Аягатай кофеноос уур савсахаа больжээ


Аягатай кофеноос уур савсахаа больжээ
Ахиад ганхцан аягыг уучихвал өвөл дуусах болов уу?
Аяархан маажих мэт зүрхнээс хэн нэгэн хүн чангаасаар
Ахиад нэг л удаа хаврыг үзэхсэн гэж адгасаар л байна
Хүйтэн цонхны цаанаас савчих буй нарны туяаг
Хүрэмийнхээ халааснаас гаргаж арай хийн бүлээцээд
Шөнө бүхэн бороо зүүдэлж, навчис аргадаж хонох шиг
Шуугиангүй хэрнээ нүргээнтэй өдрүүд дуусах нь хэзээ вэ?
Энэ өвлийг ээ, ээ, энэ өвлийг ээ ээ
Эргэн ирэх хуучин хаврыг би догдлон хүлээсээр л байна
Итгэл минь, итгэгч минь надтай хамт үүрд үлд л дээ
Ингээд дахиад л өвөл эхлэчихлээ

0 Сэтгэгдэлтэй: