Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /13-р хэсэг/


Эрдэнэ Энхээгийн талаархи бүртгэлийг асуухаар цагдаагийн хошууч найзруугаа залган Энхээгийн овог нэр гэрчилгээний дугаарыг өгөөд өрөөндөө хүлээж сууна. Чи яагаад гэнэт хүрээд ирэв. Тэгээд яагаад заавал манайд ажилд орох гээд зүтгээд байна? Манай групп том болохоор удаан ажиллана найдвартай гэж бодож байна уу? Эсэн бөгөөс өөр бодлоготой байна уу? За аль нь чиг байлаа гэсэн сайн шалгаж байж чамайг өөрийн итгэлт хүнээ болгоно доо. Юун төлөө чамаас илүү оймс илээлээ хэмээн бодон суутал төд удалгүй найз нь утасдан ямарч асуудалгүй хэмээв. Эрдэнэ түүнд талархалаа илэрхийлээд Энхээг хэрхэн сорих тухайгаа бодож эхлэв.

Энхээ Эрдэнийн итгэлийг авахын тулд бүх л ажилаа анхааралтай нарийн судлан мэдэж авах анхан шатны мэдлэгийг дор нь сураадахав. Тэрээр харих замдаа Англи улсруу Санчирыг захиж үлдээсэн залууруу залгав. Нилээн хэд дуудуулж байж сая нэг нойрмог дуутай юм утсаа авлаа.

За сайнуу Энхээ байна унтаж байгаа юмуу?

Харин тиймээ чи ямар эрт залгадаг юм бэ?

Харин яаралтай ярих хэрэг гараад уучлаарай. Миний захьсан залуу юу болж байна?

Тэр ерөөсөө сургуульдаа ирэхээ байсан. Байгаа газрыг нь би хайгаад олохгүй байна. Өдөрт түүнийг л хайдаг ажилтай болоод байна даа

Чи танил талуудаа ашиглав уу?

Тэгэлгүй яахав. Хүнд гарын найзууддаа ч хэлсэн ямарч чимээ байхгүй яг л усанд хаясан чулуу шиг алга болчихоод олдохгүй байна тэр залуу чинь

За за чи чаднаа. Цаадхыгаа үхсэн амьд аль нь боловчиг заавал олж зургийг нь аваарай. Би аавынх нь мэдэлд ажилд орсон. Нээрээ мартсанаас хэрэв чамайг сайн ажиллах юм бол бас шагнана гэсэн шүү

Нээрээ гэж үү? Тэгвэл надад бас шан харамж ирэх нь ээ

Тиймээ тэгэхээр сайн ажилаарай. Би ажилд орох гээд уулзаж байхад чи яг хэлсэнээр залгаад тэгээд би баранд найз хүүхэнтэйгээ явж байна гээд худлаа ярьчихсан. Тийм болохоор дараагийн удаа надаас заавал зураг нэхнэ. Их хөгшин бурхи байгаа юм. Чи харин хэлсэн цагаасаа хойно ярьсан шүү. Хэрэв тэрнээс эрт бид уулзаж амжсан байсан бол бүх төлөвлөгөө нурах байлаа. Дараагийн удаа ингэж болохгүй мэдээ

Ойлголоо ойлголоо одоо болов уу би унтмаар байна

Болсоон баяртай гээд утсаа таслаад: Бүтэлгүй ч хамтрагч болдоо гэсээр алхаж байтал чанх урд нь нэгэн бүсгүй толгойгоо унжуулан бодолд дарагдан алхах харагдана. Энхээ түүнийг зэрвэсхэн харчихаад нэг ч их анзаарсангүй байтал хаанаас ч юм хоёр согтуу залуу гарч ирэн бүсгүйг хоргоож эхлэх нь тэр. Бүсгүй ч тэднээс айж буй бололтой цүнхээ элгэндээ тас тэврэн тойрон гарах гэтэл өнөөх хоёр явуулах шинжгүй ээрнэ. Энхээ олон ч юм бодолгүй том том алхан тэдэн дээр ирээд

Амрыг эрье юу болж байгаа чинь энэ вэ? Хэмээн чангахан дуугаран асуухад өнөөх хоёр ч цагдаа байна хэмээн айгаад бушуухан гуйвлан холдоцгоов. Бүсгүй сая сэхээ аван

Таньд их баярлалаа би ч ингээд өнгөрлөө л гэж бодлоо

Зүгээр дээ энэ орой ганцаараа юу хийж яваа юм болгоомжтой явахгүй хэмээгээд харвал нүдэнд дулаахан өөрийнх нь үеийн бололтой эмэгтэй байв.

Харин ажилтай байгаад оройтчихлоо

Би таныг дөхүүлээд өгье дахиад иймэрхүү хүмүүс тааралдахгүй гэх баталгаа байхгүй

Төвөг удаж байгаад уучлаарай

Юундаа төвөг удах билээ. Ингээд хажуудаа зэрэгцэн алхан хэсэг чимээгүй явсанаа

Залуу улс байж ингээд явах чинь тэнэг юмаа хоёулаа танилцая Энхээ саяхан Монголд ирсэн

Нарантуяа хаанаас ирсэн гэж. Монгол өөр болж уу?

Англиас ирсэн. Тиймээ Монгол маань танигдахын аргагүй болж. Би ч бараг төөрөөд л байна даа гээд инээхэд Нарантуяа Англиас гэхийг сонсоод Санчирыг асуух гэснээ юу ч гэж бодох юм хэмээгээд даган инээмсэглээд өнгөрөв.

Ийм сайхан бүсгүй орой үдшийн цагаар ганцаараа явж болохгүй ш дээ. Нөхөр чинь тосч авдаггүй юмуу?

Нөхөр байхгүй л дээ

Тэгвэл найз залуу чинь. Гэртээ өөрийнхөө амрыг хараад сууж байгаа хүн худлаа хайртай гэж мянга орилоод яахав дээ ийм л үед хань болж туслах ёстой биз дээ

Найз залуу маань гадаадад байдаг юмаа

Аан тэгвэл ч өөр хэрэг хэрэггүй баахан юм ярьсанд уучлаарай. Байнга уучлаарай гээд байхаар битгий буруугаар ойлгоороо ингээд сурчихаж хэмээгээд инээхэд Нарантуяа ч мөн инээгээд

Зүгээрдээ харин ч соёлтой сайхан байна. За манайд хүрээд ирлээ. Чамд их баярлалаа

Баярласан бол утасныхаа дугаарыг өгчих. Даварч байгаа юм биш шүү. Яахав адал явдалтай танилцсан бүсгүй маань таалагдаад бүр сайн найзууд болмоор санагдаад одоо чинь 21-р зуун биз дээ?
Чи ч их шударга юмаа. Тиймээ бид 21-р зууны залуус гээд дугаараа өгөөд баяртай баярлалаа гэсээр гэртээ орлоо.

0 Сэтгэгдэлтэй: