Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /26-р хэсэг/



Эрдэнэ Мөнхбатыг хэрхэн өөрийнх нь амаар хэлүүлэхээр бодон өдрийг өнгөрөөнө. Ханд очин Санчирын талаар дахин давж заалдан шүүх хурал хийх болсон өмгөөлөгч нь найдвартай сайн өмгөөлөгч гэснийг дуулаад дотор нь бага ч атугаа онгойн одоо харин өөрийнх нь өмнө тулгараад байгаа асуудлыг зохицуулахаар бодож эхлэв. Энхээ байнга тэднийхээр орж гаран санаа бодлоо хуваалцан хань болно. Тийнхүү нэг өдөр сууж байтал утас нь дуугарвал харвал холын дуудлага байсанд Эрдэнэд Шин овогт ярьж байх шиг байна хэмээснээ утсаа аван чанга яригч дээр нь тавилаа.

Сайн байна уу? Шин овогтоо

Сайн за чи яагаад чимээгүй болчихов. Би чамайг хүлээгээд одоо итгэл алдарч эхэлж байна

Намайг уучлаарай харин нэг л болж өгөхгүй байна. Ерөнхийлөгчийн итгэлийг өөр хүн нэгэнт хүлээчихэж тэрийг яаж зохицуулахаа бодоод хэмээн нэгэнт хэлэлцэж тохиролцсоны дагуу хэлэхэд Шин овогт хазгай муруй ч ойлгогдохоор

Хэн гэж ямар хүн тэрний итгэлийг олчихов?

Манайд удаан ажиллаж байгаа Мөнхбат гэж залуу

Юу хэн гэнээ чи итгэлтэй байна уу? Гэх дуу нь илт баярлаж буй нь илт байлаа. Эрдэнэ гараа атган хөмхийгөө зуун чимээгүй сууна.

Тиймээ Шин овогтоо Эрдэнэ ерөнхийлөгч яг одоогоор хувийн жаахан асуудалтай байгаа магад энэ асуудлаараа гадагшаа ч явж магадгүй болоод байгаа. Хэрэв тэгвэл Мөнхбатад бүх эрх мэдлээ түр үлдээдэг юм билүү гэж надаас асууж байсан

Ха ха ха нээрээ юу сайхан мэдээ байна даа. Чи тэгэхээр нь юу гэв?

Би юу гэхэв би найдвартай та намайг Англид байхаас л мэднэ бас би хүүгийн чинь найз гэсэн

Тэгсэн юу гэнэв?

Тиймээ чамд итгээгүйдээ биш шүү хамгийн гол нь Мөнхбат манайд удаан ажилласан туршлагатай гэж байна лээ. Шин овогтоо би тэр Мөнхбатыг зайлуулах ямар нэг юм хийчих үү?

Хэрэггүй болохгүй

Яагаад тэр чинь миний эрх мэдлийг булаах гээд байна. Би ерөнхийлөгчийн итгэлийг авчихвал таны санаа сая амрах бишүү

Нэг л юмыг сайн сана. Эрдэнийн хажууд байгаа нь ганц чи биш

Тэр чинь юу гэсэн үг вэ? Өөр хүн байгаа хэрэг үү

Чи энэ талаар мэдээгүй мэт л байгаарай. Өнөөдөр чи надад маш үнэтэй чухал мэдээлэл өгсөн болохоор би чамайг илүү үнэлж итгэж хэлж байгаа юм. Тэр Мөнхбат чинь бас манай талын хүн

Хөөх тийм гэжүү та яаж чадаа вэ?

Энэ чамд хангалттай илүүг мэдэх гэсний хэрэггүй мэдээд ч хэрэггүй. Чи Эрдэнийг явах болонгуут надад хэлээрэй би эндээс та хоёрт үүрэг өгнө ойлгоо

Тиймээ сайн ойлголоо тэгвэл дараа ярьтал баяртай. Тэрээр утсаа унтраан найдвартай нь хэмээн тэжээлээс нь салгаад сая Эрдэнийн өөдөөс харвал

Бүх юм санасанаар болж байх шив. Чи аргагүй мэдэх юмаа

Тиймээ би Шин овогтыг мэддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна

Ямартаа ч тэр Хятадын талд биш миний талд ажиллах болсонд чамд талархах нь зүйтэй байх

Би удаан бодсон. Энэ бүх шийдвэрийг гаргахад надад Нарантуяа ихээр нөлөөлсөн. Би Шин овогтод туслаад түүний гар болбол магад би эх орноосоо урвасантай адил болж энд байх нүүргүй болно. Эх орондоо байх нүүргүй хүн яаж тийм сайхан Монгол бүсгүйг хайрлаж эхнэрээ болгож чадах билээ. Би Нарантуяад үнэхээр хайртай болсон болохоор магад энэ нөлөөлсөн гэж бодож байна

Наадах чинь харин их хэцүү асуудал байна даа. Эцсийн эцэст шийдвэрээ Нарантуяа өөрөө л гаргаг. Одоо хоёулаа дахиж энэ талаар ярихгүй болно биз дээ?

Ойлголоо таныг намайг уучлаарай би мартчихаж

За тэгэхээр одоо Шин овогтын санааг бүрнээ мэдэж Мөнхбатыг ч таньж авлаа. Тэгэхээр яаж тэднийг илрүүлэн энэ бүх ажиллагааг нь нураах вэ? Тэгж ч харийн эрийн боол болох дээрээ тулаагүй шүү

Тиймээ би сөгдөж үзээгүй Чингисийн удам

Сөхөрч үзээгүй тойгны удам

Нэр минь МОНГОЛ

Цус минь МОНГОЛ

Совитски хажуудаа халуун кофе тавин цуглуусан материалаа эхнээс нь уншин хянаж эхлэв. Санчир хар тамхи хэрэглэдэг байсан нь тодорхой болж. Харин хэнээс авдаг байсан юм бол. Тэр үерхэдэг Кэтий хэмээх хүүхнийг хаанаас олж уулзаж болох вэ? Зүгээр нэг хайр дурлал уу? Нэг бол цаана нь өөр юм байна уу? Санчирыг оролдоод түүнээс юу ч гарахгүй харин эцэг нь байгаа улсдаа нэр нөлөө бүхий баян гэнэв. Түүнд нь санаашрагч Санчирыг золиосонд гаргав уу? Энэ бүхэн нэг харахад бүгд тодорхой хар тамхинд донтон нэгнээ хөнөөсөн хэрэг мэт, нөгөө талаас нь харвал бүр нарийн учиртай мэт. Тэгэхээр маргааш Санчиртай уулзан түүний юу гэхийг сонсож байгаад цаашаа хэрхэн явахаа шийдье. Совитски өнөөдөр Санчирын хоригдож буй шоронлуу залган өөрийн овог нэрээ хэлээд маргааш цаг авахаар тохирсон билээ. Тэрээр нэгэнт л гадаадын хүнийг өмгөөлж байгаа болохоор хэдий хэл мэддэг ч зайлашгүй хэлмэрч авах ёстойг бодон хуулийн сургуульд сурдаг Оюунаа гэх Монгол охинд утасдан маргааш явах ажил гарсаныг хэлэн хаана уулзахаа тохирон сая бүх бэлтгэл дууссан болохоор тархиа хэсэг амраахаар түшлэгээ налан хэвтлээ.

Санчир энэ долоо хоногт ээж нь ирдэг өдрөө ирээгүйд битүүхэн харуулдан зурагт ширтэн гиюүрэн сууж байтал түүн дээр хүн ирсэнийг харгалзагч хэлэв. Сайхан хоол идэх нь хэмээн баярлан гүйх нь холгүй гартал энэ удаа харгалзагч түүнийг уулзалтын өрөөнөөс өөр өрөөрүү авч явав. Санчир учрыг нь ойлголгүй даган явсаар онгойлгосон өрөөнд орвол тэнд нэг хижээл эр өөрийнх нь үеийн хүүхэн хоёр хүлээж суув. Совитски Санчиртай хэрхэн яриагаа эхлэхээ дахин бодон суутал хаалга онгойн цэл залуухан магадгүй түүний бодож байсанаас ч бага хүүхэд ороод ирэх нь тэр.

Сайн байна уу? Намайг Петр Совитски гэдэг. Энэ бол бидний орчуулагч Оюунаа. Тэгэхээр би өнөөдрөөс чамайг өмгөөлөхөөр болсон. Хэдийгээр чи хэл мэддэг ч шүүхийн хувьд зайлашгүй орчуулагч байх шаарлагатай байдаг юм. Би чамаас цөөхөн хэдэн асуулт асууна чи өөрийн мэдэх хэрээрээ юу ч нууж хаалгүй надад хариулаарай. Санчир чихэндээ итгэж ядан нүдэнд нь горьдлогийн оч сүүмэлзэн өмгөөлөгчийн өөдөөс харан толгой дохихоос хэтэрсэнгүй.

За тэгхээр овог нэр?

Эрдэнийн Санчир

Хэдэн настай вэ?

20

Аль улсаас ирсэн бэ?

Монгол улсаас

Англи улсад ямар зорилгоор ирсэн?

Сургуульд сурах гэж

Ямар сургуульд сурдаг вэ?

Laedge International University

Энд хэнтэйгээ амьдардаг вэ?

Ганцаараа

Таньдаг хүн бий юу?

Үгүй байхгүй

Найз нөхөд

Байгаа гэхдээ Монгол хүмүүс биш

Чамайг найз хүүхэнтэй байсан гэж сонссон тэр хүүхнийхээ талаар?

Кэтий гээд духаараа харсан хүүхэн. Тиймээ бид их дотно байсан би ч их сайн байсан харин тэгэхдээ тэр нөхөртэй байсан юм билээ

Уухай тэгээд өөрийн мэдэх, хэлэхийг хүссэн бүхнээ хэл

Санчир өмгөөлөгчдөө анх Кэтийтэй танилцсанаас эхлээд барьцаалагдах хүртэлээ бүгдийг ярьж өгөв. Нөхөр нь барьцаалсан гэхийг дуулаад Совитски түүний яриаг таслан

Чамайг яах гэж барьцаалсан гэж бодож байна?

Манай ааваас мөнгө авах гэж

Танай аав тийм их баян хүн үү?

Монголдоо бол баян тиймээ ер нь бол баян л даа

Сонин л юм танай аавын баяныг тэд яаж мэдсэн байж болох вэ?

Харин би наад асуултыг чинь энд хоригдож эхэлсэн цагаас өөрөөсөө асууж байна. Өмгөөлөгчөө би хүн алаагүй. Тэр Рондо намайг суллаж явуулахаар болсон дайлна гээд бид виски уусан нилээн уусан. Тэр үед намайг харж байсан Пэтийг асуухад машиныг нь унаад зугаалхаар явсан гэж хэлээд бид хоёр л уусан. Харин би нэг сэртэл цагдаа нар бүсэлчихсэн Пэт миний хажууд цусандаа хутгалдаад би гартаа хутгатай сэрсэн. Хэрвээ би алсан бол хүн алж байгаагаа бүдэг бадаг ч гэсэн санах биз дээ. Байхгүй байсан хүн хэзээ ирээд хэзээ миний гарт үхсэнийг ёстой чөтгөр бүү мэд хэмээн хэлээд толгойгоо шаав. Совитски түүний хэлсэн бүхнийг бичиж авна. Харин Оюунаа хэмээх орчуулагч охин Санчирыг ихээр өрөвдөн

Зүгээр дээ Санчираа хэзээ ч битгий бууж өгч эд нарт муугаа үзүүлээрэй. Чи чинь Монгол хүн шүү дээ хэдий шорон ч гэлээ нэрээ бодож яваарай. Совитски сайн өмгөөлөгч чадалтай ч өмгөөлөгч хэмээтэл Совитски Оюунаад юм ярьж болохгүйг анхааруулаад барьж ирсэн цүнхэндээ гаргаж тавьсан бүхнээ далд хийгээд хонх дарвал гаднаас харгалзагч орж ирэн Санчирыг аван өрөөнөөс гарахад Совитски Оюунаа хоёр ч гарлаа.

0 Сэтгэгдэлтэй: