Рондо гэртээ нааш цааш холхин алхална. Кэтий халуун кофе хийж өгөөд занг нь мэдэх болохоор юу ч хэлэлгүй чимээгүйхэн хөдөлгөөн бүрийг нь ажиглан суув. Гэтэл ч энэ бүх байдлыг эвдэн Рондогийн утасанд дуудлага ирэхэд тэрээр үүнийг л хүлээж байсан мэт бушуухан аван нууц нэрээ хэлтэл цаанаас нь нэгийг хэлэв бололтой төд удалгүй утсаа буйданруу чулуудаад нүд хэрцгийгээр эргэлдэн
Тэнэг юм даа хэмээн өөртөө хэлээд хаашаа ч юм гарахаар хувцаслаж эхлэв. Кэтий харин энэ удаа хүрмийг нь барин өмсгөж өгөөд
Хаачих гэж байгаа юм хонгороо. Хэн тэнэг гэж?
Чиний мөнгөний уурхайг баян эцэг нь хаясан бололтой. Сохор зоос ч өгөхөө больсон гэнээ. Тэгсэн мөртөө өөрөө тэндээ банк хүртэл байгуулж баяжиж байгаа юм байх. Сая Шин овогт ярьж өгөөшөөс хурдан салахыг хэллээ. Алсан ч болно яасан ч болно бидний дур юм гэнээ
Тиймүү хэрэв алах бол гарын хээгээ үлдээвээ хонгороо. Чи урьд нь ял эдэлж байсан энэ хэрэг илэрвэл би чамгүйгээр удаан байхад надад үнэхээр хэцүү байна хэмээгээд бэлэн нулимсаа асгавал Рондо Кэтийг энгэртээ тэврээд
Би хуруугаа ч хүргэхгүй. Энэ бүхнийг нөгөө мангар хараар хийлгэх болно битгий санаа зов хонгор минь хэмээгээд үнсээд гэрээс гарав.
Рондог гарсанаас хойш элдэвийг бодон холхисоор ядран сүүлдээ бүр тамир нь барагдан хөл нь гишгэж ч чадахгүй гуйвлана. Болсон бүхнийг эргэцүүлэхээр хуучирч өнгөө алдсан ч ямартаа ч хүн суухад салаад уначихгүй буйдан дээрээ гараа урдаа зөрүүлэн толгойгоо гэдийлгэн нүдээ анин хэвтэж байгаад нэг мэдэхнээ унтчихсан байв. Хаалганы түгжээ торхийх дуунаар цочин сэрвэл яагаад ч юм зүрх нь хүчтэй хүчтэй цохилон нөмгөн унтсанаас бие нь жихүүцэн даарч байгаагаа мэдэрхэд бушуухан хажуудаа буй цамцаа аван өмслөө. Гэтэл ч хаалга онгойн Рондо орж ирсэнээ Кэтийг унтаагүй байгааг хараад
Хонгороо унтаагүй юмуу?
Сая хаалга дуугарах чимээнээр сэрлээ. Чи хаачаад ирэв. Гадаа бараг үүр цайж байна
Орондоо ороод унтахгүй дээ. Харин тиймээ нэг ажил амжуулчихаад ирлээ. За маргааш нэг сайхан амрая
Юу болоод байгаа юм бэ надад хэл л дээ? Рондо хэлэх үү байхуу гэж хэсэг эргэлзэж байснаа Кэтийгийн хоёр мөрнөөс барин өөдөөс нь харж байгаад
Хонгор минь чамайг Санчирыг санаад үгүйлээд байгааг би мэдсэн. Тэгээд ч Санчирын аав нь мөнгө өгч чадахгүй гэсэн болхоор нь би алаад хаячихмаар санагдан уур хүрэн гэрээс гарсан ч очих замдаа бүгдийг сайтар эргэцүүлж бодоод түүнийг суллахаар шийдсэн. Замаасаа ганц шил виски аван одоо сулалаа харин чөлөөтэй болсон хойноо хайрт чамтай минь уулзахгүй гэсэн ам өчгийг нь авахаар бодож очсон юм. Очоод Пэт гуйгаад байхаар нь машинаа өгч явуулчихаад Санчиртай хоёул вискигээ хувааж уун амьдрал ярилцсан. Би ойрд их ядарсан байсан тул Пэтийг ирэхээр нь өглөө явъя гэж бодоод унтаад өгсөн. Гэтэл хэн нэг нь муухай орилох шиг болхоор нь гайхан босоод иртэл хажууд Санчир алга, Пэт ч алга. Гайхан буцан хэвтэж байснаа нөгөө зүрх зүсэм дуу чихэнд сонсогдоод байхаар нь гарч хармаар санагдаад гараад иртэл Санчир Пэтийг хутгалаад алчихсан байсан. Ойлгож байна уу тэр Санчир чинь миний хамтрагчийг алчихлаа хэмээн худлаа цурхиран уйлбал Кэтий чихэндээ итгэж ядан
Юу...чи үнэнгээсээ яриад байна уу? Нэг бол намайг айлгах гэж ингээд байна уу? Юу болоод байгаа юм бэ? Тэгээд Санчир яасан хэмээн шивнэх төдий асууж байхдаа хоолой нь чичирч байв. Рондо бүх зүйл түүний санасанаар эргэж байгаад олзуурхан дүрдээ бүр орон
Би хамтрагчийг минь алсан тэр муу новшийг алаад хаячихмаар байсан ч тэгж өөртөө лай хураахааргүй толгой минь эрүүл болсон байсан болхоор цагдаа дуудаад бушуухан тэндээс холдсон. Бодвол цагдаа нар түүний учрыг олсон байх
Үгүй...үгүй тийм байх ёсгүй. Санчир хүн алчих хүн биш хэмээн амандаа шивнэн асгарах нулимсаа ч арчилгүй хөшин сууна. Рондо Кэтий Санчирт өөрөөс нь илүү хайртайг хараад уур нь хүрч байсан ч биеэ барин
Хүнийг хараад мэдэхгүй шүү дээ хонгор минь. Чамтай явдаг байхдаа ямарч хуурамч дүр гаргадаг байсан юм. Одоо би хамтрагчгүй яах болж байнаа хэмээн үсээ зулгаан албаар нүдээ чанга анин нулимсаа шахан гаргах нь хөндлөнгийн хүн харахад үнхээр сайн найзаа алдаад ихэд гашуудаж буй хүний дүртэй харагдах аж. Рондо үргэлжлүүлэн: Ямар гайгаар тэр новштой орооцолдвоо. Эхлээд хайртай хүүхнээ түүний өвөрт хийсэн, дараа нь сайн хамтрагчаа түүний гарт алдлаа, одоо бүр хайртай хүүхний минь зүрх сэтгэлийг надаас булаачихсан байна новш гэж новш гэж хэмээн улам чангаар уйлан толгойтой үсээ зулгаан арагш түшлэгээ налан эхэр татан уйлах аж. Кэтий өндийн хажууд нь суун гарыг нь толгойноос нь аван энгэртээ тэврээд
Чамд би байна хонгор минь. Битгий ингэ л дээ. Тэр харийн хүн надад хамаагүй чи минь л байхад болоо. Зүгээр хэсэг хамт байчихсан чинь яагаад ч юм санаа тавиад. Одоо тайвшир би чамаасаа явахгүй гээд санаа алдав. Рондо жүжиг нэгэнт дууссаныг ойлгоод нулимсаа арчин уртаар санаа алдаад
Надтайгаа хамт байгаад баярлалаа. Чамдаа хайртай шүү хэмээгээд уруул дээр нь озон үнсвэл Кэтий ч нэгэнтээ санаа алдаад дэндүү хүсэж байгаагаа мэдэн өмсөж байсан цамцаа тайлан газар шидвэл Рондо түүнийг үнсэн доошилсоор өмд дотоожийг нь тайлан мөн газар шидэн орон дээр түлхэн суулгаад өөрийн цамцаа мөн тайлан чулуудаад дээр нь гаран хэвтлээ.
****
Долоо хоног эхэлж даваа гарагийн өглөө ажилчид эхнээсээ цуглацгаана. Тэр өдөр Мөнхбат аль хэдийн ирчихсэн орж ирэх хүмүүсийг харан их л маадгар зогсох аж. Зарим нь түүнийг үл анзааран өнгөрч байхад зарим нэг нь гайхсан харцаар үдэн өнгөрнө. Мөнхбат цагаа нэг харсанаа юу ч хэлэлгүй дээш гаран өрөөндөө орон өөрийн гэсэн бичиг баримтаа хумин хайрцаганд хийх аж.
Эрдэнийн нарийн бичиг тэр өдөр Энхээтэй уулзан Мөнхбатын ярьсан бүхнийг түүнд хэлтэл Энхээ анхааралтай сонсож байснаа
Саруулаа чи маш болгоомжтой байгаарай. Мөнхбат юу ч гэж хэлсэн үгнээс нь зөрөлгүй хэлсэнээр нь бай. Харин надад дараа нь бүгдийг нь хэлж байгаарай. Өөр хэнд ч болохгүй шүү
Энхээ би айгаад байна. Ажлаасаа гармаар байна
Тэгж ёстой болохгүй. Хэрэв чамайг ямарч шалтгаангүй ажлаасаа гарах гэж байгааг Мөнхбат мэдвэл чамайг яаж ч мэднэ. Харин надад чиний тус маш их хэрэгтэй байгаа болхоор түүний өмнө хонь шиг л бай
Би чадах болов уу? Үнэхээр их айж байна гээд уйлахад Энхээ түүний нулимсыг арчиж өгөөд
Чи чаднаа. Ерөнхийлөгчийн төлөө энэ группынхээ төлөө чи чадах ёстой зоригтой бай охин минь. Чиний ард би байна
Тиймээ ойлголоо. Гэхдээ Мөнхбат намайг алчихгүй биз дээ?
Хэрэв чи баригдахгүй байж хэлсэн үгээр нь байвал чамайг яах ч үгүй. Учир нь Мөнхбатын зорилго чи биш
Тиймээ би чадна ямар муухай хүн бэ? Арай ч дотроосоо ингэнэ гэж бодсонгүй хөөрхий ерөнхийлөгч минь хурдан босож ирээд тэр мууг няц дараасай. Үүнийг сонсоод Энхээ инээмсэглэн
За тайвширав уу? Одоо ухаалаг байна шүү. Хий гаргаж хар авхуулж л болохгүй
Тиймээ би одоо маш сайн ойлголоо
Энхээ Саруултай уулзан ийн яриад ойрдоо Нарантуяатай уулзаагүй их санаж байгаагаа мэдэн түүнлүү залгалаа. Нилээн удаан дуудуулж байгаад сая нэг утсаа авав.
Байна уу? Хэмээн намуухан дуугарах түүнийхээ дууг сонсоод Энхээгийн хайр нь хүрч
Ямар удаан утсаа авдаг юм?
Аан харин усанд орж байсан юмаа
Хөөх тиймүү тэгвэл ч яг одоо чи янзын байгаа юм байна даа
Тэр чинь юу гэсэн үг вэ?
Чамайг гүйцэд хатаагүй биетэй цээжээрээ алчуур ороогоод үсний чинь дусал хүзүүг чинь даган урсаж байгааг төсөөлсөн чинь хамаг сэрэл хөдөлчихлөө
За балайраад бай. Ямар хэрэг болсон
Чамайг санаад
Тэр тоглоом яахав ээ. Эрдэнэ ах дээр өнөөдөр очив уу?
Очиж амжсангүй. Чи харин яав?
Би ч бас өнөөдөр амжсангүй. Тэгвэл Ханд багш л байгаа юм байна даа
Тийм байхаа. Би хажууд нь бие хамгаалагч гаргасан. Юмыг яаж мэдэх вэ гэж санаад
Тэр чинь кинон дээр л гардаг биз дээ хэмээгээд инээвэл Энхээ
Нараа минь ерөнхийлөгчийн одоо байгаа байдал яг л кинон дээрхи шиг болоод байна
За мэдэхгүй мэдэхгүй миний толгой хүрэхгүй юм байна
Чи юу хийх гэж байна?
Одоо ингэсгээд унтана даа
Хийх юмгүй байгаа бол хоёулаа ерөнхийлөгч дээр хамт очъё
Өнөөдөр үү цаг дэндүү орой болсон юм бишүү
За ойлголоо хатагтай сайхан амраарай гээд утсаа таслав. Нарантуяа сонин хүн шүү шууд л хэлчихдэг хүний санаа бодлыг ч асуухгүй. Хатагтай ч байхдаа яахав дээ хи хи хи.
Энхээ маргааш нь ажил дээрээ очвол бүгд хурлын зааланд 10 цагаас хуралтай УИХ-ын гишүүн Бүргэд ирж мэдэгдэл хийнэ гэсэн зарлалыг олж харав. Ажилчид бүгд гайхан дор бүрнээ нэгийг хэлэн танхимд орон суудлаа эзэлцгээв. Энхээ ч мөн гайхан юун мэдэгдэл яахаараа Улсын Их Хурлын гишүүн хийдэг билээ хэмээн бодон явсаар оров. Бүргэд гишүүн яг цагтаа орж ирэн нийт ажилчидтай мэндлэн хурлаа нээлээ.
Өнөөдөр та бүхнийг гэнэт хуралдуулах болсондоо хүлцэл өчье. Бидний өмнө зайлашгүй шийдэх нэг асуудал гарсан нь Сан-Эр группын үйл ажиллагаа билээ. Сан-Эр групп нь Монгол улсдаа толгой цохин эдийн засгийн асуудлыг шийдэхэд маш үнэтэй хувь нэмрээ оруулж буй групп юм. Харамсалтай нь тус группын ерөнхийлөгч Эрдэнэ хүндээр өвдөн одоо хир нь ухаан орохгүй байгаа нь группын төдийгүй улсын хэмжээнд асуудал хүндээр нөлөөлж тусч байна. Ямар нэгэн асуудлыг хариуцан шийдвэрлэх хүнгүй болж зогсонги болчихоод байна. Өрх гэрийг авч явах гэж өрхийн тэргүүн байдаг юм Улс орныг авч явах гэж улсын тэргүүн байдаг юм. Үүнтэй адил энэ группыг авч явах тэргүүн байх хэрэгтэй байна. Иймд Сан-Эр группын ерөнхийлөгч Эрдэнийг буцаж ажилдаа эргэж иртэл УИХ-аас дараахи хүнийг түр ерөнхийлөгчөөр томилж байна. Энэ бол Мөнхбат. Та бүхнийг бидний шийдвэрийг хүндэтгэн дагана хэмээн итгэж байна. Бүгдэд ажлын амжилт хүсэн ерөөе
хэмээгээд индэрээс буутал ажилчид ам амандаа юу болоод байнаа энэ чинь хэзээ хувийн компанийн асуудлыг УИХ шийдэж байсан юм энэ чинь дотроо удирдах зөвлөл гэж байдаг биз дээ. Тэд ямар ч эрх мэдэлгүй зөвлөлийн гишүүд үү арай дэндэж байнаа эдэнд өөр хийх ажил байхгүй л юм байх даа...хэмээн заалаар нэг шуугиан дэгдэв. Мөнхбат индэр дээр гарч ирэн үг хэлхээр хоолойгоо застал хэн ч түүнийг анхаарч харсангүй. Бүгд дургүйцлээ илэрхийлэн заалнаас уван цуван гарцгаав. Ганц л хүн нүдэндээ баярын оч гэрэлтүүлэн сууж үлдсэн нь архивын Мөнхцэцэг байлаа.
0 Сэтгэгдэлтэй: