Та юу хийж байгаа юм бэ?
Аан би харин хэрэгтэй материалаа хайгаад алийг нь ялгадаггүй
Та ингэж болохгүй биз дээ?
Би бол болно. Учир нь энэ бүхнийг бас мэдэх эрхтэй хүний нэг учраас
Тэгэхдээ та ганцаараа хажуудаа нэг ч хүнгүй болохгүй энэ чинь гээд гарах гэтэл Мөнхбат амжин түрүүлж очин хаалгийг нь хаагаад
Би удахгүй энэ группын ерөнхийлөгч болно. Эрдэнэ ерөнхийлөгч надад бүх эрх мэдлээ шилжүүлсэн. Өөрөө тодорхой хувийг нь эзэмшээд явна. Учир нь тэр одоо удирдах нь бүү хэл ярьж хөдөлж ч чадахгүй хэцүү байдалд байгаа. Энэ байдлаа бусдад мэдүүлбэл юу болохыг мэдэж байна уу?
Үгүй би юу ч ойлгохгүй байна. Та үнэхээр л ерөнхийлөгчийн орлогч юм бол удирдах зөвлөлийн бүрэлдхүүнтэй энэ бүхнийг хийх ёстой биз дээ гээд гарахаар гарыг нь авах гэтэл Мөнхбат хөмхийгөө зуун духаараа хараад
За яахав би чамтай эелдэг байхыг хүссэн боловч чи ойлгохгүй юм байна. Энэ тухай өөр хэн нэгэнд хэлбэл ажилгүй болно. Зүгээр ч нэг ажилгүй болоод зогсохгүй амьтай чинь ярина. Харин юу ч хараагүй, сонсоогүй явж байвал юу ч болохгүй миний хэлсэн бүхнийг ойлгов уу удахгүй би чиний дарга болно хэмээн ширүүхэн хэлбэл нарийн бичиг хүүхэн айсандаа толгой дохин зөвшөөрөөд бушуухан өрөөнөөс гарав. Тэрээр өрөөндөө ширээнийхээ ард суугаад тайвширахаар босон хар кофе бэлтгэж байтал гаднаас Энхээ ороод ирэв. Нарийн бичиг Энхээг харан сандрахдаа аягатай кофегоо цалгиулан барин арайхийн ширээндээ очин суулаа.
Чи зүгээр үү?
Зүгээрээ гэнэт ороод ирэхээр чинь гайхаад
Цоччихсон уу уучлаарай. Би ерөнхийлөгчийн өрөөнд орж нэг юм авах хэрэгтэй болчихлоо
Үгүй ээ болохгүй. Юу болоод байнаа хэмээн сандран хэлбэл Энхээ гайхан
Юу юу болоод байна гэж?
Яагаад бүгдээрээ ерөнхийлөгчийн өрөөнд орох гээд байгаа юм бэ?
Өөр хэн орох гэсэн гэж? Хэмээн нухацтай нь аргагүй өөдөөс нь харвал нарийн бичиг гэнэт амаа барин
Хэн ч бишээ. Удирдах зөвлөлийнхөн тэгээд ер нь олон хүн ийшээ орох хэрэгтэй байна гээд байх юм. Би ерөнхийлөгчийн дотоод дүрэм гээд хэнд нь ч түлхүүр өгдөггүй
Аан ажилын шаардлагаар тэгж байгаа юм байлгүй дээ. Чи санаа зоволтгүй ер нь өрөөнд хэнийг ч оруулж болохгүй мэдээ. Ерөнхийлөгч удахгүй босоод ирнэ. Нарийн бичиг хүүхэн түүний ярихыг сонсон ширээн дээр нэгийг бичих аж. Энхээ гайхан сониучирхан
Би чамтай маш чухал зүйлийн талаар ярьж байхад чи...хэмээтэл нарийн бичиг хүүхэн хуруугаа амандаа аваачин чимээгүй хэмээн дохио өгөөд хаалгаруу айсан шинжтэй харав. Энхээ бүхнийг ойлгон дэргэд нь очин бичсэн зүйлийг нь харвал “ Би таньтай өнөө орой 19 цагт ажлаас өөр газар эндээс хол газар уулзмаар байна ” гэсэн бичгийг хараад байдлыг ойлгон цаасан дээр хаана уулзахаа бушуухан бичих хоорондоо амаараа
Чи тэгвэл хэнд ч түлхүүр өгөхгүй байгаа юм байна тиймүү. Удирдах зөвлөлд өгөөгүй юм бол надад бол бүр ч өгөхгүй юм байна даа. Уг нь эндээс нэг материал харах хэрэгтэй болоод байгаа юмсан хэмээгээд өөдөөс нь харвал нарийн бичиг бичгийг нь уншин толгой дохьвол Энхээ мөн толгой дохиод өрөөнөөс гарав. Түүний хаалга хаагдахтай зэрэгцэн Эрдэнийн өрөөний хаалга бага багаар онгойн байснаа Мөнхбат өрөөнд нарийн бичгээс өөр хүүхэн байхгүйг мэдээд
Сайн байна сайн байлаа. Энэ янзаараа байх юм бол би чамайг яах ч үгүй хэмээгээд хаалгийг нь түгжин түлхүүрийг өгөөд мөн өрөөнөөс гарав.
Совитски Дэвидийг хүлээн өрөөндөө нааш цааш холхин явна. Тэрээр боловсруулсан төлөвлөгөөгөө эхнээс нь хянаж үзээд цагаа харвал Дэвидийн ирэх ёстой цагаас аль хэдийн гучин минут өнгөрсөн аж. Утсаа гарган залгавал эхнэр нь утсыг нь авч буй бололтой эмэгтэй хүний шингэн хоолой байна уу? Хэмээн их л ууртай шинжтэй дуугарав.
Сайн байна уу. Би Дэвидтэй ярьж болох уу?
Хэн бэ?
Би өмгөөлөгч Петр Совитски байна
Дэвид яг одоо...хэмээтэл цаанаас нь чи надад уурлаад байсан өөрөө өмгөөлөгчөөс асуугаач хэмээн бархирахыг нь Совитски сонсоод жуумалзан
Та хатагтай Замута бололтой би таньтай уулзаж ярилцаж болохсон болов уу? Хэмээн асуувал өнөөх эмэгтэй
Тиймээ би Замута байна. Би ч гэсэн таньтай ярилцахыг чин сэтгэлээсээ хүсэж байна
За тэгвэл би одоо яваад очлоо хэмээгээд утсаа таслан хүрмээ өмсөөд гэрээсээ гарав.
Уучлаарай эхлээд таньд учир байдлаа хэлээгүйг минь
Тиймээ би маш их уур хүрч байна. Би өөрөө цагдаагийн ажилтан тэглээ гээд нөхрөө өөр хүүхний болзоот залуу болгохыг би хүлээн зөвшөөрмөөргүй байгааг минь ойлгоорой
Тэгэлгүй яахав. Дэвид таньд үнэхээр хайртай юм билээ. Би анх энэ саналыг тавихад шууд татгалзсан. Хэд дахин гуйж учирлаж байж сая нэг зөвшөөрсөн юм л даа
Тэгээд тэр харь орны залууг өмгөөлөхийн тулд ингэж байгаа алхам чинь зөв үү? хэмээн өөдөөс нь цогтой нүдээр цоргитол ширтвэл Совитски хэдхэн ширхэгтэй үсээ нэг илбээд
Би ч тэр чи ч тэр тангараг өргөсөн хуулийн өмнө үнэнч байхаа андгайлсан хүмүүс. Би энэ хүүд тусалмаар байна. Хэргийг нь уншиж найз нөхөдтэй нь уулзах тусам түүнийг гэм буруугүй мөртөө хэрэг хүлээчихсэн мэт санагдаад байх боллоо. Миний хамгийн гол мэдэхийг хичээж хүсэж байгаа зүйл бол энэ бүхний ард хэн байгааг л олох
Та надад бүгдийг нь дэс дараатай ярин бас одоо хийх гэж байгаа төлөвлөгөөгөө хэлээд өгч болохсон болов уу?
Тэгэлгүй яахав эр нөхрийг чинь өөртөө туслуулахын тулд та хуулийн хүн болхоор би бүгдийг нь таньд дэс дараатай хэлж өгье хэмээгээд эхнээс нь ярьж өгөв. Замута эхнээс нь дуустал нь юу ч дуугаралгүй сонсож дуусгаад
Би бүгдийг ойлголоо. Та хоёрыг бурхан ивээг хэмээгээд инээмсэглэн үлдлээ.
0 Сэтгэгдэлтэй: