Нарантуяа Энхээтэй ярьсан бүхнээ Эрдэнэд хэлэх аж. Тэрээр Энхээ түүнд сайн болсоныг ч мэдэж түүнээс айж байв. Ингэж болохгүй гэдгийг хамгаас илүү мэдэх болхоор энэ бүхнийг нэг тийш нь цэгцлэхээр шийдэн уулзахаар хүлээж байхдаа хэрхэхээ шийдэж ядан мухардалд орон сууна. Гэтэл утас нь дуугарахад ихэд цочин авбал Энхээ ярьж байлаа.
Нараа өнөөдөр би уулзаж амжихгүй нь уучлаарай. Надад хойшлуулашгүй чухал ажил гарчихлаа
Өө би уг нь чамтай ярих чухал юм байгаа юмсан
Маргааш болъё болох уу? Өнөөдөрийн хувьд надад хойшлуулашгүй ажил гарчихлаа баяртай хэмээгээд утсаа тасалчихав. Нарантуяа хариултаа олохгүй гацахдаа Эрдэнэ л түүнд туслана хэмээн шийдээд Эрдэнэд утасдан уулзмаар байгаагаа хэлтэл Эрдэнэ ихэд гайхан
Ямар нэг юм болоо юу Нараа
Харин тиймээ надад таньтай ярьж зөвлөх нэг хэрэг гараад
Тийм чухал юмуу?
Аанхан маргаашаас өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй болчихоод байна тэгэхгүй бол бүх зүйл дэндүү хол явчих гээд
Аан тэгвэл одоо манайд хүрээд ирдээ. Би харьж байна. Ингээд Нарантуяа Эрдэнийнхруу явав.
За тэгээд юу болов доо?
Эрдэнэ ахаа би бүр гайхаад мухардчихаад байна
Юунд тэрэв?
Энхээ надад сайн болчихож хэмээгээд доош харвал Эрдэнэ хөмсөгөө зангидаад
Харин чи? Хэмээн намуухан асуувал Нарантуяа чимээгүй сууж байсанаа уйлчихав. Юу гэхээ мэдэхгүй уйлсаар л. Эрдэнэ түүнд сальфетк өгөөд мөрийг нь зөөлөн алгадан
Чи бас сайн болчихож тиймээ?
Мэдэхгүй Эрдэнэ ах минь. Би уг нь тэгж болохгүй. Тийм байлаа ч гэсэн таньд хэлэхэд их эвгүй байна
Чи Санчирыг санаж байна уу?
Тиймээ маш их санаж байна. Гэвч надруу одоо болтол ярихгүй байгаад нь гомдох ч шиг
Битгий гомдоорой охин минь. Би сургийг нь гаргахаар хөөцөлдөж байгаа. Ямар ч сураг үгүй бид бас гайхаш тасраад л сууна. Чи хэмээтэл хаалганых нь хонх дуугарах дуулдав. Ханд очин хаалгаа тайлж өгтөл Энхээгийн Хандтай мэндлэн ерөнхийлөгч байгаа юу? Хэмээн асуух нь дуулдахад Нарантуяа, Эрдэнэ хоёр сандран Нарантуяа бушуухан босон цүнхээ аваад сандарсан харцаар Эрдэнийн өөдөөс харвал Эрдэнэ мөн сандран хэдэн тийшээ харан хаана оруулан нуухаа хайж гарав. Ханд нөгөө хоёрыг мэдэж байгаа болхоор аль болох цаг авах гэж Энхээд найр тавин гал тогооны өрөөндөө оруулан цай аягалан өмнө нь тавагтай идээгээ тавьлаа. Энхээ цайгаа уучихаад Эрдэнийн өрөөнд ортол Эрдэнэ уншиж байсан сонингоо доош болгон
Өө Энхээ за яасан орой явж байх юм ямар нэг юм болоо юу?
Харин тиймээ таныг гэртээ байгаа байх гээд шууд хүрээд ирлээ. Таньд хэлэх чухал мэдээ сонсоод
Санчираас уу? Хэмээн асууж байхдаа Эрдэнэ гар нь чичрэв бололтой сонин чийхран шажигнахад Энхээ
Харин тиймээ. Саяхан нөгөө найз минь яриад Санчирын сургийг гаргасан байна
Тиймүү за ашгүй тэгээд хүү минь сайн гэнэ үү?
Та одоо хэлэх үгийг дуулаад биеэ бариарай. Би бүр найзаасаа лавтай биз сайн тодруул гэхэд гарцаагүй хэмээн баталж байна
Тэгээд юу юм хэлээч дээ. Хүү минь амьд биз дээ гэхэд нь хоолой нь чичирч байгаа нь мэдэгдэв.
Амьдын хувьд амьд. Санчир ял авчихсан байна. Хар тамхи татсан үедээ хамт байсан залуугаа хутгалаад алчихсан гээд түүнд 20 жилийн ял өгсөнийг зурагтаар харан мэдлээ гэнээ
Юу!!! Хэмээн орилон босон ирсэнээ: Яахаараа хүн алсан гэж, бас юун хар тамхи. Энэ бүхэн эндүүрэл болсон байна
Тиймээ би ч бас таньтай адил бодож байна. Гэвч та одоо биеэ барин яахаа шийдээрэй ерөнхийлөгч өө. Би найздаа өөр ямар нэгэн юм дуулдвал заавал бүгдийг нь хэлээрэй гэчихсэн байгаа
Үгүй үгүй миний хүү яагаад ч тийм юм хийх хүүхэд биш. Энэ бүхэн яг эндүүрэл гарчихлаа. Нэг бол хүүг минь гүтгэчихэж
Тийм байгаасай гэж чин үнэнээсээ хүсэж байна гэтэл эмэгтэй хүний уулга алдах дуулдав. Эрдэнэ сандран Нарантуяагийн байгаа зүгт харвал Энхээ харин босон үүдэнд очоод доош сөхрөн суусан Хандын гараас өргөн босгов. Эрдэнэ мөн очин түшин орон дээр суулгаад гараараа сэвэн Хандаа хөгшөөн хэмээн дуудан байтал ашгүй Энхээ алчуур норгон авчиран толгой хүзүүг нь арчин хэд сэвтэл Ханд нулимстай нүдээ аажуухан нээн
Саяны миний сонссон бүгд худлаа биз дээ худлаа гээд надад хэлээд өгөөч хэмээн цурхиран уйлтал Энхээ Эрдэнийн өөдөөс асуусан харцаар харвал Эрдэнэ санаа алдаад
Миний хөгшин тайвшир. Энэ бүхэн бодит мэдээлэл биш. Би маргааш илүү сайн тодруулах болно. Тийм болохоор чи минь тайван бай хэмээн аргадав. Ханд тайвширч үл чадан
Муу совин татаад байна. Яах гэж хүүгээ би гадагшаа явуулав. Эндээ болоод л байсан хажуунаасаа хэрэггүй холдууллаа. Одоо ингээд үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэцүү ч юмаа хэмээн цээжээ нүдэн цурхиран уйлах нь өр эмтэрмээр аж. Эрдэнэ Энхээд хандан
За чи одоо явдаа маргааш уулзая
За тэгье дээ. Ханд эгч зүгээр биз дээ түргэн дуудах уу?
Зүгээр зүгээр ингэж байгаад нэг тайвширах байх хэмээгээд Энхээг гарган хаалгаа түгжив. Тэрээр Нарантуяаг нуусан шүүгээг онгойлговол Нарантуяа мөн уйлчихсан сөхрөн сууж байв.
Нарантуяа миний охин очиж Ханд багшийгаа тайвшируул. Нарантуяа юу ч хэлэлгүй сул урсах нулимсаа ч арчих сөхөөгүй Ханд багш дээр очин хүйтэн ус хийж өгөөд мөрөөр нь тэвэрвэл Ханд түүний мөрийг дэрлэн бүр ихээр уйлна. Гэтэл ч Нарантуяагийн утсанд дуудлага ирэхэд нь харвал Энхээ залгаж байв. Нарантуяа утсаа авсангүй. Гэтэл ч Эрдэнэ нэг эм барин хүрч ирээд
Хөгшөөн энэ эмийг уучих сайхан тайвширна. Би маргааш бүгдийг тодруулъя хэмээн өгвөл Ханд юу ч хэлэлгүй эмээ уугаад босон гуйвасхийн унтлагын өрөөрүүгээ сажиллаа.
Нарантуяа чамаас хүсэх нэг хүсэлт байна? Гэхэд Нарантуяа түүний өөдөөс харвал Эрдэнэ үргэлжлүүлэн: Чи миний хүүд одоо болтол хайртай чинь хэвээрээ бол хүүгийн минь араас Англи яв. Бүх зардалыг чинь би даая. Очоод үнэхээр хоригдсон бол эргэж тойрч бидэнд хэл бол тэгэх үү хэмээн царайчлан харвал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй чимээгүй сууж байсанаа
Яг одоо би таньд шууд хэлж мэдэхгүй байна. Би ч гэсэн их цочирдоод юугаа ч мэдэхгүй болчихлоо
Би чамайг албадахгүй. Тэгэхдээ чамайг хүүгийн минь төлөө зөвшөөрнө гэж итгэж байна
Мэдэхгүй үнэхээр мэдэхгүй байна Эрдэнэ ах минь. Би одоо явъя даа баяртай
Баяртай би такси дуудаад өгье түр хүлээж байгаарай гээд утсаа гаргатал Нарантуяа
Зүгээрээ Эрдэнэ ахаа баяртай
Тэгвэл ядаж энэ таксины мөнгө хэмээн түүнд түрүүвчээ уудлан мөнгө гаргаж өгөх хооронд аль хэдийн ард нь хаалганых нь дуу дэндүү гэмээр гунигтай хаагдах дуулдав.
Мөнхбат гэртээ байтал түүний утсанд дуудлага ирэв.
Сайн байна уу Шин овогтоо?
Цаад нохой чинь бодлоо өөрчлөх шинж байна уу?
Харин үгүй л юм шиг байна. Тэгэхдээ би заавал хийх хэрэгтэй хэмээн сайн хэлж ятгасан байгаа л даа
Аан тийм үү? Сая надад мэдээ ирсэн. Эрдэнийн хүү Англид шоронд 20 жилийн ял авсан гэнэ. Тийм болхоор Эрдэнийг одоо үхсэн амьдын хооронд болго. Чи нэгэнт итгэлийг нь авсан болохоор үхсэн амьдын хооронд үлдээж түүний ажлыг хий
Тиймүү яаж яваад хоригдчихдог байнаа
Энэ чамд ямарч хүртээлгүй. Миний гар урт гэдгийг мартаагүй биз. Эрдэнэ өөрөө л энэ бүхнийг эхэлсэн. Одоо харин боломж гарч ирлээ
Тийм шиг байна. За би хэрхэхээ сайн бодож байгаад таньд хэлье
Бодоод хугацаа алдаад байх юм байхгүй шүү. Хурдан тусмаа сайн
Ойлголоо
Маш хурдан. Би чамайг өдий болтол зөндөө л харлаа. Энэ удаа урмыг минь хугалахгүй гэж найдаж байна
Тиймээ би чадахаараа гүйцэлдүүлэх болно гээд хэлж дуусав уу үгүй юу утас нь тасрав бололтой дийд дийд хэмээхи дуу хангинав. Мөнхбат толгойгоо барин: Шин овогтоо чи ч аргагүй урт гартай юм даа. Чиний буянаар миний ч бас зам нээгдэж байгаа минь энэ биш байгаа хэмээн баясан бодсоноо цаас бал аван юуг ч юм бичиж эхлэв.
Сайн байна уу Шин овогтоо?
Цаад нохой чинь бодлоо өөрчлөх шинж байна уу?
Харин үгүй л юм шиг байна. Тэгэхдээ би заавал хийх хэрэгтэй хэмээн сайн хэлж ятгасан байгаа л даа
Аан тийм үү? Сая надад мэдээ ирсэн. Эрдэнийн хүү Англид шоронд 20 жилийн ял авсан гэнэ. Тийм болхоор Эрдэнийг одоо үхсэн амьдын хооронд болго. Чи нэгэнт итгэлийг нь авсан болохоор үхсэн амьдын хооронд үлдээж түүний ажлыг хий
Тиймүү яаж яваад хоригдчихдог байнаа
Энэ чамд ямарч хүртээлгүй. Миний гар урт гэдгийг мартаагүй биз. Эрдэнэ өөрөө л энэ бүхнийг эхэлсэн. Одоо харин боломж гарч ирлээ
Тийм шиг байна. За би хэрхэхээ сайн бодож байгаад таньд хэлье
Бодоод хугацаа алдаад байх юм байхгүй шүү. Хурдан тусмаа сайн
Ойлголоо
Маш хурдан. Би чамайг өдий болтол зөндөө л харлаа. Энэ удаа урмыг минь хугалахгүй гэж найдаж байна
Тиймээ би чадахаараа гүйцэлдүүлэх болно гээд хэлж дуусав уу үгүй юу утас нь тасрав бололтой дийд дийд хэмээхи дуу хангинав. Мөнхбат толгойгоо барин: Шин овогтоо чи ч аргагүй урт гартай юм даа. Чиний буянаар миний ч бас зам нээгдэж байгаа минь энэ биш байгаа хэмээн баясан бодсоноо цаас бал аван юуг ч юм бичиж эхлэв.
0 Сэтгэгдэлтэй: