Сайн байцгаана уу намайг Петр Совитски гэдэг хэмээгээд нэрийн хуудсаа өгөв.
Сайн сайн байна уу? Намайг Ханд гэдэг. Таныг би энэ хотын хамгийн сайн өмгөөлөгч гэж дуулсан тиймд бидэнд туслана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд тэсгэлгүй уйлчихав. Совитстки духаараа харан мөрөө хавчсанаа
Сайн хэлж мэдэхгүй байна. Үнэхээр яалт ч үгүй бол ямарч арга байхгүйг ойлгоорой
Тиймээ мэдэж байнаа. Тэгэхдээ би ээж нь шүү дээ. Тийм болохоор хүүгээ яагаад ч хүн алах хүн бишийг нь зуун хувь мэдэж байна
Ойлгож байна тэгэхдээ та ямарч үед хоёр талын бэлтгэлтэй байна шүү. Би чадах бүхнээ хийнэ энэ бол мэдээж миний ажил. Тэгэхдээ хууль бол хууль үнэхээр хийчихсэн бол яагаад ч нэмэр байхгүйг бас бодож яваарай
Тиймээ би тэрийг ойлгох ухамсартай хүн та санаа зоволтгүй хэмээн шийдэмгий хэлэх тэр зоримог шийдэмгий харцнаас ямарч хүн асар их эрч хүчийг авч магадгүй өмгөөлөгч биш хүүг нь ялд унагасан хэрэгтэн байсан бол шууд дальдиран сандархаар тийм харцаар Ханд харав.
Совитскид санал болгосоны дараа тэрээр Санчирын хавтас хэрэгтэй танилцан түүний гэх мэдээлэлүүдийг цуглуулж эхлэв. Эхлээд интернэтээс хайсан боловч ямарч мэдээлэл байсангүй. Харин түүний аавын группын талаар товчхон юм байв. Ингээд нэмэргүйг ойлгосон тэрээр энд ирээд хаана байсан, хаана сурч байсан, нийлдэг байсан хүүхдүүд гэх зэргийн талаар мэдээлэл цуглуулахаар тэмдэглэн өөр нэмэлт юм хэрэг болж магад хэмээн өнөөдөр ээжтэй нь уулзаж байгаа нь энэ билээ. Совитски өөдөөс нь духаараа харан инээмсэглээд
Би үнэ хөлсний талаар нөхөртэй чинь ярьсан болохоор өөртэй чинь зөвхөн Санчирын тухай ярилцах болно. Иймд та тайван байж өөрийн мэдэх бүхнээ надад хэлбэл миний ажилд их дөхөм болох юм л даа. Хамгийн гол нь та тайван байж эмх цэгцтэй, орхиж гээгдүүлэлгүй бүгдийг надад хэлж өгвөл би Санчирыг өмгөөлөхөд маш их тус болно. Та миний төсөөлөлд буутал хүүгийнхээ талаар багаас нь эхлээд бүгдийг нь ярьж өгвөл болох болов уу?
Тэгэлгүй яахав. Бид хоёр ганц хүүтэй хүүгээ ёстой л нүдний цөцгий мэт хамгаалан өсгөсөн. Миний хүү чинь багаасаа биеэ даасан өөрийгөө болгоод явчихдаг ямарч хүнд дараа болдоггүй их ухаантай сайн хүү байсан
Уучлаарай яриаг чинь тасалж байгаад. Санчир хэр их сахилгагүй хүүхэд байсан бэ?
Би томоотой гэхгүй ээ гэхдээ буруу замаар явдаггүй сэргэлэн хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Үүнийг сонсоод Совитски нэгийг том дэвтэр дээрээ тэмдэглээд
Таны санаанаас гардаггүй тийм нэг дүрсгүйтэл байна уу? Гэхдээ бүр багынх биш арван жилд байхдаа ахлах ангид байхдаа ч юмуу?
За байз яг тийм юм юу билээ. Ер нь бол нэг их чих халууцуулаад байдаггүй болохоор тийм гээд шууд санаанд орох юм алга
Чих халууцуулна гэж юу гэсэн үг вэ?
Үүнийг сонсоод Нарантуяа Хандад инээдээ барьж ядан хэлэхэд хоёул баахан инээж байсанаа
Уучлаарай бидний хэлдэг үг л дээ. Чих халууцуулна гэдэг нь одоо юу гэмээр юм бэ дээ хэмээн хоёул бодсоноо сахилгагүйтэж аав ээжийгээ зовоож хүмүүсээр муу хэлүүлдэггүй гэсэн үг л дээ хэмээтэл Совитски сая учрыг нь ойлгон
Аан тийм учиртай юмуу. Үүнээс хойш та хоёр миний ойлгогдох хэлээр яриарай. Яг ажил эхэлчихсэн үед иймэрхүү зүйл гарвал самуурч би их уурладаг юм өнөөдрийн хувьд анхны уулзалт болохоор ойлгож байна
Тэгэлгүй яахав уучлаарай
За тэгээд яасан гэнээ...Ингээд Ханд Санчирын талаар бүгдийг нь хэлж гэр бүлийнхээ зургийг үзүүлэв. Сая нэг ярьж дуусаад ам нь цангасан байсан тул өмнөх ундаанаас хэд сайн балгаад сая нэг амьсгаа аван арагш суувал Совитски
За би мэдэхийг хүсэн бүхнээ мэдэж авлаа. Одоо надад ямарч байсан Санчирын талаар тодорхой хэмжээний зураг буулаа. Энэ зурагийг өнгөтөөр будахыг би хичээх болно. Тэгэхдээ энэ амлалт биш шүү зүгээр л хичээх болно
Тиймээ та чадна таньд их баярлалаа. Санаа зоволтгүй би бүгдийг нь ойлгож байна. Манай Монголчууд амны билэгээс ашдын билэг гэдэг юм. Сайн санаж явбал бүтнэ ч гэж үг байдаг тийм болохоор би таньд урам өгч итгэлтэй байгааг хэлээд байгаа минь энэ юм шүү
Одоо би бүгдийг маш сайн ойлголоо. Таны энэ хүчтэй байгаа чинь надад их таалагдаж байна. Энэ чигээрээ л байгаарай. Хоёр долоо хоногийн дараа Санчир дээр та очихгүй бол зүгээр байна
Яагаад?
Учир нь энд долоо хоногтоо нэг удаа л эргэлт оруулахыг зөвшөөрдөг. Би хоёр долоо хоногийн дараа Санчиртай уулзмаар байна
Тэгэлгүй яахав
Та харин энэ талаар Санчирт захиа бичихдээ хэлж болохгүй шүү. Өмгөөлөгч хөлсөлсөнийг одоогоор мэдэхгүй байсан нь дээр. Яагаад гэвэл өмгөөлөгч авсаныг мэдвэл Санчир өнөөдөр гэхэд л тэндээс гарчих юм шиг санан хүлээсээр цөхрөх байх
Тийм шүү би хэлэхгүй ээ. Таньд бидний утасны дугаар байгаа биз дээ хэрэг болбол залгаарай
Ок. Ингэхэд чи хэн билээ? Хэмээн Нарантуяагаас гэнэт асуувал Нарантуяа
Би Ханд багштай хамт ажилладаг их дотны хүн нь байгаа юмаа
Юу хамт ажилладаг аа. Би чамд хэрхэн итгэх билээ одоохон хэмээсэнээ жижиг тэмдэглэлийн дэвтэр гарган эргүүлж эргүүлж сая олов бололтой утасаа гарган залган өрөөнөөс гаран ярьсанаа төд удалгүй буцаж орж ирэн Хандад утсаа өгөн яриадах хэмээн гараараа занган үзүүлбэл Ханд ойлгон байна уу хэмээн утсаа авбал цаана нь шингэн намуухан хоолойтой охин
Байна уу сайн байна уу та? Намайг Оюунаа гэдэг би таниас нэг зүйл асуух хэрэгтэй болоод
Тэг тэг
Таньтай хамт яваа эмэгтэй чинь таны итгэлт хүн мөнүү? хэмээн өмгөөлөгч асууж байна
Мөн мөн итгэлтэй байж болно. Миний хуурай охин байгаа юм. Нэг ёсондоо Санчир хүүгийн минь эхнэр болох хүн
Аан за баярлалаа би өмгөөлөгчтэй яръя. Совитски утсаар ярингаа толгой дохин ок ок хэмээж байсанаа баярлалаа хэмээгээд утсаа таслаад Нарантуяагийн өөдөөс харан
Ингэхээс өөр аргагүй байсанд уучлаарай
Зүгээрээ би ойлгож байна
За сайн байна би дараа ямар нэг хэрэг болбол та хоёртой ярина одоохондоо түр баяртай хэмээгээд сандалаасаа босвол Ханд, Нарантуяа хоёр ч талархалаа илэрхийлээд тэндээс гарав.
Шин овогт Эрдэнийг яагаад ч бодлыг нь эргүүлж чадахгүйг нэгэнт ойлгов. Тэрээр Мөнхбатруу ярин Эрдэнийн хүүг шоронд хийсэн одоо түүнийг гэх хүнгүйг далимдуулан тамгийг нь эзэмшихийг сануулаад хүлээж байгаа нь энэ. Эрдэнээ чи ч овоохон нохой юм даа. Би Шин овогт мөн л юм бол чамайг үгүйрүүлэх л болно. Энэ бол эрт дээр үеийн өшөө хорсол. Чи мэдэхгүй байж ч болно харин би мартаагүй юм шүү. Танай эцэг миний аавыг яаж хоосруулан, үгүй хийсэн тэр бүх өшөөг би чамаас авах л болно. Би чамайг өнөөдөр мэддэг болоод Монгол улсад толгой цохиж яваа баян гэдгээр чинь олзлоогүйг чи миний өмнө арчаагүй царайлан өвдөг сөгдөж байхдаа л мэдэх болно. Тиймээ бид хэзээ ч өмнөхөө мартдаггүй тэр тусмаа доромжлолыг бол хэзээ ч үгүй. Манай Шин удмынхан хэзээ ч мартахгүй хэмээн амандаа үглэн шааригаа эргүүлэн түүнийгээ харж байсанаа бодолд автав.
Тэртээ 1990-д оны үе. Шин овогтын аав нэг орой их л маадгар орж ирэв. Аав нь багагүй уусан бололтой амнаас нь архи үнэртэнэ. Хоолоо идчихээд Шин овогтын өрөөнд орж хаалгийг нь хаагаад
Миний хүү юу хийж байна?
Би хичээлээ хийж байна
Сайн байна сайн байна. Одоо удахгүй төгслөө онц л төгсөх хэрэгтэй. Аав нь өнөөдөр Чойжил хэмээх халх Монгол эртэй уулзлаа. Бид их ч юм ярьлаа. Би ганц хүүтэй Чойжил бас ганц хүүтэй. Яг одоо халх Монголд улс төрийн үймээн самуун дэгдэж ардчилал гарч ирэх гээд хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа гэнэ. Ийм л үед зөв хөдөлж чадвал хөлжинө ойлгож байна уу чи?
Тиймээ ойлгож байна
Бид тэнд юу хийхээ ярьцгаалаа. Чойжил наашаа ирж наймаанд явдаг юм байна. Бид ар Монголд юу хэрэгтэй байна тэрийг нь хамтран хийхээр тохирцгоолоо
Найдвартай юмуу ааваа?
Найдвартай үгүйг чи надад заах болоогүй шүү ха ха ха. Их хашир байна сайн байна сайн байна энэ чинь бизнесмэн болох хүнд хамгийн чухал чанар даа
Та тэгээд сайн бодсон биз дээ ааваа. Тийм эмх замбараагүй хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа юм бол эргээд хариуцлага хэцүү юм шиг санагдаад байх юм
Зүгээрээ аав нь хэн билээ бид чинь Шин овогтынхон битгий санаа зов. Чи удахгүй энэ бүхний эзэн сууна. Тиймийн тулд номоо л сайн сур. Маний үед яахав гийгүүлсэн эрдэм номгүй ч болоод л байдаг байсан одоо та нарын үе өөр болж байна шүү. Боловсролгүй бол чи гудамжаар нэг байгаа гуйлгачидтай л адил амьдарна гэсэн үг. Би чамд өвлүүлсэн өв хөрөнгө гэх юм байхгүй болохоор сайн сур мэдлэгтэй, чадвартай болоодох гээд байна хэмээгээд үсийг нь сөөсийлгөөд гарч билээ. Тэр өдрөөс хойш аав нь гэрийн бараа бараг харахаа болив. Нэг удаа бүр Монгол орж ирнэ гээд яваад ирсэн тэр өдрийг Шин овогт хэзээ ч мартаж чаддаггүй юм. Аав нь хэнтэй ч юу ч ярилгүй гагцхүү тамхиа угсруулан татаж толгойгоо шаан сууж байв. Шин овогт хажуугаар нь гарахдаа өмнөө тавьсан зурагийг харвал нэгэн Монгол эрийн зураг байв. Тэрээр зориг гарган бас ч үгүй хэрэгт дурлан
Ааваа та зүгээр үү, энэ нөгөө халх найз чинь үү?
Нохой долоо энэний найз гэж юу байсан юм унхиагүй амьтан. Намайг ёстой амаар минь шороо үмхүүллээ. Чи энэ хүнийг сайн харж ав. Энэ түүний талаархи мэдээлэл энэ хүү нь Эрдэнэ гэдэг юм хэзээ ч мартаж болохгүй. Биднийг үгүйрүүлсэн хүн. Би баахан зээл авчихсан одоо яаж төлнөө хэмээн ширээгээ толгойгоороо мөргөн уйлж гарав. Шин овогтын уур нь хүрэн
Энэ хүн таныг залилчихсан уу?
Мэдэхгүй энэ ч бас юу ч үгүй болчихлоо бүтсэнгүй гээд гоншигноод үлдсэн. Удахгүй хүү нь нэхэгдээд би яанаа хэмээн толгойгоороо ширээгээ балбах аавынхаа толгойг тэврэн юу ч хэлэлгүй өнөөх зургийг хилэнтэй ширтэн зогссоор. Аав нь тэр шөнөдөө гадаа саравчиндаа өөрийнхөө амийг егүүтгэж билээ. Дараахан нь ээж хүү хоёрыг зовоон энд тэндээс өр нэхэн ёстой байж суухад хэцүү болоод ирэхэд арга буюу шөнө дөлөөр төрж өссөн ижил дасал болсон тосгоноосоо ээжийгээ дагуулан нэг үүргэвчинд хогшил гэх зүйлсээ хийн оргож гарч байж билээ. Ингээд өдөр хоногийг арай ядан өнгөрөөж амьдралын төлөө зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь түүний угийн гүйлгээ ухаанх нь ач гэлтэй. Хэдий тийм боловч бүгдийг сүйрүүлж аавыг нь амиа хорлоход хүргэсэн өнөөх Монгол эрийг бодолгүй нэг ч хонож байсангүй. Чадалтай болоод босоод ирсэн цагаасаа л өшөөгөө авахаар хайж эхлэв. Өнөөх хүний талаар ямарч сураг ажиг байсангүй. Цаг ч өөр болж юм хөгжин Шин овогт ч түүнийг даган ажил нь амжилттай урагшилсаар корпараци байгуулав. Харин нэг өдөр интернэтэд сууж байсанаа дахиад л юмыг яаж мэдэхэв хэмээн аавынх нь өнөөх бичиж өгсөн үнгэгдсэн цаастай нэрсийг гарган дуурайлган бичвэл Эрдэнийн нэр гараад ирэх нь тэр. Шин овогт эртнээс хайж бэлдэж байгаа тул компьютер дээрээ Монгол фонд суулгуулсан байсан аж Нүдэндээ итгэж ядан аавын нэр хүүгийн нэрийг эхнээс нь үсэг нэг бүрээр нь тулгаж үзээд яалт ч үгүй мөн байсанд сая нэг санаа нь амран ар түшлэгээ налан: Ааваа би нөгөө хүмүүсийг чинь олчихсон. Бас хүү нь баян болсон. Одоо түүнийг үгүйрүүлж таныхаа өшөөг авна. Одоо та минь амар тайван нойрсо доо хэмээн шивнэлээ.
0 Сэтгэгдэлтэй: