Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /24-р хэсэг/


Санчир өдрийнхөө хоолыг идчихээд хийх зүйлгүй уйдаж байж ядна. Тэрээр хийх байхаа олж ядан дээрээс нь тамхиа үгүйлэн гансран нэгэн хэвийн өдөр хоногуудыг уйтгартайгаар өнгөрөөх аж. Тийм өдрүүдийн нэгэнд харгалзагч Санчирыг дуудан эргэлт ирсэнийг хэлэв. Чихэндээ итгэж ядан би мөн гэж үү? хэмээн өөдөөс нь харвал өнөөх харгалзагч түүний овог нэрийг хэлэн мөн биз дээ гэх нь тэр. Баярлах гайхах зэрэгцэн эргэлтийн өрөөнд орвол өөдөөс нь ээж нь нулимстай боловч инээмсэглэн харж байх нь тэр.
Ээжээ та мөн үү? ийнхүү асууж байхдаа тэсгэлгүй нулимс унагавал ээж нь ч мөн дагаад уйлчихав. Хэдэн минут хоёр биенээ тэврэн уйлсаар сая хоолойгоо засах чимээнээр хэн нэгэн байгааг харвал Нарантуяа мөн байлаа. Нараа чи бас ирсэн юмуу? Та хоёр яаж хэмээтэл Ханд Санчирын толгойг илбэн илбэн хайлан сууна.

Ишш миний хүү сайнуу? Ядарч байна уу. Ээж нь гарынхаа хоолыг хийж ирсэн өлсөж байгаа биз сайн идээд ав миний хүү. Санчир балмагдан доош харан сууж байснаа санаа алдан

Хүүгээ уучлаарай ээжээ. Хүү нь ч муу хүү юм даа

Одоо тийм юм яриад яахав. Ээж нь маргаашаас өмгөөлөгч хайж хүүгээ гэм буруугүйг нотлуулна. Миний хүү яагаад ч хүн алах хүн биш. Би хүүгээ хэнээс ч илүү мэднэ заавал учрыг нь олох болно

Хэрэггүй дээ ээжээ би ингэж ч явахдаа таарсан хүн. Би хариад яаж та хоёрын нүүрийг харах юм бэ?

Юу гэсэн үг юм би чадахгүй хүүгээ ийм газар ийм хувцастай байхыг харж би чадахгүй хэмээн дахин уйлахад Нарантуяа мөрөөр нь тэврээд

Ханд багшаа та тайван бай. Та ингэж хямарч болохгүй ш дээ

Нараа намайг орлож аав ээжтэй минь байгаад баярлалаа гэтэл Нарантуяа

Чи сайн биз дээ? Хэмээн Хандыг тайвшируулахын тулд аль болох яриаг өөр тийшээ эргүүлэхийг оролдов.

Би яахав ингээд байжил байна. Харин чи сайнуу? Монголоор минь юу байна даа? Чи хүнтэй суусан уу? Хэмээн ар араас нь асуувал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй чимээгүй болтол Ханд

Санчир минь манай Нарантуяа үнэхээр сайн эмэгтэй. Хүнтэй суусан байтлаа энэ хол намайг дагаж ирэх үү?

Нээрээ ч тийм дээ би гэнэт хараад сандраад балмагдаад байна гэснээ сая идэх юмруу дайрав. Ханд хөлс нь гарах хүүгийнхээ хөлсийг нэг арчин өөрийнхөө нулимсыг нэг арчин санаа алдан сууна. Хооллож дууссан хойно нь харгалзагч уулзалтын цаг дуусч байгааг хэлэхэд юмаа далд хийнгээ

Миний хүү жаахан хүлээж байгаарай ээж нь чамайг заавал эндээс гаргана. Тэгэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Харин чи минь ядарч болохгүй шүү. Яасан ч их тураав дээ хэмээн энгэртээ тэврэн нүүр нүдгүй үнсэж гарахад харгалзагч хаалга онгойлгон цаг дууссаныг хэлэв. Тэд явахаар бостол Санчир Нараа хэмээн сулхан дуудсанаа: Намайг уучлаарай би чамд өөр юу хэлэхэв дээ. Би чиний итгэлийг дааж чадаагүй тийм болохоор одоо өөрийгөө боддоо. Би чамд хайртай байсан. Гэвч би энд ирээд л чамайг мартан өөр хүүхэнтэй болсон. Тэрийг бодоод үзвэл би чамд хайртай байгаагүй зүгээр шохоорхол байсан юм байна уучлаарай хэмээн хэлээд цааш эргэн харгалзагчийг даган явлаа.    Нарантуяа сая Санчирыг хараад ямар их санасанаа ойлгов. Нарантуяа ч мөн адил өөр залууд сэтгэл татагдсан шүү дээ. Хол байгаа хоёр хэн хэн нь адилхан болхоор ялгаа юун. Ийм л үед тус болохгүй бол ингээд хаяад явж яасан ч болохгүй. Ингэж хүн чанаргүй зан гаргавал үхэхдээ ч амар нүд анихгүй өөрийгөө зүхсээр насыг барах болно хэмээн бодон явтал Ханд түүний тохойноос түшин

Чи зүгээр үү?

Зүгээрээ багшаа

Чамайг ойлгож байнаа. Хүүтэй минь анх үерхэдэг байхад муухай аашилж байсан багшийгаа уучлаарай

Зүгээрдээ багшаа таны оронд байсан хэнчиг тэгэх л байсан

Баярлалаа миний хүү ямар их турж царай алдаа вэ? Хэцүү нэртэд байгаа хүн энэнээс өөр ямарч байх юм билээ хэмээн шүүрс алдсанаа уйлчихав.

Одоо тийм юм яриад яахав багшаа харин хоёулаа сайн өмгөөлөгч олж учирыг нь олж тодруулъя

Тиймээ тэгье

Ингээд тэд явсаар байрлаж байгаа газраа ирцгээв. Ханд Нарантуяа хоёр хэнийг ч танихгүй огт мэдэхгүй газар газардацгаалаа. Нарантуяа хэлтэй тул тэд ямартаа ч өөрсдийн гэсэн байр олтлоо хэмээн нэгэн дэн буудалд буудаллав. Буудалласан газрынх нь ойр утасны газар байгаад хоёул баярлан орж утас авцгаалаа. Ингээд олон улсын карт мөн аван Эрдэнэд ярьж дугаараа өгөөд сая нэг хоёул хоолонд оров. Харин удалгүй Эрдэнэ ярин Энхээгийн найз хэмээн нэг залуу туслах болсоныг хэлсэний дараахан нэгэн залуу утсаар ярин байгаа газрыг нь хэлүүлэн очиж уулзаж билээ. Дэвид хэмээх тэр залуу тэр хоёрт үнэхээр их тус болж байлаа. Ханд хамгийн түрүүнд хүүтэйгээ уулзмаар байгаагаа хэлэхэд Дэвид утасдан цаг авав. Тэгээд болзсон өдөр нь болоход Санчирын хоригдож байгаа газар хүргэж өгөн тэднийг хүлээн гадаа нь сууж байлаа. Нүдэнд  нь нулимстай, ганьсарсан хоёр эмэгтэйг тэрээр өрөвдөн замдаа юу ч ярьсангүй. Энхээ түүнд бүх учир байдлаа нэгд нэгэнгүй хэлсэн болхоор асууж сонирхоод байх ч шаардлага байсангүй.

Дэвид маргааш нь ажилтай гадуур явж байтал Нарантуяа залган сайн өмгөөлөгч олох хэрэгтэй байгааг хэлэв. Дэвид хайсаар Совитски хэмээх өмгөөлөгчийг олон учир байдлаа товч танилцуултал ирж уулз хэмээсэн аж. Ингээд тэрийгээ Ханд Нарантуяа хоёрт хэлэн уулзахаар гурвуул явав. Дэвид Хандыг Англи хэл мэдэхгүйг нэгэнт мэдсэн болхоор Нарантуяатай ойр зуурын юм ярин явсанаа гэнэт

Хатагтай Нарантуяа би чамаас нэг юм асууж болох уу?

Тэг тэг

Чи манай Энхээгийн сүйт бүсгүй байж яагаад ингээд хамааралгүй хүний төлөө явж байгаа юм бэ?

Юу хэн сүйт бүсгүй гэж?

Энхээ л миний сүйт бүсгүй очино сайн туслаарай гээд байсан

Аан. Ханд багш минь Англи хэл мэддэггүй юм л даа

Багшаа тэгэхээр

Тиймээ Ханд багш миний багш би сургуульд нь багшилдаг юм

Аан тэгээд багш байхдаа яадаг юм хэмээгээд толиндоо хараад инээхэд Ханд

Юу гэж байна? Гэж хэрэгт дурлав Нарантуяа ч таны талаар асууж байна би таныг миний багш гэсэн чинь л инээгээд байна гэхэд Ханд даган инээмсэглэсэнээ чимээгүй болов. Дэвид үргэлжүүлэн

Манай Энхээ сайн залуу. Би маш их баярлаж явдаг юм

Чи хэзээнээс мэдэх вэ? Хэмээн сөргүүлэн асуувал Дэвид хугацаагаа бодож буй бололтой толгойгоо хөдөлгөн хэсэг чимээгүй байснаа

Бид эртнээс нэгнээ мэднэ. Анх энд оюутан болж манай ангид ирсэн юм. Би ч тэгэхэд их л ноомой нэгэн байлаа. Хүүхдүүд намайг илт элэг барихгүй ч намайг гэх хүн манай ангид байдаггүй байсан. Харин Энхээ л анх намайг харж надтай нөхөрлөсөн. Тэгж л бидний найзууд болох зам эхэлсэн дээ. Түүнээс хойш олон юман дээр өөрийнхөө хэн гэдгээ харуулж намайг мөн ч их өмөөрөн бүр зодолдож ч хүртэл байсан даа гээд дахиад л инээхэд Нарантуяа инээмсэглэхээс хэтэрсэнгүй.

Тэд сая нэг товлосон газраа ирэв бололтой хуучны бололтой хийцтэй байшинд орцгоов. Шат нь ойр ойрхон зайтай өндөр нь эртний барилга гэдгийг илтгэнэ. Дөрвөн давхарт гаран Дэвид түрүүлэн хаалга тогшин зөвшөөрөл аван ортол тэднийг биерхүү нүдээрээ инээсэн үс нь зулайнаасаа бууралтаж байгаа 40 гаран насны нэгэн эр инээмсэглэн угтаж авлаа.   

0 Сэтгэгдэлтэй: