Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /12-р хэсэг/


СОРИЛТ

Эрдэнэ өрөөнөөсөө Энхээрүү залгатал утас нь холбогдохгүй байв. Дахин дахин залгасан ч холбогдсонгүй. Хэлээд байсан найзынх нь утсыг авч амжаагүйдээ уур нь хүрэн гарах ажилтай байсан тул өрөөнөөсөө гарав. Өдрийн хоолонд орж чухал яриагаа тохирон салбараа Америкийн нэгдсэн улсад хийхээр тохиролцон зайлашгүй хэл сурахаас өөр аргагүй болон ганцаарчилсан хичээл заалгахаар шийдэн өрөөндөө ирвэл нарийн бичиг нь

Ерөнхийлөгчөө таньтай уулзахаар нэг залуу өглөөнөөс хойш хүлээж байгаад хоол идчихээд ирье гарахаар бол энэ утасруу яриарай гээд саяхан гарсан

Хэн гэж ямар залуу байна?

Мэдэхгүй би ер харж байгаагүй юм билээ. Зөвхөн таньтай уулзаж ярилцана гэсэн

 Зөвхөн надтай гэсэн гэнээ хэмээсээр өгсөн утсыг нь аваад өрөөндөө оров. Өрөөндөө ороод залгах гэснээ хүлээхээр шийдэн залгасангүй. Гэтэл ч цаг гарангийн дараа орж болох уу? Хэмээн хаалгийг нь тогшин орж ирсэн залууг хараад

Хүүе Энхээ энэ чинь чи юу, За сайн явж ирэв үү?

Тиймээ Эрдэнэ ахаа сайн явж ирлээ. Та сайн сууж байв уу?

Сайн сайн зөвхөн надтай уулзана хэмээн хүлээж байсан залуу чи байх нь ээ. Алив ийшээ суу хэмээгээд хонхоо даран нарийн бичигтээ цай захиалаад ширээнийхээ эсрэг талд байх буйдан тийш заав.

Хэзээ ирэв хэл чимээ ч үгүй гэнэт ороод ирэх чинь

Харин тиймээ яаралтай наашаа явах болчихоод ярьж амжсангүй. Та ч эндээ од юмаа

Од байхдаа яахав дээ тосоороо гоож хэмээгэээд инээхэд Энхээ ч мөн даган инээгээд

Нээрээ шүү таныг ёстой захын нохой ч андахгүй мэдэх юмаа. Би ирээд таны нэрийн хуудсыг ахдаа үзүүлтэл шууд л хаанаас олж болохыг минь хэлээд: Чи энэ том хүнийг яаж таньдаг юм тэгээд бүр нэрийн хуудас нь хүртэл байж байдаг гээд гайхаад. Тэгэхдээ би таныг яаж таньдаг болсоноо ахдаа ч хүртэл хэлээгүй

Сайн байна сайн байна. За тэгэхээр бүр ирэв үү түр ирэв үү?

Бүр ирсэн. Сургуулиа ч төгсчихсөн. Нөгөө таньд хэлж байсан найздаа Санчирыг сайн захиж үлдээсэн байгаа. Ямар нэг юм болбол надад заавал хэлнэ

Хүү минь бүр холбогдохоо байлаа. Сайн л байдаг байгаа санаа зовоод байх юм

Санчир сайн байгаа. Харин сүүлийн үед би ч наашаа ирэх гээд тэгээд ч сургуулиа төгсчихсөн болохоор бараг тааралдаагүй. Байраар нь нэг очтол тэндээсээ нүүчихсэн байсан. Найз охинтой болсон байсан тэрийгээ дагаад л нүүсэн бололтой. Би нөгөө найздаа хаана байгааг нь олохыг бодоорой гэчихсэн байгаа

Аан тиймүү утас нь ч болохгүй юм?

Утсаа хүртэл сольчихсон юм шиг байсан сүүлийн үед залгасан ер холбогдохоо байсан. Таныг явсаны дараа бид их сайн найзууд болсон л доо

Аан тэгээ юу хэмээгээд уртаар санаа алдан байтал нарийн бичиг ч байхуу цай авчирч өгөөд тэндээс гарав.

Эрдэнэ ахаа би ажилд хурдан орох хэрэгтэй байна. Учир нь манайхан жаахан санхүүгийн асуудалд орчихоод би ирэхээс өөр аргагүй болсон юм л даа. Таны доор л ажиллаж байвал

Яг одоо бэлэн орон тоо байхгүй тэгэхдээ би бодож л явъя

Эрдэнэ ах минь би тулчихаад байнаа. Та л надад тусалж. Эрдэнэ яах талаар хэсэг бодлогширч сууснаа

Ингэхэд чи ямар чиглэлийнх билээ?

 Би Безнисийн удирдлага

Сайн байна сайн байна хэрэгтэй л мэргэжил байна. За чи ямартаа ч түрдээ тогтсон орон тоогүй манай ажилтай танилцаад нарийн бичигт туслаад байж бай. Удахгүй орон тоо гарах байх. Би Америкт салбараа нээх бодолтой байгаа. Хэрэв тэр бүтчихвэл чамайг тэндэхийн төлөөлөгчөөр явуулнаа

Маш их баярлалаа Эрдэнэ ах минь. Би таныг ийм агуу сэтгэлтэй гэж мэдээд байсан юмаа. Санчирт та санаа зоволтгүй. Миний найз надаас илүү юу гэхээс дутуу биш. Би хүргэсэн мэдээллийг байнга таньд дамжуулж байх болно. Гэтэл ч утас нь дуугарав харвал холын дуудлага байна. Уучлаарай Эрдэнэ ахаа гаднаас залгаж байна хэмээгээд утсаа аван ярьж байсанаа

Чих нь хангинав уу гэлтэй найз минь залгаж байна. Урд шөнө Санчирыг нэг баранд харсан гэнээ. Найз хүүхэнтэйгээ хоёулаа явж байсан гэнэ хэмээн худлаа ярьвал Эрдэнэ сая нэг санаа нь амрав бололтой

Ашгүй мэнд л байгаа юм байна. Наад залуугаа энэ мэтээр мэдээлэл хүргэж байвал бас шагнана гэж хэлээрэй хэмээгээд сая нэг уртаар амьсгаа авав. Ингээд Энхээ маргаашнаас эхэлж Эрдэнийн дор ажиллах болон их л урам зоригтойгоор тэндээс гарав.

0 Сэтгэгдэлтэй: