Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /20-р хэсэг/


Эрдэнэ юу ч хэлэлгүй духаараа харан өмнөхөө ширтэн бодолд дарагдан сууна. Мөнхбат хэсэг харзнаж байгаад

Ерөнхийлөгчөө би юу гэж хариу бичих вэ? Эрдэнэ харин чимээгүй суун нүдээ анин арын түшлэгээ налан хуруугаараа өмнөх ширээгээ тогшин байсанаа Мөнхбатыг хоолойгоо засахад сая  бодож дуусав бололтой шийдмэг гэгч нь биеэ цэхлэн суугаад

Миний хэлэх үгийг бичээд тэр чигт нь явуул. “Би саналыг уншиж танилцан бодсоны эцэст дараахи шийдвэрийг гаргаж байна. Манай Сан-Эр групп танай корпарацитай хамтран ажиллахаас татгалзаж байна.”

Ерөнхийлөгчөө та яаж байгаа юм бэ? Ингэж болохгүй ш дээ хэмээн Мөнхбат сандран асуувал Эрдэнэ харин өөдөөс нь инээмсэглээд

Яагаад болохгүй гэж?

Энэ чинь яригдчихсан ажил. Хоёр улсын харилцан итгэлцэл гээд хэмээтэл Эрдэнэ яриаг нь таслаад

Бид хамтран ажиллахыг хүссэн боловч Хятадын тал биднийг дэндүү бага бодож байна. Эцсийн эцэст би эх орондоо байна. Би энэ л нутагтаа хэрэгтэй зүйл хийхийг хүссэн болохоос захын нэг данжаадын аманд ороод явмааргүй байна. Угаасаа хэзээ ч тэгж явахгүй

Тэгэхдээ та сайн бодоод үзвэл яасан юм ерөнхийлөгчөө. Арай өөр талаас нь бичвэл магад тэд нааштай хандаж үнийн саналаа бууруулж болох юм

Би нэг үгээ олон дахин давтах дургүй Мөнхбатаа. Чиний ингэээд улайраад сандраад байгаа чинь надад харин ч их сэжигтэй санагдаад явчихлаа хэмээгээд духаараа харвал Мөнхбат хэрэг бишдэж байгааг мэдэн хөлсөө арчаад

Үгүй үгүй би юунд ч улайраагүй. Би ч бас таньтай адил Монгол улсдаа хэрэгтэй нэг ч гэсэн юм хийчих юмсан. Тэгээд түүнд нь гар бие оролцчих юмсан гээд л хэмээвэл Эрдэнэ ёжтой нь аргагүй инээгээд

Ойлгож байнаа. Энэ ажлыг хийхээ больчихвол чи эргээд бусадтай адилхан болох учраас. Чи өмнөх ажилаа л сайн хийж бай. Удахгүй чамд бүр ч их ажил гарч ирнэ. Шууд хэлэхэд манайх Америкт салбараа нээх гэж байгааг чи мэднэ. Тэнд ажилуулах итгэлтэй хүмүүсээ би шигшиж бэлдэж байгаа

Тийм л дээ. Тэгэхдээ ерөнхийлөгчөө би эндээс Монголоос явмааргүй байна. Эндээ би өөрийн хөлс хүчийг гаргамаар байна

За бодож үзье. Одоо яваад наад факсаа дамжуулчих. Тэгээд ямар хариу ирэх нь вэ харъя хэмээгээд ширээн дээр нь байх “ Хог дахин боловсруулах үйлдвэрийн төсөл ” гэсэн гарчигтай хавтас гарган унших нь дахин өөр ярих юмгүй гэх мэт.
 
Санчир өрөөндөө ганцаараа л байв. Ирсэнээ бодвол овоо бусад хоригдлуудтай танилцан өдрийг хурдан өнгөрөөдөг болов. Өглөө 6 цагт харгалзагч тод гэрэл асаан шүгэлээ дуугаргахад бүгд сэрцгээнэ. Босоод гар нүүрээ угаачихаад өрөөгөө цэвэрлэсэний дараа зааландаа цуглан өглөөний цайгаа авахаар дугаарлаж зогсох аж. Тэгээд өдрийн хоол болтол дуртай юмаа хийн зурагт үзэх нь үзэж, хөзөр тоглох нь тоглож, ном унших нь уншин байсаар өдрийн хоолоо идэцгээгээд өрөөнд нь бүгдийг нь цоожлон унтуулна. Унтлагын дараа тогтсон цагт мөн хаалга онгойн зааландаа гарцгаан өглөөний хийж байсанаа үргэлжлүүлнэ. Тэгтэл ч оройны хоолны цаг болж мөн хооллож дуусаад 21 цаг хүртэл дуртай зүйлсээ хийж байгаад өрөөндөө орцгооно. Өдөр бүр нэгэн хэвийн энэ байдал угаасаа сураагүй, үзээ ч үгүй Санчирт там шиг байж ядуулна. Нэг өдөр Санчир өдрийн хоолоо идэж байтал тэдний ширээнд суух тэдэн дундаа л ахмад Даниэл гэх хүн Санчираас Монгол улсын тухай асууж гарав.

Монгол улс гэж хаана байдаг юм?

Хоёр их гүрний дунд байдаг. Орос улс гэж мэдэх үү?

За

Хятад улс гэж мэдэх үү?

Мэдэлгүй яадаг юм

Тэр хоёр улсын дунд нь байдаг юм даа

Аан танайх тэгвэл Ази уу, Европ уу?

Ази

Аан чи уншиж бичиж чадах уу?

Юу яриад байгаа юм чадалгүй яадаг юм. Манай Монголд уншиж бичиж чадахгүй хүн нэг ч байхгүй

Тийм үү? Та нар юу иддэг вэ?

Ха ха ха хүн л юм чинь хүний иддэг бүх л юмыг иднэ

Танайд хамгийн их иддэг хүнс юу вэ?

Мах

Махаа юуны мах идэх вэ? Сармагчингийн мах иддэг үү

За балайраад бай. Тэрийг чинь Хятадууд л иддэг юм байгаа биз. Монголчууд бол мал иддэг юм. Монгол махаа ямар их санаж байнаа

Тиймүү чи ямар малны маханд дуртай вэ? Хэмээн асуухад Санчир тэсгэлгүй нулимсаа гартал инээд алдсанаа тогломоор санагдаад

Би бүх малын маханд дуртай. Тэр тусмаа хонины хошного ямар гоё амттай гэж бодно гэхэд хажууд нь сууж байсан нь огиход Санчир манай аав бол адууны маханд дуртай

Паах заваан юм бэ. Тэгээд малын бүх юмыг иддэг хэрэг үү?

Тэгэлгүй яахав хаях юм нэг ч байдаггүй хонины толгой ч бас янзтай амттай шүү гэхэд хажууд нь сууж байсан залуу огьсоноо босоод явчихав. Гэтэл Даниэл ч мөн ярвайн дахин юм асуусангүй. Санчир ойрдоо ингэж үнэн голоосоо инээгүйгээрээ инээн бүр ч цаашлуулмаар санагдан тарваганы тухай, айрагны тухай гээд өөрийн мэдэх хэрээрээ ярьж өгтөл Даниэл гэнэт

Тэгвэл та нар юунд амьдардаг вэ? Гэх нь тэр Санчир уурлан

Та нар шиг байшинд амьдардаг. Чи намайг нэг эрт дээр үеийн хүн хүрээд ирчихсэн, манай Монгол улс нийгэм хөгжилөөс тасарчихсан харанхуй бүдүүлэг улс шиг л юм бодоод байх юм. Тийм биш мэдээ та нар хаана унтаж, юу өмсөж, юу идэж ууж байна бид яг адилхан хэмээгээд босон явав. Саяхан л шоолон нулимсаа гартал инээж байсан тэрээр одоо бол уур нь хүрэн тэдэнтэй хамт байж юм ярихаас ч дургүй нь хүрэн харгалзагчид хэлэн өрөөндөө орон уншиж буй номоо дэлгэн хэвтлээ.
 
Мөнхбат өрөөндөө орон Шин овогтод Эрдэнийн үгийг яаж хэлэхээ мэдэхгүй байсанаа Шин овогт өөрөөс нь факс ирэхийг хүлээж байгааг санан нэгэнтээ санаа алдсанаа Эрдэнийн бичсэнийг тэр чигт нь явуулав.

Шин овогт өрөөндөө нааш цааш холхин: Муу нохой юу юу гэнээ. Үнээ буулга гэнэ шүү. Түй энэ Мөнхбат юу хийсэн хүн бэ. Биднийг тэр нохойд итгэл төрүүлэхээр танилцуулаагүй юм болов уу? Ямартаа ч одоо ирэх үгийг нь харъя. Ямар удаж байнаа нэгэнт шийдвэрээ гаргачихсан бол ингэж удмааргүй юм. Уг нь овоо их юм зулгааж Эрдэнэ нохойг нилээн шавхаж байгаад буулгаж авах төсөл юмсан хэмээн бодон байтал факс ирж байгаа дуулдахад бушуухан очин аван уншаад хуудас цаасанд хамаг уураа гаргах гэсэн мэт базан газар шидээд муу нохойн гөлөг чи ч эзнийхээ хондлойг хазлаа даа хэмээн хараагаад сандал дээрээ хамаг тамир нь алдарсан аятай лагхийн суун гартаа байнга эргүүлдэг шоогоо хурдан хурдан эргүүлэн тамхи асаах гэтэл гар нь салгалан байсанд босон хундаг виски аяглан нэг амьсгаагаар уугаад тамхиа асаан буйдан дээрээ арагш налан тайвширахаар суулаа.

0 Сэтгэгдэлтэй: