Нарантуяа гэртээ ороод хувцасаа сольж байхдаа ч, гар нүүрээ угааж байхдаа ч, хоолоо идэж байхдаа ч, тэр ч бүү хэл унтахаар хэвтэхдээ хүртэл Энхээг бодон нүүрэндээ инээмсэглэл тодруулан байв. Ингэж эр хүнээр хамгаалуулж үзээгүй түүнд яг л үлгэрт гардаг шиг сонин сайхан санагдана. Нараа минь галзуурчихав даа. Ямарч эр хүн тэгэх л байсан шүү дээ. Юунд нь тэгж их юм бодоод баярлаад байгаа юм хэмээн өөртөө хэлсэнээ үгүй ээ гэхдээ Энхээ надад нэг л өөр байсан. Яагаад ч юм би таалагдсанаа мэдэж байна. Тиймээ би таалагдсан. Заяаны хань зам дээр гэдэг нь энэ юм болов уу хи хи хи.
Их шударга залуу байна лээ. Юу гэлээ 21-р зууны залуус байна утасныхаа дугаарыг өгчих байхдаа яахав дээ. Өвчтэй хог ш дээ хэмээгээд ганцаараа тачигнатал инээтэл утсанд нь дуудлага ирлээ.
Байна уу? Эрдэнэ ахаа харин уучлаарай таньтай уулзахаар явж байтал хоёр залуу намайг хоргоогоод би хичнээн айваа. Тэгтэл ашгүй хаанаас ч юм нэг залуу гарч ирээд надад туслаад тэгээд шууд гэрт хүргээд өгсөн юм л даа
Аан би харин чамайг таг болчихоор чинь гайхаад
Уучлаарай би их айсанаасаа болоод таньд ярьж хэлэхээ мартчихаж
Зүгээр дээ маргааш орой манайд хүрээд ирээрэй. Надад чамд хэлэх юм байна
За тэгье би ажилаа тарчихаад яваад очье
Маргааш чинь хагас сайн өдөр хүүхээ
Өө нээрээ тийм ш дээ. За би тэгвэл өдөр 12 цагийн үед яваад очье
Тэгээрэй. Одоо сайхан тайван амардаа чи их айж
Харин тиймээ баяртай маргааш болтол. Нарантуяа утасаа таслаад мессэж ирсэн байхыг хараад уншихаар нээв. Танихгүй дугаараас ирсэн байхыг хараад Энхээ байна гэдгийг ч шууд мэдлээ. “ Унтаж байгаа юмуу? Сайхан амраарай. Дугаараа өгсөнд баярлалаа 21-р зууны сайхан бүсгүй минь намайг зүүдлээрэй...” гэсэн байхыг хараад дахиад л ганцаараа тачигнатал инээд алдан байсанаа хариу бичих гэснээ болин зурагт асаан суваг солин хэсэг сууж байтал дахиад л мессэж ирэх дуулдав. “ Чи унтаагүй байгааг чинь би мэдэж байна. За байз чамайг юу хийж байгааг таах гээд оролддог ч юмуу. Ингээд бичих гэсэн бөөн залхуу юмаа. Залгавал хэтэрхий бүдүүлэг даварсан болчихдог юм болов уу? За яадаг ч байсан өнгөрсөн. 21-р зууны бүсгүй минь уучлаарай би залгалаа шүү” Нарантуяа мессэжийг уншиж дуусав уу үгүй юу утасанд нь дуудлага ирэв. Нилээн дуудуулж байгаад сая утсаа авлаа.
Юу хийж байна даа. Гадаа ч их гоё байна шүү
Өө унтах гээд зурагт хараад сууж байна
Уурлаагүй биз дээ?
Юунд? Яалаа гэж дээ хэмээгээд инээхэд Энхээ
Тийм байлгүй дээ. Би ч тэссэнгүй л залгачихлаа. Нөхөргүй гэсэн болохоор чинь шууд л ярьмаар санагдаад залгачихсан шүү болно биз дээ? Ярьж байж болно биз дээ байхдаа яахав би нээрээ хэмээгээд инээхэд Нарантуяа нулимсаа гартал инээгээд
Харин тийм яасан намайг зөв дугаар өгч үү гэж шалгаж байна уу?
Паа чи ёстой санаатай хүүхэн байна даа харин ч нэг. Үгүй ээ зүгээр л чамайг нөхөргүй найз залуу чинь гадаадад байдаг гэхээр нь хардах хүнгүй юм гээд залгасан юмаа. Яг үнэндээ бол би Англид удаан байсан болохоор энд надад найз гэх хүн бараг байхгүй болж. Тэгээд л би ч гэсэн эхнэргүй ганц бие болохоор сайхан найзтай болчих санаатай
Аан үнэнээ хэлсэнд баярлалаа. Тиймээ сайхан найзууд болцгооё. Тэгэхдээ өнөөдрийн хувьд би их ядарч байна бас оройны стресс одоо болтол арилахгүй байгаа болохоор эртхэн унтмаар байна
Тэгдээ найз минь сайхан амраарай ярьсанд баярлалаа. Нарантуяа утасаа тас атган ширтэнэ. Тиймээ зүгээр л сайхан найзууд би Санчирыгаа хүлээх ёстой амалсан шүү дээ. Яагаад чи одоо болтол надруу ярихгүй байгаа юм бэ. Нэг удаа л хальт ярьсанаас өөр байхгүй шүү. Маргааш би танайд очино. Эвгүй л байна байх даа гэвч одоо яаая гэхэв хэмээн бодоод нэгэнтээ санаа алдаад унтахаар хэвтлээ.
Эрдэнэ утасаа таслаад өмнөө зогсох хоёр залууд шүүгээнээсээ бэлдсэн мөнгөө гаргаж өгөөд
Сайн ажилласан байна. Энэ тухай харин хэнд ч ам ангайж болохгүй ойлгоо
Маш сайн ойлгосон. Харин бид яг таны зааж өгсөн бүсгүйг та утасдаад одоо эхэл хэмээхэд хоргоож эхэлтэл нэг залуу ирээд амрыг эрье гээд энгийн хувцастай цагдаа байхаар нь бид бушуухан зугатаачихсан
Зөв зөв найдвартай байж ам ангайхгүй байвал дараа нь өөр ажил ч гарч ирж магадгүй тэрийг бас хариуцуулна
Та итгэлтэй байж болно. Энэ чинь бидний ажил шүү дээ. Таньд дараа үйлчилэхэд дуртайяа байх болно. Манай товчоогоор үйлчлүүлсэнд баярлалаа
Ингэхэд танай хувийн мөрдлөгийн товчоо чинь хэдэн хүнтэй байгууллага вэ?
Манайх орон тооны гурван эрэгтэй, нэг эмэгтэй мөрдөгчтэй цомхон байгууллага
Аан за болж л байна. Та бүхэнд ажилын амжилт хүсэн ерөөе
Баярлалаа таньд ч бас амжилт хүсье баяртай гэсээр нөгөө хоёр ч өрөөнөөс гарав. Тэднийг гарсаны дараа Эрдэнэ: Бүх юм яг л төлөвлөсөнөөр боллоо. Маргааш Нарантуяатай уулзан Энхээг яг ямар хүн болохыг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр тандаад ав гэдгээ хэлье. Нарантуяа гайгүй хүүхэн болохыг хүүд хичээл зааж байсан хугацаанд би бас мэдсэн. Юун төлөө удирдах ажил хийж байгаа билээ бас ч гэж миний өөрийн хүнийг хараад таних авъяас, мэдрэмж байна. Энэ Энхээ уг нь гайгүй мэт санагдаад л байгаа юмсан. Тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ хашир байх нь огтоос буруу биш. Ганц хүү Санчир минь яажшуухан явж байдаг юм болдоо. Багаас нь хүнээс дутуугүй өсгөх гэж зүтгэсээр ганц юм гэж дэндүү дураар нь байлгасанаас л боллоо. Тэгэхдээ миний хүү хэзээ нэгэн цагт ухаарнаа. Мөнгө өгөхгүй байвал өөрөө амьдрахын тулд хөдөлмөрлөж мөнгөний үнэ цэнийг мэддэг болно. Тэр цагтаа ухаарч ааваасаа уучлал гуйх л болно. Би хүүгээ мэдэж байнаа. Энэ бүхэн минь хүү чамдаа л бэлдэж байгаа минь энэ юм шүү дээ хэмээн уяран бодсоор харихаар гарлаа. Гэртээ ортол эхнэрийх нь сайхан хоолны үнэр хамар цоргино. Таваг дүүрэн гурилтай шөл дээр нь сармис хөшиглөн хийсэн бололтой үнэртэх нь нэн таатай аж. Хоёул хооллож суугаад Ханд гэнэт уйлчихав.
Эрдэнэ минь жаахан уян байя л даа. Хүү минь ярихаа байчихлаа. Хүний газар хэцүү л байгаа байлгүй
Хохь нь өөрөөсөө болж өөрийгөө мэдэж том толгойлж байгаа хүүхэд ингэлээ гээд хэн хохирох юм
Би чадахгүй нь хүүгээ санаад ядаж байхад ямарч сураггүй болчихоор нь санаа зовоод байна шүү дээ. Эх хүний муу совин татаад байна
За за тайвширдаа хө. Яав л гэж том болсон хүүхэд жаахан амьдрал үзэг
Би тайвширч чадахгүй нь. Урд шөнө би их муухай зүүд зүүдэлсэн. Хүү минь турж эцээд царай алдчихсан хүмүүст зодуулж байна гэж зүүдэлсэн
Аль зүүдийг тэр гэхэв дээ хө. Чи минь л тайвшир. Би маргаашаас тэнд танилцсан залууд хэлээд ээжтэйгээ ярь гэж хэлүүлье
Тэгж үзээрэй хоол ч хоолойгоор давахаа байлаа. Эндээ л их сургуульд оруулдаг байсан юм. Хажуудаа хараад явж байсан бол хамаагүй дээр байхгүй юу. Яах ч гэж гадаадад сургуульд явуулна гэж тэгж хүсээв дээ. Эх орондоо өчнөөн сайхан дээд боловсрол эзэмшиж болох байсан юмыг хэмээн бүр ихээр ихэр татан уйлав. Эрдэнэ уртаар санаа алдаад ард нь очин мөрөөр нь тэврээд
Зүгээр дээ хө тайвшир. Чи ойрдоо их ядруу байдаг боллоо. Би гэрийн үйлчлэгч авдаг ч юмуу гэж бодоод байна
Хэрэггүй дээ би зүгээр хүүгээ л санаад байх юм
Би маргааш Нарантуяаг хүрээд ир гэсэн
Яах гэж?
Аан зүгээр л чамд жаахан туслуулдаг юмуу гээд
Нарантуяа гэснээс Санчир тэр хоёр үерхэдэг байсныг чи мэдэх үү?
Юу! Хэзээнээс тэр вэ?
Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ямарч байсан явталаа л үерхэдэг байсныг нь мэдэж байна
Нарантуяа чинь хүүгээс эгч биз дээ яаж тийм юм байж болох юм
Би мэдчихээд Нарантуяаг ажилаас нь хүртэл халсан. Хүү үнэхээр сайн юм билээ. Гуйсаар байгаад дахиж уулзахгүй гэж ам тангарагаа өгч байж буцаж оруулж байсан
Чи тэгээд яагаад надаа одоо хэлж байгаа юм бэ?
Өмнө нь хэлэх гэснээ гадагшаа гарчихвал тэртэй тэргүй холдоод больчихно гэж бодоод. Тэгээд ч чи энэ амьдралын төлөө нойр хоолгүй зүтгэж өчнөөн олон толгой өвтгөсөн асуудалтай байхад нэрмээс болоод юу гэхэв гээд хэлээгүй юм
Эрдэнэ үүнийг сонсоод юу ч дуугарсангүй босон зочныхоо өрөөнд очин мэдээ сонсохоор үндэсний телевиз дээр тавин бодлогширон суулаа. Ханд аяга тавгаа хураачихаад хажууд нь зэрэгцэн суув.
Энэ байшин бид хоёрт их л томдож байна даа. Би Санчирын дараагийн хүүхдийг гаргах гэж үнэхээр хичээсэн ч даанч дийлээгүй. Чамдаа ганцхан хүү төрүүлж өгсөнд уучлаарай
Чи чинь юу яриад байнаа. Бидний тавилан тэр юм байлгүй дээ
Би маргааш гандан гарч ном уншуулдаг юм билүү?
Өөрөө л мэддээ. Би Нарантуяаг ирэхээр нь нэг өдрийнх нь хөлсийг өгөөд чиний хийдэг ажилыг хийлгэчихье. Чи минь харин юу юу хийхийг биччихээрэй. Маргааш ерөөсөө нөгөө хэдтэйгээ уулзаж тоглохгүй юу даа хө. Сэтгэлээ ч сэргээ таван хүүхэн нэг сайхан муушигдахгүй юу. Би маргааш бас ажилтай
Нээрээ тэгдэг юм билүү ойрдоо тоглосонгүй. Элдэв юм бодоод ганцаараа энэ том ханхай байшинд чинь байхаар эвгүй юм. Анягийнд очиж тоглоё байз хэмээгээд утасаа гарган нөгөө хэддээ ч маргааш тоглохоо хэлэн сая дуусгаад би одоохон биччихье гайгүй байгаа буулгаад байх хүнгүй болохоор шороо тоос л их дарсан байгаа байх хэмээн өөрөө өөртэйгээ ярьсаар босов.
Маргааш нь Ханд эртхэн эхлье гэсэн хэмээсээр цай чанан хоол хийж идчихээд гараад явав. Эрдэнэ ганцаараараа үлдсэн хойноо Нарантуяатай хэрхэн ярих талаараа бодон суутал хаалганых нь хонх дуугарах дуулдахад очин хаалгаа тайлбал Нарантуяа байсанд дотогш оруулав.
Цай уу Ханд найзуудтайгаа тоглох гээд явчихсан. Ханд багш нь ойрдоо ядраад дээрээс нь хүүгээ санаад байх шиг байна. Би чамаас нэг зүйл хүсэх гээд. Чи өнөөдөр Хандын энэ бичсэн юмнуудыг хийгээд өгчих тэгэх үү? Урд нь манайд ирж байсан бас бид хоёрын итгэлт хүн болохоор чамайг гээд гуйж байна ойлгоорой
Тэгье дээ хэмээгээд цаасаа аван босох гэтэл Эрдэнэ намуухан дуугаар
Нарантуяа би чамайг өөрийн охин шиг л санаж явдаг. Ганц хүү маань гадаадад сургуульд гараад таг болчихлоо. Ханд эгч нь хүүгээ санаад сэтгэлээр унаад байна чи хаяа ч болов ирж хань болж байгаа ч дээ
За хэмээн сулхан дуугараад доошоо харвал Эрдэнэ толгойг нь илээд
Чамайг хүүтэй минь үерхэдэг байсныг бид мэднээ. Эхэндээ эгч хэмээн дургүйлхэж байсан ч хүү минь чамд үнэхээр сайн тэгээд ч чи өөрөө ноён нуруу сайтай охин болохоор бид хоёр их дуртай болсон. Уг нь өчигдөр чамтай өөр юм ярих байсан юм
Юу юм бол Эрдэнэ ахаа?
Яг чамд шууд хэлж болох үгүйг мэдэхгүй байна. Тэгэхдээ чи одоо бидний хуурай охин болсон болохоор ахдаа нэг тус болж үз. Энэ маш чухал юм шүү тийм болохоор чи хэнд ч хэлж болохгүй чадна биз дээ?
Тиймээ би хэнд ч хэлэхгүй байж чадна харин миний чадах ажил юм болов уу даа
Өчигдөр би чамайг хүрээд ир гэж дуудаад замд чинь хоёр согтуу залуу хоргоосон. Харин тэр хоёроос Энхээ чамайг салгасан энэ бүхэн зохиомол байсан юм.
Юу та энэ бүхнийг яах гэж хийлгэсэн юм хэмээн нүдээ том балган бачууран асуутал Эрдэнэ маш тайван дуугаар
Би чамайг өөрийнхөө талд ажилуулах гэж байгаа болохоор энэ бүхнийг зохион байгуулсанаа хэлж байна. Энэ нь миний чамд хир зэрэг итгэж байгааг харуулж байгаа биз дээ. Би удахгүй Америкийн Нэгдсэн Улсад салбараа нээх гэж байгаа. Тэр ажилыг Энхээд хариуцуулах бодолтой байгаа юм. Харин би Энхээг бүрэн гүйцэд танихын тулд чамайг өгөөш болгосон. Учир нь чи л ойлгож надад тусалж чадна. Чамайг хоргоосон хоёр залууг Энхээ мэдэхгүй би зориуд Энхээд ажил өгөн харанхуй болтол байлгаж яг дуусах үеэр нь чамайг дуудан тааруулсан минь тэр. Энэ бүхнийг сонсоод Нарантуяа амаа ангайн яахаа мэдэхгүй байсанаа
Би тэгээд яг юу хийх юм бэ?
Чи надад Энхээгийн мөн чанарыг л таниад өг. Өөр юу ч биш мөн чанар нь л хэрэгтэй байна. Өчигдөр чамд туслахаар очсоноос харахад хүн чанар нь байгаа л юм байна. Надад тэрнээс их юм хэрэгтэй байна. Энэ зөвхөн чи бид хоёрын нууц Ханд ч энэ талаар мэдэх ёсгүй албан ёсны гэсэн үг
Мэдэхгүй Эрдэн ахаа. Би яг хэлж мэдэхгүй байна. Чадах үгүйгээ ч мэдэхгүй байна, юу хийх яах ёстойгоо ч мэдэхгүй байна хэмээн ар араас нь урсгахад Эрдэнэ
Чи чадна заавал чадах ёстой. Чи миний хүүд хайртай хэвээрээ биз дээ. Тэгвэл Энхээтэй сайхан найзууд байж мөн чанарыг нь л надад таниад өг. Энэ бол гэр бүлийн асуудал бас нууц. Энэ юу вэ гэвэл чамайг бид нэгэнт өөрийн гэр бүлийн гишүүнээр тооцог болсоон гэсэн үг охин минь. Юу хийх яахаа мэдэхгүй байвал ярьсан яриа, гаргасан үйлдэл гээд бүх л зүйлийг нь надад илтгэж бай. Түүнээс гадна Энхээ одоохондоо чи намайг тэр ч бүү хэл Хандыг ч таньдагийг мэдэж болохгүй. Чи ер нь ажилаасаа гар. Би чамд авдаг цалингаас чинь хоёр дахин их цалин өгч байя. Чи хувиараа юм хийнэ үү, нэг бол юу ч хийхгүй ч байсан болно. Энхээг бүрэн таньсаныхаа дараа би чамайг мөн Америк дах салбарынхаа орчуулагчаар явуулах бодолтой байгаа. Юу гэж бодож байна? Хэмээн тулган асуутал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй бодлогширон байсанаа
Би таньд сайн бодож байгаад маргааш хариугаа хэлье болох уу? Яг одоо би тулгамдаад яахаа мэдэхээ байчихлаа
Тэгдээ би хүлээж байя. Чамайг хүүгээсээ ч илүү итгэж найдсандаа энэ ажилыг тулгаж байгаа гэдгийг сайн бодоорой. Нарантуяа өмнөх цайнаасаа нэг амьсгаагаар уучихаад Хандын бичиж өгсөн ажилуудыг хийхээр босов. Эрдэнэ сая нэг санаа нь амрав бололтой уртаар амьсгаа аван гаргаад түшлэгээ налан нүдээ анин хэвтлээ.
0 Сэтгэгдэлтэй: