Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /30-р хэсэг/



УЧИГ ХӨВӨХ ХЭЭ

Эмнэлгийн хаалгаар орж ирэх Хандыг хараад Энхээ очин түшиж авлаа.

Ханд эгч минь та өнөөдөртөө өнжихгүй дээ

Эрдэнэ ухаан орсон уу? Энхээ чимээгүй толгой сэгсэрвэл Ханд сульдан түүний гарыг түшин хэнд хэлж байгаа нь мэдэгдэхгүй: Ямар удаан ухаан ордог юм бэ? Аль л сайн гэсэн бүхэн дээр очлоо. Гандан гарч уншуулаагүй ном байхгүй, очоогүй бөө байхгүй. Асуугаагүй үзмэрч байхгүй. Зүгээр л гээд байх юм. Гэтэл одоо болтол ухаан орохгүй л байна шүү дээ. Намайг шар махтай минь хатаахгүй гэж худлаа ярьцгаадаг юмуу? Эрдэнэ минь чи ухаан ор л доо. Би тэсэхгүй нь. Хүү удахгүй давж заалдах шүүх хуралтай гэж өмгөөлөгч нь ярьсан. Тэгэхэд чи ухаан орохгүй юм би яах ёстой болж байнаа. Миний зүрхийг хоёр талаас нь хуваагаад зөвхөн утсан чинээ гол дээр нь л тогтоож байгаагаа мэдэж байна уу? Чи сэргэ л дээ хэмээн орь дуу тавин ухаангүй хэвтэх Эрдэнийн биеийг цохин өвдөгийг нь дэрлэн цурхиран уйлна. Энхээ мөрөөр нь тэврэн


Ханд эгчээ тайван бай. Ерөнхийлөгч ухаангүй ч гэлээ бидэнд харагдаад хэвтэж байна шүү дээ. Хэрэв байхгүй болчихсон бол яана. Иймд та сэтгэлээ барьж ерөнхийлөгчийг буцаж босож иртэл нь хүчтэй байгаарай

Тиймээ тийм байх ёстой гэж мэдэж байгаа ч надад хэцүү байна. Сайн ханийнхаа буянд дэндүү жаргалтай явсанаа хэдий харагдаж байгаа ч ухаангүй хэвтэх энэ хугацаанд би үнэхээр мэдэж, мэдэрч байна. Бурхан минь ханийг минь ухаан оруулаач дээ хэмээн дээш харан залбирсанаа эгч нь гарч эмчтэй нь уулзаад ирье гээд гараад явлаа. Хандыг гарсаны дараа Энхээ мөн л Эрдэнийн гараас барин санаа алдан байсанаа

Ерөнхийлөгчөө та хурдан босож ирээрэй. Мөнхбат үнэхээр даварч байна.

Мөнхбат Эрдэнийн биеийн байдлын талаар өдөр бүр Шин овогтод илтгэх аж. Долоон хонгийн дараа Шин овогт Мөнхбатад тушаалаа өглөө.

Мөнхбатаа одоо л эхлэх цаг боллоо. Чи Эрдэнийн өнгөрсөн одоо ирээдүйн ажлын тайлан тооцоо, төлөвлөгөөг надад олж өг. Бас чамд нэг хүнийг хэлж өгье. Тэр ойрдоо их нам жим байдаг болж түүнийг тандаадах. Танай группт ажилладаг Энхтулга гэж залуу байгаа. Англид сургууль төгсөөд мөн Эрдэнийн дор итгэлт хүнээр ажилладаг хүн байх ёстой

Та түүнийг яаж таньдаг билээ. Тэр намайг тааралдах бүрдээ зэвүүцсэн харцаар харж надтай их хөндий байдаг хүн

Тэгж байна уу? Чи түүнтэй архи уу. Сайн согтоож байгаад миний тухай мэдэх эсэхийг асуу

Болох юмуу Шин овогтоо

Тиймээ болно. Чамд би өгч явуулсан жижиг зургийн аппаратаар бүх мэдээллийнхээ зургийг аваарай

Тэгнээ та хэлсэн. Харин дэндүү жижиг болхоор олон дахин хувааж л авах байхаа даа

Тусгалыг нь хамгийн том дээр нь тааруулахаар бүхэлд нь нэг дор багтчихна. Наадхийг чинь би тусгай захиалгаар их үнэтэй хийлгэсэн маш болгоомжтой хямгатай байна шүү. Мэлээлэлээ хаанаас олж болхыг Энхтулгаас асууж хэрэггүй тэр нохой урвасан ч байж магад санагдах боллоо

Энхээ бас манай талын хүн байсан юмуу?

Тиймээ та хоёроос өөр хүн намайг мэдэхгүй. Чи ямар нэг аргаар түүний бодлыг санамсаргүй мэтээр тандаж мэдэж ав. Муу гөлөг хэрэв надаас урвасан байвал би чамаас яаж хариугаа авахаа мэдэж байнаа хэмээгээд доогтой нь аргагүй чангаар хөхөрсөөр утсаа таслав. Мөнхбат Шин овогттой яриагаа дуусгаад: Энхээ намайг үзэн ядаад байсан ийм учиртай юм бий вий. Чи бас Шин овогтоос хишиг горьдож яваа байх нь ээ. Энэ бүх ажлыг би өөрөө л хийж хувиа ахиухан хүртэх минь. Чи цэвэр цусны Монгол бол би хурлийз хүн мэдээ. Өвөө минь Хятад байсныг та нарын хэн ч мэдэхгүй. Тэр ч бүү хэл аав хүртэл хадам аавыгаа Хятад хүнийг мэдэхгүй. Энэ бол ганцхан өвөө, ээж, бид гурвын л нууц. Тэгэхээр одоо ажиллагаа эхэллээ. Маш цэгцтэй хий гаргалгүй хийнэ шүү Мөнхбат минь. Одоо чи Эрдэнийн дор ажиллаж байгаа ч удахгүй Эрдэнэ чиний дээр ихэмсэгээр залран санасан бодсоноо гүйцэлдүүлэх болно. Тэгэхээр:


  1. Бүх  материал байдаг архивын Мөнхцэцэгийг олзлох хэрэгтэй. Тэр эгч авгай надад бас муугүй байдаг түүнийг нь ашиглах юм шүү
  2. Ерөнхийлөгчийн нарийн бичгийг
  3. Энхээг тандах


Эхний ээлжинд энэ гурвыг хийе. Явцын дунд өөрчлөлт гарвал оруулах хун.

Мөнхцэцэг сая авчирч өгсөн зүйлсийг эмхлэн компьютер дээрээ шивж байтал хаалгийг нь тогшин зөвшөөрөл авах нь тэр. Хэзээ ч ингэж үзээгүй болхоор гайхан өөрөө очин хаалгаа нээвэл Мөнхбат инээмсэглэн зогсож байв.

Хүүе чи энд юу хийж яваа юм бэ? Миний хаалгийг хэзээ ч хэн нэг нь тогшиж байгаагүй болхоор гайхаад

Аан би сая ийшээ бууж ирэх ажилтай болчихоод чам дээр нэг ороод гардаг юмуу гээд

Энэ чинь юу болоод байнаа. Чи сая намайг чи гэсэн үү хэмээн инээмсэглэн асуувал

Тиймээ чи надаас тийм ч их эгч биш юм билээ. Би бүртгэлийг чинь санамсаргүй олоод харчихсан. Тэгээд мэдсэнээс хойш үнэндээ чамтай уулзах гэж худлаа шалтаглан доошоо бууж ирсэн минь энэ

За тэгэхээр ямар нэг зүйл хэрэг болж тиймүү хэмээн хэлээд жижиг нүдний шилнийхээ дээгүүр харвал Мөнхбат түүний шилийг аван энгэртээ тэврээд

Тиймээ чи надад маш их хэрэгтэй болоод байна. Би үнэндээ энд ажилд ороод удаж байгааг чи мэдэж байгаа. Мөн ганц бие гэдгийг минь ч мэдэж байгаа. Харин олон жил чамайг харж явдаг байснийг чи мэдэх үү? хэмээн гэнэт тулган асуух нь тэр. Мөнхцэцэг болж байгаа бүхнийг итгэж ядан нүдрүү нь харсанаа

Чи эрүүл байна уу? Юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Тиймээ би цоо эрүүл байна. Тэгээд ч хөөрч хийрхдэг нас минь өнгөрсөн

Тэгээд...хүлээгээрэй ингэхэд энэ юу болоод байнаа

Би чамд сэтгэлээ илэрхийлж байна. Чамайг нөхрөөсөө салаад удаж байгааг би мэднэ. Өөр найз залуугүйг чинь ч мэднэ бас хоёр ихэр хүүтэй. Тэд одоогоор 33 дугаар сургуулийн 5 дугаар ангид сурдаг танай гэр сансарын арван хоёр давхар ногоон байрны долоон давхарт байдаг. Хоёр хүүгээсээ гадна гэрийн чинь ажилд тусалдаг оюутан дүү чинь хамт амьдардаг. Өөр мэдээлэл хэрэгтэй байна уу?

Болно болно чи бүгдийг нь мэддэг юм байна. Тэгэхээр энэ үнэн болж таарах нь ээ?

Хонгор минь чамайг өнөө оройн хоолонд болзоонд урьвал болохсон болов уу? Хэмээгээд кинон дээрээс харж байснаараа инээмсэглэн гарыг нь үнсвэл Мөнхцэцэг юу гэхээ мэдэхгүй толгой дохин зөвшөөрлөө.

Мөнхцэцэг ажлаасаа эрт буун бушуухан гэртээ харьлаа. Тэрээр усанд орон хувцаснуудаа эхнээс нь ээлжлэн сольж өмсөн тольний өмнө эргэлдэнэ. Тэгж тэгж ноолууран даашинзаа өмсөхөөр сонгон нүүрэндээ хөнгөн энгэсэг түрхэн оройн болзоондоо бэлдэж эхлэв. Болзсон цаг болоход гучин минут дутуу байхад тэрээр бэлэн болжээ. Толины өмнө эргэлдэн өөрийгөө дээрээс доош нь нэг харсанаа: Мөнхцэцэг минь чи сайхан харагдаж байна. Өөрөөсөө дүү битүүхэн харж явдаг сайхан залуутай чи өнөө орой болзох гэж байна шүү дээ. Өөртөө итгэлтэй байгаарай яагаад буудалд хоолонд оръё гэсэн юм бол хэмээн бодоод нэг сайхан инээмсэглэл өөртөө бэлэглээд гэрээсээ гаран гэрийнх нь бараг хажууд шахам байх хуучнаар “ Алтай ” зочид буудал одоогийн “ Цэцэг” зочид буудлыг чиглэн явлаа. Тэрээр ресторанд нь яваад орвол Мөнхбат аль хэдийн ирчихсэн түүнийг даллав.

Чи ч аргагүй хариуцлагатай хүн байна шүү яг цагтаа ирлээ

Уучлаарай би хоцорчихлоо

Үгүй ээ яг цагтаа ирсэн. Би болзоонд урьсан болхоор түрүүлж ирэн ширээгээ аваад сууж байсан юм

Аан. Мөнхцэцэг хэрхэн юунаас эхэлж ярихаа мэдэхгүй дэмий л урдах уснаасаа нэг балган биеэ барин яахаа мэдэхгүй хоолойгоо нэг засан, дороо займчин суугаа нь их инээдтэй харагдахад Мөнхбат өөрийн эрхгүй инээд алдчихав. Мөнхцэцэг юунаас болоод инээсэн учрыг нь ололгүй дэмий л даган инээмсэглэвэл Мөнхбат түүний гараас атган

Тайван бай л даа Мөнхцэцэгээ яагаад сандраад байгаа юм. Ямар хоол идэх вэ?

Би... би зүгээрээ гэхдээ мэдэхгүй группынхээ том захиралтай хамт хоолонд орсон чинь нэг л эвгүй ч юм шиг

Би захирал биш шүү дээ ха ха ха

Наддаа бол захирал л даа

Өнөөдөр тэгвэл захирал ажилтан хоёр биш амраг хосууд шиг байя болно биз дээ хэмээвэл Мөнхцэцэг хацар нь үл ялиг улайж ирсэнээ

Би чамаас асуумаар санагдаад байна. Би чамаас эгч, бас тийм сайн албан тушаалтай ч биш, бас баян ч биш яагаад чи намайг ингээд байгааг ойлгохгүй байна

Би чамайг бодвол залуу гэрлээгүй, бас тодорхой хэмжээний боловсролтой тэрүүгээрээ ч группт гайгүй албан тушаалтай, би баян биш ч гэлээ боломжийн. Надад чамаас илүү бүх юм байна. Надад ээж шиг минь намайг халамжлах, амьдрал үзсэн тийм л эмэгтэй хэрэгтэй. Тэр бол чи. Чи үзэсгэлэнтэй сайхан биш ч гэлээ өөртөө л таарсан сайхан хүүхэн. Ямарч байсан миний нүдэнд хамгийн сайхан хүүхэн одоо хангалттай юу?

Тиймээ баярлалаа. Гэтэл ч тэдний захиалсан хоол ирсэнээр тэр хоёрын яриа түр завсарлав. Хооллож дуусаад ихэвчилэн Мөнхцэцэгийн амьдралын талаар ярилцан тэр хоёрын яриа өрнөв. Мөнхцэцэг ингэж суугаагүй удсан болхоор уусан жаахан архиндаа халан уйлж хүртэл үзэв. Хэдийгээр энэ бүхэн Мөнхбатад сонирхолгүй байсан боловч тэрээр зорилгодоо хүрэхийн тулд тэсэхээс өөр арга байсангүй.

Мөнхцэцэгээ одоо ресторан хаалаа гэнээ хоёулаа гаръя даа

Ийм хурдан уу, үгүй ээ би өнөө оройг битгий дуусайсай гэж бодож байна гээд дахиад л цурхиран уйлахад Мөнхбат нэгийг сэтгэн

Ресторан хааж байгаа болхоос буудал хаагаагүй. Чи өнөөдөр надтай хамт баймаар байна уу?

Мөнхцэцэг хариу хэлэлгүй толгой дохьвол Мөнхбат үйлчлэгчийг дуудан тооцоогоо хийгээд тэндээс гаран буудлынх нь ресепшинтэй уулзан өрөө байгаа эсэхийг асуувал тэднийг гурван давхарын нэг ортой өрөөнд оруулав. Өрөөндөө орон хаалгаа хаангуут Мөнхцэцэг Мөнхбатын хүзүүнээс тэврэн энгэрт нь наалдвал Мөнхбат ч байдлыг ойлгон толгойг нь өргөн өөрлүүгээ харуулаад ураал дээр нь үнсэн байснаа орлуугаа явлаа.

Эрдэнийн нарийн бичиг өдөр тутмын тайлангаа бичиж суутал хаалгийг нь тогшин Мөнхбат ороод ирэв.

Сайн байна уу бүсгүй ажил сайн уу?

Сайн сайн байна уу та. Ажил сайн даа. Ерөнхийлөгчийн бие ямаршуу байна

Янзандаа л байгаа. Ерөнхийлөгчийн өрөөнөөс нэг зүйл авах хэрэгтэй болчихлоо түлхүүрийг нь өгчих

Тэгэхдээ ерөнхийлөгч өөрийнх нь зөвшөөрөлгүй нэг ч хүнийг оруулдаггүй

Тиймээ мэднэ. Би ерөнхийлөгчийн итгэлт хүн гэдгийг чи мэднэ. Тэгээд ч ерөнхийлөгч бид хоёр өмнө нь ярьж байсан ажлын талаар яг одоо хамтрагч гадны тал нэг зүйлийг мэдэх хэрэгтэйг хэлсэн юм л даа

Аан за тэгвэл та энд гарын үсгээ зурчих хэмээн бүртгэлийн дэвтэрээ гарган он, сар, өдрөө тэмдэглэн Мөнхбатын албан тушаалыг нь тэмдэглэн заавал Мөнхбат ч дор нь гарын үсгээ зураад өрөөнд орохдоо

Хүн битгий оруулаарай. Чи ч надад битгий саад хийгээрэй

Ойлголоо тэгэхдээ та хэрэв хаалгаа түгжвэл би дотоод журмын дагуу хамгаалалтын алба дуудна

Тиймээ мэдэж байгаа би юу боллоо гэж түгжих билээ гээд орлоо.

Нарийн бичиг орсон цагийг нь тэмдэглээд хийж байснаа үргэлжлүүлэв.

Мөнхбат өрөөнд орон бичиг баримтаа хадгалдаг шүүгээг онгойлгох гэтэл цоожтой байв. Амандаа хараал урсгаад бичгийн ширээг нь уудлан байснаа нэг түлхүүр гараад ирэхэд нь хийж үзвэл таарч байна. Бушуухан онгойлгон хэрэгтэй хэрэггүйг ялгаж амжихгүй болхоор нь бүгдийг нь эхнээс нь зургийг нь авч гарав. Гэтэл гэнэт хаалга дуугарахад нь цочин харвал нарийн бичиг нь өөдөөс нь гайхсан асуусан харцаар харан зогсож байх нь тэр.

0 Сэтгэгдэлтэй: