Эрдэнэ гурван өдөр захиралуудаа харсан боловч хэнээс нь ч санал ирсэнгүй. Судалгааны багийнханыг дуудан ажилын явцтай нь танилцсан ч олигтой шийдвэр гараагүй л байв. Хугацаа тун бага байна. Амжихгүй боллоо...хэрхвэл дээр бол хэмээн өрөөн дотроо холхиж байснаа хонхоо даран нарийн бичгээ дуудан одоо хуралтай хэмээн зарлуулаад тэднийг ирэх хооронд бодолд автан цонхон дээрээ хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд гудамжаар холхих олныг ширтэн зогсов. Захиралууд эхнээсээ мэнд мэдэн орж ирээд тус тусын сандалыг эзлэн чимээгүйхэн сууцгаан ерөнхийлөгчийн дуугарахыг хүлээнэ. Тэгтэл судалгааны багийнхан ч мөн ирж гүйцэв бололтой нарийн бичиг эмэгтэй хаалгийг нь хаахдаа
Ерөнхийлөгчөө бүгд гүйцлээ хэмээгээд хаалга зөөлөн хаав. Эрдэнэ эргэж харсангүй хэсэг зогсож байсанаа буруу харсан чигтээ
Хэнд ямар санал байна бидэнд хугацаа маш бага үлдээд байна хэмээгээд эргэж харвал Эрдэнийн ширүүн төрхнөөс эмээсэн бололтой хэн ч дуугарсангүй. Та нар чинь яахчихсан улс гэхээрээ ийм байдаг байнаа. Би та нарт сонгуулиас өмнө ядаж төсөлөө гаргачихсан байя гэж хэлсэн биз дээ? Яагаад заавал сонгуулиас өмнө гээд байна гэвэл яг энэ л үеэр бүх улс төрчид ард иргэдийнхээ үгийг сонсдог юм
Ерөнхийлөгчөө надад нэг санал байна гэх дуунаар бүгд судалгааны багт орсон Мөнхбатруу харцгаав.
Ядаж нэг нь ч гэсэн саналтай ирсэн байх шив хэл хэл хэмээн ширүүхэн дуугарвал Мөнхбат цүнхээ уудлан нэгэн хавтас гаргаж ирээд
Ерөнхийлөгчөө би бодохдоо манайд хогний үйлдвэр хог дахин ашиглах газар байхгүй байна. Хэрэв бид хог дахин ашиглах үйлдвэр байгуулчихвал хаана хаанаа хэрэгтэй гэж бодож байна
Зөв хө санадаг л санаа
Би энэ зураг төсөл бүх зүйлийг нь ерөнхийд нь гаргаад тооцоог нь ч хийгээд ирсэн. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл бүр нарийн тооцоог гаргаж болно. Хэдэн жилийн өмнөөс л хогийн үйлдвэртэй болно гэж ярьцгаасан ч өнөөдрийг хүртэл байхгүй л байна. Улс нь хийж чаддаггүй юм бол бид яагаад хийчихэж болохгүй гэж. Энэ их хогийг шатаана тэгтэл утаагаа яаая гэж байгаа бидэнд нэрмээс болж бөөн тортогтой утаа гарч байна.
Тэгээд энэ үйлдвэрийг байгууллаа гэхэд хог дахин боловсруулах технологи зайлашгүй хэрэгтэй баахан зардал гарах юм биш байгаа хэмээн нэгэн захирал асуувал Мөнхбат
Тиймээ тэрийг ч бас тооцоолсон байгаа. Арай хямд зардал гаргах нь урд хөршөөс байна. Мэдээж ямар нэгэн юм хийхэд эхний удаад тодорхой хэмжээний зардал гарна. Тэр зардалыг нөхөж чадвал ашиг болдог биз дээ. Хэн ч ямарч ашиггүй, болохгүй, зардал их гэж хойш сууж бизнес эрхэлдэггүй л байх. Болохоос болохгүйгээ хүртэл үзэхэд юу нь болохгүй билээ тийм биз дээ ерөнхийлөгчөө
Эрдэнэ Мөнхбатын ярихыг дуулаад толгой дохин дотроо ихэд сайшааж буй бололтой нүүрэнд нь мишээл тодрон тэдний яриаг сонсон сууж байсанаа
Тиймээ Мөнхбат ч аргагүй санхүүгийн хүн шиг ярьж байна. Болохгүй, бүтэхгүй хэмээн гараа хумхин амаа ангайн суувал хэн ч чиний гарт талх бариулаад амруу чинь цай хийхгүй. Элсэн чихэртэй талх бүр цаашлаад масло, элсэн чихэртэй талх идэж, сүүтэй цай уух эсэх зөвхөн чамаас л шалтгаална. Өөр хэнээс ч биш зөвхөн чамаас. Тийм болохоор бүгдээрээ болохгүй юмыг болгохын төлөө явах хэрэгтэй байна. Би юу гэдэг билээ ЯЛАЛТ тиймээ зөвхөн ялалт. За тэгэхээр хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдлээ. Одоо дараагийн ажилдаа орцгооё. Мөнхбатаа чи энэ ажилыг ахалж явуул. Зураг төсөл, тооцоо, мэргэжилтэн гээд бүх ажилыг чамд хариуцууллаа. Багаа чи өөрөө бүрдүүл. Харин захиралууд өөр өөрийн салбарын ажилаа сайн явуулж ашиг орлогоо нэмэгдүүл. Учир нь бидэнд одоо бүр их мөнгө хэрэг болох юм шиг байна. Мөнхбатыг судалгааны багаас чөлөөлж байна. Харин чи ажилынхаа явцыг надад байнга тайлагнаж хэлэлцэж байна шүү
Тэгэлгүй яахав ерөнхийлөгчөө. Би таньд өдөр болгон тайлагнаж байх болно. Ингээд хурал өндөрлөлөө. Хурал тараад Мөнхбат бушуухан ажил дээрээсээ гаран утсаар хэн нэгэнтэй яриад уулзах хэрэгтэй байгаагаа хэлбэл өнөөх хүн хүрээд ир гэсэн бололтой. Тэрээр явсаар нэгэн Хятад хоолны газар ороод байнга энд ирж тэр ч бүү хэл эзнийх нь таньдаг хүн нь илт бололтой дотогшоо орон хойш явсаар нэгэн хаалгийг татан орлоо.
За Мөнхбат ажил хир амжилттай вэ?
Шин овогт минь маш сайн болсон. Яг л таны хэлж байснаар бүгд боллоо. Манай групп хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар болж би ахлах боллоо
Сайн байна сайн байна. Чи тэгээд намайг туслана гэж хэлэв үү?
Шууд таныг хэлээгүй тэгэхдээ урд хөрш хямд хийж өгнө гэсэн. Би ахалж байгаа болохоор тэр асуудалгүй гэж бодож байна
Сайн байна сайн байна. Тэгвэл одоо бидний ажил л үлдэж дээ. Чамайг ийм итгэлтэй гэж мэдээд байсан юмаа. Би ойрын хугацаанд бүх зураг тооцоог нь гаргаад ирье. Чиний ажилд орсон групп Монголдоо дээгүүрт орох болохоор санхүүгийн тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодож байна
Тийм шүү Шин овогт минь. За би тэгвэл тань дээр хэзээ ирэх вэ?
Намайг дуудахаар хүрээд ир. Би чамайг зөв газар ажилд оруулжээ. Хэзээ нэгэн цагт ингээд үр шимийг хүн хүртэх юманд чи их яараад байлуу хэмээгээд инээхэд Мөнхбат ч мөн хариу инээгээд
Та ч бүхнийг мэдэх юмаа. Би ч таныг хэлээд Сан-Эр группт ажилд оронгуутаа захирал болох юм бодоод удаад байхаар нь сүүлдээ бүр гардаг ч юмуу гэж бодож байсныг яана
Яарч болохгүй гол нь яарч болохгүй. Танай Монголчууд юу гэдэг билээ яарвал даарна гэдэг байхаа
Тиймээ таны мэргэн ухаанаас би суралцах болно. За би явлаа
Тэгдээ мэдээлэл сайн цуглуулж тэр Эрдэнийн итгэлт хүн болоод авах хэрэгтэй. Энэ бол чиний хийх ажил
Ойлголоо би хичээж байгаа баяртай хэмээгээд Мөнхбат тэндээс гарав. Мөнхбат харих замдаа анх Шин овогттой танилцсанаа бодон явна. Сургуулиа төгсчихөөд аав нь дахиж сур гэсээр байгаад Хятад улсыг зорьж билээ. Тэнд байхдаа аавынх нь танил гэх Шин овогттой анх уулзан танилцав. Тэдний яриа их нийлнэ. Нэг өдөр Шин овогт хооллож суугаад Мөнхбатад хандан
Чи их сайн залуу байна. Надтай хамтарч ажиллавал би чамайг гомдоохгүй шүү
Юун дээр хамтарч ажиллана гэж?
Би танай ар Монголд хоолны газар нээх бодолтой байна. Чи төгсөж очоод надад тэр сүвийг гаргаад өг. Тэгвэл ашигынхаа 5%-г чамд өгч байя
Та энэ саналаа аавд хэлсэн үү?
Чи надад ааваасаа илүү таалагдаж байна. Өөр цаашдаа ч бид хамтарч ажилах юм гарч магад. Тэр бүхэнд чи л яг тохирно. Танай аав хэтэрхий хуучинсаг бас их хулчгар
Тиймээ манай аав чинь соц нийгмийн хүмүүжилтэй гээд миний хэлсэн ажилуудыг ч хүлээн авдаггүй юм
Харин тэрийг би мэдсэн. Одоо цаг өөр болчихоод байна. Тэр соц нийгэм түй. Уг нь аав чинь гүйлгээ ухаан сайтай юм билээ. Тэгэхдээ надад таалагдаагүй. Харин чи бол өөр

0 Сэтгэгдэлтэй: