Нарантуяа Эрдэнийнхээс гараад яаралгүй алхан явна. Саяны бүх сонссон зүйл дээрээс нь нэмээд Эрдэнийн хэлсэн үгийг бодон сул асгах нулимсаа ч арчих сөхөөгүй алхална. Нэг л мэдэхэд автобусны буудал дээр хүрээд ирсэн байлаа. Унаа нэгэнт зогссон бололтой хөдөлгөөн татарсаныг ч анзаарсангүй. Төв замруу гаран унааны ая бодохоос хэмээн шивнээд цааш алхав. “ Би яах ёстой юм болоо. Намайг яалаа гэж ингэж шийтгэж байгаа юм Санчираа чи. Чи уг нь муу хүн биш шүү дээ. Тэгээд яагаад юун дээр алдчихав даа. Чимээ сураггүй болчихоор чинь би гомдож байсан ч сүүлдээ бодолтойгоо эвлэрэн чамайг тавьж явуулахаар шийдчихсэн байхад өнөөдрийн дуулсан юм юу вэ. Эрдэнэ ах намайг л гэж байхад би нүүр бууруулаад хаяад хувиа бодоод явах гэж үү? Тэгэхгүй гээд Энхээ намайг мэдэхгүй. Хэрэв би Санчирын араас явбал Энхээг тэр чигтээ алдана харин Энхээг дагавал Ханд багш, Эрдэнэ ах хоёрын сэтгэлийг алдана. Надад өнөөдөр хэн нь чухал юм бэ? Тиймээ би Санчирт хайртай байсан одоо ч мартаагүй бодож, хайрлаж, санаж явдаг. Тэгэхдээ л би эгч шүү дээ. Шавийнхаа төлөө явах нь багш хүний үүрэг биш гэж үү? үнэхээр мэдэхгүй байна. Би яах ёстой юм бэ? ” хэмээн бодолд дарагдан явтал утсанд нь дуудлага дахиад л ирэв. Тэрээр хэн ярьж байгааг нь мэдэж байгаа болохоор сулхан дуугаар
Байна уу? Гэвэл Энхээ баярлан
Ашгүй дээ ингэж нэг утсаа авах гэж. Чи хаана байгаа юм бэ? Би танай гадаа байна цонх чинь харанхуй
Би харьж байна яасан? Хэмээн сөргүүлэн асуувал Энхээ цаанаас нь
Яг хаана байгаа юм найз нь очоод авъя цаг орой болсон байна. Нарантуяа нэг байгаа газраа хэлэх гэснээ гадарлачих юм шиг санагдахад би такси барьчихсан явж байна. Тэгээд ч өнөөдөр их ядарлаа хоёулаа маргааш уулзая
Би чамайг урд нь зөндөө хүлээлгэж байсан одоо миний ээлж болсон байхаа хурдан ирээрэй хүлээж байя хэмээгээд утсаа тасалчихав. Нарантуяа нэгэнтээ санаа алдаад дахиад алхвал хэдий болтол хаа хүртэл ч алхах юм хэмээн санан утсаа гарган дуудлага өгвөл аз болж ойрхон такси явж байгаа таарав. Байрныхаа гадаа ирээд мөнгөө тоолж өгөхөөр гэрлийг нь асаалган хэтэвчээ гаргаж иртэл хаалга нь онгойход цочсондоо орилон таксины жолооч байнга бэлэн явдаг бололтой суудал доороосоо алх барин Нарантуяагийн гараас таттал Энхээ хэрэг бишдэж байгааг ойлгон
Ахаа уучлаарай би найз залуу нь байгаа юм. Хайраа цочоосонд уучлаарай хэмээвэл жолооч Нарантуяагийн өөдөөс үнэн биз гэсэн байртай харвал Нарантуяа инээмсэглээд
Мангар чинь ингээд байхдаа яадаг юм. Гэнэт хаалга онгойлгохоор хичнээн цочивоо. Ахаа санаа зоволтгүй миний...гээд гацчихав. Үнэндээ Нарантуяад найз залуу гэж амнаас нь багтаж гарсангүй. Жолооч сая тайвширав бололтой алхаа тавин мөнгөө тоолж аваад тэндээс хөдлөв. Нарантуяа юу ч хэлэлгүй орцруугаа алхтал Энхээ түүний араас даган хэсэг явж байсанаа тэсгэлгүй
Нараа миний найз яасан бэ?
Би зүгээрээ жаахан ядраад
Чамайг хэн уйлуулсан юм. Нөгөө гадаадад байдаг найз залуу чинь тэндээ хүнтэй болсон одоо болъё гэж байна уу?
Үгүй дээ. Харин...харин хэмээснээ хэлэх үү болих уу гэж бодон байтал Энхээ тэсгэл алдан
Харин юу гэж вэ? Наашаа ирчихсэн байна уу
Намайг хүрээд ир гэнээ хэмээн сулхан дуугарав. Нарантуяаг хөтөлж байсан Энхээгийн гар сулран суларсаар гараа аваад халааснаасаа тамхи гарган асаагаад
Чи тэгээд явах уу?
Харин тэрийг л бодоод байна
Та хоёр үнэхээр бие биедээ хайртай юу?
Тиймээ хайртай байсан
Байсан гэдэг чинь одоо тэгэхээр урдынх шигээ биш гэсэн үгүү тэ? Хэмээн шамдан асуувал Нарантуяа нэгэнт тэвчээр нь алдрав бололтой
Мэдэхгүй тийм ч байж магад. Чи надад итгэдэг үү? хэмээн сөргүүлэн асуувал Энхээ дахин түүний гараас атгаад
Нарантуяа үнэнийг хэлэхэд би чамд итгэх нь байтугай хайртай болчихсон. Магадгүй хайрлах хугацаа болоогүй ч байж мэднэ. Тэгэхдээ л би чамайг анх хараад л хайртай болчихсон
Энхээ надад яг одоо тоглоом хийх тэнхэл алга
Би чамаар огтхон ч тоглоогүй. Харин чи надад итгэдэг үү? хэмээн шийдмэг гэгч нь асуувал Нарантуяа бас л хариулсангүй.
Чи надаас асуухад би бүгдийг нь хариулдаг. Харин би чамаас чиний тухай асуухад чи дандаа булзааруулаад өнгөрөх юм
Цаг нь болохоор бүгдийг нь мэднээ чи. Харин тэр үедээ надад битгий уурлаарай гуйж байна
Амлаж байна би уурлахгүй юу ч байсан уурлахгүй
Энхээ би үнэндээ яахаа мэдэхээ байчихаад байна. Би найз залуудаа хайртай маш ихээр санадаг гэтэл чи гараад ирсэн. Надад өнөөдрийн хувьд сонголт хийхэд үнэхээр хэцүү байна гээд уртаар санаа алдвал Энхээ түүний мөрөөр нь тэврэн энгэртээ тэврээд
Нараа миний хайр явчихаад ирдээ. Очиж нүүр нүүрээ харж байгаад бүх үнэнээ хэлчихээд ир. Би чамайгаа хүлээгээд ажлаа хийгээд байж байя. Тэгэхгүй бол хожимоо харамсал төрөх ч юм билүү
Хэрэв би уулзаад бодол өөрчлөгдөөд тэнд нь хамт байхаар болчихвол яах вэ?
Чи ирнээ заавал ирнэ би мэдэж байна
За би орлоо. Өнөөдөр их ч ядарлаа бодох зүйл ч их байна
Тэгдээ сайхан амраарай. Нээрээ шүү Нараа БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээгээд уруул дээр нь үнсээд гүйгээд явчихав. Нарантуяа гэртээ ороод хаалгаа налан газар суугаад уйлж гарав.
Энхээ хайсаар байгаад хүнээр дамжуулан Хятад хэл мэдэх хүнийг олж уулзан олсон факсаа уншуулав. Бүгдийг уншиж дуусахаар нь түүнд баярласанаа хэлэн таван ширхэг хорин мянгатын дэвсгэрт гаргаж өгөөд дараа хэрэг болбол дахин уулзана. Харин энэ талаар хэзээ ч хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад тэндээс гарав. Шин овогтод надаас гадна даргын итгэлт хүн гэгдэх Мөнхбат байдаг юм байна. Ингэхэд би ер нь хаашаа хараад алхаад байна даа. Хэдий надад эдийн засгийн хувьд тусламж үзүүлсэн ч хэдэн халтар төгрөгнөөс болж Монгол хүнээсээ урвах юм гэж үү. Монгол хүнээсээ урваж байгаа хүн эх орноосоо урвасанаас ялгаа юун. Ерөнхийлөгчид энэ талаар яаж хэлэх вэ? Яг одоо хүү нь шоронд орчихсон хэцүү байгаа дээр нь би энэ бүхнийг хэлбэл тэр хүн мөн их шоконд орно доо. Ганц хүүгээс нь өөр хүн байхгүй тийм болхоор харж хандаж байгаарай гэж намайг Англид байхад ах хүний сэтгэлээр захиж байсан шүү дээ. Гэтэл би яалаа Шин овогт гэгчийн үгэнд ороод новш гэж би ч ёстой новш юм даа. Яаж толгой минь эргэхээр ингээд өдий болтол явчихсан байнаа. Магад Санчирыг Шин овогт ч гар хөлөөрөө шоронд хийлгэсэнийг үгүйсгэхгүй. Тэр Кэтийд их учир байна даа. Анх намайг очоод хэцүү байхад Шин овогт л мөн зохион байгуулж Кэтийг надтай танилцуулан туслуулсан байх. Энэ ер нь юу болоод байнаа. Аалзны шүлсийг уг үндсээр нь шатаахгүй л бол хэзээ ч устахгүй хэдэн тийшээ салаалаад хэлхэлддэг бишүү. Зорилго нь юу юм бол? Юу байж болох вэ? Эцсийн эцэст хэн нь хэн бэ? Шин овогтод аятайхан байж үндсэн зорилгыг нь мэдээд авчих юмсан. Тэгэхийн тулд Мөнхбаттай худлаа дотно найзууд болох хэрэгтэй юм байна. Мэдээж миний үг үйлдэл бүрийг тэр муу новш Шин овогтод илтгэх болно. Тэр бүхэнд нь бүдэрч л болохгүй юм шүү. Хэрэв нэг л бүдэрвэл Шин овогт намайг ч бас яаж ч мэднэ. Эрдэнэ ерөнхийлөгч уг нь их хашир ухаантай хүн юмсан. Далдуур ийм хэлхээ үүсээд байгааг мэдэж байгаа болоод худлаа зориуд Мөнхбатыг өөд нь татаад байна уу? Эс бол үнэхээр мэдэхгүй итгээд байна уу? Энэ бүх учгийг олоод авчих юмсан. Тэр өдөр ямар азаар би Мөнхбатын өрөөнд орж базаад хаясан цаасыг нь сониучирхаж үзсэн юм. Аз ч юмуу гай ч юмуу энэ утсыг хөвөх тайлах учиг нь би боллоо...хэмээн толгойгоо гашилгана.
Эрдэнэ ойрын үед болоод байгаа хувийн асуудлууддаа санаа зовон Нарантуяаг хурдан хариугаа хэлээсэй хэмээн хоног тоолон хүлээн сууна. Гурав дах хоног дээрээ өөрөө залгахаар шийдэн байтал Нарантуяа залгав. Эрдэнэ мэндийн зөрүүгүй
Шийдвэрээ гаргасан уу? Хэмээн асуувал Нарантуяа
Тиймээ Эрдэнэ ахаа би бэлтгэлээ базааж байна. Таниас хүсэх нэг хүсэлт намайг найдвартай Англи гаргаад өгөөч
Тэгэлгүй яахав баярлалаа охин минь. Би бүхнийг зохицуулчихаад чамруу яръя чи хувийн бэлтгэлээ сайн базааж байгаарай. Очоод байрлах газрыг ч зохицуулах болхоор санаа зоволтгүй баярлалаа хэмээн дахин дахин хэлээд сая утсаа таслан уртаар амьсгаа аван түшлэгээ наллаа.
0 Сэтгэгдэлтэй: