бөгсөө хаялан байтал гадаа мотоциклийн нүржин дуун гарах нь тэр. Смит нэг их анзаарсангүй кофе авах гэж байгаа нэгэн хэмээн бодон суутал гаднаас биерхүү залуу орж ирсэнээ Смитийг нэг харан Кэтийг нэг харан зогсоно. Кэтий хаалга онгойх дуунаар эргэн харсанаа Рондо ороод ирэхэд амандаа хараал урсгаад эргэтэл Рондо түүн дээр очин өөдөөсөө харуулан бэлхүүсээр нь тэврэн уруул дээр нь озон үнсээд авав. Кэтий Смит сууж байгаад яагаад ч юм балмагдан түүнийг түлхэн
Юу хийж яваа юм бэ? Наана чинь үйлчүүлэгч байгаа юм бишүү
Ийшээ явах ажилтай болчихоод танай хажуугаар гартал цонхны цаана миний хүүхэн нэг хар юмтай сууж байхаар нь ороод ирлээ. Энэ хэн юм? Хэмээн Смитын өөдөөс муухай харвал Кэтий сандран
Үйлчлүүлэгчээ хонгороо сая хаахаас өмнө орж ирээд ганцхан аяга халуун кофе уучихаад гаръя гэж гуйсан юм. Та болж байна уу хэмээн Смитээс асуувал Смит хэдээ сэтгүүл үзэж байгаа мэт боловч тэдний яриаг бүгдийг сонсон сууж байтал ийнхүү асуухад нь зориуд анзаараагүй царайлан өмнөх кофегоо аван шимэн нэг балгаад буцаан тавив. Кэтий ахин чанга дуугаар
Та болж байна уу эрхэмээ манайх хаах гэж байна?
Аан за одоохон би кофе тамшаалж шимж л уудаг. Тэгж байж л сэтгэл санаа сайхан минь амардаг юм л даа уучлаарай
Тэгэхдээ одоо манай хаах цагаас аль хэдийн 5 минут өнгөрчихөөд байна хэмээхэд Смит цагаа хараад миний цагаар бол хаахад 3 минут дутуу байна. За яахав та намайг кофегоо ууж дуустал битгий саад болоорой. Харин би хаах цагаас чинь өнгөрсөн минут тутамд 5 паунд төлбөл ямар вэ?
Үүнийг сонсоод Кэтий Рондогийн өөдөөс харвал Рондо ч мөн гайхан хараад толгой дохив.
За яахав болж байна тэгэхдээ таны цагаар биш миний цагаар тооцно шүү
Тэгэлгүй яахав баярлалаа гээд Смит өмнөх сэтгүүлээ өргөн кофеноосоо дахин нэг шимэн тавьлаа. Рондо Кэтийд дөхөн шивнэх шахам хэлж байсан ч тэр нь хүнгүй кофед бүдэг ч атугаа дуулдаж байв. Рондо Смитийг зүгээр нэг ганцаардсан залуу гэртээ харьж гиюүрэхээсээ өмнө цаг нөгцөөж байна гэж бодоод нэг их ач холбогдол өгсөнгүй.
Кэтий хонгороо би хэд хоног нэг тийшээ явах болчихлоо
Юу хаашаа вэ?
Чиний амраг Санчир чинь дахиж давж заалдах шүүх хурал хийхээр өмгөөлөгч хөлсөлсөн тухай би олж сонслоо
Юу чи Санчирыг үхчихсэн гээд байгаагүй билүү?
Түй новш гэж би чамд үхээгүй миний найзыг хутгалаад алчихсан гэж хэлээ биз дээ
Өө нээрээ тийм л дээ. Тэгээд энэ бүхэн чамд ямар хамаатай болж байна?
Чи энийг мэдээд хэрэггүй. Зүгээр л намайг хэн ч асуусан мэдэхгүй ажлаасаа ирэхэд байхгүй явчихсан байлээ гэж л хэл. Би хэрэг болсон газар очих хэрэгтэй байна
Чи тэгээд зүгээр юмуу даа? Хэмээн Кэтий дуугаа өндөрсгөн хоолойгоо чичирхийлэн асуувал Рондо өнөөх үйлчлүүлэгчийн зүг хяламхийн хараад
Би зүгээр гээд байна санаа зоволтгүй. Энэ талаар хэнд ч ам ангайж болохгүй шүү утсаа биеэсээ битгий салгаарай би чамруу ярьж байнаа гээд өөрлүүгээ татан үнсээд тэндээс гарав.
Смит санамсаргүй байж байгаад ямарчиг байсан утасны үзүүрээс атгаад авах нь тэр. Тэрээр утсаа бүр лав атгахын тулд саяны ярьсан яриаг дахин эхнээс нь давтан толгойдоо нэг сайн хийж аваад үлдсэн кофегоо нэг амьсгаагаар уугаад сая сэтгүүлээ буулгавал Кэтий түүний хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан бололтой царай нь сонин болчихсон зогсож байгаа харагдав.
Чи зүгээр үү танай хүнээс хичнээн айваа. Тэгэхдээ би сайн байсан биз дээ хэмээгээд инээмсэглэвэл Кэтий хариу инээмсэглээд
Тиймээ чи яг л мэргэжилийн жүжигчин шиг л сайн байсан. Би ч гэсэн их айлаа
Нөхөр чинь нэг юманд явна гэсэн үү? би айсандаа юу ч ярьсаныг нь сонсож чадсангүй гарахдаа чамайг ярьж байнаа гээд үнсэхээр нь тэгж бодоод
Аан харин нэг ажил гарсан гэнээ
Тэгвэл чи бид хоёрт бүх зүйл сайхан болж байгаа юм бишүү? Би хэлээгүй юу энэ бүхэн хувь тавилаан гэж за гарцгаах уу гээд ууж байсан аягаа аваад өндийвөл Кэтий нэгэнтээ санаа алдаад гэрлүүдээ унтраан хаалгаа түгжин бүгдийг шалгаад зэрэгцэн алхлаа.
Энхээ Эрдэнэтэй уулзаад тэндээс гарав. Энхээг гарсаны дараа Ханд орж ирээд
Хөгшөөн хурдан ухаан ор л доо. Эмч чамайг удахгүй ухаан орох найдвар бий гэж байна. Чи намайг ингээд ганцааранг минь орхихгүй юм байгаа биз дээ....хурдан сэргэ л дээ. Ерөөсөө хөгшин нь чамд очиж чиний дуртай хоолыг хийж ирье магадгүй чи минь хоолоо санаж байгаа байх одоохон. Би эртхэн ингэж сэтгэх минь яалаа одоохон хөгшөөн тун удахгүй гээд өрөөнөөс гарав. Эрдэнэ нулимсаа арайхийн барин хэвтэнэ. Ханд минь уучлаарай хүнийг хэн бэ гэдгийг нь танихын тул надад энэнээс өөр арга олдсонгүй. Чи минь намайг уучлаарай. Одоо жаахаан л тэсчихвэл бүх зүйл тодорхой боллоо. Мөнхбатыг гарцаагүй шантаачлах ямар нэг юм хэрэгтэй байна. Харин явж явж Энхээ их зөв хүүхэд байх шиг хэмээн бодон хэвттэл гаднаас Баяржаргал эмч ороод ирэв. Баяржаргал эмч орж ирээд Эрдэнийн аман дээр байгаа аппаратаа аван
За Эрдэнэ ерөнхийлөгчөө чилж байна уу? Одоо жаахан биеийнхээ чилээг гарга даа. Би хүн ирвэл битгий оруулаарай эмчилгээтэй гээд хэлчихсэн байгаа
Баяржаргал минь чамд их баярлалаа. Би ч муухай аргаар хүмүүсийг таних гэж зүдэрч ханиа их зовоож байна даа. Хөөрхий минь сая хэлсэн үгийг нь сонсоод эгээтэй уйлчихсангүй нулимсаа барьлаа
Харин тиймээ би ч бас Ханд эгчийг харж, ярихаар зүрх урагдмаар хэцүү байдаг юм. Хэрэв нууц биш бол яагаад заавал ингэх хэрэгтэй болсон юм бэ?
Аан энэ их учиртай. Харин чи намайг ингэж байгааг хэнд ч хэлээгүй биз?
Эхнэртээ ч хэлээгүй та надад анхнаасаа л итгэж энэ тоглоомондоо хамт тоглосон тэгэхээр би юу боллоо гэж таны итгэлийг алдах билээ
Аан сайн байна. Би удахгүй ухаан орлоо гэнэ. Харин ухаан орсон ч харвасан ч гэдэг юмуу саажилттай ч гэдэг юмуу явж, ярьж, хөдөлж чадахгүй гээд эцсийг нь үзнэ дээ
Хэрэв тэгэх бол та эмнэлэгээс гарна тэгсэн ч гэсэн зүгээр үү?
Тиймээ би ч тун ч дажгүй жүжиглэх авъяастай шүү гээд инээхэд түүний инээдтэй зэрэгцэн
Ижий минь хэмээн дуун алдан хэн нэгэн унах дуунаар хоёул гайхан харвал Ханд газар хэвтэж байх нь тэр.
0 Сэтгэгдэлтэй: