Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /29-р хэсэг/



Мөнхбат Эрдэнийг гэнэт хоолонд орох хүсэлтийг нь хүлээн авсанд итгэж ядан баярлана. Мөнхбат минь одоо л цаг нь ирсэн. Чи одоо л Эрдэнийг үхлүүт болгож чадвал бүх юм чиний өмнө нээлттэй болох нь байна. Харин яаж энэ хорыг нь уулгадаг юм билээ байз. Их ч удаан хадгалсан юмсан. Шин овогт яарах хэрэггүй цаг нь аяандаа ирнэ гэсэн нь юутай үнэн үг вэ. Энэ бүхэн надад бурханы өгч байгаа боломж биш гэж үү хэмээн Эрдэнийг хүлээх хоорондоо өнөөх ууттай нунтаг цагаан зүйлийг тэмтрэн сууна. Эхлээд хоолонд нь хийе хэмээн бодон нэгэнт таних болсон Шин овогтын тогоочид хоолыг нь гаргаж өгөхөөс өмнө ямар нэгэн шалтаг хэлж гараад өгчихье гэж бодож байсан ч Эрдэнэ хоол идсэнгүй. Түүний бүх төлөвлөгөө талаар болоход хэрхэхээ бодон Эрдэнийн яриаг ч үл анхааран гагцхүү боломжийг хүлээн суув. Гэтэл гэнэт Эрдэнэ ихээр амьсгаадан байсанаа урдах усаа салгалсан гараар асган цутган уухыг оролдоход Мөнхбат сандран очиж уулгав.


Та зүгээр үү ерөнхийлөгчөө?

Харин ингээд байдаг болчихлоо. Зүрхээр өвдөөд бөглөрөх гээд

Та ганц зуу татчих яг ийм үед сайн гэдэг юм билээ

Зүгээрээ харин энд эм байгаа хэмээн халаасаа заан авхуулж уугаад дахиад л бөгшүүлэн ханиаж байснаа миний эмчийг дуудаарай хэмээн арайхийн хэлээд ухаан алдан унав. Мөнхбат Эрдэнийн хувийн эмчрүү залган байгаа газраа хэлбэл Баяржаргал эмч нэг их удалгүй хүрээд ирэв. Тэрээр аманд нь амьсгалын аппарат зүүгээд гаднаас өвчтөн зөөдөг ор аваад ир хэмээн Мөнхбатад хэлэн тариа найруулан үлдэв. Мөнхбат бушуухан гарч жолоочтой нь хамт ор дамжлан орж ирсэнээ Эрдэнийг гурвуул өргөн орон дээр тавиад тэндээс гаран эмнэлэг явцгаав. Явах замдаа Мөнхбат санаа нь зовнин

Эмчээ ерөнхийлөгч зүгээр үү? Ярьж сууж байснаа гэнэт их ханиаж байгаад ухаан алдаад уначихлаа

Мэдэхгүй юм даа өвчин нь бүр даамжирч

Юу? Тэгэхээр ерөнхийлөгч өвчнөөсөө болоод ухаан алдаад уначихсан гэсэн үг үү?

Тиймээ ер нь бол ерөнхийлөгчийн зүрх их өвддөг болсон. Хэт их ачаалал өгч болохгүй гэж би анхааруулсан юмсан

Зүрх нь цохилж байна уу? Хэмээн сандран асуувал Баяржаргал эмч гарынх нь судасыг барьж үзээд

Их л бүдэг цохилж байна даа. Энэ чигээрээ сэргэхгүй бол хэцүүдэнэ дээ эхнэрийг нь дуудах хэрэгтэй

Тэр чинь юу гэсэн үг вэ? Ханд эгч Монголд байхгүй байгаа

Их муу даа хаачаа вэ? Ер нь бол нэг л өдөр ингэх гээд байсан юм. Би анхааруулаад байхад. Магад одоо үхэхгүй ч ухаан орохгүй байж мэднэ. Ухаан орлоо ч хуучин шигээ тэнхэрэх нь юу л бол

Эмч минь чадах бүхнээ хийж үзээрэй үхүүлж л болохгүй юм шүү

Мэдээж энэ бол миний үүрэг би чинь тангараг өргөсөн эмч хүн. Тэгээд ч өвчтөний хувийн эмч нь шүү дээ. Мөнхбат үүнийг сонсоод бага зэрэг уужран байснаа ер нь газар дээр нь гэрчтэй байхгүй бол хэмээн санаад Энхээг дуудав. Эмнэлэгийн гадаа ирэн Мөнхбат, эмч, жолооч гурав Эрдэнийг өргөн эмнэлэгт гүйхээрээ орон эрчимт эмчилгээний тасагт оруулан орон дээр хэвтүүлээд Баяржаргал эмч дусал залгахаар бэлдэн байснаа гэнэт хажууд нь Мөнхбат байгааг хараад

Та гадаа хүлээж бай энд одоо гадны хүн байж болохгүй хэмээгээд дусал залгавал Мөнхбат ч өрөөнөөс гарав. Төд удалгүй Энхээ амьсгаадсаар гүйн ирэн Мөнхбатын өөдөөс тийм гэж мэдэгдэхгүй зэвүүцсэн харцаар харвал Мөнхбат яагаад ч юм харц бууруулан

Ерөнхийлөгч эрчимт эмчилгээнд орсон. Ямарч байсан одоогоор амьд байгаа. Харин Баяржаргал эмч Ханд эгчийг яаралтай дууд гэж байна. Чамд холбогдох арга бий юу?

Тиймээ байгаа. Яагаад ингээд гэнэт муудчихаа вэ? Чи яаж мэдэж ирсэн юм

Ерөнхийлөгч ойрдоо их ядруу байхаар нь би орой сэтгэлийг нь сэргээе гэхэд өөрөө дуртай зөвшөөрөөд бид хоолонд орохоор уулзан хоолоо хүлээх хооронд ийм юм болчихлоо. За чи Ханд эгчрүү ярь би гарч нэг тайвширан тамхи татчихаад ороод ирье хэмээгээд хажуугаар нь газар шагайсаар зөрөн гарлаа. Энхээ Мөнхбатын хойноос зэвүүцсэн харцаар харан амандаа: Чи л болоод юу ч мэдэхгүй байв гэж. Энэ бүхэн чамаас гарцаагүй муу бууны нохой нохой ч гэж дээ гөлөг хэмээгээд утсаа гарган Дэвидрүү залган Эрдэнэ ерөнхийлөгч одоо үхлүүт байна чи Ханд эгчийг нааш нь явуул. Гэхдээ аядуу хэлээрэй ер нь Нарантуяаг ч хамт явуулчих замдаа хямраад яачих ч юм билээ. Харин чи ар талыг нь найдвартай даагаад үлдээрэй болох уу хэмээвэл Дэвид хэсэг чимээгүй байснаа зөвшөөрөв.

Мөнхбат маргаашийг хүлээж тэсэлгүй Шин овогтод баяртай мэдээгээ дуулгахаар ийнхүү шалтаглан гарав.

Сайн байна уу Шин овогтоо би Мөнхбат байна

За юу болоод ийм орой ярьж байдаг билээ?

Биднийг бурхан ивээсэн шүү

Тэр чинь юу гэсэн үг вэ?

Би өнөөдөр Эрдэнэ ерөнхийлөгчийг оройн хоолонд урьсанаа таньд хэлсэн дээ. Тэгж байхдаа л ямар нэг аргаар таны өгсөн хорыг өгье гэж яаж өгөхөө бодож суутал Эрдэнэ ерөнхийлөгч зүрх нь өвдөөд ухаан алдаад уначихсан

Юу чи нээрээ ярьж байна уу? Зөвхөн зүрх өвдөхөд ухаан алдлаа гэж үү? нэг л сонин итгэл муутай сонсогдоод байна даа

Тиймээ маш их ханиалгаад байсан тэгж тэгж эмчийгээ дууд гээд ухаан алдаад уначихлаа. Би одоо эмнэлэг дээр байна. Эмч хэлэхдээ буцаж сэргэхэд хүнд байна сэргэлээ ч хуучин шигээ байж чадахгүй гэнээ.

Үнэхээр тийм бол сайн л байна

Үнэн байлгүй яахав би таньд яалаа гэж худлаа ярих билээ

Худлаа ухаан алдаж унасан бол яана

Хэрэв худлаа унасан бол гурван хүн өргөж байхад ямарч байсан нэг юм нь хөдлөнө биз дээ. Үгүйдээ л нүднийх нь зовхи ч юмуу

Зовхи нь хүртэл хөдлөхгүй байгааг чи сайн харсан уу?

Тиймээ маш сайн харсан ямарч хөдөлгөөнгүй байсан

За за тэгвэл одоо бүх юмаа эхэлье. Маргааш би чамд удирдамж явуулъя сайн ажиллаа хэмээн утсаа таслаад ганцаараа эг маггүй хөхрөн: Хөөрхий халх ч эр болдоо. Ингээд чи миний хүслээр боллоо. Миний аавын сүнс чамаас хариугаа авч байгаа нь энэ. Шин овогт минь цаг нь ирлээ ха ха ха

Санчир өрөөнөөсөө ч гаралгүй бодолд дарагдан орон  дээрээ хоёр хөлөө өвдгөөр нь нугалан тэврэн суудаг болов. Харгалзагчид бүх өрөөний хаалга онгойлгон нэг минут болоод эргүүлээд хаана. Түүнийг ийнхүү санаашран гөлийн суухыг хараад харгалзагч Эллен түүн дээр ээлжинд гарах өдрөө орж ирэн

Санчираа чи зүгээр үү?

Санчир дуугүй л толгой дохив

Чи гарахгүй юмуу хэдэн өдөр өрөөнөөсөө гарсангүй

Санчир мөн л толгой сэгсрэв

Чи өвдөөгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Санчир мөн л толгой дохьлоо. Эллен мөрөө нэг хавчиснаа гарч яваад төд удалгүй шоронгийн эмчийн хамт орж ирлээ. Эмч Таня хэмээх нүдээрээ инээсэн эмэгтэй түүнийг үзэн хэдэн асуулт асуухад Санчир товчхон хариулна. Таня Эллений өөдөөс хараад гарч бай хэмээн хэлбэл Эллен эргэлзэн зогсоход Таня инээмсэглээд: Эллен  минь зүгээрээ бид ойлголцож чадна тийм биз дээ хэмээн Санчирын өөдөөс харвал Санчир юу ч хэлсэнгүй.

Санчир минь чи юу болсоноо надад хэлбэл би туслахыг бодъё. Ийм байгаад эд чамайг ойлгохгүй мөрдөнд хийчихнэ шүү дээ. Санчир юу ч хэлсэнгүй харин уйлчихав. Таня түүний толгойг илбээд

За тэгээд хэмээвэл Санчир уйлсан чигтээ

Эмчээ манай аавын бие их муу байгаа гэнээ. Ээж тэгээд явсан одоо ямар байгааг би мэдэх боломжгүй ингээд торны цаана хашигдан сууж байдаг. Ядаж аавынхаа амьд нэг бол үхсэнийг ч болов мэдчихмээр байна та надад тусалж чадах уу?

Ээ тэгээ юу ямар харамсалтай юм бэ? Би яг амлаж чадахгүй. Уг нь бол дүрмэндээ хориглодог юм л даа. Шоронгийн ажилчид хоригдлуулын хүсэлтийг цааш нь дамжуулахыг. Миний чадах ганц юм чамтай сайхан ярилцаж л чадна

Ямар хяслантай юм бэ. Хэрэв би архи уугаагүй бол, хэрэв би Кэтийтэй танилцаагүй бол, хэрэв би хар тамхи татаагүй бол ийм юм болохгүй ч байсан юм билүү. Би яах вэ эмчээ хэмээн чангаар цурхиран уйлан тэврэн автал хаалганы гадна зогсож байсан Эллен харгалзагч орж ирээд Санчирын гарыг гавлаад Таняг өрөөнөөс нь гаргав. Санчир тэр шөнөжин уйлан хажууд нь гавтай гар нь хөндүүрлэн хоол ч өгөөгүй болохоор тарчилан хонолоо.

Совитски Кэтий хэмээх хүүхнийг олохоор махран сууна. Гэтэл гаднаас Дэвид ороод ирэв. Совитски толгойгоо өргөн мэнд мэдэхэд хариу мэнд мэдээд хоёр гараараа шанаагаа тулан хацраа төвхийлгээд урагш зэрэгцүүлэн жийсэн хоёр хөлөө хөдөлгөн сууна. Дэвид түүний дэргэд суун

Өмгөөлөгчөө манай залуугийн хэрэг юу болж байх шиг байна даа?

Нэг л хүнийг олчихвол их юмны учир олдох гээд байна. Харин тэрийг хаанаас яаж олохоо л мэдэхгүй ацан шалаанд орчихоод сууж байна даа

Ямар хүн юм бол. Би Санчиртай нэг сургуульд сурч байсан. Биднийг зуучилсан Энхээ гэх Монгол залуу бид хоёр найзууд. Үнэндээ нэг хэсэг би ч бас Санчирыг хаана хэнтэй уулзаж юу хийж байгааг танддаг байсан юм

Нээрээ юу...чи тэгвэл гарцаагүй мэдэх юм байна. Харин яагаад тэгж тагнах болсоноо эхлээд хэлбэл их дөхөм байна даа

Санчир болохгүй хүмүүстэй нийлэн хар тамхинд хүртэл орсон. Аав нь нэг өдөр иртэл Санчир тэд нартайгаа согтуу гэртээ байхаар нь аав нь уурлаад түүнийг барьж аваад зодтол найз хүүхэн нь өмөөрөн цагдаа дуудаад саатуулахад хийлгэчихсэн юм билээ. Харин тэрийг нь манай найз Энхээ орчуулагчаар орж аавыг нь нутаг буцаасан. Түүний дараа өөрөө мөн нутаг буцахаар болохдоо намайг харж байгаарай цалин өгч байна гэснээр би танддаг байсан юм л даа

Найз хүүхнийг нь чи мэдэх үү?

Нарийн мэдэхгүй Кэтий гэдэг зальтай байрын эрх шар хүүхэн байдагийг л мэднэ

Наадах чинь л надад маш их хэрэгтэй болоод байгаа хүүхэн дээ

Та түүнээс мэдээлэл авах гээ юу?

Магад ч юм

Би тэгж бодохгүй байна. Учир нь тэр Кэтий нөхөртэй юм билээ. Харин яагаад Санчирыг эргүүлэх болсоныг нь би сайн ойлгохгүй байгаа

Чи түүнийг хаана амьдардагийг нь арай мэдэх юм биш биз?

Яг байшинг нь мэдэхгүй Санчир тийшээ ерөөсөө явж байгагүй. Харин тэр хоёрын амьдардаг байсан байрыг бол мэднэ

Хэн хоёрын?

Санчир, Кэтий хоёрын

Уухайс даа энэ чинь маш их хэрэгтэй байлаа одоо ч учиртай шүү хэмээгээд цаас бал аван нэгийг тэмдэглэж эхлэв.

0 Сэтгэгдэлтэй: