Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /11-р хэсэг/


Санчир анх оюутан болоод хүний газар их л маадгар буув. Угийн дээгүүр зантай тэрээр алс холын хүний нутагт ирсэн ч зангаа тавьсангүй. Ирсэнийхээ дараахан төд удалгүй өөрийн гэсэн найзуудтай болоод авав. Эхэндээ Нарантуяаг санаж утсаар ярихыг хүсэн залгатал утас нь холбогдохгүй байсаар дээрээс нь өөрөө амжихгүй цагын зөрүү зэргээсээ болоод ганцхан удаа ярьж амжив. Байгаа байдалтайгаа дасан зохицох гэсээр аль хэдийн гурван сар гарангийн хугацаа өнгөрчээ. Нэг өдөр тэрээр гэртээ хийх юмаа олж ядан гиюүрч байтал хаалганых нь хонх дуугарах дуулдав. Гүйн очин онгойлготол ангийнх нь гурван залуу нэг үл таних бүсгүйн хамт орж ирээд

Өнөөдөр амралтын өдөр биз дээ. Залуу хүн байж ганцаараа гиюүрээд

Харин тиймээ гарч орох гэхээр хаачихаа мэддэггүй

Чамайг тийм ч байгаа болов уу гэж бодоод бид хүрээд ирлээ болно биз дээ?

Асуух юун бололгүй яахав

Ингээд тэд мөнгөө нийлүүлэн ууж идэх зүйл аван зугаацаж эхэлцгээв. Нүдээрээ өөдөөс нь талимааран ширтэх бүсгүйг хараад эм хүнийг хүсэмжлэх этгээд бодол согтуу ухааныг нь эзэмдээд болох биш. Цаг ч орой болж ирсэн хэд нь буцахаар болохдоо Пэт түүнд хандан

Санчираа энэ бүсгүйг танайд үлдээчихье бид өөр тийшээ явах гэж байгаа юм

Тэгээ тэг хаашаа явах гэж байгаа юм бэ?

Тэр нууцаа чи хэнд ч хэлэхгүй байж чадах уу?

Мэдээж

Бид хаяа нэг өвс татдаг юм. Явж тэрийгээ татлаа

Аан. Тэгээд энэ эмэгтэй чинь надтай хамт үлдэх юм болов уу?

Тэгэлгүй яахав би хэлээдэхье хэмээгээд Пэт Кэтийг дуудаад

Кэт бид гурав явлаа. Чи манай найзтай хамт үлдчих

Би ганцаараа танихгүй хүнтэй юу намайг юу гэж бодох юм хэмээн хэлээ хазан хэлээд духаараа харан хошуугаа унжуулбал Пэт

Санаа зоволтгүй ээ би хэлчихсэн байгаа. Найзыг минь жаргаахаа мартав хэмээгээд өгзөгнөөс нь атгавал Кэтий Пэтээс биеэ холдуулаад

Одоо тэгэхээс би өөр энэ шөнө хаачих билээ. Ингэж анх Санчир Кэтий хэмээх бүсгүйтэй танилцаж билээ. Тэр шөнөдөө ёстой л жаргаж хонов. Маргааш нь Кэтий явах гэтэл Санчир гуйсаар явуулсангүй. Кэтийгийн хонгор ааль, эрх тунирхалд эрхгүй дурлан хажуунаасаа холдуулахаа байжээ. Гурван хоногийн дараа хичээлээсээ иртэл Кэтий байсангүй. Галзуурталаа уурлан утасруу нь залгавал авсангүйд бүр ч ихээр уурлан дахин дахин залгавал сая нэг утсаа авч байна

Чи хааччихсан юм бас утасаа ч авахгүй

Хонгор нь гэртээ ирж хувцасаа авч байнаа одоохон очлоо

Ёоох тийм байлгүй дээ хурдан ирээрэй. Кэтий утсаа таслаад хажууд нь зогсох Рондод хандан

За харав уу хайраа би ямартаа ч чадлаа шүү. Одоо чи нөгөө хүнтэйгээ ярь. Рондо Санчирын уурлах дууг сонсоод муухан мушийсанаа Кэтийгийн толгойг эргүүлэн өөрлүүгээ харуулаад

Чи хэзээ ч энэ бандийг дагаж явахгүй гэж амал

За балайраад бай би хаашаа явдаг юм

Наадах чинь мөнгөтэй хүүхэд гэсэн. Бидний дараагийн ан. Чи сэтгэлээ өгөхгүй байж чадвал бид овоо юм авна гэж мэд

Тэгэлгүй яахав харин чам дээрээ бага ирж байх нь дээ. Чи сая сонсоо биз дээ намайг хаашаа ч явуулах бодолгүй

Өөртөө дурлуулж бат араанд нь хий. Чиний үгнээс гарахгүй болсон хойно нь хоёулаа өвсөнд оруулах болно амьдралыг нь сүйтгэх болно. Тэрээр ингэж хэлээд утсаа гарган нэгэн дугаарлуу залгаад дохьсоноо тасалчихав. Төд удалгүй цаанаас нь холын дуудлага ирэв.

Шин овогтоо би Рондо байна. Ангаа олзолсон одоо ажиллагаагаа эхэлж болно

Сайн байна, сайн байна тэгэхдээ яарах хэрэггүй. Гарцаагүй байдалд оруулаадах

Тэрнээс амархан юм гэж юу байна тэгсэн цагт нь таньд дуулгах болно. Харин нөгөө

Тиймээ би мэдэж байна. Гарцаагүй байдалд орсон цагт нь би хэлсэнээ явуулах болно

Тохирлоо тун удахгүй шалдаа нь буулгаад таны өмнө өвдөг сөгдүүлэх болно

Надад наа хүү чинь биш эцэг нь өвдөг сөгдөх хэрэгтэй байна ойлгож байна уу?

Ойлголоо надад маш нарийн боловсруулсан төлөвлөгөө байгаа. Тэр бүхнээ би бичлэг болгон бичиж байгаа дараа нь таньд үзүүлэх гэж

Сайн байна сайн байна

Та намайг дутуу үнэлж байна шүү Рондо хүүгийн толгой тэнэг бишээ хэмээгээд инээд алдтал Шин овогт

Хүлээж байя хэмээгээд утсаа таслав. Рондо утсаа таслаад хоёр гараа өргөн таазаа хөдөлгөн бүжиглэсэнээ Кэтийд хандан

За юу гэмээр байна ямархуу том ан ангуучилсанаа мэдэж авсан уу хайрт минь

Тэглээ за би явахгүй бол утасдаад байна хэмээн гарт нь чичигнэх утсаа үзүүлтэл Рондо түүнд үг зааж өгөн утсыг нь авхуулав. Тэр өдрөөс хойш Кэтий Санчирынд байх болж тэгэх мөртөө Санчирын мөнгийг нь өөрийн юм шиг л үрэх болов. Нэгэн амралтын өдөр мөн л нөгөө гурван найз нь бас нэг үл таних эмэгтэйг дагуулан ирж бүгдээрээ зад наргин хөлчүүрэн байтал Эрдэнэ гэнэт ороод ирэх нь тэр. Тэгнэ чинээ санаагүй байсан Санчир барьц алдахдаа өөрийгөө одоо жаахан хүүхэд биш гэдгээ ойлгуулах гэж аавдаа хэдэрлэж байгаад зодуултал Кэтий цагдаа дуудчихсан байв. Ингээд аавыг нь гавлан авч гарах цагдаа нарын араас гарах гэтэл Кэтий амыг нь таглан үнсээд том том нулимс унаган

Танай аав чинь ямар зэрлэг юм бэ. Би айж байна. Чи ингэтлээ зодуулчихаад одоо цагдаа нараас аавыгаа авах гэж байгаа юмуу. Орж ирээд дахиад чамайг минь зодвол яах юм би айж байна хэмээн хэлээд том том нулимс унаган тас тэврээд босгосонгүй.

Кэтий минь аав харахад сүртэй зодож байгаа боловч тийм ч сүртэй зодоогүй ш дээ за битгий уйл миний хонгор одоо тэд нар явчихлаа. Харин би аавыгаа хаа холоос ирж байхад цагдаа нарт өгөөд явуулчихлаа даа

Зүгээр дээ чи гомдолгүй гэвэл маргааш гэхэд л гаргачихна

Тэгвэл очиж гомдолгүйгээ хэлж аавыгаа гаргаж авнаа хэмээгээд бостол Кэтий

Хонгор минь чи одоо очоод юу ч хийж чадахгүй. Чи гомдолгүй гэдгээ биччих. Би орчуулагчаар цагдаа нартай хамт шүүхэд явдаг нэг Монгол залууг мэднэ. Маргааш би чамайг тэрэнтэй танилцуулж уулзуулж өгье. Тэр сайн мэдэж байгаа

Ингэхэд хаана байдаг ямар Монгол залуу вэ?

Танай сургуульд явдаг одоо төгсөх гэж байгаа Энхээ гэж залуу

Аан нэг хачин номын царайтай юмуу?

Тэр чинь юу гэж байгаа юм

Аан энэ зүгээр л бидний хэлдэг сул үг. Чи ингэхэд яаж таньдаг юм?

Бид зүгээр л сайхан найзууд намайг нэг удаа гуйхад үгүй гэхээргүй л тус хүргэсэн ухаантай юм

Баярлалаа хонгор минь

Маргааш нь Кэтий Энхээг Санчирын гэрт дуудан тэр хоёрыг танилцуулав. Хэдий нэг нэгнээ зүс мэдэн нутаг нэгтэнгүүд тэгээд ч нэг сургууль болохоор хаяа нэг таарахаараа мэндийн зөрүүтэй явдаг ч албан ёсоор танилцаж байгаагүй билээ. Санчир түүнд аавынхаа тухай бүгдийг ярьж өгөв. Энхээ ч сонсож дуусаад хэрхэн гомдолгүй гэдэг өргөдөлөө бичих талаар зөвлөгөө өгөөд түүнийг аван явахаар болов.

Чамд их баярлалаа хө. Би дуусахаар нь шагнанаа чамайг

Бид чинь хүний газар байгаа нутаг нэгтэнгүүд тэгээд ч аавын чинь энэ баригдаж явсан шалтгаан нэг их ноцтой шалтгаан биш байна. Ингэж хэлээд гарч яван цагдаагийн урьдчилан хорих төв дээр очин учир байдалаа хэлэн Санчирын өргөдөлийг үзүүлэн Эрдэнийг байцаахад хамт орохоор болов.

Эрдэнэ нисэх онгоцны буудал дээр Энхээд нэрийн хуудсаа өгөөд хүүгийнх нь талаар тандаж байхыг хэлсэнийг Энхээ Санчирт хэлсэнгүй. Харин дотроо өөрийг бодож явав. Санчир хичээлдээ алдаг оног явдаг болов. Тэрээр илт царай алдан нүд нь хөхрөн хонхойн турж байгаа нь түүнийг хар тамхинд орсоныг бүрэн илтгэнэ. Энхээ хэдий энэ тухай аавд нь хэлэх байсан ч хэлсэнгүй. Хоёр ч удаа өөрөө ярин Эрдэнэ мөн төд дайны ярин зөвхөн Санчирын тухай асуугаад л яриа дуусна. Нэгэн өдөр ярихад нь Энхээ

Эрдэнэ гуай Санчир хичээлдээ яваад элдэв асуудал гаргалгүй сайн байгаа

За болж дээ гэхээс өөрийг хэлсэнгүй чимээгүй болчихов. Харин энэ үед нь Энхээ

Би таниас нэг зүйл гуйвал болох уу?

Тэг тэг

Би удахгүй төгсөнө. Төгсөөд танайх шиг том групп ажилд авна гэвэл би нутаг буцах бодолтой байна. Аав, ээж минь ч хөгширч байна хурдан ир гээд

Тэгээд?

Шууд хэлж байгаад уучлаарай. Та намайг групптээ ажилд авахгүй биз? Би Санчирыг энд сайн найздаа захьчихна. Угаасаа бид хоёр дандаа хамт байж Санчирыг хаагуур юу хийж байгааг танддаг. Тэр бүгдийг мэдэж байгаа

Өөр хэдэн хүн мэдэх вэ?

Өөр хэн ч мэдэхгүй би хичээлтэй, ажилтай үедээ өөрийн хамгийн дотнын найздаа хэлэхээс өөр аргагүй болсон юм л даа

Хир итгэлтэй хүн бэ?

Та надад яаж итгэсэн би тэрэнд тэгж л итгэдэг. Тэгээд ч эндэхийн хүн болохоор надаас илүү мэдээлэл олж чадна. Би наана чинь очсон ч бид байнга холбоотой байна. Яг л ах дүү хоёр шиг нэгнээ мэдэх болсон хоёр

Бодож байгаад болъё. Эрдэнэ ингэж хэлээд утсаа таслаад бодолд автав. Түүнээс хойш Энхээтэй ярьсангүй Энхээ ч түүнрүү залгасангүй.

Хаварын салхитай нэгэн өдөр өрөөндөө ширээнийхээ ард хоёр хөлөө урагш ширээн доогуур жийн байгуулах Хог дахин боловсруулах үйлдвэрийн тайлангаа шалган суутал утас нь дуугарав: Тиймээ би Эрдэнэ байна...тиймээ бие даан нэр дэвшиж байгаа...юу одоо юу за очлоо хэмээн утсаа таслаад бушуухан гаран сонгуулийн ерөнхий хорооруу явав.

Эрхэм Эрдэнэ бид мөрийн хөтөлбөртэй чинь сайн танилцлаа. Хэдийгээр таныг ард түмэн “Сан-Эр” группын ерөнхийлөгч гэдгээр мэдэх боловч таньд БИЗНЕСИЙН арга барил байхаас УЛС ТӨРИЙН арга барил дутмаг байна хэмээн үндэслэж таныг сонгуульд бие даан нэр дэвшихээс түдгэлзүүлж байна.

Яагаад юу нь болохгүй байгаа юм бэ?

Та ядаж л улсад арван жил ч ажил хийгээгүй юм байна. Улс төр гэдэг том айл. Ганцхан өөрийнхөө толгой өөрийнхөө үр хүүхдийн толгойг мэдэх биш бүхэл бүтэн ард түмний тэргүүнд та сандайлах гэж байна. Ядаж та борчуудын амьдрал, хөдөө орон нутаг үгүйдээ гэр хороололынхоны амьдралыг мэдэх үү? Тэднийг юу хүсэж явдагийг мэдэх үү? Тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж аяга цай, тагш юм хувааж ууж үзсэн үү? Та бол энэ нийгмээс ангид хүн иймд таныг бид бие даан нэр дэвшихээс түдгэлзүүлж байна. Үүнийг сонсоод Эрдэнэ бачуурталаа уурлаж байсан ч тэдэнд муугаа үзүүлэхгүй гэсэндээ юу ч дуугарсангүй харин гарахдаа

ТӨРИЙН ТӨЛӨӨ ЯВАХГҮЙ Ч
ТҮМИЙ ТӨЛӨӨ ЯВАХ БОЛНО 
    

0 Сэтгэгдэлтэй: