Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /28-р хэсэг/



Нарантуяа бодолд дарагдан суух Хандыг хараад битүүхэн шүүрс алдаад халуун байхуу цай аягалан хажууд нь зэрэгцэн суугаад

Багш аа та зүгээр үү? хэмээн асуувал Ханд хариу хэлсэнгүй. Нарантуяа арай чангахан дуугаар


Багш аа хэмээвэл Ханд сая харан

Айн чи сая юм хэлсэн үү?

Та зүгээр үү багш аа?

Тиймээ би зүгээр хүүгээ л яаж гаргаж авах вэ гэж бодоод

Чадалтай өмгөөлөгч авсан болхоор учир нь олдох байхаа. Хоёулаа гадуур жаахан гарах уу?

Дэмий биз дээ чи гарвал гар. Ядаж өнөөдөр Эрдэнэ ярьсангүй. Уг нь ямарч ажилтай байсан утасдаад асуудаг сан

Чухал ажил гарсан юм байлгүй багшаа. Тэрнээс Эрдэнэ ах мөн л наашаа сэтгэл нь зовниж л суугаа

Тийм юм байлгүй дээ

Та ямар хоол идмээр байна би таньд сайхан хоол хийгээд өгье

Юу ч байсан яахав. Үнэндээ одоо ямарч хоол идсэн амтыг нь ялгахгүй л байна даа багш нь. Хэцүү ч юмаа даа хүү минь ямар хүмүүстэй нийлээд яаж яваад ийм замруу орчихов доо хэмээгээд хэнгэнэтэл санаа алдсанаа уйлчихав. Нарантуяа дэмий л мөрөөр нь тэврэн зөөлөн алгадахаас өөрийг хийж чадсангүй.

Чамайг ч их зовоож байна даа уучлаарай биднийг

Зүгээрээ санаа зоволтгүй гэтэл тэдний утас дуугарахад хоёул бондгосхийтэл цочсоноо Ханд бушуухан аван

Байна уу? Хэмээвэл

Сайн байна уу Ханд эгч ээ би Энхээ байна. Та хоёр сайн байгаа биз дээ?

Тиймээ сайн байгаа. Чи сайн өмгөөлөгч олж өгсөн байна лээ баярлалаа

Зүгээр дээ Нарантуяа байна уу?

Байгаа байгаа эгчийнх нь хажууд яг сууж байна. Эрдэнэ ах нь өнөөдөр ярьсангүй та хоёр ажил ихтэй байна уу?

Энхээ хэсэн түгдчиснээ

Тиймээ салбараа нээх гээд ажил их байгаа

Аан за Нараатай ярьдаа хэмээгээд утсаа өгвөл Нарантуяа аван

Байна уу?

Байна байна Нараа чи Ханд эгчийн хажуунаас холдоодох доо чамтай ярих чухал юм байна

Юу гэж бодох юм бэ зүгээр хэлчихээ

Болохгүй байнаа чи хурдан холдоодох. Нарантуяа хоолоо хийлээ хэмээн Хандад хэлээд гал тогооны өрөөнд орон

За би холдчихлоо

Нараа чи маш тайван байгаарай Ханд эгчийг сандаргаж болохгүй шүү

Юу болсон юм бэ? Хэмээн асууж байхдаа яагаад ч юм өөрийн эрхгүй зүрх нь хүчтэй цохилон дотор нь чичрээд ирэх нь тэр

Эрдэнэ ах хорлогдчихлоо

Юу!!! Чи юу яриад байнаа хэмээхээд өөрийн эрхгүй хацрыг нь даган нулимс урсан ирэх нь тэр

Битгий орилоод бай л даа Ханд эгч мэдчихнэ. Яг яасаныг нь би мэдэхгүй байна. Орой намайг гэртээ байж байтал манай ажилын залуу утасдаад ерөнхийлөгч гэнэт муудаад эмнэлэгт хүрээд ирлээ гэж надруу ярьсан

Тэр яахав ээ тэгээд амьд уу?

Чи аяар гэм л дээ гэж хэлж дуусаагүй байтал Ханд хэзээдээ хажууд нь хүрээд ирсэн юм

Хэн амьд уу гэж? Арай Эрдэнэ хэмээгээд уйлахыг Энхээ сонсон

Би чамд хэлсэн ш дээ. Одоохондоо амьдын хувьд амьд байгаа гэхдээ ухаан ороогүй байна. Чи Ханд эгчид аятайхан ойлгуулаад наашаа ирцгээх хэрэгтэй байна. Нарантуяа дахин нэг ч үг дуугарсангүй юу болоод байгааг ч ойлголгүй утсаа барьсан чигтээ газар суун тусвал Энхээ цаанаас нь байна уу...байна уу... хэмээн орилох дуулдана. Ханд Нарантуяагийн мөрийг нь сэгсчин

Нарантуяа юу болсон юм бэ? Хурдан хэлэл дээ. Эрдэнэд ямар нэг юм болж тиймүү? Нарантуяа юу ч дуугарсангүй харин толгой дохьвол Ханд цээжээ зуран орилох гийнахийг хослуулан

Юу болчихсон юм бэ? Амьд биз дээ амьд биз дээ хэмээн давтан давтан үглэн байтал Нарантуяа Хандын мөрийг тэврэн мэгшин уйлж байсанаа

Багшаа Эрдэнэ ах эмнэлэгт ухаангүй байгаа гэнээ. Таныг хурдан хүрээд ир гэж байна

Ээ халаг минь, ээ халаг минь юу болох нь энэ вэ? Хэзээ хийсэн үйлийн лай гэхээрээ ийм байдаг байнаа ээ халаг минь хэмээн халаглан сууж байтал хаалгийг нь тогших дуулдав. Нарантуяа босон гуйвлан явсаар очиж хаалгаа тайлбал Дэвид зогсож байв. Дэвид Нарантуяагийн нулимстай нүдийг хараад л аль хэдийн мэдчихсэнийг ойлгон орж ирэн чимээгүйхэн сууж байсанаа

Хатагтай Нарантуяа та хоёр аль хэдийн мэджээ. Энхээ яаралтай та хоёрыг буцаа гээд намайг ар талыг нь бүгдийг зохицуулахыг хэлсэн. Энэ та хоёрын онгоцны билет. Аз болж маргаашийн хоёр суудал олчихлоо. Би та хоёрыг нисэх онгоцны буудал хүргэж өгье. Нарантуяа юу ч хэлэлгүй гөлийн билетийг харан сууна. Ханд гал тогооны өрөөнд цурхирах дуулдана. Дэвид түүнийг маргааш 15 цагт бэлдээд хүлээж байгаарай би хүрээд ирье хэмээгээд бушуухан тэндээс гарав.

Санчир өмгөөлөгчтэй уулзаад дараа долоо хоногт ээжийгээ харсан боловч ирсэнгүй. Тэрний дараа долоо хоногт ч ирсэнгүй. Харин гурав дахь долоо хоног дээр нь өмгөөлөгч ирэв.

Санчираа чамд дуулгах муу мэдээ байна

Юу билээ өмгөөлөгч өө, миний хэрэг болохгүй юм шиг байна уу?

Үгүй дээ чи зоригтой байгаарай

Тиймээ би маш зоригтой байна. Тийм байхгүй гээд ч яах юм билээ хэмээгээд инээхэд Оюунаа хэмээх орчуулагч охин мөн инээмсэглэн хэлэв. Совитски духаараа харан нэгэнтээ санаа алдаад

Санчираа ээж чинь эндээс явчихсан. Танай аав маш муу эмнэлэгт байгаа гэнээ

Юу арай үгүй байлгүй дээ хэмээн огло харайн босвол харгалзагч дэргэд нь ирэн мөрөн дээр нь гараа тавив. Ийм үгийг хэлнэ чинээ санаагүй байсан Оюунаа мөн балмагдан өмгөөлөгчийн өөдөөс харвал Совитски үргэлжлүүлэн

Яг юу болсоныг би сайн мэдэхгүй. Надад утасдаж тэгж хэлээд одоо нислээ гэж байсан

Аав минь та яачихаа вэ. Та чинь залуу хүн шүү дээ би ёстой тэнэг толгой хэмээн толгойтой үсээ зулгаан ширээ мөргөвөл харгалзагч хүрч ирэн гараас нь өргөөд өмгөөлөгчид хандан

Өнөөдөрийн уулзалтыг ингээд зогсооё хэмээгээд аваад гарав. Совитски уртаар санаа алдаад явах уу хэмээн Оюунааруу харвал орчуулагч охин нүдэндээ дүүрэн нулимстай толгой дохин бослоо. Совитски буцах замдаа Оюунаад хандан

Чи энэ хэргийн талаар нэг ч хүнд ярьж болохгүй шүү

Тиймээ би мэдэж байгаа

Уг нь Санчиртай өнөөдөр ярьж тэр үерхэдэг байсан Кэтий гэх хүүхнийг дүрсжүүлж авах гэсэн юмсан

Өмгөөлөгч өө Санчирт үнэхээр хүнд байх шиг байна. Зүгээр сонссон надад хүртэл ийм хүнд байгааг ойлгоорой

Тиймээ хэзээ энэ хямралаас гарах бол. Хурдан гарах тусмаа сайн юмсан

Бурхан минь аав нь л зүгээр байгаасай хэмээн тэс өөр юм амандаа шивнэн Совитскиг юм хэлэхийг анзаарсангүй. Совитски ч Оюунааг ойлгон чимээгүй явсаар машин дээрээ ирээд

Оюунаа чи Санчирын үеийн залуу хүн бас нутаг нэгтэн байна Санчирыг аль болох энэ хямралаас нь хурдан гаргаад өгвөл үнэхээр сайн байна

Би яаж гаргах билээ. Бид чинь нэгнээ танихгүй шүү дээ

Чи танихгүй ч одоо та хоёр хамтрагчид болсон. Захиа бичин түүнийг тайвшируулан хэргийг хурдан шийдэхийн тулд биеэ хурдан эзэмдэхийг хэлэх хэрэгтэй байна

За би хичээе. Санчир ч намайг танихгүй би амлаж чадахгүй өмгөөлөгч өө

Зүгээрээ чи чадна. Чамайг чадна гэж би итгэлтэй байна

Таньд баярлалаа би хичээнээ.

Ханд Нарантуяа хоёр хэн хэн нь цурам хийлгүй дамжин явсаар сая нэг нутгийн ногоон зүлэгээ харав. Онгоц аажим аажим доошилсоор нисэхийн замын зурвас тод гэрэлтэн харагдахад хоёул цүнхэндээ бичиг баримтаа ил хийн юмсаа бөөгнүүлж эхлэв. Онгоц газардангуут хоёул хүмүүст уучлал эрэн зүтгэсээр бараг хамгийн эхэнд онгоцноос бууцгаав. Тэд дугаарлаж зогссоор сая нэг шалгуулан Монгол улсынхаа хилийг нэвтэрвэл тэднийг Энхээ угтаж авлаа. Энхээ цүнх чемоданыг нь чирэн түрүүлэн явна. Ханд, Нарантуяа хоёр араас нь алхах гүйх зэрэгцүүлэн дагасаар машинд ороод Ханд

Шууд эмнэлэг явъя би нүдээрээ харахгүй бол хичнээн санаа минь зовж байна гээч

Ханд эгч ээ одоо орой болчихсон байна маргааш өглөө эрт би ирээд таныг авч явъя

Тэр хамаагүй ээ би одоо л очино. Энхээ толгой дохьсоноо машинаа асаан хөдлөв. Нисэхийн замд угтан авагчид мөн хөдөлөн багагүй түгжрэл үүссэн харагдана. Гадаа бороо зогсоо зайгүй шиврэн орох нь цаанаа л хүйт даан нэг л жиндүү харагдах аж.

Аль эмнэлэгт хэвтэж байгаа вэ?

Ерөнхийлөгч өөрийнхөө эмнэлэгт хэвтэж байгаа

Яг юу болсон юм бэ?

Би сайн мэдэхгүй байна Ханд эгчээ. Манай ажлын залуу Мөнхбат хэлэхдээ ерөнхийлөгч түүнтэй хоолонд орохоор тохирон тэд хоолоо захиалан хүлээж суухдаа ерөнхийлөгч: Мөнхбат минь ойрдоо миний бие нэг л базаахгүй байна. Зүрхээр өвдөөд амьсгаа давхцаад бачуураад байдаг боллоо гээд ихээр амьсгаадаж байсан гэнэ. Тэгээд нэг ч их удалгүй мөн л зүрхээ гараараа даран амьсгаадан байсанаа миний эмчийг дууд гэж хэлж дуусаагүй ухаан алдаад уначихсан гэсэн

Юу яахаараа зүрх нь гэнэт өвддөг байнаа. Зүрх гэж хэзээ ч дуугарч байгаагүй хүн ш дээ гээд уйлахад Нарантуяа араас нь мөрийг нь зөөлөн товшин

Эрдэнэ ах энэ бүх асуудлаас болоод их хямараа байлгүй. Магадгүй урьд нь өвддөг байснаа таниас нуусан ч юм билүү

Тийм шүү Ханд эгч минь та одоо хүчтэй зоригтой байж ерөнхийлөгчийг дахин хөл дээр нь босгодог юм шүү

Мэдэхгүй мэдэхгүй тийм тэнхээ надад байгаа үгүйг ч мэдэхгүй байна хэмээн санаа алдан явна. Тэд явсаар 21-р хороололоор эргэн шинэ орон сууцнуудын дунд байх Сан-Эр группын эмнэлэгийн гадаа ирцгээв. Ханд машин зогсонгуут хаалгаа онгойлгон гүйхээрээ орвол жижүүрийн сувилагч Хандыг харан ийшээ хатагтай хэмээгээд “Сэхээн амьдруулах тасаг” гэсэн хаалгийг нээж өгөв.

Орон дээр хоёр гартаа дусал залган амандаа хиймэл амьсгал оруулагч аппарат зүүн нүдээ анин хөдөлгөөнгүй хэвтэх нөхөрөө хараад Ханд тэсгэлгүй гүйж очин гараас нь атган цурхиртал уйлах нь харсан бүхний элэг эмтэрмээр аж.

0 Сэтгэгдэлтэй: