“Сан-Эр” банк мөнгөтэйн хүчинд дороо хөл дээрээ босов. Сүүлийн үед Эрдэнэ улс төрд хүч үзмээр санагдаад болох биш. Энэ нь зүгээр нэг төрсөн бодол бас биш юм. Нэгэн өдөр дотнын хэдэн найзууд цуглан покер тоглонгоо хуучилав.
Эрдэнээ танай групп ч дийлдэхгүй болж байна шүү. Монголд бараг монопол юм бишүү
За тэр нь ч арай юу юм. Тэгэхдээ том болж байгаа бүр ч том болгоно
Энэ чинь Азид цахиур хагална гэсэн үг үү?
Ганцхан Ази ч биш дэлхийд танигдана гэсэн үг
Болж байна ш дээ. Яагаад бид нар брэнд гээд гадны юмнуудад мөнгө хайрлахгүй зардаг байж Монголын брэндийг бий болгож болохгүй гэж
Монголын брэнд ч байдаг юм шүү
Ноолуураас өөр юу байгаа юм. Өдий олон жилийн дараа одоо л дэлхийд ноолууран хувцас танигдаж эхэлж байна
Тэр ч тийм л дээ. Тэгэхдээ анх ноолуурыг гарч ирж байхад харилцаа хумигдмал дээрээс нь дөнгөж бусадтай хөл нийлүүлэн алхаж эхэлж байсан үе болохоор бас аргагүй юм даа
Чи тэгээд хэрхэн танигдана гэж бодож байна?
Энэ бизнесийн нууц
Ингэж ч хэлэх болов уу гэж бодсон юмаа. Эрдэнээ чи ингэхэд улс төрд хүч үзэж яагаад болохгүй гэж
Харин л дээ. Бодож байгаагүй биш бодож байсаан тэгэхдээ эхлээд группээ босгоё
Чамайг Монгол улсын хүн амын насанд хүрсэн хүмүүсийн бараг тэн хагас нь мэднэ
За тэр нь ч арай юу юм бэ?
За тийм биш байлаа ч дийлэнхи нь мэднэ. Мөнгөтэй хүн улс төрд гарвал хүмүүсийн хандлага нааштай байх юм бишүү. Мөнгөтэй хүн мөнгө хүүлэх гэж шуналтахгүй. Хүүллээ ч гэсэн хангалттай байгаа болохоор мөнгө багатай хүмүүсийн хажууд арай л бага хүүлнэ гэж
Болохгүй юм ч байхгүй л дээ уг нь
Чи ингэхэд аль нам билээ?
Би нам бус. Алинд нь ордог юм билээ гээд л хараад байна
Чи ерөөсөө бие дааж нэр дэвш. Би чамд сайн улс төрийн зөвлөх олоод өгч чадна. Одоо ажиглаад байх нь бие дааж нэр дэвшигчид ер нь их магадлал өндөр байна шүү. Тэгээд ч нам бус болохоор аль ч нам нь байсан үгээ хэлэхэд ядаад байх юмгүй
Би барах болов уу?
Бүхэл бүтэн энэ том группыг өдий зэрэгтэй толгойлоод авч явж чадаж байгаа хүн чадахгүй байхдаа яадаг юм. Ерөөсөө л дараагийн сонгуульд үзээд алд. Одоо юу байхав нэг жил хүрэхгүй хугацаа үлдэж. Урьдаар чи хүмүүст эерэг танигдахын тулд групп дээрээ тулгуурлаад улсад нэг хэрэгтэй юм хийчих. Дараа нь хүмүүс чамайг мэддэг болно. Харин тэр үед нь их буугаа тавьж сонгуульд өрсөлд. Эрдэнэ Сүхийн ярихыг дуулаад бодолд автан урдах вискинээсээ шимэн хөзөрөө харан сууна.
Маргаашнаас нь Эрдэнэ группынхээ удирдлагийг цуглуулан хуралдав. Гэнэт зарласан хурал юуны талаар хэлэлцэгдэх гэж байгааг хэн ч мэдсэнгүй. Өөд өөдөөсөө харан гайхан суух захиралуудаа хараад Эрдэнэ нам тайван дуугаар
Өнөөдөр би та нарыг хуралдуулах гэж цуглуулсан минь “ Сан-Эр” группынхээ хүрээг өргөтгөн, мөн Монгол улсад Сан-Эр группын хийсэн юм хэмээн бусдад таашаагдан үлдэх, хамгийн гол нь нийгэмд хэрэгтэй хүмүүсийн хүсч буй ямар нэгэн ажил хиймээр байна. Одоо бүгд ойлговуу?
Тиймээ ерөнхийлөгчөө бид чадах хирээрээ шуурхай ажиллая
Тэгэхээр одоо судалгааны багийхан гэж тусдаа баг байгуулая. Ер нь цаашдаа манай групп өргөживөл судалгааны баг маш чухал
Тийм шүү. Дотроосоо гаргах уу гаднаас мэргэшсэн хүмүүсийг авах уу? хэмээн нэг нь асувал Эрдэнэ хэсэг сууж байснаа
Гаднаас мэргэшсэн хоёр хүн аваад дотроосоо ажилаа сайн мэдэх туршлагатай нэг хүнийг сонгох бодолтой байна
Болж байна...яг зөв хэмээн дор бүрнээ ам амандаа нэгийг хэлцгээхэд Эрдэнэ хоолойгоо зассанаа
Энэ маш яаралтай дараагийн сонгуулиас өмнө ядаж төсөлөө гаргачихсан байх хэрэгтэй. Би гаднаас авах судалгааны хоёр хүнээ сонгочихсон байгаа харин дотроосоо хэнийг сонгох талаар та бүхний саналыг сонсож нээлттэй хэлэлцүүлгээр сонгомоор байна
Таньд санал болгож байгаа хүн бий юу?
Байгаа. Тэгэхдээ эхлээд та нарын саналыг сонсож хэдэн хүн шилж аваад ил санал хураалтаар шийдэе хэмээн бодож байна. Үүнийг сонсоод бүгд дор бүрнээ хэнийгээ оруулах талаар тунгаан хэлэлцэж байсанаа гурван хүнийг санал болгов. Тэдний нэг нь Эрдэнийн бодож байсан хүн байсанд дотроо олзуурхан сонгогдсон гурван ажилтаныхаа бүртгэлийг авчруулан бүгд дүн шинжилгээ хийцгээв. Гэвч санал хуваагдаж байсан тул Эрдэнэ тэд нарт хандан
За одоо бүгдээрээ өдрийн хоолондоо гарч ирчихээд үргэлжлүүлье хэмээхэд бүгд зөвшөөрөн толгой дохиод хоорондоо саяны асуудлыг ярилцсаар өрөөнөөс гарцгаав. Эрдэнэ нарийн бичигтээ халуун хар кофе захин нэр дэвшсэн хүмүүсийн анкет болон саяны хурлаар хүмүүсийн хэлсэн үг, дүгнэлт зэргийг уншин бодож сууж байтал нөгөө хэд ч уван цуван цугласаар сая бүгд ирцгээв.
За та нар хэсэгхэн ч гэсэн тархиа амрааж бас ч гэж тодорхой хугацаанд өөрсдийн дүгнэлтийг хийцгээсэн байх би ч мөн адил зөндөө бодож эргэцүүллээ
Тиймээ ерөнхийлөгчөө. Ингэхэд та хэнийг дэвшүүлэх бодолтой байна?
Миний бодож байгаа хүн энэ дунд байгаа болохоор би яг тэрийг гэж хэлэхгүй. Учир нь би хэлчихвэл магад та нарт өөртөө итгэхгүй миний сонгосон хүнд саналаа өгөх болно. Би тэрийг хүсэхгүй байна. Ингээд тэд эхнээс нь дахин хэлэлцэж байгаад ил санал хураалтаар хоёр хүн дээр санал тэнцэв. Энэ хоёр хүнийг сонгоход миний ч бас санал та нартаа нэг байна. Тэгэхээр одоо нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэх нь зөв болов уу хэмээн бодож байна.
Тэгье тэгье тэр нь дээр хэмээн бүгд нэг дуугаар баталсан тул нууц санал хураалт явуулж Эрдэнийн бодож байсан тэдний группыг анх үүссэн цагаас нь эхлэн бүх л ажилд нь оролцож одоо группынхээ тайлан тооцоог хариуцан ажиллаж буй Мөнхбат хэмээх залуу сонгогдов. Мөнхбат нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг төгссөн жил нь Эрдэнийн ажилын шугамаар таних танил нь санал болгосоноор тэднийд анх ажилд орж билээ. Илүү дутуу үггүй ажилдаа сайн тэрээр дор нь Эрдэнийн итгэлийг олж авсанаар ийнхүү өнөөдөр хариуцлагатай чухал албанд томилогдсон нь энэ. Мөнхбат ерөнхийлөгч дуудаж байна хэмээхэд гайхсаар өрөөнд нь орвол захиралууд бүгд сууж байлаа.
За Мөнхбат бид сая нэгэн чухал асуудлаар хуралдлаа. Ийшээ суугаад анхааралтай сонс. Манай групп судалгааны баг байгуулах гэж байгаа билээ. Мэргэшсэн хоёр судлаачийг гаднаас авна харин дотроосоо чамайг сонголоо. Бид бүгд хэлэлцэж байж сонгосон болохоор чамд асар их итгэл хүлээлгэж байгааг ойлгож байгаа биз дээ?
Ойлголоо ерөнхийлөгчээ..хэмээгээд тэрээр инээмсэглэн бүгдийг хараад баярлалаа би итгэлийг дааж ажиллах болно хэмээн хэлээд мэхийвэл бүгд баяр хүргэн алга ташив.

0 Сэтгэгдэлтэй: