Кэтий ажлаа таран гараад иртэл үүдэнд нь өдрийн хэдэн цаг сууж кофе уусан залуу зогсож байсанд нэг их анзаарсангүй нэгэнтээ гайхан харсанаа цааш алхав. Гэтэл өнөөх залуу араас нь хэсэг дагаж байснаа автобусны буудал дээр ирэхэд хаашаа ч юм алга болсон байв. Саяхан айн байсан Кэтий хүн андуурсан юм байлгүй хэмээн бодоод гэртээ харив. Хариад иртэл Рондо унтаж байх аж. Тэрээр ихэд ядарч бас өлсөж ирсэн тул бушуухан гараа угаагаад гал тогооны өрөөнд орвол хоолны чийг ч байхгүй байх нь тэр.
Санчир бол түүнийг ажилтай оройтоод ирэхэд ямарч байсан хоолтой угтаж авдаг байсанд хэдий нь дасал болжээ. Тэрээр нэг хоол хийх гэснээ уур нь хүрч Рондог угзчивал тэрээр хар тамхиа хэрэглэсэн бололтой өндийсөн ч үгүй. Уур нь хүрэн гэрээс гаран ойролцоох Мак Доналдс орон бургер аваад ойролцоох ширээнээ очин суулаа. Хоолоо идэж байтал нүдэнд нь нэг л танил царай тусахад гайхан зогтусан харвал өдрийн кофед нь хэдэн цаг суусан залуу байх аж. Өнөөх залуу түүнтэй харц тулан инээмсэглэвэл Кэтий өнөөх ялдам инээмсэглэлээрээ хариу барьлаа. Бургерээ идэж байх хооронд хэд хэдэн удаа харц тулсаны дараа Кэтий өөрийг нь эргүүлж байгааг ойлгон аль болох ялдам байхыг хичээн өөдөөс нь аальгүйтэн сууна. Хоолоо аль болох удаан идээд бургер нэг их том биш болохоор тэгсгээд дууссан тул тэндээс гарав. Гадаа гараад уртаар амьсгаа аван нэг тамхи асаан байтал гэнэт түүнийг цочтол
Бүсгүй энэ орой ганцаараа явж байхыг бодход завтай бололтой. Өөртөө чинь танилцаж болохсон болов уу Смит? Хэмээн өнөөх залуу гараа сунгахад Кэтий албаар өөдөөс нь үл тоомсорлогч болон
Ингэхэд чи яагаад намайг дагаад байгааг мэдэж болохсон болов уу? Хэмэн сөргүүлэн асуувал Смит
Үнэндээ би өдөр санаандгүй танай кафегаар орсон юм л даа. Гэвч чамайг хараад би хамаг бүхнээ мартсан. Ойлгож байна уу би чамтай танилцахыг маш ихээр хүссэн
Тэгээд?
Тэгтэл чи намайг хараа ч үгүй. Зүгээр л нэг үйлчлүүлэгч шигээ л хандсан. Аргагүй дээ хэнчиг байсан анх хараад дурлачихаж гэж яаж мэдэх вэ дээ. Би чамайг энэ дүүрэгт иртэл дагасан. Тэгээд чамайг гэртээ орсон хойно чинь сая өлссөнөө мэдээд жаахан юм идэхээр ийшээ орон сууж байтал бурханы авралаар чи ороод ирсэн. Энэ чинь хувь зохиол биш гэж үү? хэмээгээд өөдөөс нь татгалзахын аргагүй инээмсэглэвэл Кэтий арай тайвширан
Аан намайг Кэтий гэдэг. Кэт гэж дуудсан ч болно
Баярлалаа хатагтай Кэтий хоёулаа өнөөдөр сайхан танилцсаных ганц нэг хундага тогтоовол дургүйцэхгүй биз хэмээтэл Кэтий тэртээ тэргүй гэртээ орлоо гэхэд мансуурсан Рондо сэргэх гэж мөдгүй. Тэгээд ч өнөөх гайтай тамхиа нэрсэн бол магад түүнийг яаж ч мэднэ хэмээн бодоод урилгийг хүлээн авлаа. Смит Кэтий хоёр холгүйхэн замын цаана байх бааранд орцгоов. Тэдний орсон газар диско баар биш тул нэг их чимээ шуугиан гээд байх юм байсангүй. Дээрээс нь тэр хоёроос гадна тав зургаан л хүн үйлчүүлж байсан болохоор аятайхан танилцаад суухад тохиромжтой газар байлаа.
Смит санаачлагийг гартаа аван Кэтийгээс асуулгүй захиалгаа өгөв. Түүний эр хүнд л баймаар санаачлага дээрээс нь ухаалаг тогтуун нүд бас хошиндуу яриа Кэтийг аргагүй татах аж.
Уучлаарай ингэж асуух нь бүдүүлэг сонсогдож магад. Тэгэхдээ чи найз залуутай юу?
Би нөхөртэй
Өө тийм байх л даа. Юу боллоо гэж ийм сайхан хүүхэн өдий болтол ганцаараа байв гэж хэмээгээд санаа алдвал Кэтий мөн адил санаа алдаад
Би хэтэрхий яарсан бололтой хэмээх нь тэр. Смит үүнийг л хүлээж байсан мэт
Танай нөхөр чамд халамжгүй бололтой тиймүү? Үгүй гэж битгий худлаа яриарай. Хэрэв чамайг гэдэг л бол энэ орой ажлаасаа ирж байхад гадагшаа чамайг ганцааранг чинь хоолонд гаргахгүй л байх ёстой
Хэрэв шөнө ажилладаг бол яах вэ?
Шөнө ажилдаг байлаа ч гэсэн эхнэрээ л гэдэг бол орой ажлаас нь ирэхэд нь хоолыг нь бэлдээд тавьчихсан байх ёстой биз дээ. Би хэрэв эхнэртэй болбол бүхнийг зохицуулах болноо
Чи эхнэргүй юмуу?
Амжаагүй л явна даа гээд Смит инээмсэглэснээ. Эхнэр авъя гэхээр санаанд таарах хүн олдохгүй байна. Арайхийж нэг оллоо хэмээтэл ингээд нөхөрт гарчихсан байх юм
Хи хи хи энэ асуудал биш
Та нарт бол тийм л байх. Тэгэхдээ надад бол асуудал байнаа. Үнэхээр чи тэгж бодож байгаа бол шууд бодолгүй хэлээдэх би тийм муухай залуу биш байгаа биз дээ хэмээвэл гэнэтийн асуултанд балмагдсан Кэтий хариуд нь инээмсэглэвэл Смит санаа алдаад: Тээр харж байгаа биз дээ чи шууд хариулж чадахгүй байна. Надад ядаж найз хүүхэн ч байхгүй. Би чинь жаахан баньд биш болохоор наад зах нь физиологийн шаардлагаас эхлээд олон юм дутагдах юм. Чи ч нөхөртэй болохоор ойлгохгүй л дээ
Зүгээрээ би ойлгоно чи санаа зоволтгүй
Үнэхээр намайг ойлгож надтай нөхрөөсөө гадуур болзож чадах уу?
Чадна гэж бодож байна. Угаасаа би болзож байсан тэгэхдээ манай нөхөр намайг өөрөө тэр хүнтэй болзохыг санал болгосон юм л даа
Сонин л юм. Энэ бүх ярианаас чинь бодход тэр яавчиг чамд хайртай биш юм байна мөн үү?
За энэ яахав ээ. Бид албан ёсоор гэрлээгүй. Зүй нь би чамд найз залуутай гэх байсан гэвч би нөхрөө л гэж боддог. Тийм ч болхоороо нөхөртэй гэчихсэн юм
Аан тийм учиртай юм бий вий. Смит минь чиний өмнө найдлага байна шүү хэмээгээд инээвэл Кэтий мөн инээд алдав. Тэр хоёр иймэрхүү зүйл ярилцан байтал баар хаах болсоноо хэлэв. Смит тооцоогоо хийчихээд тэндээс гаран хэзээний хосууд шиг Кэтийтэй хөтлөлцөн явсаар гэрийнх нь үүдэнд ирэв. Смит санаа алдаад
Өнөөдөр дуусахгүй бол хичнээн сайхан
Чамтай байхад үнэхээр сайхан байлаа
Чи надтай дахиж уулзана биз дээ?
Би тэгж бодохгүй байна
Яагаад би чамд таалагдаагүй хэрэг үү? Энэ миний утасны дугаар дуртай үедээ залгаарай. Гэхдээ битгий удаан хүлээлгээрэй
Би хэлж мэдэхгүй байна за баяртай
Нөгөөдөр гэхэд надруу залгаарай би хүлээж байна шүү сайхан амраарай хэмээгээд урагш тонгойн түүний уруул дээр зөөлөн гэгч нь үнсээд цааш эргэн явав. Кэтий араас нь харан инээмсэглээд: Ямар шударга бас зөөлөн сайхан залуу вэ хэмээгээд дээш гурван давхарлуу дуун аялан их л жаргалтай шатаар өгслөө.
Дэвид Кэтийгээс салаад амаа хамаг байдгаарай арчин цүнхнээсээ ингэж магад хэмээн авч явсан колагаа гарган амаа хэд зайлаад: За эхэллээ дээ Смит минь хэмээгээд цааш буудаллаж буй буудалруугаа явлаа.
0 Сэтгэгдэлтэй: