Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /27-р хэсэг/



Эрдэнэ Мөнхбатыг хэрхэн өөрийнх нь амаар хэргийг нь хүлээлгэхээ бодож өдрийг барна. Эхнэр нь байхгүй болохоор одоо түүнд бодол болон суухад саад хийх хүн байсангүй. Тэрээр удаан бодсоны эцэст сая нэг санаа олов. Ажил дээрээ очин группынхээ өдөр тутмын ашиг орлоготой танилцан байсанаа Мөнхбатыг дуудуулав.


За Мөнхбат минь ажил сайн уу?

Сайн сайн ч гэж шинэ ажил хийнэ гээд баярлаж байснаа больчихсон чинь хуучин ажил нэг л сонирхолгүй санагдаад байдаг болчихлоо

Тэгж болохгүй шүү. Энэ бол цаг хугацааны л асуудал. Чи Стиг Ларсоны” Луун шивээст охин” зохиолыг уншсан уу?

Хараахан амжаагүй байгаа гэхдээ уншина гээд аваад тавьчихсан байгаа

Тэрийг сайн уншаад анх гүтгэлгэд орж хэлмэгдсэн сэтгүүлчийг нэр төрөө сэргээхийн тулд хэрсэн тэмцэж байгааг сайн уншаарай

Ойлголоо ерөнхийлөгчөө. Та ном их уншдаг байхаа тиймээ?

Тиймээ би уншдаг гэхдээ бага шигээ их шимтэж уншиж амжихгүй л байна даа

Тэгнэ дээ аргагүй энэ том газрыг авч явах ч амар ажил биш

Тиймээ дээрээс нь ар гэрийн асуудал гараад

Уучлаарай юу гэдгийг нь сонирховол дэндүү эрээгүй болчихгүй байгаа

Яалаа гэж чи чинь миний итгэлт хүн шүү дээ. Хүү минь гадаадад сурдагийг чи мэднэ. Харин тэр хүү минь яг л миний саяны хэлсэн номон дээрхи сэтгүүлч шиг бусдад гүтгэгдсэн бололтой одоо шоронд байгаа гэнэ

Ээ тиймүү ямар тусгүй хэрэг вэ? Тэгвэл би таны сэтгэлийг сэргээж нэг сайхан дайлах хэрэгтэй юм байна даа хэрэв та дургүйцэхгүй бол

Сайхан л санаа байна

Тэгвэл өнөө орой ч юмуу маргааш болохсон болов уу?

Өнөөдөр би уулзалт товлочихсон байгаа маргааш болъё

За тэгвэл тохирлоо би маргааш таныг хүлээж байя

Хаана хүлээж байх гэж?

Миний мэддэг их сайхан хоолттой газар бий. Үгүй хэрэв та хүсэхгүй бол би таны хүссэн газар оръё

Тэгж төвөг удаад яахав дээ чиний хэлсэн газар би яваад очъё. Мөнхбат өрөөнөөс их л баяртай гаран явна. Эрдэнэ түүний нүүрэнд ил гарахгүй ч далдалж чадахгүй байгаа баярыг хараад гараа атган суун хоцров.

Маргааш нь товлосон цагтаа заасан газар нь хүргүүлэн очвол тэнд тусгай өрөөнд ширээ засан бэлтгэсэн нь харагдана. Эрдэнэ аль болох тайван байж сэжиг авхуулахгүйг хичээн сууна.

Таньд энэ газар таалагдаж байна уу?

Үгүй яахав цэвэрхэн л юм

Та юу идэх вэ?

Би хоол идээд ирсэн. Тэгээд ч би Хятад хоолонд сүжиггүй зүгээр л сайхан ууя. Хүүгээс болоод хоол ч хоолойгоор давахгүй байна

Тэгнэ дээ аргагүй тэгвэл та сэтгэлээ онгойтол сайхан уу даа. Согтоод уначихна гэж санаа зоволтгүй би таныг гэрт тань хүргээд өгнө

Эрдэнэ Мөнхбаттай уулзахаар явах болсоноо Энхээд хэлэх үү байх уу хэмээн шийдэж ядан байсанаа хэлэхгүй байхаар шийдэв. Түүний энэ нууцыг түүнээс өөр хэн ч мэдэх ёсгүй.

Эрдэнэ хаа очиж сайн даадаг аж. Тэрээр ууж байгаа дүр эсгэн зарим нэгийг нь мэдэгдэлгүй энгэрлүүгээ асган зарим нэгийг нь согтогч болон санаандгүй мэт болон асгана. Юмыг яаж мэдэх вэ хэмээн бодон архи саармагжуулах эм ууж гарсан нь их хэрэг болов. Тэрээр харахад нүд нь сүүмийн их согтсон мэт харагдавч түүний ухаан санаа цоо эрүүл байв. Тэрээр ширээгээ нэгэнтээ шааснаа зориуд цохилдуулах гэсэндээ Мөнхбатаа хэмээн ширүүхэн дуудвал Мөнхбат дуунаас нь бондгосхийн цочсоноо сандран өөдөөс нь харав. Тэрхэн хоромд хэрэв факсын тухай хэлбэл Шин овот Энхээг гэж мэдээд түүнд итгэн хамаг бүхнээ тоочсон хүнийг яаж ч мэдэх болохоор худлаа нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулан дахин чанга дуугаар нэрийг нь дуудаад

Мөнхбатаа би чамайг их үнэлдэг. Чи бол манай урдаа барьдаг сайн боловсон хүчин тэгээд ч зогсохгүй миний итгэлт хүн

Баярлалаа таньд би чадах чинээгээрээ таны төлөө хүчин зүтгэх болно хэмээтэл энэ л үгийг хүлээж байсан Эрдэнэ

Хэрэв хэн нэг нь чамд надаас илүү мөнгө, боломж олговол чи надаас явах уу? Хэмээн тулган асуувал Мөнхбат түүнийг мэдсэн мэт санагдан доороо хавчигнан царай нь хүрлийн байснаа худлаа инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулан

Юу гэж дээ ерөнхийлөгч өө. Надад тийм санал ирж байгаагүй гэж би худлаа ярихгүй. Тэгсэн хэдий ч би таниас яваагүй л байна. Танай группт ажилд орсондоо би маш их баярладаг. Энэ л надад хангалттай

Үгүй хангалтгүй эр хүн ийм сул дорой байж болохгүй. Үргэлж ялж яв. Шунаж болно угаасаа хүн чинь мөнгө амтлаад ирэхээрээ хүссэн ч эс хүссэн ч шунадаг юм. Харин тэгж шунахдаа нэг л зүйлийг зарчим болго ӨӨРӨӨСӨӨ ХЭЗЭЭ Ч БҮҮ УРВА, харин зорилго чинь ЧИ ЯЛ. Ойлгосон уу?

Би бодож байнаа ерөнхийлөгчөө

Чи өөрөөсөө урвана гэдэг өөрөөсөө урвасан хүн элгэн саднаасаа урвана, элгэн саднаасаа урвана гэдэг анд нөхдөөсөө урвана, анд нөхдөөсөө урвана гэдэг эх орноосоо урвасантай адил, харин ялахгүй юм бол битгий шуна. Энэ үгийг хэлж байхдаа Эрдэнэ хоолойг нь сонссон ямарч хүн сүрдмээр сүрлэг хүнгэнүүлэн хэлэв.

Совитски Санчирын хавтаст хэрэгтэй эхнээс нь нэг бүрчлэн уншин танилцав. Санчирын мэдүүлэг, шүүгчийн мэдүүлэг зөрүүтэй байсанд дахин дахин уншин толгойгоо гашилган сууна. Цагдаагийнхан түүнийг гартаа цустай хутга барьчихсан хажууд нь үхдэл хэвтэж байхад баривчилсан юм байна. Талийгаачийн цусны бүлгийг хутган дээрхи цустай харьцуулан шинжилхэд нэг бүлэгийнх болох нь шинжилгээгээр нэгэнт тогтоогдож. Яалт ч үгүй баримт нотолгоо нь байхад шүүх зохих шийдвэрээ гаргасан байна ямарч асуудал алга. Тэгвэл Санчир энэ бүхнээ мэдэхгүй байсан. Хэрэв үнэхээр хүн алсан бол улаан галзуу нэг бол сэтгэцийн өвчтэй биш л бол яаж ч согтсон байлаа гэсэн мэдэхгүй ч мэдрэх л учиртай. Мэдрэх учиртайг нь миний олон жилийн тушлага нотолж байна. Ер нь яаж ч бодсон энэ бүхний ард хэн нэг нь юмуу ямар нэгэн бүлэг байгаа нь тодорхой боллоо. Зорилго нь юу байж болох вэ? Тиймээ ямар учраас гэнэн энэ хүүг золиосонд гаргав? Ард нь хэн байна? Тэр үерхэдэг байсан Кэтий гэж чухам хэн бэ? Энэ эмэгтэй л хэргийн учгийг тайлах бишүү. Түүнийг олж уулзах нэн түрүүнд хэрэгтэй юм байна. Гэвч би хаанаас олох билээ? Тэдний сургуульд сурдаггүй гэж ангийнх нь хүүхдүүд хэлсэн. Ядаж Санчир овогийг нь мэдэхгүй юм ямар энд харъяалалтай бүх Кэтий гэдэг нэртэй хүүхнийг олж уулзалтай нь биш. Хэрэв тэр Кэтий бас золиос байсан бол яана. Энэ бүхнийг удирдаж байгаа хүн их л хашир нэгэн бололтой. Тийм болохоор Кэтийг хэрэв олж чаддаг юм бол хэрхэн яаж ярилцахаа сайн бодох хэрэгтэй. Эхлээд хэн гэдгийг нь л мэдэх хэрэгтэй байна...хэмээн бодолд дарагдан суухдаа түүний утас дуугарахыг анзаарсангүй. Хэд хэд дуудуулж байгаад сая нэг сэхээ аван дугаарыг нь ч харалгүй авбал түүний сайн дурын хамтрагч Замута гэх цагдаа хүүхэн залгаж байх нь тэр.

Сайн байна уу ноён өмгөөлөгч өө?

Сайн ямар сонин хүн ярьж байх юм

Харин таниас нэг юм асуух гээд

За юу байдаг билээ тэр чинь

Манай нөхөр Дэвид хэлж байна. Таныг түүний гадаад найзыг өмгөөлөхөөр болсон юу болж байгаа бол гээд?

Өөрөө асуух нь яагаав

Өөрөө түүний ээжид нэг яаралтай мэдээ хүргэх гээд гарчихлаа. Тэгээд намайг дамжуулаад өгөөч гэсэн юм л даа

Ямар ажил гарав? Хэмээн асуугаад инээд алдвал Замута нэгэнтээ санаа алдсанаа

Таны өмгөөлөх гэж байгаа залуугийн аав нь үхчихсэн гэнээ.

0 Сэтгэгдэлтэй: